2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04807

 

 

 

 

 

2025 06 04  192/ШШ2025/04807

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн *******,*******,*******,*******,******* регистрийн дугаартай, Б******* ******* овогт М******* Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:,,,, Н ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 126,000,000 төгрөг гаргуулах, Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй М.Г холбогдох түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

хариуцагчийн төлөөлөгч Д.Л,

хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 126,000,000 төгрөгнөөс 112,000,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, хариуцагч М.Г үлдэх 14,000,000 төгрөгийг 7 хоногийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч хоёр тал эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд эвлэрлийг баталж өгнө үү. Төлбөр төлснөөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчингүй болно гэв.

 

Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/ Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 126,000,000 төгрөгнөөс 112,000,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсан тул үлдэх 14,000,000 төгрөгийг 7 хоногийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд эвлэрлийг баталж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

М.Г, Н ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 126,000,000 төгрөг гаргуулах, Н ХХК, М.Г холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлийн шаардлага 126,000,000 төгрөгнөөс 112,000,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагч Н ХХК 7 хоногийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/ Д.Л нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/ Д.Л түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул татгалзлыг батлах нь зүйтэй.

 

Эвлэрлийн гэрээ, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрэл, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М.Г нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 126,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлийн шаардлага 126,000,000 төгрөгнөөс 112,000,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагч Н ХХК 7 хоногийн дотор төлж барагдуулахаар зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг, Н ХХК түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа таттгалзсныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 227,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г олгож, Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдгийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, Н ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН