| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2025/0443/З |
| Дугаар | 128/ШШ2025/0602 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0602
2025 оны 09 сарын 04 өдөр Дугаар 128/ШШ2025/0602. Улаанбаатар хот
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г******* ХХК /РД:/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , ,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Маргааны төрөл: Татварын маргаан
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , хариуцагч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарын бичгийн дарга О.Тэмүүлин нарыг оролцуулан шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч , нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэжээ.
2.Хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр № дугаартай нөхөн ногдуулалтын актаар төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
3.Г******* ХХК энэхүү нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад хандсан байх ба Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээжээ.
Г******* ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр маргаан таслах зөвлөлийн тогтоолыг гардан авч, шүүхэд мөн оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэг.Нөхөн ногдуулалтын актад: ...2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд...шалгалтыг...хийж гүйцэтгэх...ТЭМДЭГЛЭХ НЬ...2019 оны... татварыг бууруулсан зөрчил нь... гэсэн нь хууль бус бөгөөд шударга байх зарчимд нийцэхгүй. Гомдол: Татварын улсын байцаагч , нар татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2018, 2019 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг хууль бусаар хийж гүйцэтгэн эрх мэдлээ хэтрүүлж Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.Татварын нөхөн ногдуулалт хийх. Алданги, торгууль ногдуулах...нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй... гэж заасныг зөрчсөн.
Хоёр.Нөхөн ногдуулалтын актад: ...ТЭМДЭГЛЭХ НЬ...2019 он...-д Арвижих ,бүтээмж...*******... ******* ХХК-аас ... нийт 7,139,666,309.08 төгрөгийн үнийн дүнтэй 222 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийж... төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл...14.5-д 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан заалтыг... зөрчиж... гэсэн нь үндэслэлгүй, хууль бус байх бөгөөд шударга байх зарчмыг зөрчсөн.
4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Нэхэмжлэгчид нийтдээ гурван удаагийн шалгалт орсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хоёр удаа танилцуулга бичигдэхэд цагдаа болон прокурорын байгууллагаас хаасан. Тэр талаар гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлийн хэрэг хаагдаж байхад яагаад гурав дахь удаагаа хяналт шалгалт орж байгаа вэ? Дандаа л төрийн зөв биш шүү дээ. Бизнес эрхлэгчээ дэмжмээр байгаа юм. Бүгд л нэгэн адил төрийн байгууллагад ажиллаж байсан. Хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст төрийн зүгээс дарамт, ачаалал өгч болохгүй. Гурван удаагийн хяналт шалгалт ороод дээрээс нь нэмээд цагдаагаар шалгуулна гэдэг бол хувийн хэвшлийн байгууллагад асар тодорхой дарамт. Миний тайлбарласнаар одоо тухайн компанийн захирал нь тухайн 2019 оны харилцаанд огт хамааралгүй хүн байгаа юм. Үүнийг би ярьж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж тухайн хүндээ үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тэгэхгүй бол тухайн компанийн эрх залгамжлагч нь өмнөх хүмүүсийн өмнөөс өндөр төлбөрт унах нь ноцтой асуудал шүү дээ. Замын цагдаад 100 000 төгрөгөөр торгуулахад хүндрэлтэй л байдаг. Тиймээс тухайн хүн нь өндөр хэмжээний төлбөрт унаж байгаа тул миний зүгээс хувийн хэвшлийн өнцгөөс тайлбарлаж, зөв ойлгохыг хүсэж, тэмдэглэлд тусгуулж байгаа юм. Хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байхад 9 дүгээр сард яагаад гурав дахь хяналт шалгалт хийгдэж байгаа вэ? Тухайн асуудалд хувь хүнийг Гэхдээ хэлтсийн даргаас нэг байцаагчид томилолт олгоод дахин хяналт шалгалт оруулж байгаа нь сонин санагдаж байгаа. Төрийн байгууллагууд хоорондоо харилцаад хэрэг бүртгэлийн хэрэг хаах гэж байгаа талаар хэлэхэд тэр талаар мэдээллийг ямар нэгэн байдлаар олж аваад дахин хяналт шалгалт оруулж байна гэж хардах эрхийнхээ хүрээнд үзэж байна. Тухайн хэрэг хаасан шийдвэр гарахад хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Танилцуулга бичиж шалгуулж байж тухайн эрх бүхий байгууллагаас шалгаж дуусаагүй байхад хяналт
шалгалт дахин оруулж болдог юм уу? Тэр болгонд нь томилолт олгож шалгалт оруулж байгаа нь хяналт шалгалт давхардахгүй байх, татвар төлөгчийн эрхийг хөндөхгүй байх зарчим өнөөдөр яаж хэрэгжээд байгаа юм бэ? Энэ талаар маргаан таслах зөвлөлийн хуралдаанд ярихаар бэлдэж байсан юм. Гэхдээ тухайн хуралд орж чадаагүй. Маргаан таслах зөвлөл ч тэр хөөн хэлэлцэх хугацааг ярьсаар байгаад дуусгасан талаар миний хувьд гомдолтой байгаа. Тэгээд тэмдэглэлийг нь шүүхийн зүгээс шаардахаар 4 дүгээр сарын тэмдэглэлийг 8 дугаар сард дуу хураагуураас тэмдэглэж өгөв гэж ирүүлдэг. Болохгүй шүү дээ. Тус тэмдэглэл нь тус өдрийн огноогоор тухайн өдрийн тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн даргын гарын үсэгтэйгээр шүүхэд ирэх ёстой. Тийм л байдаг. Ямар ч хүн өөрийн зүйлээ өөрөө хариуцаад тэр талаарх баримтуудаа гаргаж өгөөд явдаг. Тэр тусмаа хамтын удирдлагатай байгууллагын хурлын тэмдэглэл хөтөлдөг нарийн бичгийн дарга нь тэр талаар асуудлаа өөрөө шийдэх ёстой. Энэ талаарх асуудал байцаагч нарт хамаагүй юм шиг боловч татварын байгууллагынхан нэг системтэй тул зөрчил нь л үнэн юм чинь бусад нь хамаагүй гэх байдлаар хандаж эхэлж байна. Зөрчил процессын алдаагүйгээр хэрэгжиж, нотлогдох ёстой. Ингэж актаа тавих ёстой. Маргаан таслах зөвлөлийн магадлагч нь тусдаа байх талаар Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д заасан байгаа. Гэтэл нарийн бичгийн дарга нь магадлагч хийгээд сууж байгааг зөв эсэх талаар шүүх дүгнэхийг би мэдэхгүй байна. Энэ талаар дүгнээсэй гэж хүсэж байна. Доод шатны байцаагч нарын алдааг зарчмын хувьд нөхөн ногдуулалтын актад нөлөөлөхгүй гэж дүгнээд л байвал байцаагч нарын процессын алдаа байсаар л байна. Тиймээс тус асуудалд шүүх хууль зүйн дүгнэлт өгөөсэй гэж тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.
5.Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: тоот нөхөн ногдуулалтын актын талаар: Татварын хяналт шалгалтаар тус компани нь 2019 оны 03 дугаар сард ******* ХХК /*******/-иас 11,690,909.09 төгрөгийн үнийн дүнтэй 1 ширхэг баримт, 11 дүгээр сард ******* ХХК /*******/-иас 5,008,066,309.07 төгрөгийн үнийн дүнтэй 165 ширхэг баримт, 12 дугаар сард ******* ХХК /*******/-иас 2,119,909,090.92 төгрөгийн үнийн дүнтэй 56 ширхэг баримт нийт 7,139,666,309.08 төгрөгийн үнийн дүнтэй 222 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийснээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1 Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно гэсэн заалтыг зөрчсөн тул 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № тоот нөхөн ногдуулалтын актаар 1,070,949,946.36 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Татвар төлөгчийн 2018-2020 оны Худалдаа хөгжлийн банкин дахь тоот төгрөгийн харилцах дансаар дээрхи зөрчилтэй холбоотой гүйлгээ хийгдээгүй болох нь тухайн үеийн харилцах дансны хуулгаар нотлогдож байгаа болно.
Хоёр.Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 07/3261 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж,
Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн u-1/622 тоот албан бичгийг үндэслэн Г******* ХХК-нд тоот томилолтоор 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс татварын хяналт шалгалт хийж гүйцэтгэхэд 7,139,666,309.08 төгрөгийн зөрчил илрүүлж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4-д Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:, 4.1.их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж заасанд хамаарч байсан учраас цагдаагийн байгууллагаар шалгуулахаар мэдээллийг танилцуулга үйлдэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад П.******* 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг хаах тухай саналыг Сүхбаатар дүүргийн прокурорт хүргүүлснийг шалгаад 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор 7,149,835,399 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнаж, төсөвт төлөх татвараа 713,966,630 төгрөгөөр бууруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх боловч, уг асуудал нь анхан шатны болон бусад баримтаар нотлогдохгүй. Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргасан байна.
Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл. Татварын хөөн хэлэлцэх хугацаа 15.1. Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. 15.3. Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно.. 15.3.2. тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; 15.4 Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тус тус заасныг үндэслэн дээрхи зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
Иймд тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд хариу тайлбараа дэмжиж оролцож байгаа. Нөхөн ногдуулалтын актын гурван аж ахуйн нэгжийн хувьд хий бичилттэй баримт гаргадаг гэх асуудал яригдаж тус асуудал одоо шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Улсын байцаагч нараас танилцуулга үйлдэж хууль хяналтын байгууллагаар шалгагдсан талаарх асуудлыг 2024 оны 5 дугаар сарын 364 дүгээр прокурорын тогтоолоор шийдвэрлэсний дагуу анхан шатны болон бусад баримтыг үндэслэн нөхөн ногдуулалтын актыг тогтоосон. Маргаан бүхий актыг хэвээр үлдээж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г******* ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч , нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон нэхэмжлэгч, хариуцагч талын бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Маргаан бүхий актаар 2019 оны 03 сард ******* регистрийн дугаартай ******* ХХК-иас 4063167224 дугаартай төлбөрийн баримтаар 11,690,909.09 төгрөгийн үнийн дүнтэй 1 ширхэг баримт, 11 сард ******* регистрийн дугаартай ******* ХХК-иас 5,008,066,309.07 төгрөгийн үнийн дүнтэй 165 ширхэг, 12 сард 6250238 регитсрийн дугаартай ******* ХХК-иас 2,119,909,090.92 төгрөгийн үнийн дүнтэй 56 ширхэг, нийт 7,139,666,309.08 төгрөгийн үнийн дүнтэй 222 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан ... зөрчилд 713,966,630.91 төгрөгийн нөхөн татвар, 214,189,989.27 төгрөгийн торгууль, 142,793,326.18 төгрөгийн алданги, нийт 1,070,949,946.36 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна. /хэргийн 46-48 дахь тал/
3.1.Энэхүү актыг тогтоосон хяналт шалгалтыг Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж болон Татварын хяналт шалгалт хийх 2524903038 дугаартай томилолтод үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэжээ. /хэргийн 46 дахь тал
4.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч дээр дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт бүхий зардлуудыг анхан шатны баримтаар нотолсоор байхад татвар төлөх орлогоос хасахгүй байгаа нь үндэслэлгүй, нөхөн татвар төлүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, удаа дараа танилцуулга бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулдаг хэдий ч манайхыг зөрчил гаргаагүй гэсэн өмнөх прокурорын тогтоол хүчинтэй байхад дахиж хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй, түүнчлэн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан байхад төлбөр төлүүлэхээр тогтоож байгаа нь татварын хяналт шалгалт тодорхой байх, шударга байх зарчимд нийцэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа 4 үндэслэлээр тайлбарлаж байна.
4.1.Харин хариуцагч талаас нөхөн ногдуулалтын актад дурдагдсан нэр бүхий 3 компаниас авсан төлбөрийн баримт, падаан нь бодит бараа, ажил, үйлчилгээ болох нь нягтлан бодох бүртгэлийн бусад баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй, өмнө нь хяналт шалгалтын явцад хий бичилттэй падааны асуудал илэрсэн бөгөөд гэмт хэргийн шинжтэй байж магадгүй тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад танилцуулга бичиж хүргүүлсэн, хэсэгчилсэн хяналт шалгалтад төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулахтай холбоотой асуудал хамааралгүй, цар хүрээнээс хэтэрсэн асуудал болох тул тэр талаар нөхөн ногдуулалтын актад дурдаагүй, хөөн хэлэлцэх хугацааны тухайд тайлангийн болон хэрэг нээсэн хугацаанаас тооцож үзэхэд хэрэг нээсэн хугацаагаар тооцвол 1162 хоног буюу 3 жил 2 сар 7 хоног, танилцуулгаар тооцвол 1275 хоног буюу 3 жил 5 сар болж байсан тул хөөн хэлэлцэх хугацааны 4 жилд хамаарахгүй ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргана.
5.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ., 15 дугаар зүйлийн 15.1.Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй., 15.3.Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараахь байдлаар тоолно:15.3.2.тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;, 15.4.Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө; гэж тус тус хуульчлан тогтоосон.
5.1.Татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн хугацаанаас тоолбол 2018, 2019, 2020 оны татварын жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлөх хугацаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 11, 2020 оны 01 дүгээр сарын 11, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 4 жилийн хугацааг тооцно гэж ойлгох бөгөөд энэ хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан,
Тодруулбал анх Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 07/3261 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж, Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн II u-1/62 тоот албан бичгийг үндэслэн Г******* ХХК-д тоот томилолтоор 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс татварын хяналт шалгалт хийж гүйцэтгэхэд 7,139,666,309.08 төгрөгийн зөрчил илрүүлж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учир цагдаагийн байгууллагад шалгуулахаар танилцуулга үйлдэж 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн, улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад П.******* 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 04 дүгээр сард хэргийг хаах саналыг дүүргийн прокурорт хүргүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 364 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр уг хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна.
5.2.Өөрөөр хэлбэл, татварын хөөн хэлэлцэх хугацааг 2019, 2020, 2021 оны
онуудын 01 дүгээр сарын 11-ний өдрөөс тооцохоор, харин тасалдлыг маргаан бүхий актын гол үндэслэл болох хий бичилттэй падаанаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцох ба 2019 оны 01 сарын 11-ний өдрөөс нөхөн ногдуулалтын акт гарсан 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тасалдлыг хасаад 3 жил, 6 сар, 8 хоногийн дотор нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байх тул нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нөхөн татвар ногдуулсан гэх гомдол үндэслэлгүй.
6.Анхан шатны баримтаар нотолсоор байхад татвар төлөх орлогоос хасахгүй байгаа нь буруу гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:29.1.1.анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэж хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх; 29.1.5.татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах;, 84 дүгээр зүйлийн 84.1.Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:84.1.5. төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтын мэдээллийг зөрүүтэй гаргасан, эсхүл падаан, төлбөрийн баримтыг үйлдээгүй., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 14 дүгээр зүйлийн 14.1. Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:, 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. гэж хуульчилжээ.
6.1.Нэхэмжлэгч нь бодитоор бараа, ажил, үйлчилгээ худалдан авснаа шүүхийн шатанд нотолж чадаагүй, олон жилийн өмнөх асуудал бөгөөд компанийн удирдлага солигдсонтой холбоотойгоор анхан шатны баримтуудаа олохгүй байгаа, олох боломжгүй болсон гэдэг нь нэхэмжлэгчийн *******, *******, ******* ХХК-уудаас авсан нийт 7,1 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй 222 ширхэг падааныг бодит байсан гэдгийг шууд нотлох баримт болохгүй, түүнчлэн зөвхөн цахим төлбөрийн баримт дангаараа, шүүхийн шатанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн худалдан авалтын журналын хамт тухайн худалдан авалтыг бодитой гэдгийг нотлох баримт болохгүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар төлөх татварыг хасаж тооцохгүй гэж үзэж Г******* ХХК-аар төлбөр төлүүлэхээр тогтоосон нөхөн ногдуулалтын акт хууль зүйн үндэслэл бүхий байна.
6.2.Нэхэмжлэгчээс анхан шатны баримт байгаа гэж маргах боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.анхан шатны баримт гэж ажил,
гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт
болон бусад нотолгоог;, 13 дугаар зүйлийн 13.1.Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно., 13.2.Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална., 13.5.Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.
Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна., 13.7.Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно., 20 дугаар зүйлийн 20.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараахь бүрэн эрхтэй байна:20.1.4.хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх; гэж заасанчлан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд дурдагдсан худалдан авалт нь бодитой эсэхийг нотлох анхан шатны баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын мэтгэлцээний явцад тогтоогдсон гэж шүүх үзэв.
6.3.Хариуцагч талаас шүүхэд ******* ХХК шүүгдэгчээр оролцсон хий бичилттэй падаанаар татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэгт хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчаар оролцсон эсэхийг шийдвэрлэсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч бодит бус төлбөрийн баримтын асуудал нь эрүүгийн журмаар тогтоогдсон эсэхээс үл хамаарч татварын улсын байцаагч нар шалган тогтоох боломжтой, НӨАТ-ын падаанд дурдагдсан ажил, гүйлгээ бодитой болох нь тогтоогдоогүй тохиолдолд хуульд заасан арга хэмжээ авч, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэх эрх нь нээлттэй тул бусад компаниуд болох ******* ХХК, ******* ХХК-ууд эрүүгийн хэрэгт шалгагдаагүй, ер нь энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан нь нөхөн ногдуулалтын актыг үгүйсгэх үндэслэл биш байна.
7.Хэсэгчилсэн хяналт шалгалтын тухайд, зорилтот асуудалд л чиглэсэн, энэ хэргийн тухайд нэр бүхий 3 компанийн хий бичилттэй падааны асуудлаар л хяналт шалгалтын хүрээ тодорхойлогдох тул илүү төлөлтийг баталгаажуулсан атлаа уг нөхөн ногдуулалтын актад тусгаж шийдвэрлээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
8.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.2, 15.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 29.1.5, 84 дүгээр зүйлийн 84.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г******* ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч , нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар
дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА