Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00570

 

 

 

 

 

202******* оны 06 сарын 26 өдөр

Дугаар *******03/ШШ202*******/00*******70

 

Улаанбаатар хот

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* 4*******/******* тоотод байрлах, *******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******,060,9*******2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 6 дугаар сарын *******6-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

*******-******* ААТҮГ нь М.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******,060,9*******2 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М. нь 2024 оны 4 дүгээр сараас 202******* оны 0******* дугаар сар хүртэлх халуун, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох *******9,799.08 төгрөг, алданги *******83,6*******2.7******* төгрөг нийт *******,0*******3,4**************.79 төгрөгийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаа тул М.аас *******9,799.08 төгрөг, алданги *******83,6*******2.7******* төгрөг, нотариатын хөлс болох 7,*******00 төгрөг, нийт *******,060,9*******2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотын оршин сууг М. нь 202******* оны 6 дугаар сарын *******2-ны өдөр манай байгууллагад 300,000 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэгдэл 7*******3,4*******2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******-******* ААТҮГ-иас нэхэмжилсэн *******,0*******3,4*******2 төгрөгөөс 300,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7*******3,4*******2 төгрөг, нотариатын зардал 7,*******00 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь 300,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 300,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэгдэл 760,9*******2 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******8.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.*******-******* ААТҮГ-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 760,9*******2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 30,0*******3 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хариуцагч М.аас 760,9*******2 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 22,8*******3 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, **************,406.******* төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА