Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/019

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг нэг  мянга нэг зуун   нэгжтэй   тэнцэх хэмжээний буюу  нэг сая  нэг зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй “ гэснийг

“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 72 хоногийг торгох ялд  тооцон хасаж,  үлдсэн  хорин мянган   төгрөгийг  төлүүлэхээр тогтоосугай” гэж,

5 дахь заалтад “шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг

“Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч *******ыг суллаж,  шийдвэр хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч *******ын 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  72 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Л.НЯМДОРЖ