Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0580

 

2025 08 27 128/ШШ2025/0580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүгч Б.Ууганзаяа, шүүгч Д.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.

Хариуцагч: Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Өнөрмөнх

Гуравдагч этгээд: Гурван марал констракшн ХХК //

Гуравдагч этгээд Гурван марал констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.

Гуравдагч этгээд Гурван марал констракшн ХХК-ийн өмгөөлөгч: Д.

Гуравдагч этгээд: Д.

Гуравдагч этгээд: ХХК /РД:/

Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.

Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.

Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Иргэдийн төлөөлөгч: Л.,

Маргааны төрөл: Эд хөрөнгийн улсын бүртгэлийн маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намсрай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өнөрмөнх, гуравдагч этгээд Д.Гүрсоронз /цахим/, гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Э., гуравдагч этгээд Гурван марал констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., түүний өмгөөлөгч Д.Болормаа, иргэдийн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Одончимэгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянзүрх дүүргийн 2-р хороо 15-р хороолол, Дамдинбазарын гудамж, ******* хаяг дах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны өмчлөх эрхийг Д.Одончимэгт шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгөхийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай. гэжээ.

2.Нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Г.Намсрай миний эхнэр болох Д.Одончимэг нь 2019 оны 11 сарын 12-ны өдөр Гурван марал констракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 2-р хороо 15-р хороолол, Дамдинбазарын гудамж, ******* хаяг дах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг худалдан авсан бөгөөд гэрээний дагуу 54'340'000 /тавин дөрвөн сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг 2019 оны 11 сарын 13-нд Гурван марал констракшн ХХК-ний Худалдаа хөгжлийн банк дах тоот дансанд тушаасан. Үлдэгдэл төлбөр болох 20'925'000 /хорин сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг байрны гэрчилгээг гарахад төлөх байсан бөгөөд 2020 оны 02 сарын 11-нд байрны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг 2 талаас бүрдүүлэн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн тул Гурван марал констракшн ХХК-с үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн, 2020 оны 02 сарын 12-нд Гурван марал констракшн ХХК-ний Худалдаа хөгжлийн банк дах тоот дансанд үлдэгдэл 20'925'000 /хорин сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг бид шилжүүлж төлбөрийн хувьд тооцоо дууссан.

Гэтэл Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тус байрыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан бөгөөд Гурван марал констракшн ХХК-нд бид шаардлага тавихад "шаардлагатай материалуудыг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн" гэсэн тул түүнээс хойш дахин улсын бүртгэлийн хэлтэст өргөдлөө өгсөн боловч мөн буцаасан збайдаг.

Иймд бид Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2022 оны 03 сарын 28-ны өдрийн захирамжаар Д. Одончимэгийн өмчлөлд шилжүүлэх шийдвэр гарсан байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 сарын 08-нд 01- албан бичгээр Д.Одончимэг болон бусад өр төлбөргүй нэр бүхий хүмүүсийн орон сууцны гэрчилгээг гарган өгч бусад орон сууцны хоригийг хэвээр үлдээх утга бүхий бичгийг хүргүүлсэн бөгөөд мөн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр тус байрны оршин суугчдын төлөөлөлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн мэдэгдэлд тус байр байрлаж буй газар, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр хүчингүй болсон гэсэн тайлбар ирүүлсэн байтал хуучин хүчингүй болсон шийдвэрүүдийг үндэслэл болгон Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт орон сууц бүртгүүлэх өргөдлөөс татгалзсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээр дурдсан Улсын бүртгэлийн газрын татгалзсан албан бичигт Гурван марал констракшн ХХК-с барилгын захиалагчдын жагсаалт ирүүлээгүй гэсэн байгаа бөгөөд Гурван марал констракшн ХХК-с удаа дараа материал бүрдүүлэн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн улсын бүртгэлийн хэлтсээс буцааж байна гэсэн мэдээлэл өгч байгаа бөгөөд 2 байгууллагын дунд бид хохирч байна.

Мөн албан бичигт орон сууцны байр байрлаж буй газрыг 2018 онд анд барьцаалагдсан гэсэн байх бөгөөд бид дугаартай 5850 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг л шүүхийн шийдвэрийн дагуу "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 11-р зүйлийн дагуу шаардлагатай материалыг бүрдүүлэн авах гэсэн болохоос уг газрын өмчлөх эрхийг нэхээгүй мөн уг газрыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хохирол барагдуулах хэсэгт хөрөнгийг битүүмжлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор битүүмжийг чөлөөлж 93 айлын байрыг улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг

бүрдүүлэх шийдвэр гарсан байтал энэ мэтээр шалтаг тоочин өргөдлийг буцааж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10-р зүйл буюу "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх" гэсэн заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд миний бие ямар ч бүртгэлгүй хөрөнгийн анх удаа бүртгүүлэх гэсэн бус улсын бүртгэлд Ү- 2201102158 дугаартай бүртгэгдсэн 5850 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг л хуулийн 11-р зүйлийн дагуу шаардлагатай материалыг бүрдүүлэн авах гэсэн гэдгийг дахин мэдэгдэж байна.

Иймд гомдлын дагуу бүрдүүлэн хүргүүлсэн материалыг хянан үзэж шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмлөх эрхийг тогтоож өгсөн Баянзүрх дүүргийн 2-р хороо 15-р хороолол, Дамдинбазарын гудамж, ******* хаяг дах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны өмлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх үүргийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү. Гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад их зүйл яригдлаа. Зарим зүйлсээ мартаж байж магадгүй. Барьцааны зүйл болох газар нь өөр этгээдийн барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй гэж олон удаа тайлбарлалаа. Энэ талаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тусгайлан зохицуулсан. Тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Барьцааны зүйл болох газрыг барьцаалагч өмчлөлдөө шилжүүлсэн, худалдсан бол тухайн газар дээр байгаа гуравдагч этгээдийн өмчийн барилга байгууламжийн тухайд уг газрын шинэ өмчлөгчид барьцаалуулагчийн газар өмчлөгч байсантай холбогдсон эрх, үүрэг шилжинэ гэж заасан. Энэ зохицуулалтаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдлээ гэхэд тухайн газар нь хэний өмчлөлд байхаас үл хамааран эрх үүрэг, газрын зориулалтын дагуу ашиглах зохицуулалттай. Гэтэл заавал газрын эрхтэй холбож, өөрсдөө ч мэдэхгүй байж газрын эрхийн талаар яриад байж болохгүй. Тухайн орон сууцны барилгын анх удаагийн бүртгэлийг баримтын дагуу хийсэн байтал анхны бүртгэл биш гэж байна. Түүнчлэн эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн талаар шүүх хуралдааны эхэнд тайлбарласан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу гомдол гаргаж байгаа. Үүгээрээ "" ХХК-ийн эрх ашгийг ч хамгаалж байгаа талаар тайлбарласан. Эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага бичгээр эсхүл цахимаар мэдэгдэх талаар заасан. Тухайн мэдэгдэх ажиллагааг хийгээгүйн улмаас өнөөдөр захиргааны хэргийн шүүхэд маргаж байгаа юм. Тухайн ажиллагааг хийсэн байсан бол бид өнөөдөр өмчлөгчөө тогтоолгоод эрүү болон иргэний журмаар эрх ашгаа сэргээлгэж болох байсан. Улсын бүртгэлийн байгууллагаас тухайн үүргээ биелүүлж хуульд заасан ажиллагааг хийгээгүйн улмаас л бид өнөөдөр захиргааны хэргийн шүүхэд маргаж байна. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Улсын бүртгэлийн байгууллагаас хуулийг гуйвуулж, өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Хуульд хийх ажлыг тодорхой заасан бөгөөд түүнийг л биелүүлэх ёстой. Төгсгөлд нь дурдахад газрын эрх гэх мэт тухайн маргаантай холбоогүй зүйлсийг битгий тайлбарла. Тухайн захиргааны хэрэг маргаан, шийдвэрлэх асуудлын хүрээнд захиргааны байгууллага хуульд заасан эрх үүргийн хүрээнд ажилласан эсэхийг тогтоож, нягтлуулах үүргийг ногдуулахыг л хүсэж байгаа. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хариуцагчийг буруу хуулийн заалтыг баримтлан өмнө бүртгэсэн хөрөнгийг бүртгэхгүй хууль гуйвуулж байна гэж тайлбарлалаа. "Гурван марал констракшн" ХХК-д бүртгэсэн бүртгэлээс би өөрийн хэсгээ авах гэж байгаа тул анхны бүртгэл биш гэж тайлбарлалаа. Хэрвээ Иргэний хуулийн дагуу "Гурван марал констракшн" ХХК-д гэрчилгээ гарсан юм чинь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байсан бол манай талаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд хуулийн зохицуулалт болон шүүхийн шийдвэрийг хамт мэдэгдэл хүргүүлэх байсан. Энэ нь анхдагч биш хоёрдогч бүртгэл болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээ биш худалдах худалдан авах гэрээ байгуулах байсан. энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа мэдэгдлийг биелүүлэх боломжтой. Хоёрдугаарт "Гурван марал констракшн" ХХК нь тухайн ашиглалтад оруулсан барилгын газрын төлбөр хийгдсэн бол тухайн асуудлаар газар хэсэгчлэн чөлөөлж аваад газар зохион байгуулалтын албандаа ханд гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ нь зөвхөн нэхэмжлэгчийн асуудал биш цаашид тухайн орон сууцанд орсон бүхий л өрхийн асуудал. Тус асуудал хэдэн жил үргэлжлэх талаар мэдэхгүй байна. Гэрээ хэлцэл бол байгуулсан. "" ХХК-д мэдэгдэл хүргүүлээгүй шалтгаан нь ийм байна. Яагаад гэвэл гэрээ хэлцэл нь мэдэгдэлд хамаарах гэрээ биш байна. гэв.

5.Гуравдагч этгээд Гурван марал констракшн ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Одончимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намсрайн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Манай "Гурван марал констракшн" ХХК нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, Дандарбаатарын гудамж, тоот орон сууцыг барьж 2019 онд 100% ашиглалтад оруулсан байдаг.

Нэхэмжлэгч нь 2019 оны 11-р сарын 12-ны өдөр манай компанийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 22-р хороо, Дандарбаатарын гудамж, байрны хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий орон сууцыг "Орон сууц захиалгын гэрээ-гээр худалдан авсан байдаг. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.

Манай компани гэрээнд заасан үүргийн дагуу өөрийн барьж ашиглалтад оруулсан дээрх орон сууцны гэрчилгээг 100% төлбөрөө төлсөн захиалагч тус бүрийн дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2020 оны 02-р сарын 04-ний өдрийн 322 тоот албан бичгээр, Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт 2020 оны 02-р сарын 17-ны өдрийн 325 тоот албан бичгээр, 2023 оны 04-р сарын 04-ний өдрийн 52 тоот албан бичгээр, 2023 оны 05-р сарын 08-ны өдрийн 65 тоот албан бичгээр тус тус хандаж байсан болно.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газар нь тодорхой бус, үндэслэлгүйгээр компаниас өгсөн баримтыг хүлээн авахаас татгалзаж, эсхүл манай компаниас огт албан бичиг, жагсаалт гаргаж өгч байгаагүй мэтээр иргэдэд ойлгуулж, нөгөөтээгүүр манай захиалагч нарыг хохироож, тэдэнд хүндрэл учруулж байна.

Дээрх орон сууцны 100%-ийн гэрчилгээг гаргахад компанийн зүгээс шаардлагатай бүхий л бичиг баримтыг Улсын бүртгэлийн газарт хэдийн гаргаад өгсөн ба тухайн бичиг баримтад үндэслээд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гарсан байдаг, мөн хууль хяналтын байгууллагаас тавигдсан хориг бүрэн чөлөөлөгдсөн байдгийг үүнд дурдах нь зүйтэй байх гэж үзэж байна.

Мөн ны барьцаанд байгаа тухай яригддаг бөгөөд дээрх орон сууны барилга нь ямар ч компани, хувь хүний барьцаанд байдаггүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг манай компанийн зүгээс дэмжиж байгаа бөгөөд тус шударга өмчлөгч болох Д.Одончимэгийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж өгч манай захиалагч бөгөөд шударга өмчлөгчийг хохиролгүй болгож өгнө гэдэгт итгэлтэй байна. гэжээ.

5.1.Гуравдагч этгээд Гурван марал констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбартай холбоотой тайлбараа хэлье. Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ хоёр үндэслэлээр тайлбарлалаа. Нэгдүгээрт эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу баримтын жагсаалтыг дутуу ирүүлсэн, хоёрдугаарт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу давхардуулсан тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхээс хориглоно гэж заасныг тус тус үндэслэн хууль журам зөрчсөн бүртгэл болох тул татгалзсан гэж татгалзлаа тодорхойллоо. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус өмнө эрх бүхий этгээдийн түдгэлзүүлэн тохиолдол байгаа тул бүртгэхгүй гэх татгалзал гаргаж байсан. Гэтэл шүүх хуралдаанд дээрх хоёр татгалзлыг гаргаж байна. Үүнтэй холбоотой тайлбараа хэлье. Нэгдүгээр манай компани нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүрэн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Улсын бүртгэлийн гэрчилгээг авахаас өмнө болон дараа нь тус тус Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж байсан. Түрүүн дурдсанчлан бүртгэлд 2019 онд өөрчлөлт орсон гэсэн. Манай зүгээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оноос хойш хандаж байгаа. Хандахдаа жагсаалт болон захиалагчдын нэрс, талбайн хэмжээг бүгдийг дурдаад хандсан. Энэ талаар баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт өгөхдөө хавсаргаж өгсөн байдаг. Тиймээс тус баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас хүлээн авсан гэж харж байгаа. Тиймээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6-д заасан татгалзал буюу жагсаалт дутуу байна гэдэг нь үндэслэлгүй байна. Манай зүгээс холбогдох жагсаалтыг гаргаж өгсөн. Захиалагч иргэд тус тусад нь бүртгээж өгөөч гэсэн байдлаар хэд хэдэн удаагийн албан бичгээр хандсан. Хоёрдугаарт өмнө бүртгэсэн эрхийг давхардуулж бүртгэхгүй гэж байгаа. Энэ нь нэхэмжлэгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу орон сууц болон хэсгээр өмчлөх болон дундын өмчийн эд хөрөнгийг тус тусад салгаж, хувийн хэрэг нээхээр заасан. Тиймээс тухайн татгалзал нь мөн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхийг даалгаж өгнө үү гэж байгаа. "" ХХК-ийн зүгээс гаргасан тайлбарын тухайд газрын эрхтэй хамт зээл болон барьцааны гэрээ нь бүртгэгдсэн байдаг. газрын эрхийг барьцаалсан, манайхаас зөвшөөрөл аваагүй байж энэ атлаар асуудлыг яриад байгаа вэ? гэх талаар асуудлыг ярьж байна. Газар болон газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө хоёр нь тусдаа асуудал. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд газрыг барьцаалж байгаа этгээд нь гарын дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө рүү хамаарахгүй, энэ нь барьцааны эрхэд хамаарахгүй буюу зөвхөн газрын барьцаатай холбоотой асуудлыг тухайн "" ХХК-иас асуух тухай хуулийн зохицуулалттай. Тэгэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхтэй холбоотой асуудлаар "" ХХК-иас зөвшөөрөл авахгүйгээр бүртгэх боломжтой харагдаж байгаа. Иймд нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг хариуцагч талд даалгаж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон тухай иргэний хэргийн шүүхийн захирамж гарсан. Тухайн захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоогдсон, үл хөдлөх эд хөрөнгийн мөнгийг бүрэн гүйцэд төлсөн хүн. Үүнээс хойш 5, 6 жилийн хугацаа өнгөрсөн боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн нэр дээр авч чадахгүй асуудал байгаа. Мөн миний итгэмжлэлтэй холбоотой тайлбарыг хэлж байна. Шүүхийн өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр яригдсан асуудал. Миний бие тухайн захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан талаар зүйл ярьж байна. Энэ хэрэгт захиалагчийн эрх ашгийг хамгаалахаар оролцож байр сууриа илэрхийлж байгаа талаар хэлэх нь зүйтэй байна.гэв

5.2.Гуравдагч этгээд Гурван марал констракшн ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэгэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл нь гэрээний үндсэн дээр өмчлөх эх шилжихэд бүртгэлийн байгууллага үл хөлдөх эд хөрөнгийг бүртгэнэ гэх хуулийн зохицуулалт, заалтууд авагдсан байгаа. Бүртгэл нь үл хөдлөх эд хөрөнгө буюу нийтийн зориулалттай, орон сууцны зориулалттай барилга, Д.Гүрсоронзын барилга эсэхээс үл хамааран хуулийн 10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон бүртгэж байгаа. Харин мөн хуулийн 11 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн шилжилтийг бүртгэх талаар тухайлан зохицуулалттай. Бүртгэл нь яагаад тухайн зохицуулалтыг хэрэглэхгүй байгаа нь хуул бус гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ гэх нэртэй гэрээг "Гурван марал констракшн" ХХК-та байгуулсан. Орон сууц захиалгын гэрээ нэртэйгээр байгуулагдсан боловч гэрээг тайлбарлахдаа гэрээний нэрээр биш агуулгын хувьд тайлбарлагддаг. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр барилга бүхэлдээ баригдаж, улсын комисс хүлээж аваагүй байсан боловч бүхэлдээ баригдаж, оршин суугчид 2019 оны 8 дугаар сараас эхлэн орсон байсан. Энэ үед өөр "Гурван марал констракшн" ХХК болон Нарны хүү сарны охин ХХК нартай холбоотой орон сууцны барилгын захиалагч нартай холбоотой эрүүгийн хэрэг үүссэн байсан тул захиалагч нар нь улсын комисс хүлээж аваагүй байхад оршин сууж эхэлсэн байсан. Бодит нөхцөл байдал. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр байгуулан захиалгын гэрээний асуудал яригдахгүй. Мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байгуулагдсан гэж үзнэ. Үүний үндсэн дээр нэхэмжлэгчид өөрийн эд хөрөнгөө шилжүүлж өгөөгүй "Гурван марал констракшн" ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1087 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын талаар хуульчилсан. Шүүхийн шийдвэр гэдэгт шүүгчийн захирамж нэгэн адил хамаарна. Мөн шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй талаар заасан. Тэгэхээр тухайн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг "Гурван марал констракшн" ХХК, улсын бүртгэлийн байгууллага биелүүлэх ёстой. Манай талаас үүргээ биелүүлээгүй талаар хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан. Гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор нэр бүхий 5 иргэний өмчлөх эрхийг сэргээж бүртгэх тухай даалгаврыг хариу мэдэгдэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн. Энэ талаар баримтыг нотлох баримт шинжлэн судлах шатанд судалсан. Энэ хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасны дагуу бүртгэх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу тухайн үйл баримтыг захиргааны хэргийн шүүх дахин нотлох үүргийг хүлээхгүй. Энэ талаар асуудал нэгэнт тогтоогдсон. Захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй тайлбарыг хийж байгаа. Яагаад гэхээр иргэн Д.Гүрсоронзын өмчлөлийн газарт барилга байгууламж баригдаад, Ү дугаарын гэрчилгээ олгоход өмчлөх эрхтэй газарт хуулийн этгээд бүртгэл хийсэн атлаа Д.Одончимэгийн хүсэлтийн дагуу бүртгэх боломжгүй гэж байгаа. Энэ тухай асуулт хариултын шатанд асуусан. Иргэний хуулийн 150 дугаар зүйлд заасан эрхийн асуудал энэ тохиолдолд яргаж байгаа. Тиймээс Д.Гүрсоронзоос "Гурван марал констракшн" ХХК-д зөвшөөрлөө өгч, "Гурван марал констракшн" ХХК-ийн нэр дээр 2019, 2020 онуудад Ү дугаарын гэрчилгээ гарч байгаа. Гэтэл одоо систем болохгүй гэж байгаа. Хуулийн зохицуулалт асуухаар тайлбарлаж, няцааж чадахгүй байна. Систем болохгүй байгаа асуудал нь бүртгэлийн байгууллагын өөрийнх нь дотоод асуудал шүү дээ. Хуулийн зохицуулалтаар боломжтой зүйлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас биелүүл гэж байгаа бол бүртгэлийг хийх ёстой. Эдгээр үндэслэлээр хариуцагч байгууллагын зүгээс үндэслэл бүхий татгалзал хийж чадахгүй. 2022 оны 01 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс хамгийн сүүлд бүртгэл хийх боломжгүй гэх хариуг өгсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хандсан байдаг. Шүүхэд маргаан үүссэнээс хойш тайлбарлагдаагүй тайлбарууд өнөөдөр хүртэл гарч байна. Тэр талаар хариуцагчийн зүгээс өөрийн өмнөх тайлбараа ч хамгаалахгүйгээр явсан. Түдгэлзүүлсэн, давхардсан гэх асуудал хамаарахгүй гэж байгаа тул өмгөөлөгчийн зүгээс энэ талаарх нэмэлт тайлбарыг орхиод цааш тайлбарлая. Захиргааны байгууллагын зүгээс гуравдагч этгээд "Гурван марал констракшн" ХХК-ийг баримтын бүрдлээ дутуу өгсөн гэж буруутгаж байгаа боловч хэргийн нэгдүгээр хавтасны 176-250 дугаар тал хүртэл бүхий л баримтуудыг өгч байдаг. Төрийн захиргааны байгууллага нь нээлттэй, тодорхой, шуурхай байх ёстой. Ямар үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байгаа талаар тодорхой бус хариу өгдөг. Энэ байдлаар ганц нэхэмжлэгч гэлтгүй нийт 91 оршин суугч өрхийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Үүний үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд нийцэхгүй шийдвэрийг гаргаж байна. Гуравдагч этгээд "" ХХК-ийн асуудлыг ярьж байгаа тул тайлбар гаргая. "" ХХК-аас өөрийнх нь эрх ашиг яаж хөндөгдөж байгаа талаар тодруулж чадахгүй байна. Захиргааны байгууллагын нэхэмжлэгчийн 53.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бүртгэснээр "" ХХК-ийн хууль ёсны ямар эрх, ашиг хөндөгдөх талаар тодорхойлж чадахгүй байна. Барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа гэж байна. Асуулт асуухад 91 айлын орон сууцны барилга баригдах гэж байгаа талаар мэдсэн гэсэн. Энэ хугацааны он цаг нь хоорондоо давхцаж байгаа. энгийн иргэний газар дээр 91 айлын орон сууц барихад айл болгон худалдаж авна. Тэгвэл банк тухайн орон сууцыг яана гэж бодож доод газрыг барьцаандаа авсан юм? Нэхэмжлэгчийн орон сууцыг бүртгэснээр нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг хөндөгдөх вэ? гэдгийг тодорхойлж чадахгүй байна. 2019 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд зээлээ төлсөн гэж байна. Тухайн зээлийг хэдий хугацаанд яаж төлсөн талаар "" ХХК тодруулах үүрэгтэй. Түүнчлэн "" ХХК-иас 3 тэрбум төгрөгийн зээл авсан боловч бодит байдалд 1.9 тэрбум төгрөгийг олгоогүй талаарх асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор маргана гэж байгаа тул тухайн барилгад ногдох хэсэг нь чөлөөлөгдөх боломжтой байна гэж зээлийн гэрээтэй холбох гэж байгаа бол тухайн асуудалтай холбоотой нотлох баримт дутуу байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх эрх нь шүүхэд олгогдсон тул нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудал яригдахаар байна. тэгэхээр энэ талаар дүгнэлт хийхгүйгээр зөвхөн бүртгэлтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Тус асуудлаар юу яригдаж захиргааны байгууллагаас бүртгэл хийж байгаа талаар тодруулахад тухайн газар нь барьцааны бүртгэлтэй тул бүртгэж болохгүй гэж байгаа. 2019 оны 6 дугаар сарын 14, 2020 оны 02 дугаар сар, 2021 онуудад бүртгэл хийхэд "" ХХК-ийн барьцааны гэрээ бүртгэлтэй байсан. энэ талаар нотлох баримт судлах шатанд тодорхой болсон. Тэр үед бүртгэж болсон атлаа одоо яагаад бүртгэж болохгүй байгаа вэ? Үүнийг захиргааны байгууллага тайлбарлаж чадахгүй байна. Эд хөрөнгийн эрхийн барьцааны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол газар барьцаалах эрх нь тухайн газар дээр байгаа болон баригдаж байгаа барьцаалуулагчийн болон гуравдагч этгээдийн өмчлөлийн барилга байгууламжид хамаарахгүй гэж заасан. Энэ нь Иргэний хуульд зааснаар газар гэдэг нь тусдаа дээр байх барилга нь тусдаа эд хөрөнгө болж байгаа. Газрыг газрын эрхийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгодог бол эд хөрөнгийн эрхийг тусад нь бүртгэдэг. Уг агуулгын хүрээнд газар дээр барьсан барилга байгууламжийн эрхийг барьцаалуулагч болон гуравдагч этгээдэд хамааралгүй гэж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд тодорхой заасан. Мөн хуулийн 56.1-д Барьцаалуулагч барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаа нь тухайн барилга байгууламжид үл хамаарна гэж бас заасан. Үүний үндсэн дээр 5800 м.кв талбай бүхий барилга нь өөрөө барьцаалагчид огт хамааралгүй зүйл. Үүнээс тусад нь салгаж авах гэж байгаа нэхэмжлэгчийн орон сууцыг бүртгэснээр "" ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй. "" ХХК Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу барьцааны зүйл нь барьцааны үүрэг хангуулах боломжгүй бол өөр хөрөнгөөр барьцааны зүйлийг солих эрх нь үл хөлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу зохицуулагдсан байна. Гуравдугаарт 2018 оны үл хөдлөх хөрөнгийн хаш одоогийн ханш зөрүүтэй. Үүнийг бид нээлттэй мэдээллээс харах боломжтой. Нийтдээ 2-3 дахин өссөн байгаа. Энэ тохиолдолд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангана. Гэтэл өнөөдөр иргэний 2 өрөө байртаа "" ХХК яагаад эрх ашиг нь хөндөгдөнө гэж маргаж байгаа юм. Тиймээс "" ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн үүнд анхаарч үзээсэй. Мөн "" ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөнө гэх агуулгаа тодорхойлж, түүнтэй холбоотой нотлох баримтын дагуу мэтгэлцэхгүй, тайлбарлахгүй байгаа тул нөгөө талаараа шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж харж байна. Үндсэндээ мэтгэлцээний хүрээнд хариуцагчийн татгалзал нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байдлаар явагдсан тул 2019 онд гэрээ хийгээд байрандаа орсон тухайн иргэд нь 6 жилийн хугацаанд хохирч байгаа. Байрандаа амьдарч байж яагаад хохирдог юм гэх асуудал яригддаг. Улсын бүртгэл прокурорын асуудлыг ярьдаг. Прокуророос бичгийг нь аваад очихоор шийдвэр гүйцэтгэлийн асуудал ярьдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бичгийг авч очиход "" ХХК-ийн асуудлыг ярьдаг. Энэ мэтийн тодорхойгүй асуудлаар иргэдийг маш их чирэгдүүлж, хүндрэл учруулж байна. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан хууль бус шаардлага, улсын бүртгэл хийхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа зүйлийг гаргаж байгаа. Тиймээс нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү. гэв.

6.Гуравдагч этгээд ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банк нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Гурван марал констракшн ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний маргаан эцэслэн шийдвэрлэгдэж байж энэ маргааныг шийдвэрлэх боломжтой болох юм.

ХХК нь 2018 оны 07 сарын 24-ны өдөр Гурван марал констракши ХХК-тай №******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 07 сарын 24-ны өдөр ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан.

Банк нь Уг зээлийн гэрээний дагуу төлбөрийг гаргуулахаар Гурван марал констракшн ХХК-г шүүхэд өгсөн тухайн маргааныг хянан шийдвэрлэгдэх хүртэл энэхүү хэрэгт тодорхой тайлбар өгөх боломжгүй байна. гэжээ.

6.1.Гуравдагч этгээд "" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хэргийн материалыг харсан. Гэхдээ би шүүх хуралдааны явцад тайлбарласан. Тухайн барьцааны гэрээг мэдэх хүмүүс нь ажлаасаа гараад явсан. Банк хүндрэлтэй нөхцөлд байгаа. Тухайн мэдээллийг хадгалж байсан хүмүүс нь санаатай, санамсаргүйгээр тухайн мэдээллийг далдалсан байхыг үгүйсгэхгүй. Одоо бидний харж байгаа мэдээллээр улсын бүртгэлийн байгууллагад тухайн 75 хувийн гүйцэтгэлтэй барилга нь барьцаагаар бүртгэгдээгүй ч гэсэн тухайн барилгаа барьцаалсан үйл баримт тогтоогдож байна. Газар нь манайд барьцаатай байгаа юм байна гэв.

7.Гуравдагч этгээд Д.Гүрсосронз шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн захирамжид нэхэмжлэлд дурдагдсан байрыг шударга өмчлөгчөөр Д.Одончимэгийг чөлөөлсөн байгаа.

Хоёрдугаарт: Баянзүрх Дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2021/шдт/1032-тогтоолд нэхэмжлэлд дурдагдсан байраа өмчлөлд олгохоор тусгасан.

Гуравдугаарт: ны барьцаанд уг нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгө хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчид тус байраа бүртгээд тус банкны барьцаалбарт өөрчлөлт орохгүй. Мөн Гурван Марал Консртракшн ХХК тус банкнаас авсан зээлийн нэг тэрбум нэг зуун саяыг хэрэглээд үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийг хэрэглэж чадахгүй Монгол Банкны экспертүүд болон авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтад хөлдөөсөн.

Дөрөвдүгээрт: Зээлийн хүүгээ төлөөд шийдвэрийг шүүхээр баталгаажсан байхад бүртгээгүй нь албан тушаалын байдлыг урвуулан ашигласан байгаа үйлдэл байж болох юм гэжээ.

7.1.Гуравдагч этгээд Д.Гүрсоронз шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Гуравдагч этгээд "" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартай холбоотой тайлбар хэлье. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд тайлбар хэлмээр байна. Үүнээс гарч халимааргүй байна. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр захиалагч нь ******* ХХК, Д.Гүрсоронз гэсэн байгаа. Тухайн ******* ХХК нь миний 100 хувь хувьцаа эзэмшдэг компани. Тэгэхээр миний компанийн зөвшөөрлийн дагуу өмчлөлийн гэрчилгээ, Барилгын тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл гарснаас энэ нь тэр чигтээ "Гурван марал констракшн" ХХК-ийн өмчлөлийн зүйл биш. Энэ нь манай компанийн өмч. Би ордероо гаргая гэхээр нь зөвшөөрлөө өгч, улсын бүртгэлийн байгууллагад материалаа бүрүүлэхээр өг гэсэн зүйл байгаа. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. "" ХХК нь "Гурван марал констракшн" ХХК, Д.Одончимэг нарын хоорондын иргэний хуралд орох талаар асуудлыг оролцуулаагүй шийдвэрлэсэн гэж байх шиг байна. Миний зүгээс "" ХХК-ийг иргэний хэргийн маргаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд "" ХХК-ийн барьцааны гэрээ ирсэн байна. Барьцаалуулагч нь зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг биелэгдэх баталгаа болгож барьцаалагчид үл хөдлөх эд хөрөнгө, үүнтэй холбоотой эд хөрөнгөө барьцаалуулж буй иргэний хэлэхээр заасан. Тэгэхээр иргэн гэдэг нь хэн бэ? Барьцааны гэрээнд "Гурван марал констракшн" ХХК гэж байхгүй. Тэгэхээр тухайн асуудлыг тусад нь шийдүүлсэн нь дээр гэж үзэж байна. Дараагийн асуудал нь Д.Гүрсоронзыг ялласан шийтгэх тогтоолд "" ХХК-ийг хэрэгт хамааралгүй гэж үзэж иргэний нэхэмжлэлээс татгалзуулан гаргасан. Банкнаас зээл авсан эсэх нь тогтоогдоогүй гэж гаргасан. Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэхдээ барьцаалбар дутуу, иргэн хүний итгэмжлэлгүй байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэсэн нь тухайн бүртгэл хийгдэхгүй байсан гэх үндэслэлтэй байгаа. "Гурван марал констракшн" ХХК болон "" ХХК нарын барьцааны гэрээнд иргэний хөрөнгө нь үнэхээр иргэний хөрөнгийн барьцаа бол иргэнээс тодорхой хэмжээний итгэмжлэл авч байж тухайн барьцааны үйл ажиллагаа хийгдэх байсан. Тэгэхээр бүрдүүлбэр дутуу гэрээгээр барьцаа хийж бүртгэсэн байна. Энэ өөрөө хууль бус үйлдэл гэж миний хувьд бодож байна. гэв.

8.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний хувьд шүүх хуралдаанд цахимаар оролцож, зарим зүйлсийг сайн сонсож чадсангүй. Гэхдээ тухайн нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгох хэрэгтэй гэж иргэдийн төлөөлөгчийн хувьд үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1.Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дараах байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд гуравдагч этгээд ХХК-аас Гурван марал констракшн ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ хийхдээ маргаан бүхий Баянзүрх дүүргийн 2-р хороо 15-р хороолол, Дамдинбазарын гудамж, 101а байрыг 75 хувийн гүйцэтгэлтэй байхад нь барьцаалсан боловч 90, 100 хувийн гүйцэтгэлтэй болж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсны дараа барьцаалбар бүртгүүлэхтэй холбоотой аливаа үйлдэл хийгээгүй, шүүхэд гуравдагч этгээдээр татагдсанаас хойш хэргийн материалтай танилцаж, энэ асуудлаар маргах, тайлбар гаргах эрх нь нээлттэй байсан ч уг эрхүүдээ хэрэгжүүлээгүйд шүүхийн буруутай үйл ажиллагаа байхгүй болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй байна. 2.Нэхэмжлэгч Д.Одончимэгээс Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Баянзүрх дүүргийн 2-р хороо 15-р хороолол, Дамдинбазарын гудамж, ******* хаяг дах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны өмчлөх эрхийг Д.Одончимэгийн нэр дээр бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.1.Нэхэмжлэгчээс Хариуцагч нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн хоёр заалтыг зөрчиж байгаа гэж үзэж байна. Намайг эд хөрөнгөө бүртгүүлэхээр хандахад анх удаа бүртгүүлэх заалтыг баримталж намайг бүхий л баримтыг бүртгүүл гэж шаардаж байгаа. Гэтэл хэрэгт авагдсан хариуцагчийн албан бичигт 2019 онд анх бүргэгдсэн байгаа талаар дурдсан. Түүнчлэн хариуцагч талаас гаргаж өгсөн тодорхойлолт хэргийн 84 дүгээр талд авагдсан. Тус тодорхойлолтод анхны бүртгэл 2019 онд хийгдсэн, түүний дараа орон сууцыг бүхэлд нь "Гурван марал констракшн" ХХК өмчилж байна гэж тодорхой байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас анх удаа бүртгэл хийгдэх гэж байгаа гэж баримт нэхээд байгаа. Тухайн орон сууцны барилыг гуравдагч этгээд "Гурван марал констракшн" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байгаа. Тэгж бүртгэхдээ хариуцагч талаас алдаа гаргасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ гэж заасан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагаас тус бүрд нь хувийн хэргийг нээгээгүй. Зүгээр бүгдийг нь базаад нэг л гэрчилгээ дээр бичсэн. Тухайн алдаагаа залуулахгүй явж байгаад над дээр ирж намайг тухайн баримтуудыг шинээр бүрдүүлж, өөрийн орон сууцаа салга гэж ажлаа хийлгэхээр сууж байгаа. Гэтэл өөрийнх нь нэг байтугай хоёр удаа бүртгэл хийсэн алдаа байна.

Хоёрдугаарт би ганцаараа тухайн орон сууцыг "Гурван марал констракшн" ХХК-тай гэрээ байгуулж, түүний үндсэн дээр авах гэж байгаа зүйл биш. Иргэний хэргийн шүүхээр орж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа орон сууц. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтад энэ талаар дурдсан байгаа. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэр бүхий иргэд болон миний өмчилж авах гэж байгаа орон сууцыг салгаж бүртгээд, бусад үлдсэн орон сууцыг хөдөлгөхгүйгээр байлга, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу мэдэгдээрэй гэх албан бичгийг явуулсан байгаа. Гэтэл хариуцагч талаас албан бичгийн хариугаа ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлээгүй. гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

2.2.Харин хариуцагчаас 2018 онд Улсын бүртгэлийн тухай хууль өөрчлөгдөж, 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тухайн хуульд газрын нэгж талбарт үндэслэн бүртгэл хийгдэж, гэрчилгээ хийдэг хуулийн заалттай болсон. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд эд хөрөнгө гэдэг нь газар, түүнээс салгамагц шинж чанар нь эд хөрөнгө гэдгээс алдагдана гээд газартай тухайн эд хөрөнгө нь салшгүй холбоотой тул газрын нэгж талбараар үндэслэж бүртгэхээр заасан. Тухайн байр нь иргэний өмчлөлийн газар дээр өөрийн компанийн нэр дээр барьж ашиглалтад оруулах барилгаа "Гурван марал констракшн" ХХК нь өөрийн өмчлөлдөө дутуу гүйцэтгэлтэйгээр авсан. Дутуу гүйцэтгэлтэйгээр өмчилж авсан байж байгаад улмаар 2020 оны дүгнэлтээр улсын комисст бүрэн гүйцэтгэлтэй болгож хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчийн дурдаж буй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хөрөнгө оруулагч, захиалагчийн нэр дээр салгаж бүртгэж болохоор заасан. Заахдаа мөн хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэж улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Гэтэл хуулийн 10.6.8-д тухайн үл хөдлөхийн хувьд тодорхой болзол хангасны дараа ирээдүйд өмчлөх эрх нь үүсэх бол хөрөнгө оруулагч, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтыг үндэслэн бүртгэж болохоор байгаа. Манай талаас "Гурван марал констракшн" ХХКийг дутуу гүйцэтгэлтэй байхад нь газар өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн үүсгэн байгуулагчийн нэр дээр гаргасан байгаа. Харин 2020 онд тухайн газар болон орон сууц нь нийтийн эзэмшлийнх болж байгаа. Комиссын актад нийтийн орон сууц гэж орж байгаа. Тухайн барилга нь нэг хүний, нэг компанийн өмч захиалагч иргэдийн буюу нийтийн орон сууц болж байгаа. Тэгэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч талаас бүртгэхийн тулд захиалагч иргэдийн нэрсийн жагсаалтын дагуу тоот, тоотоор нь гэрчилгээ гаргах шаардлагатай болж байгаа. Хоёрдугаарт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд улсын бүртгэгчид хориглох заалт бий. Үүнд өмнө нь өмчлөгдсөн эрхийг давхар бүртгэхгүй гэх заалт бий. Тэгэхээр нэхэмжлэгчийн тоот нь анх Гурван марал констракшн ХХК-ийн авсан нийт м.кв дотор тоотоор биш боловч бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр тус үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасан давхар бүртгэл үүсэх тул хориглоно. Тиймээс хариуцагчийн зүгээс дахин бүртгэх боломжгүй болж байгаа. Иргэдийн жагсаалтыг үндэслээд нийт талбайн хэмжээнээс нэхэмжлэгчийн тоотын хэмжээг хасаад нэхэмжлэгчийн жагсаалтын дагуу гэрчилгээг гаргаж байж давхар бүртгэгдэхгүй процесстой. Тиймээс хариуцагч талаас бүртгэл хийхээс татгалзахаас өөр аргагүй. хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

2.3.Гуравдагч этгээд Гурван марал констракшн ХХК-аас манай компани нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүрэн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Улсын бүртгэлийн гэрчилгээг авахаас өмнө болон дараа нь тус тус Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж байсан. Түрүүн дурдсанчлан бүртгэлд 2019 онд өөрчлөлт орсон гэсэн. Манай зүгээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оноос хойш хандаж байгаа. Хандахдаа жагсаалт болон захиалагчдын нэрс, талбайн хэмжээг бүгдийг дурдаад хандсан. Энэ талаар баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт өгөхдөө хавсаргаж өгсөн байдаг. Тиймээс тус баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас хүлээн авсан гэж харж байгаа. Тиймээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6-д заасан татгалзал буюу жагсаалт дутуу байна гэдэг нь үндэслэлгүй байна. Манай зүгээс холбогдох жагсаалтыг гаргаж өгсөн. Захиалагч иргэд тус тусад нь бүртгээж өгөөч гэсэн байдлаар хэд хэдэн удаагийн албан бичгээр хандсан. Хоёрдугаарт өмнө бүртгэсэн эрхийг давхардуулж бүртгэхгүй гэж байгаа. Энэ нь нэхэмжлэгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу орон сууц болон хэсгээр өмчлөх болон дундын өмчийн эд хөрөнгийг тус тусад салгаж, хувийн хэрэг нээхээр заасан. Тиймээс тухайн татгалзал нь мөн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхийг даалгаж өгнө үү гэж байгаа. "" ХХК-ийн зүгээс гаргасан тайлбарын тухайд газрын эрхтэй хамт зээл болон барьцааны гэрээ нь бүртгэгдсэн байдаг. газрын эрхийг барьцаалсан, манайхаас зөвшөөрөл аваагүй байж энэ атлаар асуудлыг яриад байгаа вэ? гэх талаар асуудлыг ярьж байна. Газар болон газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө хоёр нь тусдаа асуудал. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд газрыг барьцаалж байгаа этгээд нь гарын дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө рүү хамаарахгүй, энэ нь барьцааны эрхэд хамаарахгүй буюу зөвхөн газрын барьцаатай холбоотой асуудлыг тухайн "" ХХК-иас асуух тухай хуулийн зохицуулалттай. Тэгэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхтэй холбоотой асуудлаар "" ХХК-иас зөвшөөрөл авахгүйгээр бүртгэх боломжтой харагдаж байгаа. Иймд нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг хариуцагч талд даалгаж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон тухай иргэний хэргийн шүүхийн захирамж гарсан. Тухайн захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоогдсон, үл хөдлөх эд хөрөнгийн мөнгийг бүрэн гүйцэд төлсөн хүн. гэж нэхэмжлэгчийн өмчлөлд маргаан бүхий орон сууцыг бүртгэх ёстойг тайлбарласан бол,

2.4.гуравдагч этгээд ХХК-аас тухайн газар дээр байгаа газраас салгамагц эд хөрөнгийн шинж чанараа алдах хөрөнгө байгаа тул газрын эрхтэй хамааралтайгаар улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байгаа талаар тайлбарлалаа. Тухайн эрхийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа бол анхнаасаа "Гурван марал констракшн" ХХК-тай иргэний хариуцагчаар оролцуулахдаа "" ХХК-тай тухайн асуудлыг яагаад шийдэж, тохирч болоогүй вэ? Үнэхээр өр төлбөртэй байгаа бол нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг газрын барьцаанаас чөлөөлөхтэй холбоотой асуудлаар "Гурван марал констракшн" ХХК болон "" ХХК нь тохиролцоод тухайн асуудлыг шийдвэрлэж болоогүй вэ? Энэ зэрэг асуудлууд байна. Бидний зүгээс өнөөдрийг хүртэл тухайн "Гурван марал констракшн" ХХК-ийг шүүхийн журмаар эрэн сурвалжилж байгаа. Тухайн компани өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа. гэж,

2.5.Харин гуравдагч этгээд Д.Гүрсоронз иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн шийтгэх тогтоол зэрэг байгаа. Тиймээс эдгээрийн дагуу хариуцагчийн зүгээс Шүүхийн тухай хуульд заасны дагуу бүртгэсэн нь зүйтэй гэж үзэж байна. гэж тус тус уг маргаантай асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 18 гудамжны 215 тоот хаяг байршилтай, нэгж талбарын 1864731190468 дугаартай 700 м.кв газрыг Д.Гүрсоронзонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн талаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн ба тус газар дээр баригдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101а тоот хаяг байршилтай орон сууцны өмчлөх эрхийг Гурван марал констракшн ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт анх бүртгэж, ******* тоот гэрчилгээ олгосон байна.

4.Нэхэмжлэгч Д.Одончимэгийн тухайд Гурван марал констракшн ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 101а байрны 5 давхрын од 2 өрөө, 53,76 м.кв талбайтай орон сууцанд 54,340,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлөхөөр, үлдэгдэл төлбөр болох 20,924,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 10-нд орсон сууцны гэрчилгээг авахдаа төлж барагдуулахаар тохиролцож, улмаар Гурван марал констракшн ХХК нь орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

4.1.Гурван марал констракшн ХХК-аас өөрийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 101а байранд захиалга өгсөн иргэдээс 100 хувь төлбөрөө төлсөн захиалагч тус бүрийн, тэр дундаа нэхэмжлэгч Д.Одончимэгийн нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргуулахаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 322 дугаар албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт, мөн оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 325 дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаар, мөн 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар, 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102 дугаар албан бичгүүдээр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч улсын бүртгэлийн байгууллагаас тодорхой баримт бичгийн бүрдлийг шаардсан байна.

4.2.Харин Гурван марал констракшн ХХК-аас улсын бүртгэлийн байгууллагаас шаардсан материалуудыг нөхөн бүрдүүлж өгсөн хэдий ч энэ маргааны үндэслэл болоод буй бүртгүүлэхээр тодорхойлсон орон сууц байрлах газартай холбоотой баримтыг бүрэн бүрдүүлж өгөөгүйгээс хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь иргэнд өмчлүүлсэн газар байх тул хууль тогтоомжид заасны дагуу тухайн газрын зориулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан шийдвэр нь үндэслэл бүхий болжээ.

5.Учир нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь иргэнд өмчлүүлсэн газар байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө, 2.1.5-д мэдүүлэг дэх эд хөрөнгийн байршлын хаяг, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн регистрийн дугаар, газрын нэгж талбарын дугаараар цахим мэдээллийн сангаас хайлт хийж, мэдүүлэгт дурдсан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах гэж, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэж, нэг хувийн хэрэг нээж, нэг бүрдлээр бүртгэнэ, 5.5-д Нийтийн зориулалттай орон сууц болон дундаа хэсгээр өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэж, дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсэг тус бүрээр хувийн хэрэг хөтөлнө гэж, 5.6-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана, 5.6.2-т ...хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл-ийг хавсаргана, 5.7-д Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална. гэж тус тус заасны дагуу хариуцагчаас тухайн газрын зориулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж нэхэмжлэгчийг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн.

5.1.Нөгөөтээгүүр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалтаар өмчлүүлсэн бөгөөд тай 2018 онд байгуулсан ******* дугаар зээлийн гэрээний барьцаанд байгаатай хэргийн оролцогчид маргадаггүй, түүнчлэн энэхүү нөхцөл байдал Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай албан бичгээр тогтоогдож байх ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн суурийн газар нь барьцааны бүртгэлтэй хэвээрээ байна.

6.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.4-т Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх, 29 дүгээр зүйлийн 29.1.Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:29.1.3.мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, гэж тус тус зааснаас үзвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөх эрх нь өөр этгээдийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бүртгэлтэй байх тул уг газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг салгаж бүртгэхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.

7.Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжтай, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэх үндэслэлийн тухайд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, ******* хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөх шаардлага бүхий иргэн Д.Одончимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг Гурван марал констракшн ХХК хүлээн зөвшөөрснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1087 дугаар шүүгчийн захирамжаар баталсан буюу нэхэмжлэгч Д.Одончимэг нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон байх боловч нэгт, уг маргааны хариуцагч нь улсын бүртгэлийн байгууллага биш, хоёрт энэхүү эвлэрэл баталсан захирамжийн үр дагавар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Одончимэгийг бүртгэх шууд үндэслэл болохгүй, гагцхүү хариуцагч Гурван марал констракшн ХХК-д тус орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөх-өөр шийдвэрлэсэн агуулгатайг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, уг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв.

8.Хэдийгээр шүүхийн иргэдийн төлөөлөгч тухайн нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгох хэрэгтэй гэж дүгнэлтээ танилцуулсан боловч шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй гэж үзсэн болохоо энд тэмдэглэж байна.

9.Харин нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1087 дугаар шүүгчийн захирамжид заасны дагуу Гурван марал констракшн ХХК-аас өөрийн захиалан бариулсан орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулан авсны дараа дахин бүртгэл хийлгэхээр хандах эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

10.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Одончимэгээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 15-р хороолол, 101а дугаар байрны хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Одончимэгийн нэр дээр бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРАНГУА

ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА

ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА