Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0561

 

 

 

 

 

 

2025 08 18 128/ШШ2025/0561

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд Э.Азбаяр, О.Батсүх нар тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК /РД:/

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,

Иргэдийн төлөөлөгч: Б.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., М., Б. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2021 оны А/ дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

2.Нэхэмжлэгч ХХК нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан

- Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , , тоот 2020 оны газрын төлбөрийн нэхэмжлэлүүдээр тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

- Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн , , , тоот 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэлүүдээр тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

3.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын ын аманд 45 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах гуравласан гэрээний үндсэн дээр ашигладаг байжээ.

2.2.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн.

2.3.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий акт гарах үед нэхэмжлэгч газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, мөн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгээр газрын төлбөрийг төлдөггүй байсан гэж тайлбарладаг.

2.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2025/ дүгээр захирамжаар уг захиргааны хэрэг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын хувьд ижил үндэслэлээр нэгтгэсэн.

2.5.Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр , , , , дугаар нэхэмжлэхүүдээр 2019, 2020 оны газрын төлбөрийг, 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр , , дугаар нэхэмжлэлүүдээр 2021 газрын төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэгчээс нэхэмжилсэн.

2.6.Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын ын аманд байрлах 45 /449678 м.кв/ га газрыг анх 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны даргатай тус тус гуравласан гэрээ байгуулсны үндсэн дээр ашиглаж эхэлжээ.

2.7. Газрын төлбөрийн нэхэмжлэхийг дараах байдлаар үүсгэсэн:

 

 

 

Шаардлага

Нэхэмжлэхийн үндэслэл

Шаардлага

 

2020.12.31

2019-2020 онуудын газрын төлбөр

 

414455632

БЗДИТХ-ын 2019 оны 25 дугаар тогтоол

Илт хууль бус болохыг тогтоолгох

276303728

3625882

241725298

Нийт

 

1295072640

2021.04.17

2021 оны газрын төлбөр

23924182

БЗДИТХ-ын 2020 оны 13 дугаар тогтоол

41019752

35886276

27346500

Нийт

 

128176710

2.8.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс газрын төлбөрийн нэхэмжлэхийг хэрхэн мэдэгдсэн талаар тайлбар авахад Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу татварын албанаас нэхэмжлэх үүссэн бөгөөд татвар төлөгчийн бүртгэлтэй цахим хаягаар, татвар төлөгчийн цахим тайлангийн системээр татвар төлөгчид мэдээлэл хүргэсэн гэж хариу ирүүлсэн.

2.9. Нэхэмжлэгчээс дээрх газрын төлбөрийн нэхэмжлэлүүдийг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болсон 2019 оны 25 дугаар тогтоолд үндэслэн газрын төлбөрийг ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж маргадаг.

2.10. Мөн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 дугаар тогтоолоор дээрх 38 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-т заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоосон.

2.11. Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газрын төлбөр тогтоосон албан ёсны хүчин төгөлдөр эрх зүйн акт байгаагүй байхад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, тус дүүргийн Татварын хэлтсээс Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар тогтоолыг үндэслэж газрын төлбөрийг ногдуулж байна гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт хамаарах, ын аманд 45 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар тоот гэрчилгээ, Газар ашиглах гуравласан гэрээ байгуулан ашиглаж байгаа билээ.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байна. Газар ашиглах эрхийг цуцалсан үндэслэл нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон гэж заажээ. Манай компани энэ талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээс мэдсэн болно.

Уг газар ашиглах эрх цуцалсан шийдвэр нь холбогдох хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянуулахаар 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд албан бичгийг хүргүүлсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4-т заасан өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж сунгахаар бол гомдол гаргасан этгээдэд мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй, бидэнд хариу ирүүлээгүй. Үүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин газар ашиглах эрх цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дугаар бүхий хариу хүргүүлэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг ирсэн байдаг. Тус албан бичигт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул таны гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэсэн байна.

Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ тоот сайдын тушаалаар манай компанийн ашиглаж байгаа газар ашиглах эрх цуцлагдаж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ямар ч мэдээлэл ирүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа явуулаагүй, уг захиргааны актыг огт мэдэгдээгүй, гардуулж илгээгээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болдог хуулийн зохицуулалттай. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ..., түүнчлэн тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасныг тус тус зөрчөөд байна.

Манай компани газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3.3 дахь заалтын дагуу төлбөрөө цаг тухай бүрд нь нийт 1.069.200.000 төгрөгийн төлбөрийг төлж, аялал жуулчлалын цогцолбор барихаар өөрийн ашиглах эрхтэй газраа нийт 2.070.832.640 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж аялал жуулчлалын үйлчилгээний цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд, шаардагдах бүх зөвшөөрөл, бичиг баримтуудыг бүрдүүлэн ажилласан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй атал сайд тушаал гаргаж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь илт хууль бус захиргааны үйл ажиллагаа юм.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалаас ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг нь тогтоож өгнө үү.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., Г. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь 2011 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын хилийн ын аманд хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 45 га газрыг дугаар гэрчилгээ, газар ашиглах гурван талт гэрээний үндсэн дээр газрын төлбөрөө төлж ирсэн.

Гэтэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн татварын цахим санд газрын төлбөрийн , , , , ******* дугаар нэхэмжлэхүүдээр 2019, 2020 оны газрын төлбөрийг, 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******, *******, ******* дугаар нэхэмжлэхүүдээр манай компаниудаас 2021 оны газрын төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилжээ.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 25 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолд үндэслэн газрын төлбөрийг ногдуулж байгаа нь үндэслэлгүй буюу энэхүү тогтоол нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолоор хүчингүй болсон байдаг.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор итгэлцүүр тоон утга буюу газрын төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн. Үүнээс шалтгаалж 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд газрын төлбөрийг ямар эрх зүйн хэм хэмжээг үндэслэн тооцоолж нэхэмжилсэн нь тодорхойгүй байна.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр газрын төлбөрийн цахим системд нэхэмжлэхүүдийг шивж оруулсан ч энэ талаар манай компанид газрын төлбөрийг төлөх тухай ямар нэг байдлаар албан ёсоор мэдэгдэж байгаагүй, гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын төлбөрийн өртэй, газрын төлбөрөө санаатай төлөхгүй байгаа мэт агуулга бүхий албан бичгүүдийг хүргүүлж байсан гэдэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ил болоод байна.

Үүнийг үндэслэж 2021 оны 03 дугаар сарын 12-нд манай компани газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд үндэслэлгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэлүүд нь хэзээнээс хэдий хүртэл хугацааны газрын төлбөрийг тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй, бидний хувьд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үйл баримттай шүүхийн журмаар маргаж байгаа бөгөөд 2021 оны газрын төлбөрийг хэрхэн тооцоолж нэхэмжилсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа болно.

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ гэж заасны дагуу 2019 оны төлбөр 2020 оны 02 дугаар сарын 10-аас хойш, 2020 оны газрын төлбөр 2021 оны 02 дугаар сарын 10-аас хойш газрын төлбөрийг бүтэн жилээр нэхэмжлэхээр байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасны дагуу манай компанид 2019, 2020, 2021 оны газрын төлбөрийг төлүүлэх талаар хэрхэн мэдэгдэж байсан талаар тодорхой мэдээлэл хүсэж байгаа болно.

Дээрх нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэл байгаа учир захиргааны байгууллагад хандаж, захиргааны байгууллагын хариуг эс зөвшөөрч шүүхэд хандаж байгаа болно.

Учир нь Монгол Улсын иргэн хууль ёсны буюу хуульд заасан татварыг төлөх үүрэгтэй, үүнээс төлөх ёсгүй татварыг нэхэмжлэх нь хууль ёсны татвар төлөх үүрэг үүсэхгүй гэж бид үзэж байна. Мөн татварын зохих хугацаанд нэхэмжлээгүй, нэхэмжлэхдээ нэхэмжлэгч талд огт мэдэгдээгүй, нэхэмжилсэн дүн тодорхойгүй буюу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хүчингүй болсон байх хугацаанд газрын төлбөрийг хүчингүй болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд үндэслэн нэхэмжилсэн зэрэг үйл баримтууд байгаа билээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна, 47.4.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж тодорхой зохицуулж өгсөн байна.

Иймд хариуцагч байгууллагууд газрын төлбөрийг хүчингүй болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд үндэслэсэн, мөн манай компанитай байгуулсан гэрээнд тусгагдаагүй төлбөрийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн, газрын төлбөр тогтоох шийдвэргүйгээр газрын төлбөр, татвар төлөх үүрэг хүлээлгэж байх магадлалтай байх тул энэхүү төлбөр ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Манай ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргасан тус шүүхэд хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн, гэхдээ бидний зүгээс газрын төлбөрийн үндэслэлтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн газрын алба, татварын албатай холбоотой нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хууль зүйн эрхтэй, боломжтой гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Мөн бидний зүгээс өмнө ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг дээр Баянзүрх дүүргийн татвар, газрын албанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй, хариуцагч өөр тул энэ боломжгүй гэж үзсэн.

Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар Баянзүрх дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолыг баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нийтэлж мөрдөгдөж эхэлсэн.

Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолыг баталсан, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус тогтоолыг хүлээн авч бүртгэсэн буюу 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 25 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байдаг.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар Баянзүрх дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоол нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар бүртгэгдэж, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нийтлэгдэж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлүүлнэ, мөн хуулийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 13 дугаар тогтоол нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн буюу газрын төлбөрийг тус хэм хэмжээний актаар тооцож нэхэмжлэхээр байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор газрын төлбөрийн нэхэмжилж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-ийг зөрчиж буй үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны газрын төлбөрийг хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, татварын хэлтсээс эрх зүйн үйлчлэлгүй Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар тогтоолыг үндэслэн газрын төлбөрийг тооцож тус тус нэхэмжилсэн байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бусаар газрын төлбөрийг нэхэмжилсэн гэж үзэж байгаа болно гэжээ.

3.3.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын ын аманд 45 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож, сайдын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тоот тушаалыг үндэслэн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан байдаг.

Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 ... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..., мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т ... газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх..., 35.3.3-т ... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх..., 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 10 жил дараалан ашиглаагүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд маргаан бүхий акт гарах үед газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/******* тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалдгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.

Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компани нь газрын төлбөрөө огт төлдөггүй байсан нь нотлогддог.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй буюу алдаагүй акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4.Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн харьяалалгүй хүн газрын төлбөрийн төлбөр төлөгч байна гэж заасан байх тул ХХК нь газрын төлбөр төлөгч юм.

Татварын удирдлагын нэгдсэн системд ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн , дугаар шийдвэрийн дагуу , нэгж талбарын дугаар бүхий 2 газар эзэмших эрх үүссэн бүртгэл бүртгэгдсэн байна. Үүнээс харахад газрын төлбөр төлөх үүрэг 2017 оноос хойш үүссэн бөгөөд 2020-2021 онуудад газрын төлбөрийн ногдол гэнэт гарч ирсэн зүйл биш бөгөөд татвар төлөгч нь төлбөр төлж байсан байна.

Газрын төлбөрийн тухай хулийн 9 дүгээр зүйлийн 9.2 Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ гэж заасан. Үүний дагуу татварын албаны нэхэмжлэх үүссэн бөгөөд татвар төлөгчийн бүртгэлтэй цахим хаягаар хүргэгдэхээс гадна татвар төлөгчийн цахим тайлангийн системээр татвар төлөгчид мэдээлэл бүртгэгддэг.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хуулиар тогтоосон албан татварыг татвар төлөгч нь төлөх үүрэгтэй бөгөөд хэн нэг нь хууль тогтоомжийг мэдээгүй шалтгаанаар хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5.Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хэсэгт Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар ХХК-д 45 га талбай бүхий газар ашиглах эрхийн хугацааг сунгасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалаар цуцлагдсан байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь (Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг ... энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.) хэсэгт заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар Газрын үнэлгээ зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолоор төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан байх бөгөөд уг тогтоолыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолыг илт хууль бус актад тооцон хүчингүй болгосон байна. Мөн 2019 оны 25 дугаар тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хүчингүй болгож газрын үнэлгээ төлбөрийг шинэчлэн тогтоосон.

Иймд 2019 оны 25 дугаар тогтоолоор 2019, 2020 оны төлбөрийг, газрын үнэлгээний 6 дугаар бүсээр буюу м.кв үнийг 2880 төгрөг (449678 м.кв*2880=1,295,072,640), 2020 оны 13 дугаар тогтоолоор 2021 оны төлбөрийг мөн дээрх дүнгээр тус тус тооцож нэхэмжилсэн бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь (Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ) гэж заасны дагуу төлбөрийн талаар мэдээллийг тухай байгууллагад хэрхэн мэдэгдсэн тухай мэдээллийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс авна уу гэжээ

3.6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар батлагдсан 12 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй байх тул энэхүү тогтоолыг үндэслэн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэжээ.

3.7. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: нэхэмжлэгч татвараа төлөх ёстой, татварын хэмжээ ойлгомжгүй, хэдийг төлөхөө мэдэхгүй бол хэцүү, хариуцагчаас тодорхой хариулт сонссонгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг үнэлэн хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагааны журам зөрчиж шийдвэр гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх нь үндэслэлгүй, 2019 оны газрын төлбөрийг хариуцагч нэхэмжлээгүй, 2020 оны газрын төлбөрийг 2019 оны 25 дугаар тогтоолоор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хэдэн төгрөгийн газрын т өлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл газрын төлбөр тооцох хэм хэмжээний акт байхгүй, газрын төлбөрийг Засгийн газар тогтоох ёстой байтал дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоож байгаа нь хууль зөрчсөн ... гэж, хариуцагчаас ... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж, хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

1.2. Нэхэмжлэгч ХХК-нд анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ын ам нэртэй 45.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээ /хх1-31-32х/-г 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 жилийн хугацаатай олгож, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тоот тушаал /хх1-77х/-аар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан байна.

1.3. Улмаар 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон нэхэмжлэгч ХХК-ийн захирал нарын хооронд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай дугаар гэрээ /хх1-38-40х/-г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан үйл баримтууд тус тус тогтоогдов.

1.4. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дах хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 34.3.3 дах заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11ᵘ/******* тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, нэгж байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу тухайн аж ахуйн нэгжийн 44.96 м.кв газрын ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

1.5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно. Энэ талаар гарсан саналын зөрөөг өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах, 27 дугаар зүйлийн 27.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан ба 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан.

1.6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч  ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ авснаас хойш 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дугаар Техникийн нөхцөл батлуулсан /хх1-207/, 2014 онд ХХК Цанын баазын ерөнхий төлөвлөгөөний схем-үе шат 1В-г боловсруулж /хх4-56-80/, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр групп ХХК-тай дугаар Инженер геологийн судалгаа, байр зүйн дэвсгэр зургийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-1-237-238/, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ХХК-тай Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ /хх1-42-43/-г тус тус байгуулсан, мөн шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... маргаан бүхий газар дээр цахилгааны шугам татсан, 5 гэрийн буурь байв, мөн газрын хойд цэг болон бусад хэсгийг үзэж зургаар баталгаажуулав, маргаан бүхий газарт 15-17 км цахилгааны шугам татсан гэж тайлбарлав хэмээн дурдсан байх бөгөөд эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

1.7. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэнээс хойш уг эрхээ хэрэгжүүлэхээр 17 км цахилгааны шугам, цахилгааны дэд станц барьж, гэрийн суурь цутгасан, төсөл хэрэгжүүлэх зураг төслөө боловсруулсан зэргээр газраа ашиглаж байсан, түүнчлэн Улсын дээд шүүхийн өмнө шийдвэрлэсэн тогтоолуудын тайлбараар авч үзвэл, газар ашиглах эрхийг цар тахлын үед цуцалсан нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй, 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр газар ашиглах гурван талт гэрээ байгуулагдсанаас хойш 8 жилийн хугацаанд нэхэмжлэгч тухайн газраа бодитойгоор ашиглах үйл ажиллагаа явуулаагүй байна.

1.8. Үүнтэй холбоотойгоор анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны тушаалаар газар ашиглах эрхийг олгож, улмаар 2013 онд газар ашиглах гурван талт гэрээ байгуулагдсан байхад нэхэмжлэгч талаас ковид цар тахал гарсантай холбоотойгоор газраа ашиглах боломжгүй байсан талаар дурдсан боловч газар ашиглах эрхээ олж авснаас хойш тухайн эрхийг олж авах үндэслэл болсон үйл ажиллагааг явуулах, төслөө хэрэгжүүлэх, зориулалтын дагуу ашиглах зэрэгт цар тахал үргэлжилсэн нөхцөл байдалтай байсан үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй.

1.9. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосныг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, ... 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж зааснаар газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан.

2.1. Нэхэмжлэгч ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ /хх1-38-39х/-ний 2 дугаар зүйлийн 2.4-т Газрын төлбөрийн хэмжээ: Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолоор тогтоосон. Газрын үнэлгээний 3-р бүс, Талбайн хэмжээ 45.0 га, 2.4.а-д нэгжийн үнэ 396, 2.4.б-д бүгд үнэ 1 жилд 178,200,000 /нэг зуун далан найман сая хоёр зуун мянган/ төгрөг-ийг, 2.4.в-д Төлбөр хийх хугацааг газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Баянзүрх дүүргийн газрын албаны дансанд төлөх-өөр, 2.5.а-д Газар ашиглах эхлэх хугацааг 2011-12-28 гэж, 4 дүгээр зүйлийн 2-т Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх-өөр, 4.9-д Газар ашиглах гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор ирүүлж гэрээг дүгнүүлэх-ээр тус тус заажээ.

2.2. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн № дугаар Газрын төлбөрийн акт /хх-1-94х/-аар нэхэмжлэгчээс газрын төлбөрт 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл нийт 663,088,955 /зургаан зуун жаран гурван сая наян найман мянга есөн зуун тавин тав/ төгрөг, мөн өдрийн дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /хх1-95х/-аар 2012 онд 178,200,000 /нэг зуун далан найман сая хоёр зуун мянга/, 2013 онд 178,200,000 /нэг зуун далан найман сая хоёр зуун мянга/, 2014 онд 170,000,000 /нэг зуун далан сая/, 2015 онд 186,400,000 /нэг зуун наян зургаан сая дөрвөн зуун мянга/, 2016 онд 178,200,000 /нэг зуун далан найман сая хоёр зуун мянга/, 2017 онд 392,040,000 /гурван зуун ерэн хоёр сая дөчин мянга/, 2018 онд 204,930,000 /хоёр зуун дөрвөн мянга есөн зуун гучин мянга/ төгрөгийг тус тус төлж, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл нийт 2,076,622,804 /хоёр тэрбум далан зургаан сая зургаан зуун хорин хоёр мянга найман зуун дөрөв/ төгрөг төлөгдөөгүй талаар дурдсан байна.

2.3. Ийнхүү маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тушаал гарах цаг хугацаанд нэхэмжлэгч нь 2020 он, 2021 оны 1-р улирлын газрын төлбөрт Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , , тоот 2020 оны газрын төлбөрийн нэхэмжлэл-ээр 1,295,072,640 /нэг тэрбум хоёр зуун ерэн таван сая далан хоёр мянга зургаан зуун дөч/ төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн , , , тоот 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэл-ээр 128,176,710 /нэг зуун хорин найман сая нэг зуун далан зургаан мянга долоон зуун арав/, нийт 1,423,249,350 /нэг тэрбум дөрвөн зуун хорин гурван мянга хоёр зуун дөчин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ.

2.4. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч талын Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр нийлсэн актын дүн зөрүүтэй, төлбөр төлөх талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй, гэнэт газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн тул төлөх боломжгүй нөхцөл байдлыг зориуд бий болгосон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшиж, ашиглаж буй этгээд нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

2.5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргасан, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар ХХК-нд хүргүүлсэн албан бичигт ... Газрын төлбөр төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул ******* ХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10.30 цагт тус хамгаалалтын захиргаанд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаанд оролцоно уу ... гэж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар ХХК-нд Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ...Иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт, шалгалт явуулахад Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Тодруулбал, танай компани дээрх хууль, журамд заасны дагуу үүргээ биелүүлж ашиглах эрх бүхий газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу газар цуцлах эрхийг захиргааны акт гаргах болсныг мэдэгдье, ...тогтоосон хугацаанд ирүүлээгүй нь хууль, журмын дагуу танай компанийн газар ашиглах эрхийг цуцалж, газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгоход саад болохгүй болохыг анхаарна уу гэж тус тус дурдсан байна.

2.6. Шүүхээс удаа дараа хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрхэн хийсэн талаарх баримтыг шаардсан боловч ирүүлээгүй, үүнтэй холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргааны баримт бичигт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...Гадагш явуулсан бичгийн бүртгэл (2020 оны 01-12 сар) дэвтэрт 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичиг бүртгэгдсэн байв гэжээ.

2.7. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа-г хуульд нийцүүлж хийгээгүйгээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй үйл баримт өөрчлөгдөхгүй, иймээс зөвхөн сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй, мөн маргаан бүхий тушаалд Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11ᵘ/******* тоот албан бичгийг дурдсан боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус байсан гэж тогтоох боломжгүй.

2.8. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тайлбарласан.

2.9. Дээрх хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан энэ нь хэн ч харахад илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг, мөн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэдгийг маргаан бүхий захиргааны актаар бодит нөхцөл байдалд тохирохгүй, биелүүлэх боломжгүй үүрэг ногдуулсан байхыг тус тус ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд уг сайдын тушаал нь хуулийн дээрх заалтын шинжийг агуулаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

2.10. Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар тушаалаар ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр байх тул хариуцагч Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , , тоот 2020 оны газрын төлбөрийн нэхэмжлэл, 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн , , , тоот 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр www.etax.mn татварын цахим системд ХХК-ийн газрын төлбөрт:

- тоот нэхэмжлэл-ээр 362,587,982 (гурван зуун жаран хоёр сая төгрөг таван зуун наян долоон мянга есөн зуун наян хоёр) төгрөг;

- тоот нэхэмжлэл-ээр 241,725,298 (хоёр зуун дөчин нэгэн сая долоон зуун хорин таван мянга хоёр зуун ерэн найм) төгрөг;

- тоот нэхэмжлэл-ээр 414,455,632 (дөрвөн зуун арван дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга зургаан зуун гучин хоёр) төгрөг;

- тоот нэхэмжлэл-ээр 276,303,728 (хоёр зуун далан зургаан сая гурван зуун гурван мянга долоон зуун хорин найм) төгрөг буюу нийт 1,295,072,640 (нэг тэрбум хоёр зуун ерэн таван сая далан хоёр мянга зургаан зуун дөч) төгрөгийг,

Мөн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр:

-        тоот нэхэмжлэл-ээр 23,924,182 (хорин гурван сая есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун наян хоёр) төгрөг;

-        дугаар нэхэмжлэл-ээр 41,019,752 (дөчин нэгэн сая арван есөн мянга долоон зуун тавин хоёр) төгрөг;

-        тоот нэхэмжлэл-ээр 35,886,276 (гучин таван сая найман зуун наян зургаан мянга хоёр зуун далан зургаа) төгрөг;

-        тоот нэхэмжлэл-ээр 27,346,500 (хорин долоон сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуу) төгрөг, нийт 128,176,710 (нэг зуун хорин найман сая нэг зуун далан зургаан мянга долоон зуун арав) төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

3.2. Нэхэмжлэгч талаас уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2019 оны газрын төлбөрийг хариуцагч нэхэмжилж байгаагүй, 2020 оны газрын төлбөрийг 2019 оны 25 дугаар тогтоолоор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хэдэн төгрөгийн газрын төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл газрын төлбөр тооцох хэм хэмжээний акт байхгүй байсан, газрын төлбөрийг Засгийн газар тогтоох ёстой байтал дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоож байгаа нь хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж,

хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...2019 оны 25 дугаар тогтоолоор 2019, 2020 оны төлбөрийг, газрын үнэлгээний 6-р бүсээр буюу м.кв үнийг 2880 төгрөг (449678м2*2880=1,295,072,640), 2020 оны 13 дугаар тогтоолоор 2021 оны төлбөрийг мөн дээрх дүнгээр тус тус тооцож нэхэмжилсэн гэж,

хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу татварын албаны нэхэмжлэх үүссэн бөгөөд татвар төлөгчийн бүртгэлтэй цахим хаягаар хүргэгдэхээс гадна татвар төлөгчийн цахим тайлангийн системээр татвар төлөгчид мэдээлэл бүртгэгддэг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хуулиар тогтоосон албан татварыг татвар төлөгч нь төлөх үүрэгтэй бөгөөд хэн нэг нь хууль тогтоомжийг мэдээгүй шалтгаанаар хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарласан.

3.3. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 23 дугаар зүйлийн 23.4.5-д газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах, мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж, байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна гэж тус тус заасан.

3.4. Хэрэгт авагдсан баримт /хх4-2х/-аас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээ зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4238 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаарт нийтлэгдсэн.

3.5. Дээрх 2019 оны 25 дугаар тогтоолыг мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай 38 дугаар тогтоолоор хүчингүй болгосон ба энэхүү 38 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч улсын нэгдсэн сангаас хасаж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаарт нийтлэгджээ.

3.6. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 13 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 9 дугаарт нийтлэгдсэн.

3.7. Дээрх 2020 оны 13 дугаар тогтоолыг мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 32 дугаар тогтоолоор хүчингүй болгож, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсний дагуу захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн сангаас уг 13 дугаар тогтоолыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хасалт хийж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар нийтлэгдсэн үйл баримт тогтоогдов.

3.8. Газрын тухай хулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага, /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ гэж заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч ХХК-ийн 2019, 2020 оны газрын төлбөрийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно /2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлтөөс өмнөх заалт/, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээ зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоол, 2021 оны газрын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 13 дугаар тогтоолд тус тус заасан дүнгээр тооцсон нь хуульд нийцсэн байна.

3.9. Үүнтэй холбоотойгоор Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д 5.Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийг Газар зохион байгуулалтын албанаас холбогдох хууль, тогтоомжид үндэслэн газрын төлбөрийг тооцсоны дагуу нэхэмжлэгч ХХК-нд холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , , тоот 2020 оны газрын төлбөрийн нэхэмжлэл, 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн , , , тоот 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэлүүдийг үүсгэсэн нь үндэслэлтэй байна.

3.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тайлбарлан маргадаг.

3.11. Дээрх хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан энэ нь хэн ч харахад илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг, мөн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэдгийг маргаан бүхий захиргааны актаар бодит нөхцөл байдалд тохирохгүй, биелүүлэх боломжгүй үүрэг ногдуулсан байхыг тус тус ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд уг газрын төлбөрүүдийн нэхэмжлэлүүд нь хуулийн дээрх заалтын шинжийг агуулаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

3.12. Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , , тоот 2020 оны газрын төлбөрийн нэхэмжлэл, 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн , , , тоот 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын5. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Захиргааны хэргийн шүүх дараахь хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ, 74.1.2-т захиргааны хэм хэмжээний акттай холбоотой гэж заасны дагуу уг захиргааны хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн болно.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг,

мөн Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна, 11.1.3-т захиргааны хэм хэмжээний акт, 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, 52.5.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн гэж тус тус зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу тухайн маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг.

4.3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай тогтоолоор Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4.4. Тус Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мөн өдрийн 13 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.

4.5. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ, 65 дугаар зүйлийн 65.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ, 65.2-т Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй, 67 дугаар зүйлийн 67.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлүүлнэ гэж тус тус заасан.

4.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Захиргааны хэм хэмжээний актыг баталсан төрийн захиргааны байгууллага уг актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хэрэв хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэхгүй байх агуулгатай байна.

4.7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар Лавлагааны хуудас /хх4-3х/-ны 3 дугаарт Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлгүй байна гэж дурджээ.

4.8. Ийнхүү нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч маргаан бүхий Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай тогтоол нь хуульд заасан хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш гэж үзлээ.

4.9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж тус тус заасны дагуу ХХК-аас Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулсан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.ийн ... нэхэмжлэгч тал хууль ёсны дагуу татвараа төлөх ёстой, гэвч татварыг ямар хэмжээтэй төлөх, хэрхэн тогтоох ёстой нь ойлгомжгүй байна. Хариуцагч нар тодорхой хариулт өгөөгүй гэж үзэж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа анхаарч үзсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.5, 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.5, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан  ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2021 оны А/ дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , , тоот 2020 оны газрын төлбөрийн нэхэмжлэлүүдээр тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн , , , тоот 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэлүүдээр тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-аас Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.НЯМДЭЛГЭР

ШҮҮГЧ Э.АЗБАЯР

ШҮҮГЧ О.БАТСҮХ