| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00633/И |
| Дугаар | 103/ШШ2025/00565 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2025/00565
| 2025 оны 06 сарын 26 өдөр | Дугаар *******03/ШШ2025/00565 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/******* тоотод байрлах, ******* банкны Багануур салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын *******2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* банкны Багануур салбар нь З.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч******* ******* нь ******* банкны Багануур салбарын Төв тооцооны төвөөс 2023 оны *******2 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/5422*******2*******2 дугаартай онлайн зээлийн гэрээ болон №БГХ/5422*******2*******2 дугаартай барьцааны гэрээ байгуулан 9,927,6*******3.55 төгрөгийн зээлийг сарын *******.65 хувь, жилийн *******9.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан.
Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүний төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт 490 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна.
Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 9,927,6*******3.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,544,258.*******0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт *******7*******,000.30 төгрөг, нийт *******2,642,87*******.95 төгрөг төлөгдөөгүй зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.
Зээлдэгч З.******* нь Хаан банкнаас зээл авах үедээ Багануур дүүргийн ******* дүгээр хороо, 8 дугаар байрны ************** тоот хаягт оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягт амьдардаггүй болох нь Багануур дүүргийн ******* дүгээр хорооноос ирсэн хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогддог. Иймд зээлдэгч 3.******* нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, хаана оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. З.******* 94**************80*******2 гэсэн дугаартай, энэ дугаараар холбогддог, одоо Багануурт байгаа юм шиг байна лээ, манай ажлын хүмүүс таарсан байсан, би шүүх хуралд ирэхээс өмнө сая залгаж ярихад ******* би задгайд айлын хашаанд юм хийж байна, 4******* дүгээр байрны *******6 тоотод амьдарч байгаа, өдөр *******2 цаг гээд очно, тэгээд уулзая гэсэн хариу өгсөн гэв.
Хүсэлт гаргагчаас итгэмжлэлүүд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн эрх нээх гэрээ, барьцааны гэрээнүүд, Багануур дүүргийн *******-р хорооны засаг тодорхойлолт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн өргөдөл, 269332******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
/хх-ийн 3-*******9-р тал/
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.9, *******55 дугаар зүйлийн *******55.*******-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
3. З.******* нь ******* банкны Багануур салбараас 2023 оны *******2 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/5422*******2*******2 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 9,927,6*******3 төгрөгийн зээлийг авсан болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.******* нь зээл авах үедээ Багануур дүүргийн ******* дүгээр хороо, 8 дугаар байрны ************** тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч нь одоо тус хаягт амьдардаггүй, хаана байгаа нь мэдэхгүй байгаа болох Багануур дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
5.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох З.*******ын оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны Багануур салбар нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
6. ******* нь /РД:УГ0*******24*******9*******4/ Багануур дүүргийн ******* дүгээр хороо 8 дугаар байрны ************** тоот хаягт оршин сууж байсан, 94**************80*******2 гэсэн утастай, одоо 4******* дүгээр байрны *******6 тоотод амьдарч байж болзошгүй гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3-д зааснаар******* ******* /РД:УГ0*******24*******9*******4/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох З.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.
4. ******* нь /РД:УГ0*******24*******9*******4/ Багануур дүүргийн ******* дүгээр хороо 8 дугаар байрны ************** тоот хаягт оршин сууж байсан, 94**************80*******2 гэсэн утастай, одоо 4******* дүгээр байрны *******6 тоотод амьдарч байж болзошгүй гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА