Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2021/00050

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00407 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Буянт сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв болон хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагч Буян сумын Хүүхдийн цэцэрлэг, сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга Н.Х, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б, Ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Х, Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л, Соёлын төвийн эрхлэгч Ц.М, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 426,569,009 төгрөг /сумын Засаг даргын Тамгын газраас 36.830.664 төгрөг (+Цагдаагийн кабоны 9.360.525 төгрөг), сумын Ерөнхий боловсролын сургуулиас 209.534.177 төгрөг, Хүүхдийн цэцэрлэгээс 59.544.893 төгрөг, Соёлын төвөөс 100.302.223 төгрөг, Эрүүл мэндийн төвөөс 10.996.528 төгрөг/ гаргуулах тухай. 

 

Нэхэмжлэлд: “А ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлж тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргатай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 2018/07/09 дугаартай Баян-Өлгий аймгийн Буянт суманд халаалтын зуух, дулааны сүлжээ барьж төрийн байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу Буянт сумын төвд Баян-Өлгий аймгийн Буянт суманд халаалтын зуух, дулааны сүлжээний барилга байгууламжийг 760581000 төгрөгийн төсөвт өртөгтэй барьж хөрөнгө оруулалтаа 6 жилд нөхөж авахаар болсон. Дээрх гэрээг байгуулсны дараа Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар тогтоолоор авсан Буянт сумын төвд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн дагуу барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлж Барилгын ажлыг 2018 оны 06 дугаар сарын 10-нд эхэлсэн. Одкон холдинг ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2318/07/04 дугаартай Зуух, тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх гэрээ-ний дагуу нийтдээ 483195499 төгрөгийн үнийн дүн бүхий зуух, тоног төхөөрөмж, материал авч барилга байгууламж барих ажилд зарцуулсан. Барилга, байгууламжийн эхний ээлжийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгаж нөөц зуухыг суурилуулах ажлыг 2019 оны 04 дүгээр сард дуусгаж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг хэсэг ажиллуулах хүсэлт гаргасан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/325 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газар дээр нь ажиллаж тухайн өдрийн 07/2019 дугаартай комиссын дүгнэлтээр манай компанийн барьсан барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж байх үед Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэрэглэгч байгууллагуудын дулаан ашиглах талбайн хэмжээг хэмжиж акт үйлдсэн. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэнтэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээнд хэрэглэгч байгууллагуудын дарга, эрхлэгчид гарын үсэг зурж баталгаажуулсан. Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу манай компани нь барилга байгууламжийн эхний хэсгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж хэрэглэгч байгууллагуудыг мөн өдрөөс дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн ба одоо хүртэл тасралтгүй хангаж байна. Манай компани сумуудад төвлөрсөн халаалтын зуух ажиллуулдаг бусад компаниудын нэгэн адил Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах 17 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ба тус зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/08 дугаартай тогтоолуудаар баталсан дулааны үнэ тарифыг мөрдөж байна. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж барилга байгууламжийг заасан хугацаанд ашиглалтад оруулж хэрэглэгч байгууллагуудыг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс дулааны эрчим хүчээр хангаж ирсэн боловч хэрэглэгч байгууллагууд хэрэглэсэн дулааны төлбөрөө цаг хугацаанд төлөхгүй манай компанийг хохироож байна. Одкон холдинг ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2018/07/04 дугаартай Зуух, тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх гэрээ- ний дагуу нийтдээ 483195499 төгрөгийн үнийн дүн бүхий төлбөрийн 175060956 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дотор, мөн 175060956 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дотор, үлдэгдэл 149878088 төгрөгийг 2021 онд бүрэн төлөх үүрэг хүлээсэн. Хэрэглэгчид дулааны төлбөрөө цаг хугацаанд төлөхгүй байгаагаас Одкон холдинг ХХК-д төлөх төлбөрөө цаг хугацаанд төлж чадаагүй. Үүнээс болж тус компани нь манай компанид гэрээний алданги тооцох болж манай компани хохирч байна. Манай компани нь дээрх барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахдаа ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ/201944573226 дугаартай зээлийн гэрээгээр 200000000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 84 сарын хугацаатай авсан. Энэ зээлийг мөн цаг хугацаанд төлж чадахгүй байдалд хүрч аргагүйн эрхэнд компанийн гүйцэтгэх захирлын ээжийн тэтгэврийг зээлээр авч банкны зээлээ төлж байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоогоор өссөн дүнгээр Буянт сумын Засаг даргын Тамгын газар 36830664 төгрөгийн, Хүн эмнэлэг /Сумын эрүүл мэндийн төв/ нь 10996528 төгрөгийн, Соёлын төв нь 100302223 төгрөгийн, Хүүхдийн цэцэрлэг 59544893 төгрөгийн, Ахлах сургууль /ерөнхий боловсролын сургууль/ нь 209534177 төгрөгийн, Цагдаагийн кобаны байр 9360525 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөөгүй байна.

Иймд манай компанийн нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Буянт сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс тус газрын хэрэглэсэн дулааны үнэ 36830664 төгрөг, Цагдаагийн кобаны байрны хэрэглэсэн дулааны үнэ 9360525, төгрөг, бүгд 46191189 төгрөг, Буянт сумын Хүн эмнэлэг /Сумын эрүүл мэндийн төв/-ийн санхүүгээс хэрэглэсэн дулааны үнэ 10996528 төгрөг, Буянт сумын Соёлын төвийн санхүүгээс хэрэглэсэн дулааны үнэ 100302223 төгрөг, Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс хэрэглэсэн дулааны үнэ 59544893 төгрөг, Буянт сумын Ахлах сургууль /ерөнхий боловсролын сургууль/-ийн санхүүгээс хэрэглэсэн дулааны үнэ 209534177 төгрөг, бүгд 426569009 /дөрвөн зуун хорин зургаан сая таван зуун жаран есөн мянга есөн /төгрөг гаргуулан А ХХК-д олгох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга Н.Х, Засаг даргын тамгын газрын дарга Х.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус суманд үйл ажиллагаа явуулдаг А ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж уг компани нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ба сумын төсвийн 5 байгууллагын 9 барилга, байгууламжийг дулааны эрчим хүчээр хангаж байна. Сумын төсөвт байгууллагуудад нийлүүлж байгаа дулааны эрчим хүчний зардлыг нүүрс түлшний зардлаас А ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс одоог хүртэл /2021 оны 02 дугаар сар дуустал/ олгосоор ирсэн. Сумын нийт төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг нэмж батлуулах талаар 2019, 2020 оны мөн 2021 оны төсвийн төсөл өгөхөд м3-аар тооцоог гаргаж тусгаад аймгийн Төрийн санд хандсан боловч өнөөдрийн хүртэл дэмжигдээгүй төсвийг нэмж баталж өгөөгүй хэвээр байна. Дээрх халаалтын нийт зардал сумын хэмжээгээр шийдвэрлэгдээгүй асуудалд аймгийн Засаг дарга, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс буруутай гэж үзэж байна. Учир нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2018/07/09 дугаар гэрээг аймгийн Засаг дарга баталж, холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан Баян-Өлгий аймгийн Буянт суманд халаалтын зуух, дулааны сүлжээ барьж төрийн байгууллагуудын болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Уг гэрээний 1.3.1-д Захиалагч гэж Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хэлнэ гэж зааж гэрээний 3 дугаар бүлэгт Захиалагчийн эрх, үүргийг тусгаж өгсөн байна. Гэрээний 3.3-д ... түншид дэмжлэг үзүүлж, шаардлагатай тохиолдолд дээд шатны байгууллагад танилцуулан холбогдох шийдвэр гаргуулна. 3.8.1.2-д Энэ гэрээ, төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд учрах хүндрэлүүдийг зохих ёсоор шийдвэрлүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд санал оруулах, шийдвэрлүүлэх гэсэн нь аймгийн Засаг дарга төсвийн төсөл оруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах эрх үүргийг зааж өгсөн байна. Тиймээс захиалагч энэ үүргээ биелүүлж батлуулах ёстой төсвийг батлуулаагүй гэж үзэж байна. 2021 оныг хүртэл төсөвт байгууллагууд хуучин түлээ, түлшний зардлаар орж, ирсэн зардлаар тооцон олгож байна. 2018, 2019, 2020 онуудад, одоо ч /2021 онд/ м3-аар тооцон төлбөр хийх боломжгүй, үүнийг А ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд мэдэж байгаа. Иймд сумын төсөвт байгууллагуудад холбогдуулан гаргасан 426569009 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой шаардлагатай тайлбарыг гаргаж байна. А ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч хангах, худалдан авах тухай гэрээ байгуулж уг компани нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус А ХХК нь их хэмжээний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Төсвийн тухай хуулийн 16.5. дугаар зүйлд Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсний дагуу цэцэрлэгт нийлүүлсэн дулаан халаалтын зардлыг түлш халаалтын зардлаас А ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сар хүртэл ирсэн мөнгийг бүрэн шилжүүлсэн байна. Төсвийн шууд захирагч нарт төсөв тогтоох эрх хэмжээ хуулиараа олгогдоогүй учир төсөв тогтоох шийдвэр гаргах түвшний дээд шатны хуулиар үүрэг хүлээсэн албан тушаалтнуудаас нэхэмжлэх нь зүйтэй. Төсвийн шууд захирагч нар батлагдсан төсвийн хүрээнд зориулалтын дагуу захиран зарцуулах эрхтэй манай төсөвт батлагдаж ирсэн түлш халаалтын бүх зардлаа бүрэн шилжүүлсэн тул энэ нэхэмжлэлд төсвийн шууд захирагч цэцэрлэгийн эрхлэгч С.Л надад хамаарахгүй гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн Буянт суманд халаалтын зуух дулааны сүлжээ барьж төрийн байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг аймгийн засаг дарга А.Гылымхан, А ХХК-ийн захирал С.Мунтаз нарын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018/07/09 дугаартай гэрээ хийгдсэн байна. Мөн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, А ХХК-ийн захирал С.Мунтаз нар хэрэглэгч байгууллагыг төлөөлөн дарга эрхлэгч нартай гэрээ хийсэн байгаа боловч төлбөрийг гэрээнд тодорхой тусгаагүй байна. Мөн дээр дурдсан аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.2-т түнш нь санхүү, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, эсхүл хууль тогтоомж өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний нөхцөлийг өөрчлөх санал гаргаж болох ба нөхцөл нь гэрээ байгуулсны дараа үүссэн бөгөөд ийм нөхцөл байдал бий болох тухай урьдчилан мэдэх боломжгүй байсан, түүнчлэн уг нөхцөл байдлыг түнш өөрөө даван гарах боломжгүй болсон тохиолдлуудад гэрээг өөрчлөх үндэслэл болно гэж ойлгогдож байна. Гэтэл үнэ тариф санхүүгийн маш их өөрчлөлт гарч байхад дахин гэрээ хийлгүй өөрчлөлт оруулахгүй тодорхой бус шаардлага хангахгүй гэрээтэй байгаа нь тус нэхэмжлэлтэй зөрчилдөж байна. Мөн энэ гэрээнд миний бие хамааралгүй өмнөх эрхлэгч С.Жанерке хийсэн болно. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр А ХХК-ийн захирал С.Мунтаз, нягтлан Б.Гүлнар нар ирж төлөвлөгөө санхүүжилтийг дутуу төлсөн өртэй төлбөртэй тооцоо нийлсэн акт бичиж ирээд 2021 оны төсвийн төлөвлөгөөнд нэг м3 аар тооцож халаалтын зардлыг хүсэж байгаа энд тус болоод гарын үсэг зурж өгөөч гэсэн түлш халаалтын зардлыг нэмж батлуулах талаар аймгийн Төрийн санд хандсан боловч дэмжигдээгүй гэтэл энэ тооцоо нийлсэн манай байгууллагыг өртэй мэт харагдуулж байгаад энэ баримтыг шүүхэд өгөөд өр нэхэмжилж байгаа нь хэт хүн чанаргүй үйлдэл төсөв мөнгөө шийдүүлэг гэж гаргаж өгсөн баримтыг бидний эсрэг ашиглаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Цэцэрлэг төвлөрсөн халаалтад шилжихээс өмнө нам даралтын зуух болон гал тогооны гэсэн хоёр зуух галладаг байсан. Түлш халаалтын бүх зардлаа А ХХК-д шилжүүлчихээр цэцэрлэгийн гал тогоо галлах нүүрс модны зардлыг хаанаас гаргах вэ гэсэн асуудал гарсантай холбоотой гал зуухны түлээ нүүрсэнд 1 тонн нүүрс 13 мод авч үлдэж хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагааг хийдэг гэтэл А ХХК-ийн захирал С.Мунтаз, нягтлан Б.Гүлнар нар гэрээнд энэ талаар тусгасан гэж ярьдаг хэрнээ энэ заалт бас байхгүй байна. Баян-Өлгий аймгийн зохицуулах зөвлөлийн тогтоол 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай дулааны үнэ тогтоох тухай тогтоол, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай дулааны үнэ тогтоох тухай тогтоол, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20/08 дугаартай дулааны үнэ тогтоох тухай тогтоол нийт 3 удаа гарч өөрчлөгдөн, шинэчлэгдэж байхад энэ тухай тус А ХХК-ийн захирал С.Мунтаз хэрэглэгч байгууллага болох хүүхдийн цэцэрлэгт нэг ч албан бичгээр мэдэгдсэн танилцуулсан баримт бичиг манай цэцэрлэгийн бичиг хэрэгт байхгүй байна. Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, А ХХК-ийн захирал С.Мунтаз нар хэрэглэгч байгууллагыг төлөөлсөн дарга эрхлэгч нартай хийсэн гэрээний 2.16 дугаар зүйлд 2018 оны үлдсэн хугацаанд одоогийн ирж буй халаалтын зардал, гэрээт ажилтны цалингаар тооцож санхүүжилт авах ба 2019 оноос батлагдсан үнэ тарифыг мөрдөж ажиллана гэсэн байна. Гэтэл батлагдсан үнэ тарифыг мөрдөж ажиллах, төсөв батлагдаж байхад гэрээ болон төсөвт өөрчлөлт ороогүй учир танай нэхэмжлэлийг манай байгууллага ханган шийдвэрлэх боломжгүй. Иймд А ХХК-ийн захирал С.Мунтазын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус суманд үйл ажиллагаа явуулж буй А ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулаан эрчим хүч худалдан авах тухай гэрээ байгуулж, уг компани нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдрөөс дулааны эрчим хүчээр хангаж ажиллаж байна. Эрүүл мэндийн төвд нийлүүлсэн эрчим хүчний зардлын нүүрс түлшний зардлаас А ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн 2018 оны 11 дүгээр сараас эхлэн 2020 оны 12 дугаар сар дуустал нийт 27902847 төгрөгийг бүрэн шилжүүлсэн” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Хавалхас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус суманд үйл ажиллагаа явуулдаг А ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж уг компани нь 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн дулааны эрчим хүчний зардлыг түлшний зардлаас А ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 11 сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сар хүртэл батлагдсан төсвийн дагуу шилжүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн халаалтын зардал нь нүүрс түлшний зардлаар ирдэг бөгөөд м3-аар тооцон төлбөр хийх боломжгүй бөгөөд А ХХК нь үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзан тайлбар гаргаж байна гэжээ. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус суманд үйл ажиллагаа явуулдаг А ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж уг компани нь 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус сумын Соёлын төвд нийлүүлсэн дулаан эрчим хүчний зардлыг нүүрс түлшний зардлаас А ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал бүрэн шилжүүлсэн. Соёлын төвийн гэрээт ажилчин Ц.Ганбаатар, Д.Бадел нарыг А ХХК-ийн машинистаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 жилийн хугацаанд ээлжлүүлэн ажиллуулж цалинг Соёлын төвийн төсвөөс санхүүжүүлэн олгож байсан болно. Соёлын төвийн 2020, 2021 оны төсвийн төсөлд эрчим хүчний зардлыг нэмэгдүүлэх талаар холбогдох газар аймгийн Төрийн санд хүсэлт гаргасан боловч дэмжигдээгүй. Соёлын төвийн халаалтын зардал нь нүүрс түлшний зардлаар ирдэг бөгөөд м3-аар тооцон төлбөр хийх боломжгүй бөгөөд А ХХК нь үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзан хариу тайлбар гаргаж байна. Цаашид түлшний зардлын талаар холбогдох байгууллагуудад хандан нэмэгдүүлэх арга хэмжээ авч А ХХК-тай хамтран ажиллана” гэжээ.

 

Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ербол шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг 2019, 2020 онуудад боловсруулан Сангийн яаманд хүргүүлж, хянуулах үед Буянт сумын болон бусад сумын төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг зохих журам, тооцоо, судалгааны дагуу оруулсан боловч шинээр төвлөрсөн халаалтад орж байгаа газруудын /Буянт сум/ төсвийг төвлөрсөн халаалтаар түгээх байдлаар төсөвт тусгаж яамнаас суулгаж өгөөгүй юм, 2021 оны хувьд Ковид-19 цар тахал гарч, онцгой нөхцөл байдал үүсч, эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой аймгийн урсгал зардлын төсөв өмнөх жилүүдээс нийт дүнгээр 22,5 хувиар буурч батлагдаж ирсэн нь халаалт болон бусад зардалд нөлөөлж, нэмэх боломж бүрдээгүй бөгөөд халаалтын зардал аймгийн хэмжээгээр өмнөх оноос 310,6 сая төгрөгөөр хасагдаж ирсэн ч Буянт сумын төсвийн байгууллагуудын төсвийг орон нутгийн төсвөөс боломжийн хэмжээгээр нэмэгдүүлэн баталсан. Тухайлбал: 2020 онд Буянт сумын төсвийн байгууллагуудын халаалтын нийт төсөв нь 107,1 сая төгрөг байсан бол 2021 оны халаалтын зардлыг өмнөх оноос 20.7 сая төгрөгөөр илүү баталж 127,8 сая төгрөг болсон. 2021 оны төсөв батлах үед халаалтын зардал хүрэлцээгүй байсан учир бүх төсөвт байгууллагуудын төсвийг 8 хувиар хасаж байж зохицуулалт хийгдсэн.Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтад Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэж заасан ба аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганаар батлагдсан төсөвтөө багтааж үйл ажиллагаагаа явуулахыг төсөвт байгууллагууд болон А ХХК нь мөрдөж, түүгээр ажлаа зохицуулан ажиллах үүрэгтэй. Сангийн яамнаас ч халаалтын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, халаалтын зардлыг өр авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхээр зааж, анхаарч ажиллах чиглэлийг ирүүлсэн байгаа. Энэ талаар аймгийн Засаг даргаас бүх төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт албан тоот хүргүүлсэн /албан тоотын хуулбарыг хавсаргав/. Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.8 дах заалтад байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээнд 20-иос доошгүй хувийн хэмнэлт гаргаж ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу Сангийн яамнаас аймгийн хэмжээний бүх төсөвт байгууллагуудын халаалтын төсвийг энэ оны 7 дугаар сараас эхлэн 20 хувиар танаж байна. Аймгийн Санхүү төрийн сангаас батлагдсан төсвийн хэмжээгээр жил бүрийн санхүүжилтийг бүрэн олгосон. Буянт сумдад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 3 жилийн халаалтын төсвийг байгууллага тус бүрээр тусгав. 2019 онд Буянт сумын Засаг даргын тамгын газар 12,523.3 төгрөг, Буянт сумын Соёлын төв 3,900.0 төгрөг, Буянт сумын Сургууль /11 жилийн/ 46,740.0 төгрөг, Буянт сумын Цэцэрлэг 6,983.0 төгрөг, Буянт сумын Эмнэлэг 23,856.4 төгрөг, нийт 94,002.7 төгрөг. 2020 онд Буянт сумын Засаг даргын тамгын газар 12,523.3 төгрөг, Буянт сумын Соёлын төв 4,500.0 төгрөг, Буянт сумын Сургууль /11 жилийн/ 56,198.9 төгрөг, Буянт сумын Цэцэрлэг 13,095.0 төгрөг, Буянт сумын Эмнэлэг 20,856.4 төгрөг, нийт 107,173.6 төгрөг. 2021 онд Буянт сумын Засаг даргын тамгын газар 11,012.1 төгрөг, Буянт сумын Соёлын төв 4,500.0 төгрөг, Буянт сумын Сургууль /11 жилийн/ 88,503.0 төгрөг, Буянт сумын Цэцэрлэг 12,048.0 төгрөг, Буянт сумын Эмнэлэг 11,795.7 төгрөг, нийт 127,858.8 төгрөг. Иймд төсөвт тусгагдаж батлагдаагүй 426569009 төгрөгийг нэхэмжилсэн А ХХК-д санхүүжилтийг олгох боломжгүй болно” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00407 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газраас дутуу төлсөн 36830664 төгрөгийг, Буянт сумын Эрүүл мэндийн төвөөс дутуу төлсөн 10996528 төгрөг, Буянт сумын Соёлын төвөөс дутуу төлсөн 100302223 төгрөг, Буянт сумын хүүхдийн цэцэрлэгээс дутуу төлсөн 59544893 төгрөг, Буянт сумын ахлах сургуулиас дутуу төлсөн 209534177 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9360525 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн давж заалдах гомдлын агуулга: “А ХХК нь их хэмжээний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлд төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах эрхийг хэрэгжүүлнэ 16.5.5 батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсний дагуу цэцэрлэгт нийлүүлсэн дулаан халаалтын зардлыг түлш халаалтын зардлаас А ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарыг хүртэл нэхэмжлэлийн дагуу хууль ёсны бичиг баримт нь бүрдүүлж шилжүүлээд байхад ямар нэхэмжлэл үндэслэн ийм өндөр тоог тогтоогоод байгаа нь хоорондоо зөрчилдөж байна. Мөн би Төсвийн шууд захирагч эрхлэгч. төсөв тогтоох эрх хэмжээ байхгүй учир намайг хариуцагчаар татаж байгаа нь буруу.

Тухай нь үед халаалт зуух дулааны сүлжээ барьж гөрийн байгууллагууд блок бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэрээ болон захиалагч нь тухай үеийн аймгийн засаг дарга А.Гылымхан болон аймгийн хурал, сангийн яам. цаашлаад эрчим хүчний яам, улсын их хурлаас төсвийн төсөл өгөөд гаргуулж авах байтал биднээс нэхэмжлээд байгаа нь буруу захиалагч тал гэрээний үүргээ биелүүлэхийг шүүхээс тогтоох ёстой. Мөн бусад сумын халаалтын төсвийг М3 шийдвэрлэсэн хэрнээ манай суманд энгийн зуухны зардлаар төсөв тогтоогоод байгаа нь ялгавартай хандаж байна.

Тооцоо нийлсэн актыг бид төсвийн төсөлд оруулах гэж байгаа юм мөн, тус болооч гэж энэ тооцоо нийлсэн акт нь та нарт ямар ч хамааралгүй гэх мэтээр гарын үсэг зуруулж авснаа, төсөвт тусгагдахгүй болох үед нь тооцоо нийлсэн актаа шүүхэд өгч өр төлбөр тавиулж байгаа нь шударга биш байна. 2019 оны Хууль ёсны тооцоо нийлсэн актаар бид 777400 харуулсан байгаа

Гэрээний 9.3.2 түнш нь санхүү эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн эсвэл хууль тогтоомж өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний нөхцөлийг өөрчлөх санаг 'аргаж болох ба нөхцөл нь гэрээ байгуулсны дараа үүссэн бөгөөд ийм нөхцөг. байдал бий болохыг урьдчилан мэдэх боломжгүй байсан түүнчлэн уг нөхцөл байдлыг түнш өөрөө даван гарах боломжгүй болсон тохиолдлуудад гэрээг өөрчлөх үндэслэл болно гэж ойлгогдож байна. Гэтэл үнэ тариф санхүүгийн маш их өөрчлөлт гарч байхад дахин гэрээ хийхгүй өөрчлөлт оруулахгүй тодорхой бус шаардлага хангахгүй гэрээтэй байгаа нь тус нэхэмжлэлтэй зөрчилдөж байна.

Үнэ тогтоох зөвлөл 3 удаа өөрчлөн тогтоож байхад манай байгууллагад энэ талаар мэдэгдээгүй манай цэцэрлэгт энэ тухай нэг ч бичиг баримт байхгүй байна гэрээний хуулбар хувьч байхгүй хавтаст хэргийн материал дотроос гэрээг олж уншиж байна Гэрээний үүргээ биелүүлээгүй үнэ тарифын талаар мэдэгдээгүй байж юу нэхэмжлээд байна. Гэрээндээ өөрчлөлт оруулаагүй санаачлаг гаргаагүй А ХХК нь албаар зохион байгуулалтайгаар хэрэглэгч байгууллагыг мэдээ мэдээллээр хангахгүй таг чиг байж байснаа төсвийн байгууллагыг санаатай хүнд байдалд оруулж байгаа юм шиг харагдаж байна А ХХК нь маш хариуцлагагүй хуулийн итгээд.

Үнэ тогтоох зөвлөл төсөв м3 батлагдаагүй байхад энгийн халаалтын зардалтай байгааг мэдсээр байж яагаад байхгүй төсөвт зохиомол үнэ тогтоодог юм бэ.

Дээд шатны албан хаагчид тухай бүрд ажлаа цаг тухай үед хийдэггүй мөн шийдвэр гаргах эх хэмжээний хүмүүс нэг шийдвэрт байдаггүйгээс болоод хамааралгүй миний бие цаг хугацаа болон бусад зүйлээрээ хохирч гомдолтой байна” гэжээ

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсэг болох 36 830 664 төгрөгийг гаргахаас татгалзаж, хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-тай 2018 оны 06 сарын 01- ний өдөр Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг компани нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн төсвийн 5 байгууллагын 9 барилга, байгууламжийг эрчим хүчээр хангаж байна. Сумын төсөвт байгууллагуудад нийлүүлж байгаа дулааны эрчим хүчний зардлыг нүүрс, түлшний зардлаас “А” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу мөнгөн дүнг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс одоог хүртэл /2021 оны 04 дүгээр сарыг дуустал/ шилжүүлсээр ирсэн. Сумын төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг нэмж батлуулах талаар 2019, 2020, 2021 оны төсвийн төсөл өгөхөд м3-аар тооцоог гаргаж тусгаад аймгийн Төрийн санд хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл дэмжигдээгүй, төсвийг нэмж баталж өгөөгүй хэвээр байна.

2021 оныг хүртэл төсөвт батлагдаж ирсэн түлээ, түлшний зардлыг “А” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу бүрэн шилжүүлж байна. 2018, 2019, 2020 онууд болон 2021 онд м3 -аар тооцон төлбөр хийх боломжгүй байгааг “А” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд мэдэж байгаа болно.

1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тооцоо нийлсэн акт нь Засаг даргын Тамгын газрын дарга миний хийсэн акт биш бөгөөд миний өмнөөс Санхүү тасгийн дарга Ө.Хунанбай гарын үсэг зурж тооцоо нийлсэн байна. Ө.Хунанбай нь А ХХК-ийн захирал С.Мунтазын ойрын хамаатан бөгөөд ашиг сонирхлоор байгууллагын даргын өмнөөс тооцоо нийлсэн, энэ нь хууль бус гэж үзэж байна.

2. Шүүх  хэрэг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.  Сумын төсөвт байгууллагуудын төсвийг аймгийн Төрийн сан, Засаг даргын саналыг үндэслэн аймгийн ИТХ баталдаг. Төсөв хөрөнгийг аймаг хариуцах ёстой гэж үзэж байна.

3. Анх Буянт суманд халаалтын зуух, дулааны сүлжээ барьж төрийн байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг аймгийн Засаг дарга баталж, хэрэгжүүлсэн. Уг гэрээнд аймгийн Засаг дарга төсөл арга хэмжээний захиалагч бөгөөд төсөв хөрөнгийг аймгийн Засаг дарга ИТХ-д оруулж батлуулахаар заасан. Энэ үүргээ биелүүлээгүй.

Сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 36 830 664 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 тээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн заалтын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох хэсэг болох 209534177 төгрөгийг гаргахаас татгалзаж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “А”ХХК-тай 2018 оны 06 сарын 01-ны өдөр Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг компани 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн сургуулийн барилга, байгууламжийг эрчим хүчээр хангаж байна.Сургуулийн байгууллагад нийлүүлж байгаа дулааны эрчим хүчний зардлыг нүүрс, түлшний зардлаас ‘А”ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу мөнгөн дүнг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс одоог хүртэл /2021 оны 4 дүгээр сарыг дуустал/ бүрэн шилжүүлсээр ирсэн, мөн энэ хугацаанд нэхэмжлэлийн дүнд сургуулийн галч нарын НДШ болон цалин орсон байна.Тус сургуулийн халаалтын зардлыг нэмж батлуулах талаар 2019, 2020, 2021 оны төсвийн төсөл өгөхөд м3-аар тооцоог гаргаж тусгаад аймгийн Төрийн санд хүргүүлж байсан, боловч өнөөдрийг хүртэл дэмжигдээгүй, төсвийг нэмж баталж өгөөгүй хэвээр байна.2021 оныг хүртэл төсөвт батлагдаж ирсэн түлээ, түлшний зардлыг “А”ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу бүрэн шилжүүлж байна.2018, 2019, 2020, 2021, онуудад м3-аар тооцон төлбөр хийх боломжгүй байгааг "А” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд мэдэж байгаа болно.

Сургуулийн төсвийг аймгийн төрийн сан, Засаг даргын саналыг үндэслэн аймгийн ИТХ аталдаг.Төсөв хөрөнгийг аймаг хариуцах ёстой гэж үзэж байна.Анх Буянт суманд халаалтын зуух, дулааны сүлжээ барьж төрийн байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг аймгийн Засаг дарга баталж, хэрэгжүүлсэн.Уг гэрээнд аймгийн Засаг дарга уг төсөл арга хэмжээний захиалагч бөгөөд төсөв хөрөнгийг аймгийн Засаг дарга ИТХ оруулж батлуулахаар заасан.Тус сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан 209534177 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эрүүл мэндийн төвийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15- ны өдрийн 130/ШШ2021/00407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Эрүүл мэндийн төвд холбогдох хэсэг болох 10,996,528 төгрөгийг гаргахаас татгалзаж, хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01 -ний өдөр Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг компани нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн төвийг эрчим хүчээр хангаж байна.

Эрүүл мэндийн төвийн төсөвт нийлүүлж байгаа дулааны эрчим хүчний зардлыг нүүрс , түлшний зардлаас “А” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу мөнгөн дүнг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс одоог хүртэл 2021 оны 04 дүгээр сарыг дуустал шилжүүлсээр ирсэн р байна.

2021 оныг хүртэл төсөвт батлагдаж ирсэн түлээ, түлшний зардлыг “А” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу бүрэн шилжүүлж байна. 2018, 2019, 2020 онууд болон 2021 онд м3-аар тооцон төлбөр хийх боломжгүй байгааг “А” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж байгаа болно.

[1] .Шүүх хэрэг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.Сумын төсөвт байгууллагуудын төсвийг аймгийн Төрийн сан, Засаг даргын саналыг үндэслэн аймгийн ИТХ баталдаг. Төсөв хөрөнгийг аймаг хариуцах ёстой гэж үзэж байна.

2. Анх Буянт суманд халаалтын зуух, дулааны сүлжээ барьж төрийн байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг аймгийн Засаг дарга баталж, хэрэгжүүлсэн. Уг гэрээнд аймгийн Засаг дарга төсөл арга хэмжээний захиалагч бөгөөд төсөв хөрөнгийг аймгийн Засаг дарга ИТХ-д оруулж батлуулахаар заасан. Энэ үүргээ биелүүлээгүй .

ЭМТ-д холбогдуулан гаргасан 10,996,528 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зарим хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон боловч зарим хариуцагч болон хамтран хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарах тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

 

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Буянт сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв болон хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулж дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнэ нийт 426.569.009 төгрөг /сумын Засаг даргын Тамгын газраас 36.830.664 төгрөг (+Цагдаагийн кабоны 9.360.525 төгрөг), сумын Ерөнхий боловсролын сургуулиас 209.534.177 төгрөг, Хүүхдийн цэцэрлэгээс 59.544.893 төгрөг, Соёлын төвөөс 100.302.223 төгрөг, Эрүүл мэндийн төвөөс 10.996.528 төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, харин хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

1. Хэрэгт авагдсан “А” ХХК болон Буянт сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээгээр 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  хугацаагаар, халаалтын улирлын 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /(1) Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн байрны талбайн хэмжээ нь 6738.6 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход сард төлөх хэмжээ 10155070 төгрөг, Сургуулийн дотуур байрны хэмжээ 838 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 2710 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2271315 төгрөг, Сургуулийн дотуур байрны хэмжээ 1013 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 2710 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2745635 төгрөг, Сургуулийн заалны хэмжээ 3199 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 4820893 төгрөг, Сургуулийн гал тогооны хэмжээ 569 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 857483 төгрөг байхаар (2) Буянт сумын Засаг даргын тамгын газрын талбайн хэмжээ нь 2124 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 3200868 төгрөг (3) Буянт сумын Эрүүл мэндийн төвийн талбайн хэмжээ нь 1979 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2982353 төгрөг, (4) Буянт сумын Соёлын төвийн талбайн хэмжээ нь 4832 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 7281824 төгрөг (5) Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн талбайн хэмжээ нь 3679 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 5544253 төгрөг/ байхаар харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна. 

 

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ гэж заасан ба мөн зүйлийн 11.3 дахь хэсэг, 11.3.3 дахь заалтаар зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх эрхтэй байна. Хуулийн энэхүү заалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай Дулааны үнэ тогтоох тухай тогтоолоор Тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК-ийн тариф, хэрэглэгчийн 1 м.куб эзлэхүүний үнийг Буянт суманд 1370 төгрөг, дотуур байрны 1 м.кв талбайд 2464 төгрөгөөр, хэмжүүрээр тооцох 1 Гкал дулааны үнийг 124342 төгрөгөөр тус тус /НӨАТ-гүйгээр/ тогтоож, энэхүү баталсан үнэ тарифыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн мөрдөхийг “А” ХХК-ийн захирал С.Мунтаз, хэрэглэгч байгууллагуудын дарга, захирлуудад зөвшөөрчээ. Мөн Баян-Өлгий аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/08 дугаар Дулааны үнэ тогтоох тухай тогтоолоор Тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК-ийн Буянт суманд мөрдөх хэрэглэгчийн үнийн тооцох тарифуудыг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу хэвээр үлдээж баталжээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Буянт сумын төсөвт байгууллагуудад хэмжилт хийсэн акт, талуудын хооронд байгуулагдсан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ, дулааны үнэ тогтоох тухай эрх бүхий байгууллагын тогтоолууд, хэргийн 65-72 дугаар талд авагдсан Буянт сумын төсвийн байгууллагуудын нэхэмжлэгч хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн актууд, мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйлдсэн /дулааны хэрэглэгч нарын гарын үсэг зурж баталгаажуулаагүй/ хэргийн 59-64 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн актууд, хариуцагч нарын хариу тайлбар, Буян сумын Ерөнхий боловсролын сургуулийн мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журналууд /хэргийн 100-101/, сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргаж өгсөн /хэргийн 114-130/ төлбөрийн хүсэлт бүхий шилжүүлгийн баримтууд, тэдгээрт агуулагдсан баримтат мэдээллүүдийг хооронд нь харьцуулж, шинжлэхэд нэхэмжлэгч А ХХК-ийн хэргийн 58 дугаар талд авагдсан Буянт сумын Засаг даргын Тамгын газраас 36.830.664 төгрөг, сумын Ерөнхий боловсролын сургуулиас 209.534.177 төгрөг, Хүүхдийн цэцэрлэгээс 59.544.893 төгрөг, Соёлын төвөөс 100.302.223 төгрөг, Эрүүл мэндийн төвөөс 10.996.528 төгрөгийн дулааны эрчим хүчний үнийн авлагатай гэх тооцоолол үндэслэлтэй, бодитой байна. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Тодруулбал, Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн байрны талбайн хэмжээ нь 6738.6 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход сард төлөх дулааны үнэ 10155070 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 81240000 төгрөг, Сургуулийн дотуур байрны талбайн хэмжээ 838 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 2710 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2271315 төгрөг, 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 18170522 төгрөг, Сургуулийн дотуур байрны талбайн хэмжээ 1013 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 2710 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2745635 төгрөг, 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 21965082 төгрөг, Сургуулийн заалны хэмжээ 3199 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 4820893 төгрөг, 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 38567144 төгрөг, Сургуулийн гал тогооны талбайн хэмжээ 569 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 857483 төгрөг, халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 6859864 төгрөг нийт /нэхэмжлэгчээс 2019, 2020 онуудад худалдан авсан дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн бөгөөд 166,802,612x2=333,605,224/ төгрөгийн төлбөрийг төлөхөөс 124.071.047  төгрөгийг төлсөн, зөрүү 209.534.177 төгрөгийг төлөөгүй байна.

Буянm сумын Засаг даргын Тамгын газрын талбайн хэмжээ нь 2124 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 3200868 төгрөг, халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 25606944 төгрөг, 2019, 2020 онуудад худалдан авсан дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөр нийт 25,606,944х2=51,213,888 төгрөгийн төлбөр төлөхөөс 14.383.224  төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 36.830.664 төгрөгийг төлөөгүй байна.

Буянт сумын Эрүүл мэндийн төвийн талбайн эзлэхүүн нь 1979 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2982353 төгрөг, халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 23858824 төгрөг, нийт 2019, 2020 онуудад худалдан авсан дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөр 23,858,824х2=47,717,648 төгрөг төлөхөөс 36.721.120  төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 10.996.528 төгрөгийг төлөөгүй,

Соёлын төвийн талбайн хэмжээ нь 4832 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 7281824 төгрөг, халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 58254592 төгрөг, 2019, 2020 онуудад худалдан авсан дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөр 58,254,592х2=116,509,184 төгрөгийн төлбөрийг төлөхөөс 16.206.961  төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 100.302.223 төгрөгийг төлөөгүй, Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн талбайн хэмжээ нь 3679 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 5544253 төгрөг, 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 44354024 төгрөг, 2019, 2020 онуудад худалдан авсан дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөр 44,354,024х2=88,708,048 төгрөгөөс 29.163.155  төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 59.544.893 төгрөгийг төлөөгүй  нь тус тус тогтоогдсон ба хариуцагч нараас нэхэмжлэгчийн гаргасан тооцоог няцаах нотлох баримт гаргаж өгөөгүй мөн хариуцагч нар тухайн оны эхний сар бүрийн 25-ны өдөр хүртэл төлөх халаалтын төлбөрөө гэрээнд зааснаар бүрэн төлөөгүй нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.3 заалт, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад тус тус нийцээгүй, хэрэглэгч үүргээ бүрэн биелүүлээгүй нь нотлогджээ.

 

Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас дутуу төлсөн 36.830.664 төгрөгийг, Буянт сумын Эрүүл мэндийн төвөөс дутуу төлсөн 10.996.528 төгрөг, сумын Соёлын төвөөс дутуу төлсөн 100.302.223 төгрөг, Хүүхдийн цэцэрлэгээс дутуу төлсөн 59.544.893 төгрөг, сумын Ерөнхий боловсролын сургуулиас дутуу төлсөн 209.534.177 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн Буян сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн, цагдаагийн кабоны хэрэглэсэн дулааны үнэ гэх 9.360.525 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Цагдаагийн кабоны хэрэглэсэн гэх дулааны үнэ 9.360.525 төгрөгийг Буянт сумын Засаг даргын Тамгын газарт хариуцуулах хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хариуцагч Буянт сумын Засаг дарга болон хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь дээрх дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний үүрэг хүлээсэн нэг тал биш учраас тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагч сумын Хүүхдийн цэцэрлэгийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай, Буянт сумын Засаг даргын Тамгын газрын шийдвэрийг хүчингүй болгох тухай, Ерөнхий боловсролын сургуулийн шийдвэрийг хүчингүй болгох тухай, Эрүүл мэндийн төвийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлууд нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаагүй байх тул дээрх үндэслэлүүдээр тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Төсвийн байгууллагуудын давж заалдах гомдлууд хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00407 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас 36.830.664 төгрөг, Буянт сумын Эрүүл мэндийн төвөөс 10.996.528 төгрөг, Буянт сумын Соёлын төвөөс 100.302.223 төгрөг, Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгээс 59.544.893 төгрөг, Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулиас 209.534.177 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 9.360.525 төгрөгийг болон хариуцагч Буянт сумын Засаг дарга, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

                                                                                                          С.ӨМИРБЕК