Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00541

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 1******* өдөр

Дугаар 10*******/ШШ2025/00541

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******7 дугаар байрны *******1 тоотод оршин суух, ******* ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,549,604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч С.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,549,604 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* банк нь харилцагч С.ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2010*******52 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,400,000 төгрөгийг 500**************26*******14 тоот дансанд шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 7,002,7**************.*******1 төгрөг, зээлийн χγγ *******,*******20,109.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,6*******5.95 төгрөг төлсөн. С. нь 2010*******52 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 2 дугаар сарын *******-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл: 1*******,*******97,216.69 төгрөг, хγγ 1,12*******,941.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 2*******,445.65 төгрөг, нийт 19,549,60*******.94 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 19,549,60*******.94 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ******* банкнаас цахимаар 25,400,000 төгрөгийн зээлийг авсан. Ар гэрийн шалтгаанаас болоод уг зээлийг хугацаанд нь төлж чадахгүй байсан. Иймд ******* банкнаас нэхэмжилсэн 19,549,604 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,549,604 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,69******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 127,*******49 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127,*******49 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА