Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00544

 

*******0*******5 06 *******8 *******03/ШШ*******0*******5/00544

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж *******8 тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,740,557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 5 дугаар сарын *******5-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч О. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,740,557 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: О. нь ******* банкнаас *******0*******4 оны *******0 дугаар сарын *******8-ны өдөр ЗГR564848 тоот дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулан *******0,000,000 төгрөгийг ************** хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацаа *******0*******7 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусах боловч зээлээ 9******* хоногийн хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд үндсэн зээл 9,**************0,*******45.*******9 төгрөг, хүү 6*******4,464.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,847.39 төгрөг нийт 9,740,557.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******0*******4 оны *******0 дугаар сарын *******8-ны өдөр ******* банкнаас зээл авсан боловч *******0*******5 оны ******* дугаар сараас эхлэн санхүүгийн байдлын улмаас хугацаандаа төлж чадаагүй. Иймээс маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,740,557 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******70,799 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 85,399.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85,399.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА