Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч ., түүний өмгөөлөгч *******        

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 24 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ., түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 23180800664 дугаартай эрүүгийн хэргийг 24 оны дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч ******* 23 оны 09 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудалд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодис /шавар/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

                  -Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

                  -Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

                  -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

                  -Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

                  -Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гадуураа ногоон өнгийн хүрээтэй, ар хэсэгтээ 001, Англи улсын төрийн далбаан дээр хүний амны зурагтай наалт наасан кейстэй Iрhоnе загварын 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,

                  -Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой байтал шүүгдэгч *******ийн зайлшгүй харгалзан үзэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж дүгнэхээр байна.

Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэн  хязгаарлалт тогтоох, мөн 7.6 дугаар зүйлийн 1 , 8.6 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулан үүрэг хүлээлгэн хязгаарлалт тогтоож шийдвэрлэх боломжтой байсан, үүнийг хэрэглээгүй.

 Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 3.1 дахь заалтад зааснаар шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох бөгөөд түүний үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгасан байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл шүүгдэгч . нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл үүссэн байгаа байдал юм.

Шүүгдэгч . нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, ойлгон ухамсарласан. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ гэдэг нь маш чухал, энэ талаараа одоо ч, өмнө нь ч анхан шатны шүүх дээр ч илэрхийлдэг. . Техник технологийн сургуулийн Авто инженер мэргэжлээр 20 онд 12-р ангиа дүүргээд тухайн жилдээ тус сургуульд элсэн суралцсан бөгөөд энэ жил буюу 24 онд төгсөх, сургуулийнхаа шилдэг оюутан юм. Анги хамт олон багш нартаа нэр хүнд сайтай, олон нийтийн үйл ажиллагаанд манлайлан идэвх санаачилгатаа оролцдог.

Тэр дундаа урлаг спортын онцгой чадвартайгаас гадна бие даан суралцах чадвар сайтай, цаашдаа нийгэмд чадварлаг боловсон хүчин болох ирээдүйтэй оюутан болохыг сургуулийнх нь тодорхойлолтоос харж болно. Суралцахынхаа хажуугаар “******* ”-д хөгжмийн найруулга хийж, тухайн студийн олны танил болох уран бүтээлчдийн дууны ая эгшгийг зохиож. эдгээр уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг нийгэмд үзүүлэх олон сайн талтай хүн юм. Ар гэрийнхэн болох аав, ээж ах дүү нар нь маш анхаарч байгаа бөгөөд цаашид ийм төрлийн гэмт хэрэг хийлгэхгүй байлгаж чадна гэдгээ илэрхийлсэн болохыг хэлэх нь зүйтэй болов уу.

Шүүгдэгч өөрөө ч гэсэн энэ талаараа хэлж, ар гэрээ ийм байдлаар цаашид зовоохгүй гэдгээ хэлж ярьж гэмшиж байгаа болно.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 27тоот шийтгэх тогтоолоор ******* оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан мөн 6.7 дугаар зүйлийн 1 болон 1.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах арга хэмжээ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 болон 1.2 дахь хэсгийг үндэслэн ялыг биечлэн эдлүүлэхгүй хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч . давж заалдах гомдолдоо:

... Миний бие 1 сарын хугацаанд цагдан хорих байранд байх хугацаандаа маш их зүйлийг бодож тунгааж сууна. Намайг гэсэн хүн болгоны итгэлийг алдаж аав, ээж, найз нарынхаа сэтгэлийг зовоож, үе тэнгийнхэндээ буруу үлгэр дуурайлал болсондоо гэмшиж байна. Цаашид би энэ үйлдлээ засаж залруулахын тулд анги хамт олон, үеийнхээ нөхдөдөө энэ муухай зүйлийн хор уршгийг өөрөө үлгэрлэн таниулж миний өөрийн надаас гарах уран бүтээлээрээ сурталчлан таниулж явах болно гэдгээ гэр бүлийнхэндээ амлаж, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж харуусаж байгаагаа илэрхийлж байна.

Иймд 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Цаашид ямарваа гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч . нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй болсон үйл явдлыг нэг бүрчлэн үнэн зөвөөр мэдүүлсэн. *******ийн гэм буруутай эсэх  талаар маргахгүй байна. Зөвхөн шүүхээс оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэн, өөрчлүүлэх зорилгоор гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн 24 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас хамгийн хүнд ял болох хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой байтал шүүх *******ийн зайлшгүй харгалзан үзэх ёстой хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээгүй гэж дүгнэсэн. Мөн өсвөр насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх болон 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоох 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалт нь 36.1, 8.1 дэх заалт нь 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох бөгөөд үүний үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгасан байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл үүссэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч . нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж ухаарсан, ойлгон ухамсарласан. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ гэдэг нь чухал. Энэ талаараа одоо ч, анхан шатны шүүх дээр ч илэрхийлдэг. . нь Техник технологийн сургуулийн авто инженерийн мэргэжлээр 20 онд 12 дугаар ангиа дүүргэж тухайн жилдээ сургуульд элсэн суралцсан. 24 онд сургуулийнхаа шилдэг оюутан, мөн төгсөх курсийн оюутан. Анги хамт олон болон багш нарын дунд нэр хүнд сайтай. Олон нийтийн үйл ажиллагаанд манлайлан идэвх санаачилгатай оролцдог. Сургуулийн зүгээс болон багшийн зүгээс онц сайн гэсэн үнэлэлт өгдөг. Багш нь одоо ч хүртэл байнга асуудаг. Тэр дундаа урлаг спортын онцгой авьяастайгаас гадна хичээлдээ маш сайн, суралцах чадвар сайтай. Цаашдаа нийгэмд чадварлаг боловсон хүчин болох ирээдүйтэй оюутан болох талаар нь сургуулийн тодорхойлолтоос харж болно. Суралцахын хажуугаар ******* студид хөгжмийн найруулга хийж тухайн студийн олны танил болох уран бүтээлчид нь ая дууны эгшгийг зохиож эдгээр уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа нь нийгэмд үзүүлэх олон сайн талтай. Ар гэр болон аав, ээж, ах дүү нараа асарч байгаа бөгөөд цаашид энэ төрлийн гэмт хэрэг хийхгүй байж чадна гэдгээ ар гэрийнхэндээ илэрхийлж байгаа. Шүүгдэгч өөрөө ч энэ талаар хэлж ар гэрээ цаашид зовоохгүй гэдгээ хэлж, ярьж гэмшдэг. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор ******* оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Мөн 6.7 дугаар зүйлийн 1 болон 1.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүй зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 болон 1.2 дахь хэсгийг үндэслэн биечлэн эдлэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч . тайлбартаа:

Өөрийнхөө сониуч зангаасаа болж гэмт хэрэг үйлдсэндээ гэмших сэтгэл төрж байна. 3 сарын хугацаанд их зүйлийг ухаарлаа. Цаашдаа найз нөхөд болон гэр бүл хамаатан садан нийгэмд зөв үлгэр дуурайлал болж явна. Намайг өршөөж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагатай байсан гэдгээр гомдлоо гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг ялаас хөнгөрүүлэх, чөлөөлөх асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал болохоос биш заавал хэрэглэх зохицуулалттай заалт биш. эмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж хэнийг хэлээд байгаа вэ гэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байхыг ойлгох болохоос биш шүүхийн шатанд ирээд би буруутай юм байна гэж хүлээж байгаа хүнийг ойлгохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө бусдад төлөх хохиролгүй, хөнгөн ангилалд хамаардаг хэдий ч нийгмийн аюулын шинж чанар өндөр, хүний тархины төв мэдрэлийн системд нөлөөлдөг, цаашлаад  хүн амын удмын санд нөлөөлөхүйц хор уршигтай гэмт хэрэг байгаа. Хохирол төлбөргүй гэж ойлгож байгаа гэмт хэрэг боловч нийгэмд учирсан хор уршиг одоо хүртэл арилсан үгүй дээр бид нар ямар ч дүгнэлт хийх боломжгүй. Учир нь өсвөр насны хүүхэд залуучууд бие биеэ даган дуурайх, уруу татах маягаар үргэлжлээд явж байдаг. Намхай гэж найзаасаа авсан гээд дурдаж байна. Шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр ч удаа мэдүүлэг авсан байгаа. Мөрдөгч тал бүрээс нь хэргийн талаар асуухад ярьдаггүй. Дандаа булзааруулсан байдлаар мэдэхгүй байна, санахгүй байна гэдгээр хариулт өгдөг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Намхай гэж хүний асуудлыг тусад нь шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ., түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч   ******* холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч . нь 23 оны 09 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудалд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодис /шавар/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох:

-гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай найз Дархан-Уул аймагт “*******” рекордсын уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулахаар болоод найзууд нь туслах гэж очсон юм. Би тухайн асуудал болохоос 1 хоногийн өмнө залуу төлөөлөл бүхий репперүүдийг Дархан-Уул аймагт авч очоод тоглолтын зар сурталчилгаа хийж фэйсбүкээр лайв хийсэн юм.

Маргааш нь бид тоглолтоо зохион байгуулж, оройдоо амарчхаад маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явцгаая гэхэд ******* танил гэх хөдөөгийн залуу бид нарыг гэртээ аваачаад хорхог хийж идээд жоохон ууж сууцгаасан. Уг нь тэндээ асар бариад хоноглоё гэсэн боловч гэртээ урьсан хөдөөгийн хүн согтоод агсам тавиад той зодолдсон. Тэгэхээр нь бид Дархан орж “*******”  зочид буудалд 2-3 өрөө авсан бөгөөд өрөөнд байсан шар айргаа уугаад байж байхад маш их согтсон болохоор хүн болгонтой ам зөрөөд байсан. Тэгээд , нар бас хоорондоо маргалдаад гадагшаа гарсан. Хаашаа гарсныг нь мэдэхгүй байна. Тэгээд буцаж ирэхдээ “дүүтэй маргалдчихлаа, бацаан андуураад байна” гэж байсан. буцаж орж ирээгүй. ...Бид караокед ууж байгаад өрөөндөө орохоор очиход цагдаа хувцастай болон энгийн хувцастай цагдаа нар зогсож байгаад манай өрөө болон биед үзлэг хийсэн. Намайг босоод ир гээд Дарханы төв цагдаа руу авч яваад “шалгах зүйл байна” гээд намайг дагуулж яваад өрөөндөө оруулахад , , Эрхэмбаяр нар байсан. Ингээд миний шээсэнд тест дүрж үзээд “чамаас алкохол илэрлээ, архи уусан байна” гэж хэлсэн. юм гараагүй болохоор “та хоёр явж бай” гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

            -23 оны 09 сарын 25-ны өдрийн: ... . нь хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгахаар шээснээс дээж авах ажиллагааг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт явуулж тестийг зааврын дагуу ашиглахад THC хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байв. *******оос биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах тест тавьж үзэхэд ТНС tetrahydrocannabinol илрэв... гэх хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-/,

-23 оны 10 сарын 21-ний өдрийн: ... . нь хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгахаар биологийн шээснээс дээж авах ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн дугаар хэлтэст явуулж, *******оор тестийн уутыг задлуулж, зориулалтын саванд шээсний дээж авч, тестийг зааврын дагуу ашиглахад THC хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байв. *******оос биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах тест тавьж үзэхэд ТНС tetrahydrocannabinol илрэв... гэх хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 23 оны 10 сарын 18-ны өдрийн 4804 дугаартай: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн Iphone загварын гар утаснаас дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн Iphone загварын гар утаснаас арчдас авч дээж бэлтгэсэн тул тухайн дээжийн цэвэр жинг тодорхойлох боломжгүй байна...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 23 оны 11 сарын 08-ны өдрийн 5283 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн . гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн . гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай ковенцийн II жагсаалтад хамаарна. Шээсэнд бусад төрлийн бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-54/

-шүүгдэгчийн шүүх хуралдаанд  өөрийнх нь мэдүүлсэн ...23 оны 09 сарын 26-ны өдөр ******* студийн тоглолтыг зохион байгуулахаар Дархан-Уул аймагт ирсэн. Би студийн хөгжмийн зохиолчоор ажилладаг юм. Бид 23 оны 09 сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт ирж, “*******” нэртэй зочид буудалд байрласан. 23 оны 09 сарын 26-ны орой тоглолт дуусаад эхлээд “” зочид буудалд Десант, , , , , , нартай хамт байсан. Тэд маргааш нь буюу 23 оны 09 сарын 27-ны өглөө Улаанбаатар хот руу ажилтай гээд явсан байсан. Намайг сэрэхэд хэн ч байгаагүй. Тэгээд ганцаараа үлдсэн юм чинь гээд “” зочид буудлаас гараад “*******” зочид буудал руу очиж Эрхэмбаяртай уулзаад, хөдөө дүүгийнд нь түүний 2 найзынх нь хамт очиж, хорхог, боодог хийж идсэн. Орой нь Дарханд орж ирээд зочид буудалд дахин ууж идсэн. Би агаар амьсгалах гээд гадаа гараад зогсож байтал 2 цагдаа ирээд намайг цагдаагийн машинд суулгаад авч явсан. Цагдаагийн хэлтэст ирээд нэг саванд шээлгэж шинжилгээ хийхэд надаас тетрагидроканнабинол илэрсэн. Тухайн бодисыг хаана, хэзээ хэрэглэснээ би санахгүй байна. йн ах нар надад тухайн бодисыг хэрэглүүлээгүй, би гадуур архи ууж явж байхдаа тухайн бодисыг хэрэглэсэн юм шиг байна. Эд мөрийн баримтаар хураагдсан гар утас миний гар утас мөн. ар утасны гадна гэрийг би 23 оны 09 сарын , 03-ны үед гэрийнхээ гаднаас олсон бөгөөд шороо болчихсон доошоо хараад газарт байж байхаар нь би цэвэрлэж аваад гар утсандаа хийсэн. Миний шээснээс тетрагидроканнабинол бодис илэрсэн нь ямар нэгэн байдлаар хэрэглэсэн болоод гарч байгаа байх. Би сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Надад хорих ял оногдуулахгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү....гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт буюу 23 оны 09 сарын 24-ний өдөр шүүгдэгч *******ийн биологийн дээж болох шээс, түүний биед байсан эд зүйл болох гар утаснаас Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн гэх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дээрх бодисыг олж авч өөрийн гар утасны гаднах хамгаалалтын гэрт хадгалсан, 23 оны 09 сарын 24-ний өдөр уг бодисыг хэрэглэж мансуурсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч . нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай шалгаж тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зөрчилгүй, шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч *******ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв  байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх нь шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн гэм буруу, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэр хэмжээ болон хувийн байдалд тохирсон байна.

эвч шүүгдэгч . нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, ойлгож байна гэж үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ., түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоос ... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... гэснийг хэрэгсэхгүй болгож, гомдлын ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 2., 3 дахь заалтыг:

           “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “.....шүүгдэгч ******* 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

            “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Шүүгдэгч ., түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

           3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРАЛАЧ ШҮҮЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮЧ                                                        З.ТӨМӨРХҮҮ

                      ЕРӨНХИЙ ШҮҮЧ                                     Ц.АМАРЖАРАЛ