| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00469/И |
| Дугаар | 103/ШШ2025/00595 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00595
| 2025 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/00595 | Улаанбаатар хот |
2025 07 03 103/ШШ2025/00595
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах, *******ын ************** *******-д холбогдох нийгмийн ******* шимтгэл 655,332,606.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газраас *******ын ************** *******-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэл 655,332,606.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******ын ************** ******* нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 436,888,404.27 (дөрвөн зуун гучин зургаан сая найман зуун наян найман мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өртэй. Тус газарт өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж, албан тоотоор шаардлага хүргүүлж, уулзалт хийж, өр төлбөрийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан боловч өнөөдрийг хүртэл шимтгэлийн өрийг барагдуулаагүй. Иймд *******ын ************** *******-аас ******* ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.2 дах заалтын дагуу төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэл 436,888,404.27 (дөрвөн зуун гучин зургаан сая найман зуун наян найман мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах заалтын дагуу эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэлийн алданги 218,444,202.14 (хоёр зуун арван найман сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хоёр төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг, нийт 655,332,606.41 (зургаан зуун тавин таван сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуун зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, 32 дугаар зүйлийн 32.2.2 дах заалтын дагуу төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэл 436,888,404.27 (дөрвөн зуун гучин зургаан сая найман зуун наян найман мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах заалтын дагуу эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэлийн алданги 218,444,202.14 (хоёр зуун арван найман сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хоёр төгрөг арван дөрвөн мөнгө) нийт 655,332,606.41 (Зургаан зуун тавин таван сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуун зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон эвлэрлийн гэрээг байгуулав. ******* ************** *******-иас ******* ******* ерөнхий газарт гаргасан 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаартай алдангиас чөлөөлүүлэх хүсэлтийн дагуу шимтгэл 436,888,404.27 (дөрвөн зуун гучин зургаан сая найман зуун наян найман мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг
2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 55,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 55,000,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 55,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 55,000,000 төгрөг, 02 дугаар сарын 28-ны өдөр 55,000,000 төгрөг, 03 дугаар сарын 31-ний өдөр 55,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 55,0000,000 төгрөг, 05 дугаар сарын 31-ний өдөр 51,888,404.2 төгрөгөөр төлж барагдуулахаар, мөн 2026 оны 05 дугаар 31-ний өдөр хүртэл шийтгэлийн өр авлага шинээр үүсгэхгүй сар болгон төлөхөөр харилцан тохиролцож байна. Графикт заасан эхний төлөлт хоцорсон тохиолдолд нийт авлага болон алдангийн хамт нийт 655,332,606.4 (зургаан зуун тавин таван сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуун зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг төлүүлэхээр ******* ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахыг харилцан тохиролцов гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа 218,444,202,14 төгрөгөөр багасгаж, хариуцагч *******ын ************** ******* нь үлдэх 436,888,404,27 төгрөгөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн сүүлийн өдөр 55,000,000 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 51,888,404.27 төгрөгийг төлөхөөр, нийгмийн ******* шимтгэлийг графикт заасан эхний төлөлт хоцорсон тохиолдолд нийт авлага болон алдангийн хамт төлүүлэхээр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын ************** *******-д холбогдох нийгмийн ******* шимтгэл 655,332,606.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 218,444,202,14 төгрөгөөр багасгаж, хариуцагч *******ын ************** ******* нь 436,888,404.27 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн сүүлийн өдөр 55,000,000 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 51,888,404.27 төгрөгөөр тус тус төлөхөөр, графикт заасан эхний төлөлт хоцорсон тохиолдолд нийт авлага болон алдангийн хамт 655,332,606,41 төгрөгөөр төлүүлж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******ын ************** *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 2,342,392 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 1,171,196 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ