| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03305/И |
| Дугаар | 192/ШШ2025/04184 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/04184
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн *******,*******,******* хаягт байрлах, ******* ХХК *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн *******,*******,*******,******* оршин суух, Б-т холбогдох
Ажлын хөлсөнд 156,318,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ:Т.Э нь ******* ХХК-д төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Эт ажлын хөлсөнд 156,318,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,300 төгрөгнөөс 136,150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 136,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН