2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04425

 

 

 

 

 

2025 05 22    192/ШШ2025/04425

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн *******,*******,*******,*******,******* оршин суух, ******* регистрийн дугаартай, Х*******,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:,,, оршин суух, регистрийн дугаартай, З нарын нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Хан-Уул дүүргийн *******,*******,,,,, тоотод байрлах, регистрийн дугаартай Л ББСБ ХХК,  

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн ,, байрлах, Н газарт холбогдох, 

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.Я,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2899 дүгээр шүүгчийн захирамжаар Д.Э 156,833,991 төгрөг гаргуулж, Л ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэний дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Хариуцагч Н газар нь дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ,,, хаягт байршилтай, 122 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 626,100,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний ХХК-иар үнэлүүлжээ. Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тус үнэлгээг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 4 өрөө орон сууцандаа 2023 оны зун 30,0 гаруй сая төгрөгийн зардал гаргаж энгийн биш супер засвар хийлгэсэн. Гэтэл үнэлгээний тайланд манай байрны болон ашигын талаарх мэдээллийг тусгаагүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг зөрчиж байна гэж үзсэн. Хэрэв энэ талаарх мэдээллийг орхигдуулаагүй байсан бол үнэлгээ нь 30,000,000 гаруй төгрөгөөр илүү үнэлэгдэх байсан гэж үзсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т мэдээллийг тусгах хуулийн шаардлага байдаг. Гэтэл хариуцагч байгууллагын томилсон хөрөнгийн үнэлгээний байгууллагын тайлан хуулийн энэхүү заалтад нийцээгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүний журам аргачлалыг Барилга хот төлөвлөлтийн асуудал хариуцсан захиргааны төв байгууллагатай хамтран хөрөнгийн үнэлгээний журам аргачлалыг батална гэж хуульд заасан. Энэ үнэлгээний тайланд энэ талаарх мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тухай хуульд шинэчилэн баталсантай холбоотой мэдээлэл тусгагдаагүй байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тиймээс үнэлгээ нь таамгийн шинжтэй, учир дутагдалтай гэж үзэж маргаж байх тул ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.З миний өмчлөлийн ,,, хаягт байршилтай, 122 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 626,100,000 төгрөгөөр үнэлүүлсэн Н газрын үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий Д.Э нэхэмжлэлтэй хэрэг тус шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Д.Эрдэнэсүрэн нь миний өмчлөлийн дээр дурдсан орон сууцыг барьцаалж, Л ББСБ ХХК-иас зээл авч түүнийгээ эргэн төлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр гарч, Н газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. Хариуцагч Н газар нь Д.Э төлбөрт хураагдсан миний өмчлөлийн ,,, хаягт байршилтай, 122 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа өмчлөгч надад мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасантай нийцэхгүй байна. Миний бие энэ талаар мэдсэн даруй Н газар болон Ерөнхий газарт нь гомдол гаргасан боловч хууль зөрчсөн ажиллагаагаа хуулийн дагуу явуулсан мэтээр хариу өгсөн. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.З миний өмчлөлийн ,,, хаягт байршилтай, 122 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг хураасан Н газрын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23410181/04 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол болон миний өмчлөлийн ,,, хаягт байршилтай, 122 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 626,100,000 төгрөгөөр үнэлүүлсэн Н газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2899 дүгээр шүүгчийн захирамжаар Д.Э 156,833,991 төгрөгийг гаргуулж, Л ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Э 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж, эрх үүргийг тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгааны маягт бөглүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ,,,од байрлах, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 122 м.кв талбай бүхий орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23410181/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23410181/04 дүгээр тогтоолоор хурааж, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4-19/14654, 4-179/14653 дугаар албан бичгээр 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талууд болон өмчлөгч нарт мэдэгдлийг хүргүүлсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нараас 671,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан. Иймд 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 8/299 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчийг томилсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, Шүүхийн шийвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн шинжээч О.Б үнэлүүлэхэд 626,100,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийг дэмжиж оролцож байна. Хариуцагч байгууллага өөрийн эрхийн хүрээнд шинжээч томилж, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээг хийлгэсэн. Энэ нь хууль ёсны үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 30,000,000 гаруй төгрөгийн засвар хийлгэсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх тодорхой баримтаа гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч өөрсдөө санаачлагаараа үнэлгээ хийлгэж, ямар байдлаар зөрүүтэй байгаа эсэхийг нотлох боломжтой байсан. Тиймээс нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэх Б.Зээс С.Өд олгосон итгэмжлэл нь бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээдээс олгосон итгэмжлэл гэж харагдахгүй байна, мөн энэ итгэмжлэлийн хугацаа дуусч С.Ө өмнөх шүүх хуралдаанд сунгуулах, эсвэл шинээр итгэмжлэл авна гэж шүүх хуралдааныг хйошлуулсан боловч өнөөдөр авчирч өгөөгүй. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ГХ2022/02012 дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02899 дугаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Н газрын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4-179/16261 дугаар үнэлгээний мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэгүй.мн сайтын байрны зар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргийг,

 

Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн 23410181 дугаартай хувийн хэрэг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ГХ2022/02012 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02899 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2022/22038 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23410181 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Н газрын эд хөрөнгө битүүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н газрын эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н газрын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4-179/14653 дугаар мэдэгдэл, Н газрын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4-179/14654 дугаар мэдэгдэл, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 23/А-198 дугаар Н газарт хүсэлт гаргах тухай албан бичиг, Н газарт үнийн санал хүргүүлэх тухай гар бичмэл, Н газарт үнийн санал гаргасан тухай гар бичмэл, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/299 дугаар шинжээч томилох тухай тогтоол, итгэмжлэл зэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л ББСБ ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл зэргийг,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Зээс итгэмжлэл, Б.З, Ё.Э нарын эд хөрөнгөтэй эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өгийн хүсэлтийн дагуу 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн үнийн санал хүргүүлсэн Б.З гэх бичвэр Б.З мөн эсэхийг тогтоолгохоор шүүхээс Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг томилсонтой холбоотойгоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 13/4229 дугаар албан бичгээр шинжилгээ хийхээс татгалзсан мэдэгдэл, холбогдох баримт, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00268 дугаар захирамжаар дахин шинжээч томилсны дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13/1746 дугаар албан бичгээр шинжилгээ хийхээс татгалзаж, холбогдох баримт ирүүлснийг хэрэгт хавсаргасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Д.Э нэхэмжлэлтэй Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дараахь хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Бид 4 өрөө орон сууцандаа 2023 оны зун 30,0 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, энгийн биш супер засвар хийлгэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь үнэлгээний тайланд тухайн байрны болон ашигын талаарх мэдээллийг тусгаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг зөрчиж байна. Хэрэв энэ талаарх мэдээллийг орхигдуулаагүй байсан бол үнэлгээ 30,000,000 гаруй төгрөгөөр илүү үнэлэгдэх байсан гэж үзсэн. Тиймээс үнэлгээ нь таамгийн шинжтэй, учир дутагдалтай байх тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж тайлбарласан.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүх гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н газар нь Д.Э төлбөрт хураагдсан Б.Зийн өмчлөлийн ,,, хаягт байршилтай, 122 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа өмчлөгч надад мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасантай нийцэхгүй байна. Миний бие энэ талаар мэдсэн даруй Н газар болон Ерөнхий газарт гомдол гаргасан боловч хууль зөрчсөн ажиллагаагаа хуулийн дагуу явуулсан мэтээр хариу өгсөн. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.Зийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураасан Н газрын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23410181/04 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийг 626,100,000 төгрөгөөр үнэлүүлсэн Н газрын үнэлгээг тус тус хүчингүй болгуулна шаардлагаа тодорхойлсон.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон өмчлөгч нараас тухайн байрыг 671,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч тал төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 8/299 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн шинжээч О.Б үнэлүүлэхэд 626,100,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа Хариуцагчийг дэмжиж оролцож байна. Хариуцагч байгууллага өөрийн эрхийн хүрээнд шинжээч томилж, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээг хийлгэсэн, үнэлгээ нь хууль ёсны үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 30,000,000 гаруй төгрөгийн засвар хийлгэсэн гэх боловч энэ талаарх тодорхой баримтаа гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч өөрсдөө санаачлагаараа үнэлгээ хийлгэж, ямар байдлаар зөрүүтэй байгаа эсэхийг нотлох боломжтой байсан. Тиймээс нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэх Б.Зээс С.Өд олгосон итгэмжлэл нь бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээдээс олгосон итгэмжлэл гэж харагдахгүй байна, мөн энэ итгэмжлэлийн хугацаа дуусч, С.Ө өмнөх шүүх хуралдаанд сунгуулах, эсвэл шинээр итгэмжлэл авна гэж шүүх хуралдааныг хйошлуулсан боловч өнөөдөр авчирч өгөөгүй. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

6.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

7.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2899 дугаар шүүгчийн захирамжаар Л ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Эрдэнэсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 163,166,400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 6.854.400 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Д.Эрдэнэсүрэн үлдэх 156.312.000 төгрөгийг 3 хувааж буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 52.104.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 52.104.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 52.104.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8.Н газар дээрх шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22038 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 02012 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 23410181 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсэн байна.

 

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23410181/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23410181/04 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Б.Зийн өмчлөлийн ,,,од байрлах, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 122 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилжээ.

 

10.Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно, хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно... гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч болон өмчлөгч нараас 671,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч тал төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, шинжээч томилох хүсэлт гаргаснаар шинжээч томилох тогтоол гаргаж, Виннер вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 626,100,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

11.Виннер вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин О.Б үнэлгээний тайланг бэлтгэж, гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулж, компанийн тамга дарж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтэх газарт ирүүлсэн нь  холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

12.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3-т т хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...Тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориуыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлал, хөрөнгийн үнэлгээний тайланд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. 

13.Виннер вэй ХХК нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлага, барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жиших нэгжийн аргаар үнэлж, Б.Зийн өмчлөлийн ,,,од байрлах, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 122 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнийг 626,100,000 төгрөгөөр тогтоосон, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. 

14.Нэхэмжлэгч тухайн орон сууцанд 2023 оны зун 30.0 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, энгийн биш супер засвар хийсэн байхад үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашигын талаарх мэдээллийг тусгаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж тайлбарлажээ.  

15.Гэтэл үнэлгээг хийсэн үнэлгээчин О.Б ... Уг орон сууцыг үнэлэхдээ Барилга хот байгууын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалаар батлагдсан барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, захиалагчийн талаарх мэдээлэл, үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний обьектын тов мэдээлэл, үнэлгээний олон улсын стандарт /ҮОУС/, эх үүсвэр ба найдвартай байдал, хүчин зүйлс, сонирхолын зөрчил, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчим, орлогын хандлагын аргаар, жишиг үнийн аргаар, хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн өртгийн хандлагаарх үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн орлогын хандлагаарх үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлагаарх үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний нэгтгэл, дүгнэлт санал зөвлөмж, нийцэлтийн тухай мэдэгдэл, үнэлгээний үр дүнг хэрэглэх, хязгаарлах нөхцөл, үнэлгээний тайлангийн хавсралтууд зэргийг удирдлага болгож зах зээлийн хандлагын үнэлгээний тооцоолол зэргээр бодит үнэлгээг гаргасан гэж дүгнэсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

16.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

17.Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.З өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж бие даасан шаардлага гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлээр олгосон бүрэн бүрэн эрх гэх хэсэгт ... Д.Э нэхэмжлэлтэй Н газарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн шүүхээс нэхэмжлэл гардан авах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх, хэргийн материалтай танилцах... зэрэг эрхийг 6 сарын хугацаатай олгож, энэхүү итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар нэхэмжлэл гаргажээ.

 

18.Гэтэл уг итгэмжлэлийн агуулга буюу итгэмжлэлээр олгосон бүрэн эрх хэсэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс олгосон итгэмжлэл гэж үзэхээргүй харин тухайн хэрэгт даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох итгэмжлэлийг олгосон байна.

 

19.Түүнчлэн Б.Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон С.Ө надад олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан, итгэмжлэлээ шинээр олгож өг, эсвэл сунгаж өг гэж хэлэхэд хүлээж аваагүй, дараа нь утсаа авахгүй, шүүхэд ирэхгүй байна гэж тайлбарласан болно.

 

20.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр Б.Зийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н газарт холбогдох ,,,од байрлах, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 122 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Б.Зийн Н газарт холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Зээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, Б.Зт олгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН