Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0578

 

 

 

 

 

 

2025 08 27 128/ШШ2025/0578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүгч Ц.Мөнхзул, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: - ХХК, /РД:**************8/,

Хариуцагч: Монополын эсрэг газар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У., иргэдийн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийтгэлийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

1. Монополын эсрэг газраас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар зах зээлд нийлүүлж буй дизель түлш нь чанар стандартын шаардлага хангаагүй үндэслэлээр Зөрчлийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2. Монгол Улсын нийт шатахууны 90 гаруй хувийг хангадаг ОХУ-ын компаниас ОХУ дотооддоо Евро стандартад шилжиж байгаа тул Монгол Улсад Евро ангиллын шатахууныг их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй болсон, MNS0216:2017 стандарт, MNS0217:2017:2017 стандартуудыг шаардлага хангасан шатахууныг нийлүүлэх боломжгүй болсон гэдгээ мэдэгдсэн байна.

3.Улмаар үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж дизелийн түлшинд MNS6861:2020 стандартыг баталсан.

4. Харин Иргэний нисэхийн оношилгоо хэмжил зүйн лабораторийн багажийн тохируулгын аргачлалаар дизель түлшний цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн.

5.Нэхэмжлэгчээс дээрх шинжилгээг MNS6861:2020, MNS0216:2017 зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй, буюу зөрүүтэй шинжилгээний дүгнэлтэд үндэслэж стандарт зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулсан тул хүчингүй болгож өгнө үү гэж маргадаг.

6.Хариуцагчаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн *******, дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн Сорилт шинжилгээний үр дүнгийн тайлан СШ21/153, СШ21/169, СШ21/170, СШ21/205, СШ21/206 дугаартай сорилтын үр дүн, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн GT067 дугаартай сорилтын үр дүн зэрэг нотлох баримтаар ХХК-ийн борлуулж буй дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин бага тодорхойлогдсон нь MNS0216:2017, MNS686:2020 стандартын шаардлага хангахгүй байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан гэж тайлбарладаг.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн Ж. нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дах заалтыг үндэслэн манай компанид 9,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

Тухайн хяналт шалгалтын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудаас авсан шатахууны дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид 61-71, 73-77, 89-101, 107-110, 112, 117, 123, 124, 129-133 дугаар бүхий 42 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн СШ21/55-СШ21/211-СШ21/210 дугаартай сорилтын үр дүнгийн тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн, газрын тосны төв лабораторид 210740- 210742, 210744- 210755, 210757- 210760, 210762- 210763, 210776, 210778, 210790, 210816- 210824, 518*******- 518386, 518388, 518398, 518399, 210757 дугаар бүхий нийт 42 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд хүлээн авч шинжлэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн , , , дугаартай сорилтын үр дүнгийн тайланг тус тус гаргаж баталгаажуулсан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүдэд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг үйлдсэн. Дүгнэлт гаргуулахаар нийт ирүүлсэн нийт дээжийн шинжилгээний дүнгүүдэд хүхрийн агууламж, зэс хавтгайн туршилт, кинематик зууралдлага, булингартах температур, шүүгдэх чанарын дээд температур, иодын тоо, усанд уусах хүчлийн шүлтийн хэмжээ, өнгө ба гадна төрх, ус зэрэг нийт 9 үзүүлэлтүүд Дизелийн түлш евро техникийн шаардлага MNS0216:2017, дизелийн түлш техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлагыг хангаж байна.

Шинжилгээний сорилтын СШ21/154, СШ21/170, СШ21/206, GT067 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4- 44.5 буюу 43.2 тодорхойлогдсон нь дизелийн түлш евро техникийн шаардлага MNS0216:2017, дизелийн түлш техникийн шаардлага стандартын шаардлагыг хангахгүй байна. Шинжилгээний сорилтын СШ21/141, GT058, GT086, GT087, GT091, дугаар бүхий үр дүнгээр 156, СШ21/67, СШ21/71, СШ21/77, СШ21/93, СШ21/103 дугаартай үр дүнгээр 150С дахь хувийн жин 844.6-869.2 кг/мбуюу дунджаар 854.8 кг/мтодорхойлогдсон. СШ21/153, СШ21/169, СШ21/1205 дугаар бүхий үр дүнгээр 200С дахь хувийн жин 796.3- 829.4 кг/мбуюу дунджаар 820.5 кг/мтодорхойлогдсон нь дизелийн түлш MNS6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна.

Шинжилгээний сорилгын СШ21/129, СШ21/179 дугаар бүхий үр дүнгээр цетаны индекс 9.8- 10.6 буюу дунджаар 10.2 тодорхойлогдсон нь дизелийн түлш евро техникийн шаардлага MNS0216:2017 стандартын шаардлага хангахгүй байна. Шинжилгээний сорилтын СШ21/111, СШ21/117, СШ21/127, СШ21/139, СШ21/157, дугаар бүхий үр дүнгээр бохирдол механик хольцын хэмжээ 26-30мг/кг буюу 27.2 мг/кг тодорхойлогдсон нь дизелийн түлш техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлага хангахгүй байна. Шинжилгээний сорилтын СШ21/117 дугаар бүхий үр дүнгээр битүү тигельд тодорхойлсон дөл үүсгэх температур 42.10С тодорхойлогдсон нь дизелийн түлш техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлагыг, СШ21/129, СШ21/179 дугаар бүхий үр дүнгээр 45.5- 46.60С буюу дунджаар 46.050С тодорхойлогдсон нь дизелийн түлш евро техникийн шаардлага MNS0216:2017 стандартын шаардлагыг тус тус хангахгүй байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажийн зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт тайлан гаргасан. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоол батлагдаж Евро-5 стандартын экологид ээлтэй шатахууны хэрэглээг 2019 онд 50 хувьд хүргэх, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Дизелийн түлш Евро, техникийн шаардлага MNS0216:2017 стандарт, хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS2017:2014:2017 стандартуудыг тус тус баталсан. Эдгээр стандартууд евро-3 ангиллын шатахуунаас евро-5 ангиллын шатахууны техникийн нөхцөлийг баталсан.

Иргэний нисэхийн оношилгоо хэмжилзүйн лабораторийн багажийн тохируулгын аргачлалаар ДТ-ний цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн нь Дизелийн түлш техникийн шаардлага MNS6861:2020, дизель түлш евро техникийн шаардлага MNS0216:2017 зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан. Төрийн хяналт шалгалтын хуульд заасны дагуу улсын байцаагч нь өөрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж. нь өөрийн шалгаагүй асуудлаар, стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан зэрэг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд дизелийн түлш MNS6861:2020 стандарт, Дизелийн түлш евро, техникийн шаардлага MNS0216:2017 стандартыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн байх тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч компанийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийтгэл оногдуулсан. Дүгнэлтийг хүчингүй болгуулахаар 5 аж ахуйн нэгж нэгдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүхүүдээр хэлэлцэгдээд Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт хууль тогтоомжид нийцсэн байна гэж дүгнэсэн. Тийм учраас шийтгэлийн хуудас үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон бичгээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүрэн дэмжиж байна гэв.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хяналт шалгалтын зорилго бол эцсийн хэрэглэгчид хүрч байгаа бараа бүтээгдэхүүн чанар стандартын шаардлага хангаж байна уу, хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдаад хэчнээн шаардлага хангасан бүтээгдэхүүн импортоор орж ирсэн ч эцсийн хэрэглэгчийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүн чанараа алдагдаагүй байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх, дүгнэлт гаргах, шийдвэр гаргах чиг үүргийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүргийн дагуу хяналт, шалгалт хийгдсэн. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай байсан. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны хооронд Засгийн газрын 94 дүгээр тогтоолоор хөл хорио тогтоогдсон байсан учраас 2 лабораторийн хариу зөрүүтэй байх үед маргаан таслах дээжийг Гаалийн лабораторид хадгалуулаад шинжлүүлэх энэ нөхцөл байдал алдагдсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Биднээс үл хамаарах шалтгаан байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр чанар, стандартын шаардлага хангахгүй байна. Нийт 16-18 үзүүлэлтээс 2-3 үзүүлэлтийг увс ХХК-ийн дизель түлш чанарын шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Тийм учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2 лабораторийн шинжилгээний хариу зөрөхөөс гадна, улсын байцаагч зөрүүтэй хэсгийг түүж аваад дүгнэлт бичсэн гэж нэхэмжлэгч үзэж байх шиг байна. Хариуцагчаас нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг зөрүүтэй хэсгийг аваад шийтгэл оногдуулсан юм болов уу. Нэхэмжлэгчтэй адилхан, шаардлага үндэслэлтэй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч - ХХК-аас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.д холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийтгэлийг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.

2. Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэр/-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн Ж. нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дах заалтыг үндэслэн манай компанид 9,000,000 /есөн сая/ төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

4. Гомдол гаргагч - ХХК-аас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, ...стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гаргасан бөгөөд лабораторийн сорилтын дүнгүүд өөр хоорондоо зөрүүтэй, бүрэн бус байхад ашиггүй хувилбарыг сонгож зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй, лабораторийн сорилтын дүн, улсын байцаагчийн үйл ажиллагааны талаар гомдол гаргах боломж олгоогүй, хянан шалгах хугацааг баримтлаагүйгээс маргаан хадгалах дээжид дахин шинжилгээ хийлгэх боломжгүй болгосон, зөрчил үйлдэгдсэн нь тодорхой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж, хариуцагчаас ... шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ ... лабораторийн сорилтын дүнг шалгах шаардлагагүй, тус сорилтын дүнг үндэслэж гарсан Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр стандартын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлш худалдан борлуулсан нь тогтоогдсон учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн, хоёр шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан болохыг тогтоосон, - ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар дуудсан боловч ирээгүй, дээж авах ажиллагааны стандарт зөрчигдөөгүй, газрын тосны хатуу бүтээгдэхүүний дээжийг полиэтилэн буюу хуванцар саванд авч болно, дээж хадгалах 45 хоногийн хугацаа дууссан тул устгасан... гэж тус тус тайлбарлан маргасан.

 

5. Гомдол гаргагчаас тус шүүхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0201 дугаар шийдвэрээр ХХК-ийн гомдолтой, Монополын эсрэг газарт холбогдох захиргааны хэрэгт гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад ШТС болон - ХХК-тай ямар хамааралтай болох тухайн шатахуун түгээх станц нь - ХХК-ийн станц мөн эсэх зэрэг маргаан бүхий үйл баримтыг бүрэн тодруулалгүйгээр шийдвэрлэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

6. Үүнтэй холбоотойгоор шүүх ХХК-аас гомдол гаргагч - ХХК-тай хамааралтай эсэх талаар тодруулахад, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... - ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.гийн охин Н. нь ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд ХХК-ийн дахь шатахуун түгээх станц нь - ХХК-ийн харьяа шатахуун түгээх станц биш гэх хариуг ирүүлсэн.

7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ХХК-ийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд тус компанийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар гийн , 50 хувийн хувьцаа эзэмшигчээр *******ы ******* нар тус тус бүртгэлтэй, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг,

мөн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын - ХХК-ийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд тус компанийн үүсгэн байгуулагчаар Бадарчийн , хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Бадарчийн бүртгэлтэй, Жимс, жимсгэнийн худалдаа, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл, хүнс, ундаа, тамхи голлосон төрөлжсөн бус барааны дэлгүүр, нефтийн бүтээгдэхүүний худалдаа, шатахуун тосолгооны материалын худалдаа, гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гэжээ.

8. Түүнчлэн, ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Шатахуун түгээх станц байршилд 200 м3 багтаамжтай Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх ******* дугаар Бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Шатахуун түгээх станцын техникийн дүгнэлтийг тус тус авсан байна.

9. Дээрхээс үзвэл, ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар гомдол гаргагч ХХК-ийн гүйцэтгэх захирал гийн охин бүртгэгдсэн байх бөгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтын хүрээнд дээж авч, маргаан бүхий улсын байцаагчийн Шийтгэлийн хуудас үйлдэх цаг хугацаанд гомдол гаргагч - ХХК нь ХХК-ийн эзэмшлийн дэх Шатахуун түгээх станцад байрлан үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд, уг үйл баримттай талууд маргаагүй.

10. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэж тус тус заасан.

11. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /хуучнаар/ даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгээс - ХХК-ийн худалдан борлуулж буй автобензин, дизелийн түлшнээс дээж авах ажиллагааг явуулж улсын байцаагчаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид АИ-92 автобензиний дээжийг 210806, дизелийн түлшний дээжийг 210754, агуулахад хадгалагдаж буй АИ-92 автобензиний дээжийг 210832, дизелийн түлшний дээжийг 210790, вагоноор оруулж ирсэн дизелийн түлшний дээжийг 518386 гэж дугаарласан 4 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд тус тус хүлээлгэн өгсөн байна.

12. Дээрх лабораториудад хийсэн шинжилгээний сорилын үр дүнгээр гомдол гаргагч - ХХК-ийн шатахуун түгээх станцаар борлуулж буй автобензиний дээж стандартад заасан шаардлагыг хангасан гэж, харин дизелийн түлшинд дээжид хийсэн шинжилгээний сорилын дүнгээр байвал зохих үзүүлэлтүүдээс дизелийн түлшний цетан тоо, 20С дахь хувийн жин стандартад нийцэхгүй гэж гарчээ.

13. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №GT067 дугаар Сорилтын үр дүн, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №СШ21/153, №СШ21/154, №СШ21/169, №СШ21/170, №СШ21/205, №СШ21/206 дугаар Сорилтын шинжилгээний үр дүнгийн тайлангаар гомдол гаргагч - ХХК-ийн борлуулж буй дизель түлшний цетаны тоо болон хувийн жин бага тодорхойлогдсон нь Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017, Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартад нийцэхгүй гэж гарчээ.

14. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн дүнг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр - ХХК-ийн дизель түлш нь Монгол Улсын стандарт Дизелийн түлш Евро техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлагад нийцэхгүй гэсэн дүгнэлтийг үйлдсэн.

15. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж. нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн дүнг үндэслэн гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтээр - ХХК-ийн дизель түлш нь Монгол Улсын стандарт Дизелийн түлш Евро техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлагад нийцэхгүй гэж дүгнэснийг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар - ХХК-ийн зах заалд нийлүүлж буй дизель түлш чанар стандартын шаардлага хангаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

16. Маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дээрх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар ******* ******* групп ХХК маргаж, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны ******* дүгээр магадлалаар тусгайлан кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар гаргасан дүгнэлт нь хууль зөрчөөгүй, хяналт шалгалтын арга буюу бүтээгдэхүүнээс шинжлэхээр хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хамаарч байх тул дүгнэлтүүдийн улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, дүгнэлт хяналт шалгалтын явцад гарсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

17. Ийнхүү - ХХК-ийн зах зээлд нийлүүлж байгаа дизель түлш Монгол Улсын стандарт Дизелийн түлш Евро техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлагад нийцээгүй хэмээн шийтгэл ногдуулах үндэслэл болсон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр дүгнэлттэй маргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

18. Шийтгэлийн хуудасны үндэслэл болсон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр увс ХХК-ийн зах зээлд нийлүүлж байгаа дизель түлш Монгол Улсын стандарт Дизелийн түлш Евро техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын цетаны тоо 45-аас багагүй байх, хувийн жин 20C дахь хувийн жин, кг/м 840-860 байх шаардлагыг аль алиныг хангахгүй болох нь тогтоогдсон байна.

19. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд, захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа 2 өөр лабораторид шинжилгээ хийлгэсэнд өөр хариу гарсан нь эргэлзээтэй гэж нэхэмжлэгч маргаж буй боловч тэдгээр лабораторийн дүгнэлтүүдэд үндэслэн стандартад заасан дизелийн түлшний цетаны тоо 45-аас багагүй байх, 20C дахь хувийн жин кг/м 840-860 байх шаардлагыг хангаагүйг тогтоосон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хүчин төгөлдөр байхад түүнийг үндэслэн шийтгэл оногдуулсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

20. Түүнчлэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагад дурдсан дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан гэх асуудал нь зөрчилд хариуцлага зайлшгүй байх зарчмыг үгүйсгэх, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд шатахуун импортлогч нь шатахууныг импортолж тээвэрлэх, Шатахуун түгээх станцад хүргэх, хадгалах, худалдах бүхий л үе шатанд чанар, стандартын шаардлагыг хангуулах үүрэгтэй, чанар стандартын шаардлагад хүрээгүй шатахуун худалдаалах нь түүнийг хэрэглэх хэрэглэгчийн эрхийг зөрчихөөс гадна хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

21. Иймд дээрх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ... нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй гэх зөрчилд холбогдогч - ХХК-д есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас үндэслэл бүхий байх тул гомдол гаргагч - ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

22. Дээрх байдлаар шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзсэн дүгнэлт үгүйсгэгдсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг баримтлан гомдол гаргагч - ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.НЯМДЭЛГЭР

 

ШҮҮГЧ  Ц.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ