2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04424

 

 

 

 

 

2025 05 22  192/ШШ2025/04424

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн *******,*******,******* оршин суух, ******* регистрийн дугаартай, Ө******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн *******,*******, тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, З,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн *******,*******,******* оршин суух, Б нарт холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, 106,104,760 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Д,

хариуцагч М.М,, нар

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ө оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 2024 оны 3 дугаар сард хариуцагч М.М, нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нарын байрыг өөрийн 2 өрөө байраар сольж, зөрүү 90,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон бөгөөд 90,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусгасан. Төлж дуусгасны дараа гэрчилгээг солих гэтэл хариуцагч нарын гэрчилгээ банкны барьцаанд байгаа учраас одоогоор нэр дээр чинь шилжүүлж чадахгүй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин шаардахад бид хоёр мөнгөний асуудалтай, бидэнд мөнгө хэрэгтэй байна, бидэнд банкнаас зээл олгохгүй байгаа учраас намайг өөрийн нэр дээр зээл авч, мөнгөөр нь байрыг чөлөөлсний дараа орон сууцыг нэр дээрээ авах санал тавьсан. Би түүнийг нь зөвшөөрч, Н ББСБ ХХК-иас 89,000,000 төгрөг, танилаасаа 12,800,000 төгрөг зээлж, байрыг барьцаанаас гаргаж өгсөн. Барьцаанаас гаргаж өгөх үед би хөдөө орон нутагт ажилтай байсан учраас хариуцагч нарыг гэрчилгээгээ байлгаж байгаагаарай, хөдөө ажилтай байна, хүлээж бай гэж хэлсэн. Ингээд хөдөөнөөс ирж, гэрчилгээгээ солих гэтэл хариуцагч нар гэрчилгээ байхгүй, дахиад зээл авсан гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш нэлээдгүй цаг хугацаа өнгөрсөн байна. Иймд Хан-Уул дүүргийн *******,*******ы байр,, орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү. Би М.М, нарт ББСБ-аас зээл авч, 89.000.000 төгрөг, танилаасаа зээлж 12,800,000 төгрөг, ББСБ-д 2 сарын хүү 4.304.760 төгрөг төлж, нийт 106,104,760 төгрөгийн авлагатай тул М.М, нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх мөнгөний хэрэг гарсан ба хоёр хөгшинд байр томдоод байсан учраас байраа солихоор болсон. орон сууцаа хоёр өрөө орон сууцаар хотхон дотроо солихоор зар тавьсан. Зарын дагуу Э.Д ирж, бид гэрээ байгуулж, байраа сольж, тус тусын орон сууцанд орсон. Орон сууцны зөрүү 90,000,000 төгрөгийг Э.Д 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусгасан. Гэрчилгээгээ солих гэж байтал бидний өмнөх зээлийн мөнгө нэхэгдээд Э.Д өөрийн орон сууцыг барьцаалж, зээл авч, 89.000.000 төгрөг, танилаасаа зээл авч 12.800.000 төгрөгийг бид хоёрт өгсөн нь үнэн. Мөн 2 сарын хүүг Э.Д ББСБ-д төлсөн. Нэхэмжлэгч хөдөө ажилтай байна, ирээд гэрчилгээг солъё гэж хэлэх үед дүүд маань мөнгөний хэрэг гараад гэрчилгээгээ өгсөн. Гэхдээ барьцаанд тавиагүй. Одоо удахгүй мөнгө орж ирэх учраас Э.Дын нэхэмжилсэн 106,104,760 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Э.Д үүргээ биелүүлсэн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Дын ярьж байгаа бүгд үнэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.Д нь З.Т, М.М нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, 106,104,760 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Э.Д өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******,*******, тоот хоёр орон сууцыг,, М.М нар өөосдийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******,*******ы байрны орон сууцыг солихоор тохирч гэрээ байгуулсан, зөрүү 90.000.000 төгрөгийг Э.Д, М.М нарт өгч, уг гэрээний үүрэг биелэгдсэн, зохигч сольсон орон сууцандаа амьдарч байгаа, энэ талаар талууд маргаагүй.

 

Харин гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлэх үед, М.М нар Хан-Уул дүүргийн *******,*******ы байрны орон сууцыг зээлийн барьцаанд тавьснаас шилжүүлж чадаагүй, түүнчлэн, М.М нарын орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийн тулд нэхэмжлэгч Э.Д зээл авч,, М.М нарт өгсөн нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч, М.М нар Хан-Уул дүүргийн *******,*******ы байр,, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 106,104,760 төгрөгийг Э.Дд төлөхийг хүлээн хүлээн зөвшөөрч тайлбараа гаргаж байна.

 

Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Э.Дын Хан-Уул дүүргийн *******,*******ы байрны орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 106,104,760 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч, М.М нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Э.Дын нэхэмжлэлтэй, М.М нарт холбогдох Хан-Уул дүүргийн *******,*******ы байр,, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 106,104,760 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч, М.М нар Хан-Уул дүүргийн *******,*******ы байрны, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 106,104,760 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 758,624 төгрөг төлөх байсныг дутуу болсон болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 590,485 төгрөгнөөс 547,451 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч, М.М нараас 211,173 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Дд олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

  

 

ДАРГАЛАГЧ   Д.ДАВААСҮРЭН