Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 52

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Хохирогч Г.Эрдэнэтулга 

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Амарсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллагдагч Ц.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730000010081 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн харьяат, 1980 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй,  ам бүл 1, Хэнтий аймаг дахь  Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын  02-ны өдрийн  70 дугаар шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан,  регистрийн дугаар СИ80031615,  Боржигон овогт  Ц.А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 18-06 тоотод оршин суух хаягтай иргэн Г.Эрдэнэтулгын байшингийн хаалганы цоожийг эвдэн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэвтрэн орж жижиг хөлдөөгч, будаа агшаагч, цахилгаан тогоо, мөнгөн бүс, 40 литрийн бетон зэрэг эд зүйлс хулгайлан 1 120 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие хохирогч Г.Эрдэнэтулга гэдэг айл руу ороход хаалга нь онгорхой, бүх юм нь ундуй сундуй болсон байсан. Би  будаа агшаагч, цахилгаан тогоо, хөлдөөгчийг авч мөнгөөр нь архи уусан. Мөнгөн бүс, 40 литрийн бетоныг аваагүй. Би хулгай хийсэн бүх зүйлээ үнэнээр мэдүүлнэ тэр айл руу хулгай хийх гэж ороогүй, айл асуух гэж орсон гэв.

 

Хохирогч Г.Эрдэнэтулга шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:  Би 2017 оны 5 дугаар сард гэртээ ирээд 10-аад хоночихоод явсан. Би 6 сарын 30-нд  сонгууль өгөх гээд аймагт гэртээ ирэхэд  хулгай орсон байсан. Энэ хүн сонгуулийн өмнөх өдөр манайд орж хулгай хийсэн. Гэрийн гадна талын хаалга монгол  цоожтой, дотор талдаа хятад цоожтой байсныг төмөр ирлэж үзүүрлэж байгаад  хаалганы цуургыг эвдэж орсон байсан тэр төмөр нь манай гэрийн гадаа байсан.

 

Хохирогч Г.Эрдэнэтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 06-р сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан.Гэрээс мөнгөн бүс, жижиг цагаан хөлдөөгч, цахилгаан тогоо, 40 литрийн бетон, будаа агшаагч зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан.  Алдсан эд зүйлээс жижиг хөлдөөгч, халуун тогоо хоёроо Баттөр гэдэг хүнээс бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо будаа агшаагч, 40 литрийн бетон, мөнгөн бүс дутуу байгаа үүнийгээ Ц.Ааас нэхэмжилнэ.. гэх мэдүүлэг, /хх-н 18-20 х /

 

           -  Гэрч Х.Баттөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...намайг хөдөө гэртээ байхад Анхбаяр, Хүрэлбаатар хоёр утсаар залгаад хөргөгчөө зарах гэсэн юм гэж ярихаар нь би цагийн дараа гэртээ очиход тэр хоёр Готов гэдэг таксины жолоочтой манай гадаа зогсож байсан.  Тэр жижиг хөлдөөгчийг 70.000 төгрөгөөр худалдаж авсан ... гэх мэдүүлэг, / хх-н 22 х /

 

          -  Гэрч Б.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ц.А нь би гэр рүүгээ орчихоод гараад ирье гэж Готов бид хоёрт хэлээд буусан юм. Тэгтэл удалгүй жижиг цагаан хөлдөөгч аваад гарч ирсэн. Хөлдөөгч авахынхаа өмнө нь будаа агшаагч, ус буцалгагч барьж явахад нь түүнтэй гудамжинд таарсан юм.  Яг хаанаас авсныг нь мэдэхгүй. Хөлдөөгчийг 70.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг, / хх-н 24 х /

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 1 х/,

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургууд  / хх-н 5-14 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ, / хх-н 17 х /, 

 

- Ц.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн Засаг даргын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 9/401 дугаартай албан тоот, / хх-н 46 х /

 

-  Ц.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 45 х / зэрэг болно. 

 

           Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 18-06 тоотод оршин суух  хохирогч  Г.Эрдэнэтулгын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж мөнгөн бүс, жижиг цагаан хөлдөөгч, цахилгаан тогоо, 40 литрийн бетон, будаа агшаагч зэрэг эд зүйлсийг  хулгайлан 1 120 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Эрдэнэтулга, гэрч Х.Баттөр, Б.Хүрэлбаатар нарын мэдүүлгүүд,   Баруун- Урт сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

 

 Шүүгдэгч Ц.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг  нотлогдож тогтоогдсон  тул Ц.Аыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бусдын ... агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь хүнд гэмт хэргийн ангилалд,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 2-5 жил хорих ял оногдуулахаар заасан нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд  багтаж байх тул  2002 оны Эрүүгийн хууль шүүгдэгчийн   эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзлээ.  

 

Иймд  Ц.Ат холбогдох хэргийг  Сүхбаатар аймгийн Прокуророос 2015 оны  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  2002 оны Эрүүгийн   хуулийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар өөрчлөн зүйлчлэх нь  зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь шүүх хуралдаанд   хөлдөөгч, цахилгаан тогоог хохирогчид буцааж өгсөн, будаа агшаагчны төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна,   мөнгөн бүс, 40 литрийн бетон зэрэг эд зүйлсийг аваагүй тул үнийг төлөхгүй гэж мэдүүлж байгаа боловч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ мөнгөн бүс, 40 литрийн бетоныг би авсан хохирлыг төлнө гэж мэдүүлсэн, хохирогч Г.Эрдэнэтулгын 5 дугаар сард гэртээ ирээд 10-аад хоночихоод явсан. Би 6 сарын 30-нд  сонгууль өгөх гээд аймагт гэртээ ирэхэд  хулгай орсон байсан. Энэ хүн сонгуулийн өмнөх өдөр манайд орж хулгай хийсэн. Гэрийн гадна талын хаалга монгол  цоожтой, дотор талдаа хятад цоожтой байсныг төмөр ирлэж үзүүрлэж байгаад  хаалганы цуургыг эвдэж орсон байсан тэр төмөр нь манай гэрийн гадаа байсан гэх мэдүүлгүүдээр Ц.А нь хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч мөнгөн бүс, 40 литрийн бетон, будаа агшаагч,  хөлдөөгч, цахилгаан тогоо зэрэг эд зүйлсийг авсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эрдэнэтулгад учирсан мөнгөн бүс, будаа агшаагч, 40 литрийн бетон зэргийн хохирол төлөгдөөгүй, хохирогч Г.Эрдэнэтулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 300 000 төгрөгийг татгалзан   650 000 төгрөг нэхэмжилсэн тул  шүүгдэгч Ц.Ааас 650.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Эрдэнэтулгад олгохоор шийдвэрлэв.

 

        Шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн улмаас 119 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.2015 оны шинэчилэн  найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Ц.Ат 2015 оны  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг   2002 оны Эрүүгийн   хуулийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Боржигон овогт  Ц.Аыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

 3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг  эд хөрөнгө хураахгүйгээр  2 /хоёр/ жил  хорих ялаар шийтгэсүгэй. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ат оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Аын цагдан хоригдсон 119 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Ат авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан ялтан Ц.Ааас 650.000 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 18-06 тоотод оршин суух иргэн Гэнэнгийн Эрдэнэтулгад олгосугай. 

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Эрдэнэтулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос  350 000 төгрөг гаргуулахаас татгалзсаныг  тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй  болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Г.Мөнхбат  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мөнхбатад холбогдох эрүүгийн 1830000250026 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Хар тойрмын говь гэх газарт оршин суух /РД ЛК88112514/ Соном овогт Гирагийн Мөнхбат.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Г.Мөнхбат нь 2017 оны 11 дүгээр  сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Хар тойрмын говь гэх газарт нутаглах Ж.Ванчинтовуугийн  хониноос 19  эм хонь, 4 эм ямаа нийт 23  бог малыг бэлчээрээс нь хулгайлж 2.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Г.Мөнхбат  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Товуу ахын хоньтой манай ахын хонь нийлсэн. Тэгээд бэлчээр дээр хонио ялгаж байгаад Товуу ахын хониноос хэдэн хонь, ямаа авч үлдсэн. Тэр хонь ямаагаа аймаг руу оруулж зараад 1 200 000 төгрөг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр ярих зүйл байхгүй гэв.

 

 

-Хохирогч Ж.Ванчинтовуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний бие Дорнод аймаг руу хүүгийнхээ тангараг өргөх баярт яваад хонь, малаа хотоос ирсэн хүүдээ харуулж үлдээгээд явсан. Бид 11-р сарын 27-ны орой ирж 29-ний өдөр хонио тоолсон чинь 19 хонь, 4 ямаа нийлсэн 23 бог мал дутахаар нь эрж хайж байгаа Г.Мөнхбаттай очиж уулзсан чинь Г.Мөнхбат ахаа би хонийг чинь үгүй хийчихсэн дүүгээ битгий хэлээрэй хохирлыг чинь барагдуулна гээд байсан.  хонь, ямааг 1-ийг нь 90 000 төгрөгөөр тооцож 2 160 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-нд өгсөн. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-р хуудас/

 

-Гэрч Б.Балдандоржийн мөрдөн байцаалтанд гаргасан: “...2017 оны 11дүгээр сарын 26-ны өглөө  Г.Мөнхбат  над руу яриад  машин асахгүй байна би хүнээс хэдэн хонь, ямаа авсан юм аймгийн төв рүү оруулаад өгчих гэхээр нь би өөрийн портер машинтай Г.Мөнхбат руу очсон. Хашаанаасаа 19 хонь, 4 ямааг ачаад Баруун-Урт суманд би ганцаараа ирсэн. Өөрөө орой нь ирээд нядлаад өгчих гэж гуйгаад хамт нядалж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-р  хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 14-р хуудас/

 

-Хохирогч Ж.Ванчинтовуугийн гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухай  хүсэлт /хх-ийн 23-р хуудас/     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

-Шүүгдэгч Г.Мөнхбатын  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 21-р хуудас/     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

-Г.Мөнхбатын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Г.Мөнхбат нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Хар тойрмын говь  гэх газар нутаглах  Ж.Ванчинтовуугийн  хониноос 19  эм хонь, 4  эм ямаа нийт 23  бог малыг бэлчээрээс нь хулгайлж 2.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Мөнхбатын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Ванчинтовуу, гэрч  Б.Балдандорж нарын  мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Г.Мөнхбатад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Г.Мөнхбатыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Мөнхбатад ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Мөнхбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ж.Ванчинтовуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мөнхбатад хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч Г.Мөнхбат  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.Ванчинтовуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Соном овогт Гирагийн Мөнхбатыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мөнхбатад хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Мөнхбатад мэдэгдсүгэй.

  

  4. Ялтан  Г.Мөнхбат   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.Ванчинтовууд хохирол төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт

шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн

байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд уг хуулийн 17.1 дүгээр

зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бусдын ... агуулахад нэвтэрч үйлдсэн

тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь 2002 оны

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн

этгээдэд оногдуулах ялаас хүндэрсэн гэсэн үндэслэлээр хууль буцаан хэрэглээгүй анхан

болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.