Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 314/ШШ2025/00441

 

 

 

 

 

               2025          07             07  

                               314/ШШ2025/00441

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

      Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг 22-22 тоотод оршин суух, овгийн *******ын *******гийн хүсэлттэй,

Үрчлэлт хүчингүйд тооцуулах”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.******* би 65 настай ам бүл 3, хүргэний хүү ******* 14 настай 8 дугаар ангийн сурагч. Манай эхнэр бид хоёр 2 настай байхад нь албан ёсоор өргөж авч байсан юм. Хүү маань аав ээж дээрээ өсч сургуульд сурч байна. Одоо эхнэр бид 2 нас өндөр болж байна. Ингээд хүү *******г үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэв.

            Үрчлэгч Ц.*******, Ч.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:  Ц.*******, Ч.******* бид 2010 онд танилцаад  2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.******* төрсөн. Хүүг төрүүлэх үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Тусдаа өрх тусгаарлаагүй, хоорондоо таарамжгүй харилцаатай салсан байсан. Тэгээд хүү *******г 2014 онд аав *******д үрчлүүлж байсан.   Одоо гэр бүл болоод 4 хүүхдийн эцэг, эх болж хамт амьдарч байна. Иймд *******н үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Ц.*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №102 дугаартай тодорхойлолтод: “...Тус багийн иргэн Ч.******* ам бүл 6, 23 гудамж, 13 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг.” Гэх,

№0000021819 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

№0000963186 дугаартай хүү Ц.*******н төрсний гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ч.*******, Ц.******* нарын хариу тайлбар

№0000606179 дугаартай Б.*******н төрсний бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

№6201000005 дугаартай Ч.*******, Ц.*******  нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Ц.*******ийн “...Ч.*******, Ц.******* нарын төрсөн том хүү нь ******* юм. ******* нь 2011 онд төрсөн. Ч.*******, Ц.******* нар нь хоорондын таарамжгүй харилцаанаас болж *******г 2 настай байхад нь тусдаа амьдрах болсон. Тухайн үед ******* нь аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан..” гэх мэдүүлэг,

Гэрч С.*******ын”... *******, ******* нар нь хэсэг тусдаа амьдрахаар болоод *******г 2 настай байхад нь ******* нь хойд эцгийн нүүр харуулахгүй гээд *******тай ярилцаад хүү *******г үрчилж авч өөрийн нэр дээр болгож байсан. Хэдэн онд үрчилж байсан талаар сайн мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг,

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.*******гийн “Үрчлэлт хүчингүйд тооцуулах” -ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******гийн *******г 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *******ын *******, Баасанжавын Уранчимэг нар үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан №0000021819 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  №0000963186 дугаартай хүү Ц.*******н төрсний гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,Ч.*******, Ц.******* нарын хариу тайлбар, №0000606179 дугаартай Б.*******н төрсний бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №6201000005 дугаартай Ч.*******, Ц.*******  нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ц.*******, С.******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

4. Хэдийгээр үрчлэлтийн бүртгэл хуульд зааснаар хийгдсэн боловч хүү  Ц.******* нь төрүүлсэн аав, ээж, дүү нарын хамт амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №102 дугаартай тодорхойлолт, Ч.*******, Ц.******* нарын хариу тайлбар, гэрч С.*******, Б.******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх ба хүү Ц.******* нь цаашид төрсөн аав, ээжийнхээ хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул хүүхдийн эрх, хуул ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******гийн *******г төрсөн эцэг овгийн ын *******, төрсөн эх овгийн *******гийн ******* нарын асрамжид үлдээлээ.  

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Үрчлэгч *******ын *******, Баасанжавын Уранчимэг нар хүүхэд үрчлэн авсанаар нйигмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хөнгөлөлт эдэлсэн эсэх талаар тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад ямар нэгэн хөнгөлөлт эдэлсэн зүйл байхгүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******гийн *******г /РД:*******/-г 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *******ын *******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

           

            2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******гийн *******г төрсөн эцэг овгийн ын *******, төрсөн эх овгийн *******гийн ******* нарын асрамжид үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА