Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Хохирогч *******

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 238000000360 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын -ний өдрөөс 5-нд шөнө 0 цагийн орчим "******* *******"-ын эзэмшлийн дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 буюу явган гарц нэвтрэх 6. /явган хуний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө, 2.3-т /жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас -Уул аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэх дэлгүүрийн урд төв замын явган хүний гарц дээр явган зорчигч *******ыг мөргөсний улмаас баруун шилбэний шаант ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

-Уул аймгийн Прокуророос ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- овогт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* 09 /ес/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ., 3 дахь хэсэгт зааснаар ёоногдуулсан 09 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг -Уул аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

-Шүүгдэгч *******эс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 505 дугаар 505., 230 дугаар зүйлийн 230.2, 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар эмчилгээний зардал 2.486.270 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин .650.000 төгрөг, сэтгэцэд учруулсан хохирол төлбөрт 9.900.000 төгрөг, нийт .036.270 төгрөг гаргуулж, хохирогч-д,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн ., .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд 50.000 төгрөг гаргуулж, -Уул аймаг сум, 5 дугаар баг, технологийн сургуулийн лаборатори тоотод байрлах “-” //-д тус тус олгож,

-Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураасан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн .5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Гэрч "Осол болох үед ах бид хоёр нэлээд согтолттой байсан” гэх мэдүүлгээр хохирогч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох нөхцөл байдал тогтоогддог ба согтуугаар гэнэт машины урдуур гарч осол гарах шалтгаан нөхцөл болсон талаар шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Мөн ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт ...явган зорчигч нь баруун гар талаас зүүн гар тал руугаа зам гарсныхаа дараа чиглэлээ өөрчилж эмэгтэйгээ хөтлөөд гүйж машины урдуур орж ирсэн... гэж мэдүүлдэг. Хэдийгээр хохирогч шүүх хуралдаан дээр баригдаж байгаа Спортын шинэ ордон талын замыг дагаж алхаж байгаад гэртээ харих гэж спортын ордон талаасаа дэлгүүр тал руу зам гарсан гэж шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэдэг боловч түүний энэхүү мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад “ ... 0 цагийн үед ресторан хаахаар болоод цэцэг бид хоёр зам дагаж алхаж байгаад дэлгүүрийн явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн” гэх хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, гэрч “ ...оос гараад зам даган алхаж байгаад шинэ хороололд зам дагуу дэлгүүрийн харалдаа байдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед нэг хар өнгийн приус-30 машин ирээд ахыг мөргөөд ах шидэгдээд унасан” гэх мэдүүлгээс зөрсөн нь түүний үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан биеийн байцаалтаар гэрч У.цэцэг нь ы -р багт оршин суудаг нь тогтоогдсон байх ба хохирогч *******ын мэдүүлсэнчлэн баригдаж байгаа Спортын ордон талдаа явж байсан бол гэр лүүгээ явахаар таксинд суухын тулд зам хөндлөн гарах шаардлагагүй байсан нь -Уул аймагт оршин суудаг хүн бүрд ойлгомжтой, тодорхой юм.

Дээрх баримтаар хохирогч зам хөндлөн гарсныхаа дараа чиглэлээ өөрчилж тээврийн хэрэгслийн өмнүүр гэнэт гүйж орж ирсэн үйл баримт тогтоогдож байх тул явган зорчигчийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

Түүнчлэн хохирогчид ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр тооцож .650.000 төгрөг гаргуулахдаа Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй.

Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.900.000 төгрөгөөр тооцож гаргуулахдаа хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

Иймд шүүгдэгчид авсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг сумын хэмжээнд тогтоож, хохирлоос ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин .650.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7.50.000 төгрөгөөр гаргуулахаар багасгаж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Ял шийтгэл ******* хувьд хүндэдсэн байна, хохирлын хэмжээний тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн хоёр үндэслэлээр гомдлоо гаргасан. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хуульд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлд заасан гэмт хэрэг маань хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах сонгох санкцтай. Үүнээс шүүгч сонгож ял оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах ялыг 9 сараар гэж  оногдуулсан. Зорчих бүсийн хувьд хэтэрхий хязгаарлагдмал байна. Ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна гэдэг дээр шүүх дүгнэлт хийхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Явган хүний гарц байсан уу, үгүй юу шинжээчийн дүгнэлтээр стандартад нийцэхгүй гарц гэж тогтоосон. Шүүх үүнийг явган хүний гарц гэж үзнэ гэхдээ төрийн холбогдох байгууллагуудын буруутай үйл ажиллагаа байна гэж дүгнэсэн. Зам тээврийн осол гарахад хоёр нөхцөл байдал үүссэн байна. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа ба төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байна гэдэг дээр шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй. Шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө баруун гар талаас зүүн гар тал руу гараад явчихсан тэгснээ буцаж эргэж гүйсэн учраас зогсоож чадалгүй мөргөчихлөө гэсэн мэдүүлэг өгдөг. Энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдох үндэстэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл мөрдөн байцаалтын шатанд гэрч болон хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, тухайлбал гэрч цэцэгийн мэдүүлэгт “ ресторанаас гараад зам дагаж алхаж байгаад дэлгүүрийн харалдаа ирээд зам хөндлөн гарах гэж байгаад машинд дайруулсан.” гэдэг. ресторан нь баригдаж байгаа спортын ордны эсрэг талд буюу замынхаа зүүн гар талаар явж байгаад урагшаа зам гарах үндэслэлтэй. Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “бид нар Зочлоос гараад зам урагшаа гарч баригдаж байгаа спортын ордны хажуугаар явж байгаад зам хойшоо гарах гээд машинд мөргүүлсэн” гэж мэдүүлэг өгдөг. Шүүгдэгч би зогсож чадаагүй нь үнэн гэхдээ зорчигч баруун гар тийшээ буцаж  гүйгээгүй бол энэ осол гаргахгүй байсан. Би энэ хүнийг зам гарчихлаа гэж бодсон. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзсэнгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ял оногдуулахдаа сумын дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүйгээр шүүгдэгчид ял оногдуулсан. сумын дүгээр баг гэдэг маань дрейвэнд байдаг. Дрейвэн маань замынхаа зүүн гар талд дүгээр баг, баруун гар талд банк, болон төрийн үйлчилгээний бүх байгууллагууд байдаг. Энэ хүн маань ажил төрөл эрхэлдэг. -нд шуурхай ажиллагаанд буюу машинтай эргүүл хийж дуудлага гарсан тохиолдолд очдог. Шүүгдэгч маань төрийн ямар нэгэн үйлчилгээ авах боломжгүй болж байна. Хоёр ихэр хүүхэдтэй, жирэмсэн эхнэртэй. Эхнэрээ ч эмнэлэгт үзүүлэх боломжгүй. Ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялд өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс бүс нь арай хэтэрхий бага байна. Ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэх хэрэгтэй байна зорчих эрхийг хязгаарлах бүсийг өргөтгөж ажил хийх боломжийг нь олгож сумын хэмжээнд оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ял маань өөрөө сараас жилийн хугацаатай учир багасгаж ядаж 6 сарын хугацаатай тогтоож өгнө үү. Хоёрдугаарт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудал. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 3 сартай тэнцэх хэмжээний буюу ,650,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргахаар шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” хохирогч маань гэмт хэрэг гарах үед ажилтай байсан. Энэ хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. ,650,000 төгрөгийн хохирлыг хасаж өгнө үү. Сэтгэл санааны хохирлыг хөнгөрүүлэн үзэх энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 7,50,000 төгрөгийг гаргуулах гэж гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд анхаарч үзэж дүгнэлт  гаргаж өгнө үү. Яагаад гэвэл энэ хэрэг маань 2023 оны 06 дугаар сарын -ний өдөр гарсан. Сэтгэл санааны хохирол гаргах хуулийн заалт 2023 оны дугаар сарын 0-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Улсын дээд шүүхийн тогтоол маань 2023 оны дугаар сарын 03-ны өдөр гарсан. Гэмт хэрэг болсноос хойш хуулийн заалт хэрэгжсэн байхад сэтгэл санааны хохирол гаргуулах нь зөв үү, буруу юу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Бичгээр гаргасан гомдлоо өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Жолоочид явган хүний зам гэдэг нь тодорхой харагддаггүй. Үүнийг шүүх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна уу үгүй юу гэдгийг харгалзан үзнэ үү. Мөн хувийн байдлыг нь харгалзан үзнэ үү. Хохирол төлбөрийн талаар хохирогч цалингаа бүтэн авч байсан гэж байна. Ажилгүй байсан хугацааны ,650,000 төгрөгийг гаргасан нь үндэслэл муутай байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин тэнцэх хэмжээ буюу 7,50,000 төгрөгийг багасгаж өгнө үү гэж гомдол гаргасан. Гэхдээ хуулийг харахад сэтгэл санааны хохирол гаргах хуулийн заалт 2023 оны дугаар сарын 0-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, аргачлал буюу Улсын дээд шүүхийн тогтоол нь 2023 оны дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэмт хэрэг гарснаас хойш хууль хүчин төгөлдөр болж байна. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж 3,000,000 төгрөг гаргасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Хүний биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Хоёрдугаарт нэгдүгээр багийн нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэхээр эхнэрээ 7 хоногт 2 удаа эмнэлэгт үзүүлдэг. Манай эхнэр тонус өгчихсөн эмнэлгийн байгууллага руу байнга явах шаардлагатай байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:

Өмнөх хурал дээр яллагдагч өөрийгөө гэм буруугүй гэж хэлж байсан. Сая орж ирээд гэм буруутай гэж хэлж байна. Гэхдээ албан ёсоор надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Уулзаагүй. Ардчилсан хүнлэг нийгэмд амьдарч байж яагаад хүн чанаргүй байгаа юм бэ? би энэ дээр маш их гайхаж байна. Хүн чинь буруу зүйл хийсэн бол буруугаа ухаараад миний буруу гэх байх. Гэтэл нэг ч удаа уучлалт гуйгаагүй.  Тэр битгий хэл эмнэлэг дээр байхад ар гэрийнхэн нь ирээд юун сүртэй юм гэж хэлж байсан. Адилхан залуу хүн учраас алдаа дутагдлаа ойлгочихвол тухайн өдрийн явдлыг уучилъя албаар тэгсэн биш гэж бодож байсан гэтэл шүүх хурлын явцад намайг харсаар байж мөргөсөнд гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад шүүгдэгч Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар -Уул аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт нь хэрэгт авагдсан үйл баримтыг дүгнэсэн нөхцөл байдал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ба хуулийн шаардлагыг хангасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******аас гаргасан гомдолтой танилцлаа, сонслоо. Шүүгдэгч ******* хувьд өөрийнхөө эрхийг нэлээн их ярьж гомдолд дурдсан байна. Шүүгдэгч ******* өөрийнхөө эрх гэхээсээ илүү ямар үүрэг хүлээсэн бэ гэдгээ ухамсарлаагүй байна. Шүүх хуралдаанд оролцсон хохирогч цаашид ч эмчилгээ хийлгэнэ хадаас авхуулна гэдгээ хэлж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 0 сарын хугацаа өнгөрсөн байна. 0 сарын хугацаанд шүүгдэгч ******* хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр ч барагдуулж төлөх боломж байсан гэж харж байна. Энэ талаар ямар нэгэн санаачилга  гаргаагүй. Гэмт хэргийн хор уршиг арилаагүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа замын баруун талаас гарсан, зүүн талаас гарсан гэдгийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад ярьсан. Энэ нь энэ хэрэгт огт хамааралгүй. Шүүгдэгч ******* замын нэгдүгээр эгнээгээр зорчиж явсан. Нэгдүгээр эгнээгээр явж байсан замаа өөрчилж хоёрдугаар эгнээнд явж байсан хохирогчийг очиж мөргөсөн нөхцөл байдал тогтоогддог. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан гэдгийг ярьсан. Хохирогчийг шаардлага хангасан гарцаар гараагүй гэж буруутгаж байгаа нь өрөөсгөл ойлголт. Тухайн үеийн дэлгүүрийн урд талын зам бол одоог хүртэл иргэд явган хүний гарц мөн гэдэг байдлаар ашиглагдаад явган хүн гараад явж байгаа. Төрийн эрх бүхий байгууллагаас хашилт хамгаалалтыг хийгээгүй бол тэр замаар иргэд гараад явж байгаа юм. Үүнийг хохирогч зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй. Хохирол төлбөрийн хувьд ,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Ажилгүй байсан хугацааны цалин ,650,000 төгрөгийг ямар учраас гаргасан юм бэ гэхээр хохирогчийн хувьд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ажиллаж байсан талаар нотлох баримтаа авчраагүй. Тийм учраас шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 3 сард үржүүлж ,650,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг Монгол улсын дээд шүүхийн 2023 оны дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан аргачлалаар 3-22.9 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг тооцож олгохоор заасан. Гэтэл шүүх дунджаар нь буюу 8 хувиар тооцож оногдуулсан байгаа нь үндэслэлтэй. Шүүгдэгчид анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдал дээрээс нь хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж 9 сарын хугацаагаар сумын дүгээр багаас гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч ******* холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн ., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын -ний өдрөөс 5-нд шөнө 0 цагийн орчим "******* *******"-ын эзэмшлийн дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 “явган гарц нэвтрэх”, 6. “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө”, 2.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас -Уул аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэх дэлгүүрийн урд талын төв замын явган хүний гарцан дээр явган зорчигч *******ыг мөргөсний улмаас биед нь баруун шилбэний шаант ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 06 дугаар сарын -ний өдөр 6.00 цагийн орчим танил цэцэгтэй уулзаад нэртэй ресторанд орж суугаад жим уугаад шөнийн 0 цагийн орчим ресторан хааж бид хоёр зам дагаж алхаж байгаад дэлгүүрийн хажуугийн явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед хар өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл ирээд намайг мөргөсөн. Би тухайн машинд мөргүүлээд газарт маш хүчтэй унасан. Тухайн үед миний хөл маш их өвдсөн. Тэгсэн жолооч залуу машинаас бууж ирээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг дээр ирээд эмч үзээд миний баруун хөлийн шилбэний яс хугарсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Би гарцаар зам хөндлөн гарах үед тээврийн хэрэгсэл ирж байгааг хараагүй. Миний хугарсан хөлөнд хагалгаа хийж хадсан. Одоо би хэвтрийн дэглэмтэй эм ууж байгаа” гэх мэдүүлэг /-р хх-ийн 9-26/,

-мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гомдолтой байна. Тухайн өдөр зам хөндлөн гарч байхад намайг мөргөсөн. Мөргүүлээд газар унасны дараа шүүгдэгч намайг босгохыг завдсан. ...намайг битгий хөдөлгө... гэж хэлсэн. Шүүгдэгчийн ярианаас нэг зүйлийг гайхаж байна. Намайг санаатай мөргөсөн юм шиг ойлголтыг өгч байна. Сэтгэл санааны хохирол, бусад хохирол төлбөрт гарсан мөнгийг нэхэмжилж байна, ...Би Спорт цогцолбор талаас дэлгүүр талд замаар гараад замын голын тусгаарлах зурвас дээр зогссон. Бид хоёр аль талаас нь таксинд суухаа ярьж байгаад талаас суухаар замаар гарсан. Тухайн үед машины гэрэл хол харагдаж байсан. Гэнэт ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг,

эрч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2023 оны 06 дугаар сарын -ний орой 0 цагийн үед би найз О.ий хамт 6 давхрын хажууд зам дагаад алхаж байхад манай хуурай дүү ******* машинтайгаа хүрч ирээд зогссон юм. Тэгээд бид хоёр түүний машинд суугаад гэртээ хүргүүлээд бууна гэж хэлээд явж байхад зам дээр эрэгтэй, эмэгтэй хоёр явган зорчигч явж байсан. Тэгсэн ******* машиныхаа хурдыг хасаад нэгдүгээр эгнээ рүү ороод хурдаа өгөөд явсан чинь нөгөө явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч эрэгтэй машины урдуур гараад ирсэн. Тэгээд ******* машинаараа тэр явган зорчигчийг мөргөөд замын хашлага даваад зогссон юм” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 28/,

-гэрч О.ий  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Зам дээр эрэгтэй, эмэгтэй хоёр явган зорчигч явж байсан. Тэгсэн ******* машиныхаа хурдыг хасаад нэгдүгээр эгнээ рүү ороод явсан чинь нөгөө замын голд явж байсан явган зорчигч эрэгтэй машины урдуур гараад ирсэн. Тэгээд ******* машинаараа тэр явган зорчигчийг мөргөөд замын хашлага даваад зогссон...Тухайн үед ойролцоогоор 50 км цагийн хурдтай явж байсан байх” гэх мэдүүлэг /-р хх-ийн 30/,

-Шинжээч 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн 9 дугаартай: “Toyota prius-30 маркийн хар өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны системд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Тухайн тээврийн хэрэгсэл нь нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй. Зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /-р хх-ийн 39/,

-Шинжээч 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн 78 дугаартай: “...Хэргийн газрын үзлэг нөхцөлөөс харахад тээврийн хэрэгслийн жолооч ******* нь улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 “явган хүний гарц нэвтрэх, 6. “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө, 2.3-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийг зөрчсөн байна. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл 39.5 км/ц хурдтай явсан байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 6., 2.3 заалтуудыг зөрчсөнөөс болсон байна” гэх дүгнэлт /-р хх-ийн 48/,

--Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 638 дугаартай: “...*******ын биед баруун шилбэний шаант ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохойд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийг чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /-р хх-ийн 53-54-р хуудас/,  

--Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 933 дугаартай “...Хүний хөлийн шилбэний хэсэг нь яс, арьс, зөөлөн эд бүхий анатомын бүтэцтэй ба шилбэ яс нь шаант, тахилзуур гэсэн зэрэгцээ 2 яснаас бүрдэнэ. Тухайн тохиолдолд энэ яс хоёулаа хугарсан байна. Мөн хугарлын харалдаах арьс зөөлөн эдэд илжрүүлэгч нянгийн халдварын улмаас үхжилт үрэвсэл үүссэн байна. Баруун шилбэ, шаант ясны хугарлын харалдаа арьс зөөлөн эдэд том хэмжээтэй урагдсан шархтай тул ил хугаралд хамаарна. Шаант ясны ил хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шилбэ ясны хугарлын зөрүүг металл шургаар бэхлэх хагалгаа хийлгэсэн тул эдгэрэлтийн хугацаа удаан байна. Баруун шилбэнд үүссэн шилбэний яс, зөөлөн эдийн гэмтэл бүрэн эдгээгүй байна. Тиймээс цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /-р хх-ийн 7-72/,

-Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны дүгээр 23-ны өдрийн 067 дугаартай “... Шинжээч эмч 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 933 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. 2023 оны 06 дугаар сарын -ний өдрийн -Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэ дунд хэсгээрээ хугарсан, эмзэглэл ихтэй мөн баруун гарын тохой болон нурууны хэсэгт зулгаралт шархтай, тус өдрийн дугаартай өвчний түүхэн дэх гэмтлийн эмчийн үзлэгт: баруун хөлийн шилбэ яс хугарч овойсон, тэр хэсэгт хавдар ихтэй байна, баруун тохой хэсэгт зулгарсан гэсэн байна. Дээрх эмчийн үзлэгийн тэмдэглэлүүдээс харахад 2023 оны 06 дугаар сарын -ний өдөр баруун шилбэнд шарх гэмтэл байхгүй байжээ. Баруун шилбэнд үүссэн шарх нь баруун шилбэний хугарал гэмтэл авсны дараа арьс цэврүүтэж үхэжсэний улмаас 2023 оны 06 дугаар сарын 9-ний өдөр үхэжсэн эдийг өөлж авах ажилбарын үед үүссэн шарх байна. Дээрх шарх нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. биед учирсан баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохойн зулгаралт гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /-р хх-ийн 20-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн ослын бүдүүвч зураг /-р хх-ийн 02-06/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /-р хх-ийн 0-/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны дүгээр сарын 08-ны өдрийн 7 дугаартай “...Явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “явган зорчигч нь гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчиж, гарцын тэмдэгтгүй, тэмдэглэл нь баларч мэдэгдэхгүй болсон ойлгомжгүй явган хүний гарц гэж албан ёсоор нэрлэх үндэслэлгүй газраар шөнийн цагт ирж байгаа автомашины урдуур зорчсон буруутай. Явган явж байсан газар гарцын тэмдэглэлийн зураас байгаагүй, хоёрдугаар эгнээнд нь хоёр зураас байсан. Энэ хуучин гарц байсан газар нь 2 зорчих хэсэгтэй 4 эгнээтэй зам боловч гарцын тэмдэглэл нь 2 талын 2-р эгнээнд л хоёрхон бүдэг зураастай, аль ч талаасаа нэгдүгээр эгнээнд гарц байгаа нь мэдэгдэж харагдах тэмдэглэлгүй байна. Осол гарсан 6 дугаар сарын -нд ч ийм байжээ. Иймд осол болсон газрыг стандартад нийцсэн явган хүний гарц гэж үзэх үндэслэлгүй. Осол болсон газрын хэвтээ тэмдэглэл нь хоёрдугаар эгнээнд хоёр зураас байгаа болохоор нэгдүгээр эгнээнд шөнийн цагт явж байгаа жолооч ******* өмнө нь гарцын тэмдэглэл харагдаагүй. Нэгэнт энэ газрыг гарц гэж үзэх үндэслэлгүй болохоор явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарсан байна” /-р хх-ийн 237/ гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж зөв дүгнэж шийдвэрлэжээ.

Учир нь: хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, болсон хэргийн бодит үйл баримтаас болон шинжээч нарын энэ дүгнэлтээс харахад осол болсон зам дээр хуучин гарц байсан газар нь 2 зорчих хэсэгтэй 4 эгнээтэй зам байх ба гарцын тэмдэглэл нь 2 талын 2-р эгнээнд явган хүний гарц гэж ойлгогдохоор хоёр цагаан зураастай байх бөгөөд хохирогч нь гарцтай газраар зам хөндлөн гарч байна гэж бодож уг хэсгээр зам хөндлөн гарч яваад осолд өртжээ гэж үзэхээр байна.

Мөн уг 2 ширхэг тэмдэглэгээтэй газрын замын голын тусгаарлах зурвас хэсэгт ямар ч хайс, хаалт байхгүй, уг хэсэгт явган хүний замын хавтан суурилуулсан, бусад хэсэгт хайс, хаалттай байсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

Хэдийгээр хохирогчийн зам хөндлөн гарсан гэх хэсгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган хүний гарц гэж үзэх үндэслэлгүй, жолоочид гарц гэж мэдэгдэх явган хүний гарцын анхааруулах тэмдэггүй, дэх эгнээнд гарцын тэмдэглэгээний зураасгүй байх боловч явган зорчигчийн хувьд 2-р эгнээнд бүдэг зураастай, замын голын тусгаарлах хэсэгт явган хүн явахад зориулсан хавтангаар бүрсэн зэргээр замын хөдөлгөөнд оролцож байгаа ямар ч хүн “явган хүний гарц” гэж ойлгож явахаар байна.

Энэ тохиолдолд явган зорчигчийг Замын хөдөлгөөний дүрэмд заасан шаардлага хангасан гарцаар гараагүй гэж буруутгах нь өрөөсгөл ба уг хуучин гарцын тэмдэглэгээний 2 ширхэг зураасыг арилгаагүй, замын голын тусгаарлах хэсэгт байгаа явган хүн гарах замыг хаагаагүй, явган хүний хавтанг аваагүй, хаалт хайс байрлуулаагүй нь төрийн холбогдох байгууллагуудын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

Түүнчлэн жолооч ******* нь уг зам дээр явган зорчигч явж байгааг харсан атлаа хурдаа хасаагүй, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, зогсоогүй  болох нь шүүгдэгч ******* өөрийнх нь болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн гарцгүй газар байсан ч ямар ч тохиолдолд жолооч анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах үүрэгтэй.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулдаг.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 09 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь 205 онд батлагдаж, 207 оны дугаар сарын 0-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 202 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Энэ ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн нутаг дэвсгэр нь сум, багт хуваагдах бөгөөд оршин суух газар нь багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч ******* 09 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялын бүсийг -Уул аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосноор зорчих бүсийг нь хэт хумьж, шүүгдэгч нь -р багаас гадагш гарч ажил, хөдөлмөрөө чөлөөтэй сонгож эрхлэх, нийгмийн аливаа харилцаанд орох, төрийн болон төрийн бус байгууллагаас ямар нэгэн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болгосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх ба тэрээр “ Секъюрити” -ийн шуурхай бүлгийн хамгаалагчаар ажилладаг нь тус компанийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүний ажил, хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулах, гэр бүлээ тэжээн тэтгэх нөхцөлийг хангах, эхнэр нь 2-22 долоо хоногтой ихэр жирэмслэлттэй зэрэг ар гэр, ахуй амьдралын  байдлыг нь харгалзан шүүгдэгч ******* эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг томсгон -Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын энэ талаар бичсэн давж заалдах журмаар гаргасан гомдлын хэсгийг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хохирогчид учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг зөв тооцжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ.

Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд хамаарах ба уг зэрэглэлд “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн эдгэрэлтийн байдал, бусад байдлыг харгалзан дундаж хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөгөөр тооцож гаргуулахаар, мөн хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 3.34.554 төгрөг нэхэмжилснээс “ тун” эмийн сангаас авсан эмийн үнэ гэх 5.88 төгрөг, “Бялхам” ундаа авсан гэх 6.000 төгрөг, шатахуун авсан гэх 9.900., 26.000., 0.050., 368.96 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж хасаж, үлдэх 2.486.270 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин хохирогч ******* нь өвчтэй, эмчилгээтэй байх хугацаандаа цахимаар ажлаа бүрэн гүйцэтгэж, цалингаа бүтэн авсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо тайлбарласан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгөөр тооцож .650.000 төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн .4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           .-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 4 дэх заалтыг:

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ., 3 дахь хэсэгт зааснаар ******* оногдуулсан 09 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг -Уул аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ., 3 дахь хэсэгт зааснаар ******* оногдуулсан 09 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг -Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж, 

“4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 230 дугаар зүйлийн 230.2, 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс эмчилгээний зардал 2.486.270 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин .650.000 төгрөг, сэтгэцэд учруулсан хохирол төлбөрт 9.900.000 төгрөг, нийт .036.270 төгрөг  гаргуулж, хохирогч -д олгосугай гэснээс ажилгүй байсан хугацааны цалин .650.000 төгрөг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгож, нийт 2.386.270 төгрөг гаргуулж хохирогчид олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

          ШҮҮГЧ                                                         З.ТӨМӨРХҮҮ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ