| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03840/И |
| Дугаар | 192/ШШ2025/05508 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/05508
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, А.Ц, П.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 70 612 739 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 70 612 739 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 65 112 739 төгрөгөөр тус тус төлж, дээрх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 582 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 291 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ