Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00575

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 2******* өдөр

Дугаар 10*******/ШШ2025/005*******5

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффист байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******9 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,110,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,110,526 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б.******* нь Хаан банктай 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ/50095528 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ/50095528 тоот барьцааны гэрээ байгуулж 8,*******20,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2,680,1*******2.46 төгрөг, зээлийн хүү 1,029,*******66.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6**************.*******8 төгрөг, нийт *******,*******10,1*******2.************** төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Б.******* нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 550 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд Б.*******гээс үндсэн зээлийн төлбөрт 6,0*******9,86*******.54 төгрөг, зээлийн хүү 1,892,884.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1**************,*********************.84 төгрөг нийт 8,110,525.5******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкнаас нэхэмжилсэн 8,110,526 төгрөгийг маргах зүйлгүй, төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн

*******4.2, *******58.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,110,526 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,*******18 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******2,*******59 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******2,*******59 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА