| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2018/0070/э/ |
| Дугаар | 70 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгч: М. /өөрийгөө өмгөөлсөн/,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Хт холбогдох эрүүгийн 1828000000052 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М. нь 2018 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Хавцгайтын 5-04 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Э виза картыг хулгайлан 19-ний өдрийн 09 цаг 14, 17 минутад 2 удаагийн үйлдлээр 550.000 төгрөг бэлнээр авч, бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Х холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Х нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч М.Х нь 2018 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Хавцгайтын 5-04 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Эвиза картыг шууд санаатай шунахайн сэдэлтэй хулгайлан 19-ний өдрийн 09 цаг 14, 17 минутад 2 удаагийн үйлдлээр 550.000 төгрөг бэлнээр авч, бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ.
Шүүгдэгч М.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “Би Хүүхэнбаатартай уулзаад тэдний гэр луү явахаар болсон. Тэгээд замдаа Солонго дэлгүүр лүү орж архи чихэр жимс аваад картаар тооцоогоо хийгээд би түрийвчиндээ картаа буцааж хийгээд энгэрийнхээ халаасанд хийсэн. Түүнээс хойш түрийвчээ аваагүй. Би Хүүхэнбаатарт Хаан банкны картаа огт өгөөгүй. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би Хүүхэнбаатарт утсаар чи хаа байна гэхэд тэр энд, тэнд явж баина гээд надтай огт уулзалдахгүй байсан. Тэгээд бид нар Цаг уурын өмнө талд уулзахаар болж би очсон. Түүнээс түрийвчээ нэхэхэд эхлээд аваагүй гээд байсан. Тэгэхээр нь би чи АТМ-ын камерт мөнгө авч байгаа нь бичигдсэн байна гэж хэлэхэд тэр найзад нь мөнгөний хэрэг гарсан. Аавд эмчилгээний мөнгө байхгүй болохоор чиний данснаас 2 удаа авахдаа 550.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд тэр дараа мөнгийг чинь өгнө гэж хэлээд байсан. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө Хүүхэнбаатарынд сэрэхэд бид хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05 дугаар хуудас/,
Гэрч Б.Батчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хүүхэнбаатар ирээд шартаж үхлээ гэж хэлсэн. Тэгээд айлд нэг шил архи хувааж уусан тэгсэн. Тэр Энхжаргал бид хоёрыг манай гэрт очъё гэж хэлсэн. Тэгээд бид нар тэдний гэр лүү явсан замдаа дэлгүүр лүү орж архи, ундаа, чихэр, жимс аваад гэрт нь очсон. Тэгээд хоол хийж өгсөн. Авч очсон архийг хувааж ууцгаагаад би согтчихсон. Шөнө намайг унтаж байхад Хүүхэнбаатар намайг дуудаад гэрт чинь хүргэж өгье гэж хэлэхээр нь хамтдаа явсан. Тэгсэн ээж нь машинтайгаа яваад намайг нэгдүгээр сургуулийн баруун талд буулгаад явсан. Mapraaш өглөө нь би Энхжаргал руу ярихад Хүүхэнбаатар утас аваад Энхжаргалын түрүүвч нь алга болсон байна гэж хэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Энхжаргал бид хоёр уулзаад Хүүхэнбаатарыг хаана байна гэж хэлэхэд тэр энд байна тэнд байна гээд худлаа хэлээд байсан. Тэгж байгаад Цаг уурын өмнө уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид хэд Цаг Уурын хажууд уулзаад Энхжаргал Хүүхэнбаатараас түрийвчээ авъя гэхэд тэр байхгүй би аваагүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь бид хоёр АТМ-ын камерын бичлэгийг үзүүлээд чи карт түрийвч авсан гэж хэлэхэд тэр би аавдаа мөнгийг хэрэглэх гэж мөнгийг авсан дараа өгчихье гэж хэлээд түрийвч картыг Энхжаргалд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Гэрч З.Самбуу мөрдөн байцаалтын шатан өгсөн: ... “Хүүхэнбаатар одоогоор ажилгүй гэрээр байгаа. Тэр гэртээ ганцаараа хажууд нь аав, ээж нь тусдаа гэрт амьдардаг. Хүүхэнбаатар ганцаараа байдаг. Эхнэр хүүхэд нь хаана байдгийг мэдэхгүй байна. Хүүхэнбаатар уг нь таксинд явдаг байсан хаад манайхаар ирж надтай юм ярьдаг байсан. Хүүхэнбаатар архи уух нь уудаг гэхдээ архи уучихаараа иймээ тиймээ зан гаргаад байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрч М.Гансүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би одоо он, cap, өдрийг нь санахгүй мартсан байна. Би тэр өдрийн үдээс өмнө нь айлд очих гэж яваад Хийдийн 3-3 тоотын гадаа Хүүхэнбаатар, Энхжаргал, Батчулуун нартай уулзахад тэр гурав шартаад байна гээд байхаар нь би гэртээ дагуулж очоод нэг шил архи гаргаж өгөөд хамт уусан. Би тэр архинаас тэгж их уугаагүй. Тэгээд тэр хэд манай гэрээс гараад явсан. Тэр гураваас архи үнэртэж байсан болохоос согтуу байгаагүй. Энхжаргал гэдэг залуу нь түрийвч байхгүй байна хаана хийсэн юм бол гэж хэлээд хоорондоо яриад байсан. Харин Хүүхэнбаатар болохоор яасан юм бол гэж хэлж байсан өөр зүйл ч нээх яриагүй. Тэр гар утсаа цэнэглээд хэрэв картнаас мөнгө гарсан бол утсанд мэдээлэл ирнэ гэж хэлээд утсаа нээхэд утсанд нь картнаас нь мөнгө гарсан талаар мэдээлэл ирсэн байна гээд тэр хэд камер шүүж үзэх юм болоод гарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Яллагдагч М.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр намайг Энхжаргал намайг утсаар дуудсан. Тэгэхээр нь би түүний байгаа газарт нь хүрээд очсон. Тэгээд манайх руу яваад нэг шил архи ууж хоноод маргааш нь гарцгаасан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэр шөнө Энхжаргал надад түрийвчээ надад хадгалуулсан. Тэгээд нөгөөдөр нь цаг уурын гадаа хүрч ирээд бичиг баримт өгөө гэснээр би ээжийн хамтаар очиж түрийвчийг өгсөн тийм л юм болсон. Энхжаргал манайд ирээд бид хоёр баахан ярьж байгаад нэлээд орой унтсан. Тэгэхдээ тэр надад түрийвчээ өгсөн. Тухайн үед Бажуухай байсан. Тэгээд шөнө нь Бажуухай ээж бид хоёроор хүргүүлсэн. Бид хоёр өглөө нь босоод шууд яваад Солонго дэлгүүрийн гадаа байхад Гансүхтэй таараад тэдний гэрт очоод нэг шил архи хувааж уугаад тэгээд гарцгаасан. Тэндээс гараад бүгдээрээ салсан. Би мөнгийг нь авсан болохоор санаа зовоод өгөөгүй. Би Энхжаргалын түрийвчинд нь байсан Хаан банкны картнаас Хийдийн баруун талд байдаг Петровисын ар талын Хаан банкны АТМ-ээс эхэлж 300.000 төгрөг аваад дараа нь дахиад 250.000 төгрөг авсан. Надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор мөнгө авсан. Тэгээд дараа нь буюу маргааш нь Цаг Уурын гадаа уулзахдаа надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор мөнгийг авсан гэж хэлээд хоорондоо тохирсон. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайд очихоос өмнө Солонго дэлгүүрээс орж юм авахдаа тэр картаараа юм авсан. Тэгэхэд би нууц дугаарыг нь мэдсэн. Тэр өөрөө картанд мөнгө байгаа гэж хэлж байсан. 80.000 төгрөгөөр эхнэрийн ээмгийг Гандирас худалдааны төвийн ар талын ломбарднаас аваад үлдсэн мөнгийг гэрт л алга болгосон. Би буруугаа хүлээж байна. Тэр хүнийг ямар ч байсан гомдолгүй болгоно . Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн болхоор одоо надад дахиж нэмж хасаад хэлээд байх зүйл байхгүй. Би бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн. Би мөнгөө олоод төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 16-18 дугаар хуудас/
Шүүгдэгч М.Х өөрийгөө өмгөөлж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ... “240 цаг нийтэд тустай ажил хийлгэх гэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ар гэрийн байдлыг хараад бодоход надад хэцүү байна. Ээж маань юмнаас унаад бие нь муу байнга асаргаатай хүний гараар, өөрөө бие засаж чадахгүй байгаа. Өөр шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Учир нь: Шүүгдэгч М.Х холбогдох 1828000000052 дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханы 4 дүгээр багийн Засаг дарга Б.Түвшинжаргалын “М.Хүүхэнбаатар нь Дундсайханы 4-6 тоотод ам бүл 3-уул оршин суудаг нь үнэн болно” /хх-ийн 26 дугаар хуудас/ гэх тодорхойлолт авагдсан бөгөөд шүүгдэгч М.Хүүхэнбаатарын ээж Ч.Гүнжид байнгын асаргаатай байдаг гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018.03.29-ний өдрийн 64 дүгээр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокрорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/
Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” 2018.03.20-ны өдөр /хх-ийн 21 дүгээр хуудас/
Эвлэрлийн гэрээ 2018.03.26-ны өдөр /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э 550.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч М.Хр, хохирогч Г нар нь хоорондоо “Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ” 2018.03.26-ны өдөр байгуулж 550.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгч М.Хг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Хн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн 1828000000052 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Тэнгэрийн мэлмий ХХК-ний гүйцэтгэх захирал И.Оюунгэрэлийн “М.Хн ажил байдлын талаархи тодорхойлолт” /хх-ийн 27 дугаар хуудас/
Шүүгдэгч М.Х ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Х бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч М.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.