Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00573

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.12 дахь хэсэгт  

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг зааснаар ******* овогт ******* ******* эцэг байх эрхийг хасаж, хүү ******* овогт ******* Ангарагийн асран хамгаалагчаар эмээ  ******* овогт ******* ******* тогтоосугай.

           2.Асран хамгаалагч Н.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д заасан үүргийг хэрэгжүүлэхийг анхааруулж, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар асран хамгаалуулж байгаа хүүхэд 14 нас хүрмэгц асран хамгаалагч нь харгалзан дэмжигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх болохыг дурдсугай.

           3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           4.Гэр бүлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар эцэг байх эрх хасах үндэслэл арилсан тохиолдолд Ө. нь эцэг  байх эрхээ сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

           5.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар тус шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.