2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04161

 

 

 

 

 

2025 05 15  192/ШШ2025/04161

  

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн *******,*******,******* байрлах, ******* регистрийн дугаартай, Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүргийн 2*******,*******,******* оршин суух, ******* регистрийн дугаартай, Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,009,057 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Г******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 19,009,057 төгрөгийг хариуцагч Б.Г төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13,009,057 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Б.Г нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгэийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,009,057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Г******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 19,009,057 төгрөгийг хариуцагч Б.Г төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13,009,057 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,995 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 126,497.5 төгрөг, хариуцагч Б.Г 126,497.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хармуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэгдсүгэй.

 4.Зохигч, тгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүх дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ  Д.ДАВААСҮРЭН