Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00577

 

 

 

 

 

2025 оны 0******* сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00577

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******,715,555 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 2*******,721,055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч П.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******,715,555 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 2*******,721,055 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* банк нь 202******* оны 7 дугаар сарын *******-ны өдөр ай 129009**************53 зээлийн гэрээг цахимаар байгуулан 2*******,*******00,000 төгрөгийг жилийн 1******* хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний 1.7-д ... зээл эргэн төлөх эх үүсвэр нь зээлдэгчийн цалин өрхийн орлого/ аж ахуйн үйл ажиллагааны болон адилтгах бусад орлого болно." гэж заасан бөгөөд зээлдэгч тухайн орлогоор зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргүүлэн төлөх чадвартай болохыг түүний өр, орлогын харьцааг тооцож, шалгадаг. Мөн тус гэрээний *******.1-т "Энэхүү гэрээ нь харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэгт тооцогдох бөгөөд энэхүү гэрээгээр тухайлан тохиролцоогүй асуудлаар ******* банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх Мастер гэрээний нөхцөлийг баримтална." гэж, ******* банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээний 9.2 дахь заалтад "Дараах нөхцөлд зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан, Банк санаачлан хугацаанаас өмнө зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана:", 9.2.******* дахь хэсэгт "Зээлийн гэрээний харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон, банк шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд" гэж тус тус заасан. ******* банкнаас зээлийг олгохдоо өр, орлогын харьцаа 55 хувь байх шаардлагыг зээлдэгчид тавьдаг бөгөөд зээлдэгчийн өр, орлогын харьцаа 55 хувь байсан. Гэтэл зээлийг олгосноос хойш тухайн хувь 133% болж өөрчлөгдсөнөөр зээлдэгч нь 202******* оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 21******* хоногт хугацаа хэтрүүлж байна. ******* банкны зүгээс зээлдэгчийн өр, орлогын харьцаа ийнхүү өөрчлөгдсөнөөр зээлийн гэрээний харилцааг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсонд тооцон, гэрээнээс татгалзан зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардаж байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 21,9*******0,000 төгрөг, зээлийн хүү 2,**************3,*******2******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,129 төгрөг, наториат 5,500 төгрөг, нийт 2*******,721,055 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* банк ХК-иас хариуцагч П.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2*******,721,055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч уг төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрэв. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 05-нд 1,030,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 1,030,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-нд 1,030,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 1,030,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг, 202******* оны 01 дүгээр сарын 05-нд 1,030,000 төгрөг, 202******* оны 01 дүгээр сарын 20-нд 1,030,000 төгрөг, 202******* оны 2 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг, 202******* оны 2 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг, 202******* оны 3 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг, 202******* оны 3 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг, 202******* оны ******* дүгээр сарын 05-нд 1,030,000 төгрөг, 202******* оны 5 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг, 202******* оны ******* дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг, 202******* оны ******* дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг, 202******* оны 7 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг, 202******* оны 7 дугаар сарын 20-нд 1,031,055 төгрөгийг төлөхөөр, хариуцагч энэхүү заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1.1-т заасны дагуу албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. нь 2*******,721,055 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 05-наас 202******* оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр хэсэгчлэн төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй цаг хугацаа, төлбөр төлөх үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******,715,555 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 2*******,721,055 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П. нь

2025 оны 7 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг,

2025 оны ******* дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг,

2025 оны ******* дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 05-нд 1,030,000 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 20-нд 1,030,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 05-нд 1,030,000 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 20-нд 1,030,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг,

202******* оны 01 дүгээр сарын 05-нд 1,030,000 төгрөг,

202******* оны 01 дүгээр сарын 20-нд 1,030,000 төгрөг,

202******* оны 02 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг,

202******* оны 02 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг,

202******* оны 3 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг,

202******* оны 3 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг,

202******* оны ******* дүгээр сарын 05-нд 1,030,000 төгрөг,

202******* оны 5 дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг,

202******* оны ******* дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг,

202******* оны ******* дугаар сарын 20-нд 1,030,000 төгрөг,

202******* оны 7 дугаар сарын 05-нд 1,030,000 төгрөг,

202******* оны 7 дугаар сарын 20-нд 1,031,055 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******1,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 1*******0,777.5 төгрөгийг улсын орлогоос, 1*******0,777.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА