2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01828

 

 

 

 

 

2025 03*******1  192/ШШ2025/01828

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн*******6 дугаар*******,*******6 дугаар*******лол, 72-16 тоот хаягт байрлах, Э ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн .... дугаар*******, Хан-Уул цамхаг, Э. т.хотхон . хаягт байрлах, Х ХХК /РД:/-д холбогдох

 

Нүүрс тээвэрлэлтийн гэрээний төлбөрт 222.304.536 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ:Тус хэрэгт хариуцагч Х ХХК нь нүүрс тээвэрлэлтийн гэрээний 2024 оны 7 дугаар сарын тээвэрлэлтийн төлбөр болох 222.304.536 төгрөгийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,*******23 дугаар зүйлийн*******23.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох нүүрс тээвэрлэлтийн гэрээний төлбөрт 222.304.536 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ЭХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******.269.480 төгрөгнөөс 634.733 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 634.747 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгосугай.

 

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН