2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04160

 

 

 

 

 

2025 05 15  192/ШШ2025/04160

  

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн *******, *******лол,*******,******* хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, Н******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хан-Уул дүүргийн *******,*******,******* 401 дүгээр байр, оршин суух, регистрийн дугаартай, Э,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ,*******,, оршин суух, регистрийн дугаартай, Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 520,526,003 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 520,526,003 төгрөгийг хариуцагч Э.Э, нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 сарын дотор уг төлбөрийг төлж барагдуулах, төлбөрөөс 250,000,000 төгрөг төлснөөр барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ,, хаягт байрлах, 65.18 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Н******* ББСБ ХХК нэн даруй албан ёсоор эрх бүхий байгууллагад хандан барьцаанаас чөлөөлүүлэх, үлдэгдэл 270,526,003 төгрөгийг төлснөөр барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн ,, хаягт байрлах, 325.54 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Баянзүрх дүүрэг, ,, хаягт байрлах, гэр орон сууцны хашааны газрын хамт Н******* ББСБ ХХК нэн даруй албан ёсоор эрх бүхий байгууллагад хандан барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцсон ба бүрэн биелүүлснээр хариуцагч нарыг зээлийн мэдээллийн санд хэвийн ангилалд оруулахаар зохигч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, хариуцагч Э.Э, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Н******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Э, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 520,526,003 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 520,526,003 төгрөгийг хариуцагч Э.Э, нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 сарын дотор уг төлбөрийг төлж барагдуулах, төлбөрөөс 250,000,000 төгрөг төлснөөр барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ,, хаягт байрлах, 65.18 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Н******* ББСБ ХХК нэн даруй албан ёсоор эрх бүхий байгууллагад хандан барьцаанаас чөлөөлүүлэх, үлдэгдэл 270,526,003 төгрөгийг төлснөөр барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн ,, хаягт байрлах, 325.54 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Баянзүрх дүүрэг, ,, хаягт байрлах, гэр орон сууцны хашааны газрын хамт Н******* ББСБ ХХК нэн даруй албан ёсоор эрх бүхий байгууллагад хандан барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцсон ба бүрэн биелүүлснээр хариуцагч нарыг зээлийн мэдээллийн санд хэвийн ангилалд оруулахаар зохигч харилцан тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,830,785 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 1,415,392.5 төгрөг, хариуцагч Э.Э, нараас 1,415,392.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хармуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Д.ДАВААСҮРЭН