Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 314/ШШ2025/00437

 

 

 

 

 

          2025          07           04  

                               314/ШШ2025/00437

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

      Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 33-01 тоотод оршин суух, Боржигин борх овгийн *******ын *******,

    Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 33-01 тоотод оршин суух, ******* овгийн *******ын Лувсандорж нарын хүсэлттэй,

Үрчлэлт хүчингүйд тооцуулах”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, С.Лувсандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.*******, С.Лувсандорж нар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээ охин ******* нь иргэний үнэмлэхээ өөрийн аав Бямба-Очирын *******гаар овоглуулах шаардлагатай байгаа учир үрчлэлтийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

            Үрчлэгч Б.*******, Л.******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2008 онд үерхэж байгаад 2011 онд охин *******г төрүүлсэн болно. Тухайн үед Б.*******гийн нэрээр овоглуулж төрсний гэрчилгээ авч байсан. Миний охин 2010 оноос 2012 оныг хүртэл Нийслэлийн 1 дүгээр сургуульд,  дараа нь Мэргэд сургуульд сурч байсан. Би энэ үед эхнэр, охин хоёроосоо тусдаа амьдарч байсан. 2013 онд эхнэр Өвөрхангай аймгийн Хасбанканд ажилд орсноор хамтран амьдарч эхэлсэн. Энэ үед хоорондын харилцаа болон орон байр зэрэг асуудлуудаас болон өвөө С.Лувсандорж эмээ С.******* нарт үрчлүүлсэн болно. Одоо Охин ******* нь суурь боловсролын гэрчилгээ иргэний үнэмлэх авах цаашдаа их дээд сургуульд элсэн орох олон улсад тэтгэлэг хамтрагдах зэрэг ирээдүй чухал нөлөөтэй цаг үе ирсэн тул үрчлэлтийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

          С.*******, С.Лувсандорж нарийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

№0000022401 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            Өвөрхангай аймгийн ******* сум 11 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн -№59 дугаартай тодорхойлолтод:”...*******ын Лувсандорж нь ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг.” гэх,  

Б.*******, Л.******* нарын үрчлэлт хүчингүй болгох хүсэлт

Б.*******, Л.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №40 дугаартай тодорхойлолтод:”...Л.******* нь эцэг,эх, дүү нарын хамт 5 дугаар багт оршин суудаг.” гэх,

№6201000100 дугаартай Б.*******, Л.******* нарын 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Насанд хүрээгүй хүүхэд Л.*******гаас асуусан тэмдэглэл: ”... Би өвөө Лувсандорж, эмээ ******* нартай 2011 оноос эхлэн 2016 оныг хүртэл хамт амьдарч байсан. Одоо өөрийн төрсөн аав, ээжийн хамт амьдарч байна. Гэх

Гэрч С.******* мэдүүлэгт:”...*******г төрснөөс хойш С.Лувсандоржид үрчлүүлж байсан. Тухайн үед Б.*******, Л.******* нар нь тусдаа амьдардаг, гэр бүл болоогүй байсан” гэх

Гэрч С.ийн мэдүүлэг:”... *******г төрөхөд Л.*******, ******* нар нь тусдаа амьдарч байсан. Тэгээд *******г С.Лувсандоржоор овоглуулж, үрчлүүлж байсан.”гэх

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.*******, С.Лувсандорж нарын “Үрчлэлт хүчингүйд тооцуулах” -ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Лувсандоржийн *******г 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *******ын Лувсандорж, *******ын ******* нар үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан №0000022401 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  Өвөрхангай аймгийн ******* сум 11 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №59 дугаартай тодорхойлолтод, Б.*******, Л.******* нарын үрчлэлт хүчингүй болгох хүсэлт, Б.*******, Л.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №40 дугаартай тодорхойлолт,  №6201000100 дугаартай Б.*******, Л.******* нарын 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, насанд хүрээгүй хүүхэд Л.*******гаас санал асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Хэдийгээр үрчлэлтийн бүртгэл хийгдсэн боловч одоо Л.******* нь төрсөн аав ээж, дүү нарын хамт амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №40 дугаартай тодорхойлолт,  №6201000100 дугаартай Б.*******, Л.******* нарын 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, насанд хүрээгүй хүүхэд Л.*******гаас санал асуусан тэмдэглэл, гэрч С.*******, гэрч С. нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх ба охин Л.******* нь төрсөн аав, ээжийн хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул хүүхдийн эрх, хуул ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Лувсандоржийн *******г төрсөн эцэг эх болох  Б.*******, Л.******* нарын асрамжид үлдээлээ. 

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Үрчлэгч *******ын Лувсандорж, *******ын ******* нар  хүүхэд үрчлэн авснаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хөнгөлөлт эдэлсэн эсэх талаар тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад ямар нэгэн хөнгөлөлт эдэлсэн зүйл байхгүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Лувсандоржийн *******  /РД:/-г 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *******ын Лувсандорж, *******ын *******  нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Лувсандоржийн *******г төрсөн эцэг, эх болох  Б.*******, Л.******* нарын асрамжид үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА