2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/01711

 

2025     *******                           192/ШШ2025/017*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул, дүүрэг, *******-р хороо, Зайсан *******, Дүнжингарав, ******* тоот хаягт байрлах, ******* ******* групп ХХК /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, ******* хороолол, *******-р байр, тоот хаягт байрлах, ХХК /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах гэрээний үүрэгт 57,896,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01-р сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ******* ******* групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* групп ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах гэрээний үүрэгт 57,896,493 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгч ******* Ундраа Групп" ХХК болон ХХК нарын хооронд оны дугаар сарын -ны өдөр авто зогсоолын тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах зорилгоор Тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах гэрээ /Цаашид Гэрээ" гэх/"-г байгуулсан билээ. Гэтэл ХХК нь Гэрээний 3.1.1-т "Нийлүүлэгч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, стандартын шаардлага хангасан барааг нийлүүлнэ., 7.1-т Нийлүүлэгч нь Барааг гэрээ/харилцан тохиролцсон хуваарь/-нд заасны дагуу хугацааг чанд баримтлан нийлүүлнэ. 4.3-т Угсралтын ажил дуусмагц захиалагч болон нийлүүлэгч талаас комисс томилж уг ажлыг хүлээн авснаар тухайн гэрээт ажил хийгдсэнд тооцон баталгаат хугацаа тооцогдож эхэлнэ." гэж заасныг тус тус зөрчсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. " ХХК нь авто зогсоолын тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах ажлыг гэрээ байгуулснаас хойш 60 /хуанлийн/ хоногийн дотор угсарч суурилуулна гэж тохиролцсон. Гэвч тохиролцсон ёсоор үүргээ биелүүлээгүй тул ******* Ундраа Группээс оны 09 дүгээр сарын *******-ний өдрийн 2/443 тоот дугаартай албан бичиг, 10 дугаар сарын 22-ны өдрийн 2/533 тоот дугаартай албан бичгээр тус тус гэрээнд заасан ажил үүргээ бүрэн биелүүлэхийг удаа дараа шаардсан. Гэрээнд заасан хугацаанд авто зогсоолын тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах үүргээ биелүүлээгүй гэдэг нь ХХК-аас оны 09 дүгээр сарын *******-ний өдөр ******* Ундраа Групп-д хүргүүлсэн албан бичиг, ХХ-ийн захирал Ч.Анхбаяраас оны 10 дугаар сарын 02-ний өдөр ирүүлсэн "******* Ундраа Групп ХХК-д баталгаа гаргах тухай" албан бичгээр тус тус тогтоогдоно. Захиалагч талаас Гэрээний 12.3-т Дараах тохиолдлыг аль нэг бий болсон бол Захиалагч нь энэхүү Гэрээг нэн даруй цуцлах ба учирсан хохирол, зардлыг Нийлүүлэгчээр нөхөн төлүүлэх эрхтэй. Үүнд:" 12.3.1-т "Нийлүүлэгч нь Гэрээний заалтыг ноцтой зөрчсөн...." гэж тус тус заасныг үндэслэн Гэрээг цуцлан, хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцах чиг үүрэг бүхий комисс байгуулан, тус комиссоос Гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авах тухай акт-ыг үйлдсэн. Актад Комиссын дүгнэлтээс үзэхэд ажлын гүйцэтгэл 20 хувьтай байгаа энэ байдлаар ашиглах боломжгүй бөгөөд ашиглалт үйлчилгээнд хүлээн авах боломжгүй гэж дүгнэв." гэжээ. ХХК-ийн захирал, цорын ганц өмчлөгч Ч.Анхбаяр нь энэхүү акттай оны ******* сарын -ны өдөр ирж танилцан төлбөр тооцоо дүнтэй танилцсан тэмдэглэлээ үйлдээд явсан боловч, дахин холбоо барих боломжгүй болж, алга болсон учир 2019 оны 01 сарын 10-ны өдөр манай компани Хан-уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргаж, шалгуулсан юм. Гэвч Хан-Уул дүүргийн прокурорын байгууллага 2019 оны 10 сарын 19-ний өдрийн Дугаар 1261 тоот тогтоолоор хэргийг гэрээний үүрэгтэй холбоотой иргэний маргаан гэж үзээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Харин ХХК-ийн захирал Ч.Анхбаяр нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр манай компани дээр ирж уулзахдаа "Манай компани "Шангри Ла Улаанбаатар Хотил" ХХК-тай Баянгол дүүргийн ИХАШШ дээр 1 сая төгрөгийн маргаантай байгаа, энэ асуудлаа шийдвэрлэтэл танайд төлбөрөө график гаргаад төлье гэж санал тавиад бид хүсэлтийн дагуу манай компани оны ******* сарын 20-ны өдрийн Гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авах тухай акт"-ыг үйлдэн, " ХХК-аас суурилуулж үлдээсэн 26,263,8.25 төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмжийн үнийг хасаж тооцон, үлдэгдэл төлбөр дээр Төлбөр барагдуулах гэрээний төслийг бэлтгэн Ч.Анхбаярт хүргүүлсэн боловч мөн л өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээг баталгаажуулалгүй, холбоо барихгүй алга болсон. Ингээд ХХК-аас дээрх төлбөрийг гаргуулахаар 2022 онд шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр иргэний хэрэг хэрэгсэхгүй болж, 2023 онд хариуцагчийг дахин эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гарган ХУДИХАШШ-ийн 2023 оны ******* сарын 17-ны өдрийн. 183/ШШ2023/*******776 тоот захирамжаар БГД-ийн ЦХ-ээс ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ч.Анхбаярын хаягийг олж тогтоосон болно. Иймд Гэрээний 6.3-т "Хэрэв Нийлүүлэгч нь Захиалагчийн Захиалгын хуудасны дагуу нийлүүлэлтийг бүрэн болон хэсэгчлэн хийгээгүй тохиолдолд захиалга тасалдсан гэж үзэх ба энэ нь Нийлүүлэгчээс шалтгаалсан бол Гэрээний зөрчилд тооцно." 7.1-т "Нийлүүлэгч нь Барааг гэрээ/харилцан тохиролцсон хуваарь/-нд заасны дагуу хугацааг чанд баримтлан нийлүүлнэ." 7.2-т "Хүлээн авах үед болон хүлээн авсны дараах шалгалтаар нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж нь захиалгын дагуу бус, тоо хэмжээ зөрүүтэй, чанарын доголдолтой болох нь илэрвэл захиалагчийн хүсэлтийн дагуу Нийлүүлэгч тоног төхөөрөмжийг буцаах, солих болон төлбөрөөс суутгана үүнтэй холбогдон гарсан зардлыг нийлүүлэгч тал бүрэн хариуцна." *******.7-д "Нийлүүлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцно." 12.3-т "Дараах тохиолдлыг аль нэг бий болсон бол Захиалагч нь энэхүү Гэрээг нэн даруй цуцлах ба учирсан хохирол, зардлыг Нийлүүлэгчээр нөхөн төлүүлэх эрхтэй. Үүнд:" 12.3.1-т "Нийлүүлэгч нь Гэрээний заалтыг ноцтой зөрчсөн...." гэж тус тус заасныг үндэслэн хариуцагчаас оны дугаар сарын -ны өдрийн "Тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 56,0,071 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож 28,*******0,*******5 төгрөг нийт 84,090,100 төгрөгөөс оны *******-р сарын 20-ны өдрийн Гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авах тухай акт"-ын дагуу тооцон авсан тоног төхөөрөмжийн үнэ болох 26,263,8 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 57,826,293 төгрөг болон эрэн сурвалжлуулах хүсэлтэд шүүхийн зардалд төлсөн 70,200 төгрөг, нийт 57,896,493 төгрөг гаргуулан өгнө үү гэв.

2.Хариуцагч ХХК нь шүүх болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй.

3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс: /хх-1-3/ нэхэмжлэл, /хх-4/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-5/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-6/ баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг, /хх-7-12/ оны -р сарын -ны өдрийн №ХХАГ-18/51 тоот Тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээний хуулбар, /хх-*******/ ******* ******* групп ХХК-ийн мэдэгдэл, /хх-*******-15/ ХХК-ийн хүсэлт, /хх-16/ ******* ******* групп ХХК-ийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, /хх-17-19/ Гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авах тухай акт, /хх-20/ ******* ******* групп ХХК-аас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, /хх-21-22/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 10-р сарын *******-ний өдрийн 1261 дугаар тогтоол, /хх-23-24/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07-р сарын 28-ны өдрийн 102/ШЗ2022/12860 дугаар захирамж, /хх-25-26/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны *******-р сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/*******776 дугаар шийдвэр, /хх-54/ ХХК-аас ******* ******* групп ХХК-д гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

-хариуцагчаас: /хх-30-32/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, /хх-48/ эмнэлгийн магадалгаа, /хх-58/ Ч.Анхбаяраас Д.Нандинцэцэгт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6.Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, талууд санал хүсэлт гаргаагүй.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... хариуцагч ХХК тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээг цуцласан тул гэрээнд шилжүүлсэн төлбөр, алданги нийт 57,896,493 төгрөг гаргуулж өгнө үү гэх үндэслэлээр нэхэмжилснийг,

3.Хариуцагч ХХК шүүх болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар гаргаагүй.

Шүүхээс 2024 оны *******-р сарын 01-ний өдөр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагчид нэхэмжлэлийг 2024 оны *******-р сарын 25-ны өдөр гардуулсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.4-т тус тус зааснаар Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй атал хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн эн хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн завшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв. Энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгджээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.******* ******* групп ХХК болон ХХК нар нь оны -р сарын -ны өдөр №ХХАГ-18/51 дугаар тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээгээр *******2,120,*******2 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн 5 ширхэг Авто зогсоолын хаалт-ыг нийлүүлэх, суурилуулахаар харилцан тохиролцон нэхэмжлэгч ******* ******* групп ХХК нь гэрээний үнэ, урьдчилгаа 56,0,071 төгрөг шилжүүлсэн, хариуцагч ХХК нь 26,263,8 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн, үлдэх хэсгийг нийлүүлээгүй, суурьлуулж өгөөгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалсан зэрэг үйл баримт тогтоогдсон.

5.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний хугацаа 2019 оны дугаар сарын 12-ны өдөр дууссан, нэхэмжлэгч гэрээг дангаар цуцалсан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

******* ******* групп ХХК нь гэрээний үнэ, урьдчилгаа 56,0,071 төгрөг шилжүүлсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч хохирол, зардал, алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж,

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заасан.

Хэргийн 15, 17-18 дугаар талд авагдсан баримтаар хариуцагч ХХК 26,263,8 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн байх тул үүнийг нэхэмжлэлийн үнээс хасч тооцох нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар ... үүргээ хугацаанд нь биелүүлээгүйүүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Хавтас хэргийн 20-26-р талд авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч 2019 оноос 2022 он хүртэлх хугацаанд хууль хяналтын болох цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргаж байсан, шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эцэст нь 2023 онд хариуцагчийг шүүхээр эрэн сурвалжлуулж байсан зэргээс үзэхэд гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тасалдсан байна.

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хариуцагчийг шүүхээр эрэн сурвалжлуулах зардалд төлсөн 70,200 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар ... Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. бөгөөд нэхэмжлэгч гэрээний 12.3-т зааснаар гэрээг цуцалж, хохирол, зардлаа гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар Анз нь алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Энэ хууль /232.6/-д зааснаар Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Талууд алдангийг гэрээний *******,6-*******,7-д гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,2 хувиар тооцохоор тохиролцсон нь хуульд нийцэж байх тул хариуцагчаас гэрээгээр тохирсон алданги *******,898,*******2 төгрөг гаргуулах нь зүйтэй.

6.Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн алин болох талаарх хариу тайлбарыг шүүх болон шүүх хуралдаанд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Талууд маргааны зүйлгүй байна гэж шүүх үзэв.

7.Нэхэмжлэлийн үнэ, тооцооллын хувьд: ******* ******* групп ХХК-ийн шилжүүлсэн урьдчилгаа 56,0,071 төгрөгөөс хариуцагч ХХК-ийн нийлүүлсэн 26,263,8 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн үнийг хасаад үлдэх хэсгээс алданги, хохирол *******,898,*******2+70,200 төгрөгийг нэмж тооцов. /56,0,071-26,263,8=29,796,265+*******,898,*******2+70,200=44,764,597/

8.Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч ХХК-аас ******* ******* групп ХХК-д гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзээд, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнээд, хариуцагч ХХК-аас 44,764,597 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* групп ХХК-д олгож, үлдэх *******,*******1,896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 447,433 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 381,773 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 2 дугаар зүйлийн 2.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 44,764,597 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* групп ХХК-д олгож, үлдэх *******,*******1,896 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн 447,433 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 381,773 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Хариуцагч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.3, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН