2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05072

 

2*******5       06  2                        92/ШШ2*******5/05072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******-р хороо, ******* цамхаг, *******-*******0 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:52933*******3/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* хотхон, *******3-р байр, тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:ГБ9077*******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрэээнээс учирсан хохирол 75,392,477 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

ТОДОРХОЙЛОХ нь:

.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.ад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 75,392,477 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ******* ******* ХХК нь Б.тай 2*******4 оны 03-р сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн -р хороо, Богины ам Дүнжингарав, 0/2 тоот хаягт байршилтай, амины орон сууцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, ажлын хөлс нийт 25,0*******,720 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан.

Манай компанийн зүгээс гэрээний үүргийн дагуу 2*******4 оны 04-р сарын *******-ны өдөр 4,429,370 төгрөг, 2*******4 оны 05-р сарын 06-ны өдөр 3,249,307 төгрөг, 2*******4 оны 05-р сарын *******-ний өдөр 4,300,000 төгрөг, 2*******4 оны 07-р сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2*******4 оны 07-р сарын 0*******-ны өдөр 0,000,000 төгрөг, нийт 79,97*******677 төгрөгийг Б. руу шилжүүлсэн.

Гэтэл Б. нь ажлын хөлсөө авчихаад 2*******4 оны 07-р сарын 26-ны өдрөөс эхлэн ямар нэгэн шалтгаан хэлэхгүй алга болж, хийсэн ажлаа хүлээлгэж өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлаа хаяж манай байгууллагыг хохироосон. Иймд манай байгууллага өөр иргэн, байгууллагаар тус ажлыг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай болсон учраас Б.ын хийж гүйцэтгэсэн ажил дээр Хаан үнэлгээ ХХК-аар үнэлгээ гаргуулахад 3,7*******6,200 төгрөгийн дотор заслын ажил хийж гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт гаргасан.

Иймд Б. нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн 4*******,92,477 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ,700,000 төгрөг, нийт 49,*******92,477 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

.2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2*******5 оны 05-р сарын 0*******-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

... Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дотор заслын ажил орхиж явсны улмаас манай компани өөр хүнээр дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр иргэн Д.Ганзоригтой харилцан тохиролцож, ажлын хөлс нийт 50,000,000 төгрөг байхаар гэрээ байгуулсан.

Энэ гэрээний дагуу Д.Ганзоригт нийт 24,500,000 төгрөгийг төлсөн байна. Иймд Б.ын буруутай үйл ажиллагааны улмаас манай байгууллага дахин өөр иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул хохирол 25,500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

2.Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.

Үүнд: Б. миний бие ******* ******* ХХК-ийн барилгад дотор заслын ажил гүйцэтгэх явцдаа барилга хариуцсан инженер н.ы удирдлага, хяналт дор үйл ажиллагаа явуулж түүний гаргасан график төлөвлөгөөгөөр ажил хөлс санхүүжилтээс авч байсан. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд нэхэмжлэгч байгууллагаас 2 хүн ирж хянадаг байсан. Мөн биднийг ажиллаж байх хугацаанд нэг ч удаа энэ чанарын шаардлага хангаагүй, муухай болсон байна гэж хэлж байгаагүй. Мөн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг тухайн байгууллагын инженер болон хяналтын ажилтны зөвшөөрлөөр тэдний график төлөвлөгөөнд хүрсэн тохиолдолд авдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Гэрч Б. шүүхэд мэдүүлэхдээ: ... ******* Төр ХХК-д 2*******2 оноос 2*******4 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл талбайн инженерээр ажиллаж байсан. Гэрээ байгуулах үед өөрийн танил талаас Б.тай холбогдож, ажлын тоо хэмжээ, үнийн талаар ярилцан тохиролцсон. Б. 2*******4 оны 03-р сарын 27-ны өдрөөс 06-р сарын 30-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд үндсэндээ 6 орчим хүнтэй байсан. Өдөр бүр ажилласан ч хүн хүчний улмаас ганц хоёр өдөр амарсан удаатай. Ажлын явцад ханы тэгшилгээ, шал цутгах ажил хийгдсэн, цагаан замаскны ажил 70*******0 хувьтай явж байсан. Чанарын хувьд хангалттай, доголдолгүй байсан гэж үзсэн гэжээ.

Б. руу ямар ямар ажил хийвэл гүйцэтгэл 70 хувь болох тухай файл явуулж байсан. Энэ нь албан ёсны хэмжилт биш, хоорондын ярилцлага байсан. Гүйцэтгэлийн хувь хэмжээг шалгаж тогтоогоогүй, 6065 хувьтай байсан гэж үзэж байгаа. Ажлын гүйцэтгэлийн хуудас хийж байсан санагдаж байгаа боловч акт үйлдээгүй. Гэрч ажлаасаа гарахад ажил бүрэн дуусаагүй байсан тул хүлээлцээгүй гэжээ.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс: /хх--2/ нэхэмжлэл, /хх-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4, 57/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-5-7, 5*******-64/ Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, /хх-*******-32/ Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээ, /хх-33-42/ дансны хуулга, /хх-43/ ******* ******* ХХК-аас И.т олгосон итгэмжлэл, /хх-56/ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, /хх-65-72, 9-24/ дансны хуулга, /хх-95-97/ дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: /хх-50/ хариу тайлбар, /хх-*******0-*******2/ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-9*******/ хавсрат , /хх-96-4/ гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-шүүхийн журмаар /хх-90-94/ гэрч Б.аас мэдүүлэг авсан, /хх-6-7/ Б.ын утсанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, нотлох баримт бүрдүүлсэн. Талууд өөр санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

.Нэхэмжлэлээс зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...Б. нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөндлөнгийн үнэлгээгээр 3,7*******6,200 төгрөгийн дотор заслын ажил хийж гүйцэтгэсэн тул илүү төлсөн 4*******,92,477 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ,700,000 төгрөг, нийт 49,*******92,477 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

- мөн энэ гэрээний дагуу Д.Ганзоригт нийт 24,500,000 төгрөгийг төлсөн байна. Иймд Б.ын буруутай үйл ажиллагааны улмаас манай байгууллага дахин өөр иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул хохирол 25,500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдаанд энэхүү шаардлагаас татгалзаж байна гэсэн агуулгаар тодорхойлсон.

 

3.Хариуцагч Б. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Ажлыг нэхэмжлэгч талын хяналт дор хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх үед шаардлага хангаагүй гэж хэлж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлажээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, /хх-*******-32/ Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээ, /хх-33-42/ дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* Төр ХХК нь хариуцагч Б.тай 2*******4 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн -р хороо, Богины ам, Дүнжингарав 0/2 тоот хаягт байрлах 4 ширхэг амины орон сууцны дотор заслын ажлыг гүйцэтгүүлэхээр 25,0*******,720 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид нийт 79,97*******,677 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг 2*******4 оны 04 дүгээр сарын 2-ны өдрөөс 07 дугаар сарын *******-ны хооронд шилжүүлэн олгосон. Гэрээнд заасанчлан ажил гүйцэтгэх үүргийг хүлээсэн Б. нь 2*******4 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 сар гаруйн хугацаанд талбай дээр ажилласан боловч, тухайн өдрөөс хойш ямар нэгэн тайлбаргүйгээр ажлаа орхин явсан бөгөөд хийсэн ажлаа захиалагч талд албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, ил болон далд ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, нэхэмжлэгч тал Б.ын гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлох үүднээс барилгын төсөв, үнэлгээ хийх эрх бүхий Хаан үнэлгээ ХХК-аар хөндлөнгийн дүгнэлт гаргуулж, гүйцэтгэсэн ажил нь 3,7*******6,200 төгрөгт үнэлэгдсэн болно. Энэ нь гэрээний нийт үнийн 25.4 хувийг эзэлж байна.

Харин хариуцагч Б. нь ажлын гүйцэтгэл 6065% хүрсэн гэж үзэж байгаа боловч энэхүү хувийг баталгаажуулах баримт бичиг, албан ёсны гүйцэтгэлийн хуудас, хүлээлцсэн акт байхгүй бөгөөд өөрийн гүйцэтгэсэн ажлаа албан ёсоор захиалагч талд хүлээлгэн өгөөгүй, гэрчээр мэдүүлэг өгсөн ******* Төр ХХК-ийн талбайн инженерээр ажиллаж байсан Б. нь тухайн хугацаанд Б.ын ажлын явц 6065% хүрсэн мэт байсан гэж мэдүүлсэн боловч энэ нь субъектив үнэлгээ бөгөөд хэмжилт хийж баталгаажуулаагүй, баримтжуулаагүй болохыг өөрөө мэдүүлэгтээ дурдсан. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж ******* Төр ХХК нь 2*******4 оны 0******* сараас эхлэн үлдсэн ажлыг дахин өөр гүйцэтгэгч иргэн Д.Ганзоригтой 50,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, уг ажлын төлбөрт нийт 24,500,000 төгрөгийг зарцуулсан зэрэг үйл баримт тогтоогдлоо.

5.Талуудын маргааны зүйл нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн хувь, хэмжээ талаар санал нийлээгүй, ажлын үр дүн, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн байдал, хариуцагч хэдэн хувийн ажил гүйцэтгэсэн, ажил дууссан эсэх, хүлээлцсэн эсэх дээр нотлох баримт дутмаг, хариуцагчийн гүйцэтгэл биелсэн гэж тооцогдох эсэх, илүү төлсөн 4******* сая төгрөгийг гаргуулах үндэслэлтэй эсэх талаар байна.

Харин нэхэмжлэгч бусдаар ажлыг дахин гүйцэтгүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй тул нөхөн гүйцэтгэлийн 25.5 сая төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан, гэрээ байгуулсан байдал, хэлбэр, Гэрээний зорилго4 ширхэг амины орон сууцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс, урьдчилгаанд 2*******4.04.*******2*******4.07.0*******-ны хооронд нийт 5 удаагийн шилжүүлгээр 79,97*******,677 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч нийт 79.9 сая төгрөг авсан, Б. 2*******4.03.272*******4.06.30-ны хооронд талбай дээр ажилласан, ажлыг бүрэн дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй, Ил болон далд ажил хүлээлцсэн акт үйлдээгүй зэрэгт маргаагүй.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...дахин ажил гүйцэтгүүлэхэд гарсан зардал хохирол болох 25,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан болно. Иймд шүүх илүү төлсөн хөлс, үнэлгээний хөлс гаргуулах зэрэг шаардлагыг тодруулж, энэ хүрээгээр талуудыг мэтгэлзүүлж хэргийг шийдвэрлэв.

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хуульд энэ харилцааг байгуулах хэлбэрийг заагаагүй, гэрээг бичгээр байгуулсан байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.-д зааснаар ... Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болно.

Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний зүйл байх талаар тохиролцсон тохиролцоо нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч буюу захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй байх тул ажлын үр дүнг хүлээлгэн өгөхийг, хэрэв ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй бол гэрээнээс татгалзаж, үр дагаврыг мөнгөөр шаардах эрхтэй.

Иргэний хуульд Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-д гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хариу үүрэг хүлээсэн боловч гүйцэтгэсэн ажлаас заримыг хийсэн боловч үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.-д зааснаар ... гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тусгайлан тохиролцоогүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355. дэх хэсэгт зааснаар Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Ажил гүйцэтгэгч тохиролцсон ажлын үр дүнг бий болоогүй, уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355. дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаарджээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205. дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225. дэх хэсэгт зааснаар Хоёр талын гэрээнд Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226. дэх хэсэгт заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт, ... үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаа өгсөн боловч үүргээ гүйцэтгээгүй байх тул нэмэлт хугацаа тогтоох, урьдчилэн сануулах шаардлагагүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227. дэх хэсэгт заасан Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356. дэх хэсэгт зааснаар ...Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэхээс өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн ажлын үр дүн устсан, гэмтсэн тохиолдолд бий болох эрсдэлийг ажил гүйцэтгэгч хариуцах бөгөөд хэрэв хариуцагч Б. гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээг нотлох үүргээ биелүүлээгүй. Харин нэхэмжлэгч түүний гүйцэтгэсэн ажлыг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгож, нэхэмжлэлийн үндэслэлээ гүйцэтгэл 25,4 хувь байхаар нотлосон. /хх-*******-32/

7.Хавтас хэргийн 7, 4-7 авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрээний хавсралт, гэрч н.ы мэдүүлэг зэрэг баримтуудыг Хаан үнэлгээ ХХКийн дүгнэлтээр 3,7*******6,200₮ буюу 25.4% гүйцэтгэлтэй гэх үнэлгээтэй харьцуулан дүгнэхэд нийт 3 нэр *******лийн ажлаас хариуцагч Б. 25,0*******,720 төгрөгийн ажлын хөлснөөс 79,97*******,677 төгрөг буюу 63,96 хувийг урьдчилгаанд авч 2 ширхэг цонх суулгах /00,000 төг/, 2 ширхэг цонх шиллэх /50,000 төг/, 220,54 мкв ашиглалттай дээврийн хөлс /4,40,*******00 төг/, дээвэр засвар /,700,000 төг/ зэрэг, нийт 6,260,*******00 төгрөгийн 4 ажлыг 00 хувь хийж гүйцэтгэсэн, үүнд талууд маргаагүй,

-Хананы плитаны ажил /9,960,000төг/, 42 ширхэг дотор хаалганы ажлаас 2 хаалга буюу 2*50=00.000 төгрөгийн ажлыг хийсэн үлдэх 40 ширхэг хаалга суулгах ажил /2,000,000төг/, Консолын дам нуруу цутгах ажил /,000,000төг/, шалны плита наах ажил /,306,*******00төг/, нийт 4,266,*******00 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй,

-үлдэх Ротбанд тэгшилгээг 39,327,20 төгрөгөөр хийх, тоосгон өрлөгт 7,5*******,000 төгрөгөөр, цагаан замаск 34,606,000 төгрөгөөр хийх, тааз тэгшилгээ 5,246,000 төгрөгөөр хийх, хар шал 7,70,000 төгрөгөөр хийх, нийт 04,39,20 төгрөгийн ажлын хөлс бүхий 5 ажлаас /42,*******0,*******64-4,266,*******00/ 2*******,535,064 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй буюу 4*******,2 хувийг гүйцэтгээгүй байна.

Үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл гэрээний нийт үнэ: 25,0*******,720₮, нийт шилжүүлсэн төлбөр: 79,97*******,677₮Гүйцэтгэсэн ажил: Хаан үнэлгээ ХХКийн дүгнэлтээр 3,7*******6,200₮, гүйцэтгэлийн хувиар тооцвол 25,0*******,720/3,7*******6,200≈25.4% бус 4*******, хувь байна.

Иймээс гүйцэтгээгүй ажлын хөлсөнд хариуцагч Б. нь 42,*******0,*******64 төгрөг, үнэлгээний зардал ,700,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

*******.Гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг үнэлэхэд, гэрч нь ын ажил нь 6065% орчим гүйцэтгэлтэй байсан гэх мэдүүлэг нь субъектив шинжтэй, баримтаар баталгаажуулаагүй, эх сурвалжийг зааж өгч чадаагүй, хариуцагч болон нэхэмжлэгч, гэрч хэн аль нь гүйцэтгэлийг хэмжээгүй, ажлын үе шат, блок тус бүр дээр хийсэн ажлыг дүгнээгүй, Ил далд ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, хийсэн ажлын үр дүн, гүйцэтгэсэн ажлаа хувь, хэмжээ, актаар хүлээлгэн өгөөгүй, акт үйлдээгүй тул түүнийг гэрчийн мэдүүлсэн хэмжээгээр ажлыг гүйцэтгэсэнд тооцох үндэслэлгүй, тухайн үед цагийн бүртгэл, ажлын нарийн хэмжилт, гүйцэтгэлийн акт үйлдээгүй бөгөөд гэхдээ өдөр тутам ажил хяналт дор явагдаж байсан байна.

Зохигч санхүүжилт, хийсэн ажлыг гүйцэтгэлийн хуудсаар бэхжүүлдэг гэж тайлбарлах боловч энэ талаар хийсэн гүйцэтгэлийн хуудас хэрэгт авагдаагүй, талууд гаргаж өгөөгүй тул хариуцагчийг 25,4 хувь ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 25,500,000 төгрөгөөс татгалзсан бөгөөд уг татгалзал холбогдох хуульд нийцсэн, аливаа гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.2, 06 дугаар зүйлийн 06.6-д заасныг баримтлан нэхэмжлэлээс заримыг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,*******7,*******62 төгрөгийн 795,37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 392,725 төгрөгийг, хариуцагч Б.аас 3*******0,459 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205., 343 дугаар зүйлийн 343., 355 дугаар зүйлийн 355.-д заасныг баримтлан хариуцагч Б.аас 44,50,*******64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,390,63 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 05.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 25,500,000 төгрөгөөс татгалзсан болохыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,*******7,*******62 төгрөгийн 795,37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 392,725 төгрөгийг, хариуцагч Б.аас 3*******0,459 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН