Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/027 

 

*******, *******, *******,

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т. Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******, *******,

Иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/

            Шүүгдэгч *******ы өмгөөлөгч /цахим/

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цоггэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч , шүүгдэгч *******, шүүгдэгч *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1714001590072 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ...... тоотод оршин суух,  гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ийн

2. Монгол Улсын иргэн, ...........тоотод оршин суух,  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогт гийн

3. Монгол Улсын иргэн, ................ тоотод оршин суух,  гавьяа шагналгүй,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжихийг үүрэг болгож байсан,  хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогт гийн

4. Монгол Улсын иргэн, .............. тоотод оршин суух,  гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогт гийн

5. Монгол Улсын иргэн, ........... тоотод оршин суух,  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогт ы

6. Монгол Улсын иргэн, ......... тоотод оршин суух,  гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогт н

1. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргаар буюу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга ******* нартай хамтран,

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр А/433 дугаартай “Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” захирамж гаргасан,

Дээрх захирамжийн дагуу ******* өөрийн “ ” ХХК-ийн нэр дээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******аар дамжуулан 100,000,000 төгрөгийг өгснийг гүйцэтгэх ёсгүй үйл хийхийн тулд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******, Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга ******* нартай хамтран хахуульд авсан,

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар “ ” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжигдээгүй, харин Тарган гэх газарт нөхөн сэргээлт хийхийг дэмжсэн шийдвэр гарсан байхад тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга *******аар “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн “Тарган” хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-ний төсөлд, дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр НС2017/16 дугаартай “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн Тарган, Хөшөөт хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “ ” ХХК- тай байгуулуулан, гэрээг баталж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга *******, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга *******, "" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нартай хамтран “ ” ХХК-ийг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй гэдгийг сайтар мэдсээр байж Нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга *******аар 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 7/848 дугаартай “Жаргалант 3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “ ” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг орон нутгийн зүгээс “” ХХК-аар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу” гэсэн албан бичгийг “” ХХК-д хүргүүлсэн,

Дээрх албан бичгийн дагуу "" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******оор “” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 03/17 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг "" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга ******* нарыг “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажпын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “” ХХК” гэсэн гэрээг,

Мөн “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******оор “” ХХК- ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг "" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга ******* нарыг “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “” ХХК” гэсэн гэрээг тус тус байгуулуулан, батлан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон хэргийг зохион байгуулсан,

2. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга ******* нартай хамтран

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн тус аймгийн Засаг даргын Н.ын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр А/433 дугаартай “Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” захирамж гаргасан,

Дээрх захирамжийн дагуу ******* өөрийн “ ” ХХК-ийн нэр дээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна 100,000,000 төгрөгийг хахууль өгснийг авч, гүйцэтгэх ёсгүй үйл хийхийн тулд Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга ******* нарт дамжуулан өгч хамтран хахууль авсан,

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар “ ” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжигдээгүй, харин Тарган гэх газарт нөхөн сэргээлт хийхийг дэмжсэн шийдвэр гарсан байхад тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга *******аар “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн “Тарган” хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-ний төсөлд, дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр НС2017/16 дугаартай “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн Тарган, Хөшөөт хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “ ” ХХК-тай байгуулуулан, гэрээг баталж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,

3. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нартай хамтран

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр А/433 дугаартай “Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” захирамж гаргасан,

Дээрх захирамжийн дагуу ******* өөрийн “ ” ХХК-ийн нэр дээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******аар дамжуулан 100,000,000 төгрөгийг өгснийг гүйцэтгэх ёсгүй үйл хийхийн тулд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******, Баянхонгор аймгийн Засаг дарга ******* нартай хамтран хахуульд авсан,

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар “ ” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжигдээгүй, харин Тарган гэх газарт нөхөн сэргээлт хийхийг дэмжсэн шийдвэр гарсан байхад “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн “Тарган” хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-ний төсөлд, дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр НС2017/16 дугаартай “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн Тарган, Хөшөөт хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “ ” ХХК-тай байгуулан гарын үсэг зурж, тус гэрээг Засаг дарга *******аар батлуулан баталгаажуулан Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтны хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Мөн Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга *******, "" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нартай хамтран “” ХХК-ийг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй гэдгийг сайтар мэдсээр байж

Нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр өөрийн албан тушаал нэрээр 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 7/848 дугаартай “Жаргалант 3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “ ” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг орон нутгийн зүгээс “” ХХК-аар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу” гэсэн албан бичгийг “” ХХК-д хүргүүлсэн,

Дээрх албан бичгийн дагуу "" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******оор “” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 03/17 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг "" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга *******тэй нэг талыг төлөөлөн “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “” ХХК” гэсэн гэрээ,

Мөн “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******оор “” ХХК- ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг '" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга *******тэй нэг талыг төлөөлөн “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “” ХХК” гэсэн гэрээнд тус тус гарын үсэг зурж, Баянхонгор аймгийн Засаг дарга *******аар батлуулан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон буюу Улс төрд төлөө бүхий нийтийн албан тушаалтын эрх мэ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

4. Шүүгдэгч ******* нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу “ ” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга ******* нарт 100,000,000 төгрөгийг хахуулийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******аар дамжуулан өгсөн,

5. Шүүгдэгч ******* нь “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга ******* нартай хамтран “” ХХК-ыг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй гэдгийг сайтар мэдсээр байж

Нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга *******аар 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 7/848 дугаартай “Жаргалант 3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “ ” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг орон нутгийн зүгээс “” ХХК-аар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу” гэсэн албан бичгийг “” ХХК-д хүргүүлсэн,

Дээрх албан бичгийн дагуу “” ХХК-г төлөөлөн “” ХХК-тай Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 03/17 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг байгуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга ******* нартай “” ХХК-ийг буюу гүйцэтгэгч талыг төлөөлөн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “” ХХК” гэсэн гэрээ,

Мөн “” ХХК-ийг төлөөлөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийхээр “” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг байгуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга ******* нартай “” ХХК-ийг буюу гүйцэтгэгч талыг төлөөлөн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “” ХХК” гэсэн гэрээнд тус тус гарын үсэг зурж, Баянхонгор аймгийн Засаг дарга *******аар батлуулан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон буюу Улс төрд төлөө бүхий нийтийн албан тушаалтны эрх мэ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон,

6. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******, "" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нартай хамтран “ ” ХХК-ийг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй гэдгийг сайтар мэдсээр байж

Нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******аар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/848 дугаартай “Жаргалант 3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “ ” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг орон нутгийн зүгээс “” ХХК-аар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу” гэсэн албан бичгийг “” ХХК-д хүргүүлсэн,

Дээрх албан бичгийн дагуу "" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******оор “” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 03/17 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг "" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******тай нэг талыг төлөөлөн “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “” ХХК” гэсэн гэрээ,

Мөн “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******оор “” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг "" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******тай нэг талыг төлөөлөн “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “” ХХК” гэсэн гэрээнд тус тус гарын үсэг зурсан, тус гэрээг Баянхонгор аймгийн Засаг дарга *******аар батлуулан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон буюу Улс төрд төлөө бүхий нийтийн албан тушаалтны эрх мэ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болгон,

шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болгон,

шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч овогт ийн ыг улс төрд нөлөө бүхий этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,

улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт ы ыг улс төрд нөлөө бүхий этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэргийг гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд,

шүүгдэгч овогт гийн ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар,

нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт н ыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутайд,

шүүгдэгч овогт Дагвын ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт гийн ыг улс төрд нөлөө бүхий этгээдийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд хатгасан гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч ийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, /15.000/ арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, /15.000/ арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар,

шүүгдэгч ы ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, /20.000/ хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч гийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар,

шүүгдэгч н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, /5.000 / таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая / төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Дагвын ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, /5.400/ таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч гийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, /15.000 / арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, /15.000/ арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийн нийт хэмжээг 8 /найм/ жилийн хугацаагаар, торгох ялын нийт хэмжээг /30.000/ гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин  сая/ төгрөгөөр,

шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийн нийт хэмжээг 7 /долоо/ жилийн хугацаагаар, торгох ялын нийт хэмжээг /20.000/ хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг торгох ялын 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний торгох ялыг 285 /хоёр зуун наян тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 285.000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож, түүний эдлэх /5.400/ таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас хасаж, эдлэх торгох ялын хэмжээг /5115/ таван мянган нэг зуун арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.115.000 /таван сая нэг зуун арван таван мянга/ төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан /30.000/ гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр, шүүгдэгч *******т оногдуулсан /20.000/ хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр, шүүгдэгч *******т оногдуулсан /20.000/ хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр тус тус торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр,

шүүгдэгч *******од оногдуулсан /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр,

шүүгдэгч *******д оногдуулсан /5.000/ таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр, шүүгдэгч *******т оногдуулсан /5.115/ таван мянган нэг зуун арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.115.000 / таван сая нэг зуун арван таван мянган/ төгрөгөөр тус тус торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь торгох  ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт мэдэгдэж,

Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *******од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг,  *******аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, шүүгдэгч *******аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, шүүгдэгч *******аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож,

Шүүгдэгч *******ын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-0320000397 дугаарын бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1-р баг 18 дугаар байрны 60 тоот орон сууц /51.622.000 төгрөгийн үнэлгээтэй/, шүүгдэгч *******ын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-0320004293 дугаарын бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын чулуут 5 дугаар баг 11 дүгээр байрны 18 тоот орон сууц /136.313.300 төгрөгийн үнэлгээтэй/ зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,

Хэрэгт ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон 2020 оны 05 сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж уг тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 05 дугаар прокурорын тогтоол болон ыг иргэний хариуцагчаар тогтоосон 2023 оны 02 сарын 05-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тогтоол шийдвэрийг тус тус хүчингүйд тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн нутаг Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт явуулж ухсан гэх газрын нөхцөл байдлыг харуулсан 1 ширхэг ДВД, *******ын ярианы бичлэг бүхий 1 ширхэг СД зэргийг тус тус хэрэгт хадгалж,

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хэргийн учир 19 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т авсан 3.000.000 /гурван сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа түүнд буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах тухай, шүүгдэгч *******, *******, *******, *******, *******т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан дээрх шийтгэх тогтоолын шүүгдэгч *******т холбогдох хэсгийг эс зөвшөөрч түүний өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

 1. Анхан шатны шүүхээс дээрх шийтгэх тогтоолыг гаргахдаа шүүгдэгч ******* нарт холбогдуулан шалгасан хэргийн талаар хавтаст хэрэгт авагдсан үйл баримт болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, үнэлээгүй, зөвхөн яллах зорилгоор нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шалгуурыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

 Учир нь Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... 2.1. гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал., 2.2. шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бурийн үйл,  оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, 2.3. шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл., 2.4. шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт ...” зэрэг зүйлийг шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэсэн заалтуудыг огт биелүүлээгүй байна.

Тухайлбал: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолын 62-р талд Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар "... шүүгдэгч нарыг цагаатгах байр сууринаас оролцож цагаатгах талын нотлох баримт шинжлэн судлуулж шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцсон боловч цагаатгах үндэслэл болсон нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй, шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй...” гэж хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, хэт ерөнхий байдлаар бичжээ.

Гэтэл шүүгдэгч *******ын өмгөөлөгчийн хувьд миний бие түүнд холбогдуулан нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг “Хахууль авах” хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй, тус гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцоно гэдгээ шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шүүх бүрэлдэхүүнд хандан илэрхийлсэн бөгөөд улсын яллагчийн зүгээс *******ын үйл холбогдлыг хууль эрх зүйн хувьд зөв тодорхойлоогүй, төсөөтэй байдлыг ялгаж зааглаагүй нь түүний эрх зүйн байдлыг дордуулах нэг үндэслэл, шалтгаан болж байгаа талаар тодорхой үндэслэл, тайлбар бүхий санал, дүгнэлтийг гаргаж, мэтгэлцэж оролцсон боловч дээрх асуудалд шүүх бүрэлдэхүүн тодорхой дүгнэлт, хүлээн авах үндэслэлгүй талаар нотлох баримтад үндэслэсэн няцаалт огт хийгээгүй байгаад гомдолтой байна.

2. Анхан шатны шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох тухай шүүхийн тогтоолд заасан дүгнэлтдээ шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлийг иш татсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь хүлээн авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, улмаар шүүгдэгчид ял оногдуулахад хүргэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан *******т хахууль өгсөн гэх *******ы удаа дараагийн мэдүүлэгт “...Баянхонгор аймгаас зарласан эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад хуульд заасан үндэслэл, журмын ДагУУ оролцож шалгарсан. Уг тендерт өөрийн “ ” ХХК-ийг шалгаруулахын тулд хэн нэг албан тушаалтанд хахууль өгсөн, энэ талаар урьдчилан тохиролцсон зүйл байхгүй. Харин нөхөн сэргээлтийн тендерт шалгарсны дараа гэрээнд заасны дагуу аймаг, орон нутгийн төрийн санд тушаахаар авч явсан мөнгийг тухайн үед аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан ******* би тушаачихъя гэж аваад дундаас нь завшсан байна...” гэж хэргийн бодит болсон үйл баримтын талаар маш тодорхой дурджээ.

Мөн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үйл баримтын үнэн зөв болохыг нотолсон мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд *******аас авсан дээрх 100 сая төгрөгийг тэрээр Баянхонгор аймгийн МАН-ын хороонд тушааж, намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь хавтаст хэрэг авагдсан /15-р хх-ийн 89-90-р талд байх гэрч С.Рэнцэндагвын мэдүүлэг, 94- 96-р талд авагдсан Монгол ардын намын хороонд тушаасан мөнгөний баримт г.м/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл энэ нь шүүгдэгч *******ын хувьд "...хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс...” албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байх төдийгүй түүнд “ " ХХК-ийг нөхөн сэргээлтийн тендерт шалгаруулахад оролцох бодит боломж, эрх хэмжээ түүнд байхгүй, албаны чиг үүргийн хувьд аймгийн ИТХ-ын дарга нь дангаараа бие даан шийдвэр гаргах боломжгүй субъект байх тул түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэж яллах боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байгааг анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа огт анхаарч үзээгүй байна.

Мөн аливаа хүн, хуулийн этгээдээс өгсөн мөнгөний зарцуулалт нь тухайн мөнгийг хэн, ямар зорилгоор, юу гэж ойлгуулж өгсөн болох, тухайн этгээд юу гэж ойлгож авсан болохоос шууд хамааралтай байдаг бөгөөд шүүгдэгч *******ын хувьд уг 100.000.000 төгрөгийг хахууль гэж ойлгож авсан бол Баянхонгор аймгийн Монгол ардын намд тушаахгүй байсан бөгөөд намын санхүүгийн тайланд тусгаж, намын үйл ажиллагаанд бүрэн зарцуулах, намаас түүнийг нь буцаан олгох ямар ч шаардлагагүй байсан, уг мөнгийг аймгийн Монгол ардын нам үйл ажиллагаандаа зарцуулсан тул хувьдаа ашиг олсон, хахууль авсан гэж үзэх боломжгүй юм.

 Гэтэл Анхан шатны шүүх дээрх гэрч нарын гаргаж өгсөн нотлох баримт, хандив 1 байсан гэж мэдүүлсэн нөхцөл байдлыг үгүйсгэсэн буюу гэрч нарын баримт мэдүүлгийг үнэлэхгүй байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй атлаа “..хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан..., шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар болон эргэлзээ бүхий баримт тогтоогдоогүй болно" гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

 3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 62 дахь талд “...Хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийн хувьд тухайн авсан өгсөн зүйл нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө. орлого гэж тооцогддог тул Шүүгдэгч *******ы 2017 оны 6 дугаар сарын 21- ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна шүүгдэгч *******т өгсөн 100.000.000 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ...” гэж хэргийн улмаас хохирол, хор уршгийн талаарх дүгнэлтийг хийжээ.

Гэтэл дээрх хохирол, хор уршгийн талаар хийсэн дүгнэлтийнхээ эсрэг, ойлгомжгүй бөгөөд хууль зүйн агуулгагүй “ ... хахууль авах, өгөх гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 100.000.000 төгрөгөөс хэн нь хэдэн төгрөг авсан эсэх нь хэргийн зүйлчлэл болоод нөхөн төлөх асуудалд хамаарахгүй тул шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулах буюу тус бүр 25.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв..., “... Харин хахууль авах болон өгөх гэмт хэргийн улмаас иргэний хариуцагч *******д бодит хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байна....” гэсэн зүйл бичиж, 1 зуун сая төгрөгтэй тэмцэх хэмжээний бэлэн мөнгө авч, өгөлцсөн гэх асуудлыг 2 зуун сая төгрөгийн хохирол, хор уршиг бүхий хахуулийн хэрэг болгон, 2 дахин өсгөж шийдвэрлэжээ.

Тэгээд ч нэгэнт шүүхээс тухайн үйл баримтын бодит байдлыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн тул ямар ч хохирогч, иргэний нэхэмжлэгчийн асуудал огт яригдах ёсгүй бөгөөд харин хахуулийн гэмт хэргийн тухайд авсан, өгсөн зүйл нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж тооцогддог тул хураагдаж улсын орлого болгодог нь энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх талаар хууль хэрэглээний хувьд тогтсон нэгдмэл байдал юм.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 59 дэх талд “Иргэний хариуцагчийн тухайд” гэх нэрээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан, ойлгомжгүй дүгнэлтийг шүүхээс хийж, ******* гэгчийг иргэний нэхэмжлэгч болгосон гэж үзэхээр

Мөн талд шүүхээс “...Иргэний хариуцагчаар тогтоогдсон ******* нь шүүгдэгч *******тай гэм буруугийн санаа зорилгын хувьд хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн боловч яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай прокурор яллах дүгнэлтдээ дурджээ..,”...хэргийн баримтыг судлан үзвэл ******* нь 100.000.000 төгрөгийг...” нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс өөртөө дээрх нөхөн сэргээлтийн газарт хамтран ажиллах эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгын үүднээс дээрх мөнгийг *******д өгсөн үйл боловч Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн ф зарчмын хүрээнд тухайн гэмт хэрэгт оролцсон мэтээр буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ..," “..Иймд энэ хэрэгт ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, уг тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоол болон ыг иргэний хариуцагчаар тогтоосон 2023 оны 02 дугаар 05-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тогтоол шийдвэрийг тус тус хүчингүйд тооцож түүнийг иргэний нэхэмжлэгч гэж үзлээ..." гэсэн анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах эсэх нь эргэлзээтэй асуудлаар, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын тогтоолоор, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзаж гаргасан хүчин төгөлдөр прокурорын тогтоолын /тухайн холбогдсон этгээд болох ******* эс зөвшөөрч гомдол гаргаагүй/ талаар дүгнэлт хийх эрх хэмжээ анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ы бусдад хахууль болгон өгсөн гэх 100.000.000 төгрөгийг улсын орлого болгохын зэрэгцээ шүүгдэгч нараас дахин гаргуулж, иргэний хариуцагч *******д буцаан олгуулах үндэслэлгүй юм.

4. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд *******ын “...*******аас 100 сая төгрөг авсан..." гэх үйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй харин мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт тодорхойлсон “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг агуулсан байж болзошгүй байна.

Мөн *******ын үйлдлийг “...гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн..." гэх үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн “...Гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Эрүүгийн хуульд шинээр орж А ирсэн зохицуулалт тул “...2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хахууль авсан...” гэх * үйлд эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүхийн *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна.

Иймд гомдолд дурдсан дээрх үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч *******т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... 1.“...Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******аар дамжуулан 100,000,000 төгрөгийг шүүгдэгч *******аас 2017 оны 06 сарын 21-ний өдөр авсан..." гэх хэргийн тухайд

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд намайг “хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон гэх 21 гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, 25 бичгийн нотлох баримтыг нэрлэн заасан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх 46 нотлох баримтуудын алинд нь ч миний бие “...Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******аар дамжуулан “грийн ланд” ХХК-ийн *******аас 100,000,000 төгрөг авсан..." гэх үйл баримтыг нотолсон нэг ч үг, баримт байхгүй. Тодруулбал, эдгээр баримтуудаар тийм үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх тэдгээр нотлох баримтыг намайг “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байна дүгнэж байгаа нь нотлох баримтыг үнэлэх, шалгах тухай холбогдох хуульд нийцээгүй, тэдгээрийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эвдэрсэн газаргүй Баянхонгор"гэдэг дэд хөтөлбөр тусгагдсан.

Тухайн хөтөлбөрт хэд хэдэн зарчмын шинжтэй асуудал тусгагдсаны нэг нь тухайн эвдэгдсэн газар байршиж байгаа багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх асуудал байсан нь орон нутгийн иргэд өөрсдийн нутаг орны эвдэгдсэн газрын байршлыг мэддэг, тэдгээрийг нөхөн сэргээх ажиллагаанд хяналт тавих боломжийг олж харах гэсэн санаа байсан. Түүнээс биш газрыг нөхөн сэргээх үү, сэргээхгүй юу гэдэг асуудалд санал авч байгаа асуудал биш юм.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, сум, багийн Засаг дарга, шат шатны нутгийн удирдлагын байгууллагууд иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд байгаль орчин, экологийн аюулгүй байдал болон байгаль орчныг нөхөн сэргээх, геологи, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр тодорхой бодлого тодорхойлох, шийдвэрийг хэнээс ч асуухгүйгээр өөр, өөрсдийн эрх хэмжээ гаргах ёстой байдаг.

Манай аймгийн тухайд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн газар маш их байдаг. Тиймээс манай аймгийн үе үеийн Засаг дарга, ИТХ, эрх бүхий газар, нэгжүүд үүнд анхаарлаа хандуулан ажилласаар ирсэн.

Тэдгээр олон ажлуудын нэг нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт орших Тарган, Хөшөөт гэх газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийлгэх ажил байсан. Байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой үйл ажиллагааг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс хариуцан ажилладаг бөгөөд тус хэлтсээс нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг зохих хууль тогтоомжийн дагуу явуулж, “ грийн.ланд” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулан ажилласан байдаг.

Аймгийн Засаг дарга аливаа захирамж шийдвэр гаргахад аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох газар, хэлтсийн дарга нар хяналт тавьж, хамгийн сүүлд холбогдох хэлтэс агентлагийн дарга нар зөвшөөрснөөр гарын үсэг зурж гэрээг баталгаажуулах процесс явагддаг.

Тухайн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан болон гэрээ байгуулсан процессын талаарх нарийн ширийнийг би сайн мэдэхгүй. Учир нь энэ асуудлыг хариуцсан хэлтэс нь бүх ажлаа хуулийн дагуу хийсэн л гэж бодож байгаа.

Би өөрийн харьяа хэлтэс, агентлагийн дарга нарт итгэдэг. Тэдгээр хүмүүсийг хууль зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, гэрээ байгуулсан үзэх үндэслэл, эргэлзээ тухайн үед байгаагүй ба Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт орших Тарган, Хөшөөт гэх газарт байгаль орчны нөхөн сэргээлтийг “ грийн ланд” ХХК-аар гүйцэтгүүлэх гэрээ байгуулахын тулд хахууль авах ямар ч шалтгаан, үндэслэл байгаагүй болох нь намайг буруутгаад байгаа гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтууд,эдгээрийн дотор надад хахууль өгсөн гэх шүүгдэгч В., хахуулийг дамжуулан өгсөн гэх ******* нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэн няцаагдсан.

Улсын яллагчийн зүгээс намайг “...100,000,000 төгрөгөөсөө 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн авсан...” гэж хамаатуулан буруутгадаг.

УИХ-ын 2016 оны сонгуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр би Баянхонгор аймгийн Монгол Ардын намын дэд даргын хувиар сурталчилгааны бүхий л ажиллагааг удирдан зохион байгуулж байсан. Энэ нээлтийн үйл ажиллагаанд мото спортын гурван тамирчнаар мотоциклтой эргэдэг 5 минутын үзүүлбэр үзүүлсэн. Тэдгээр тамирчид дунд Батмөнх гэх залуу байсан ба тэр залуу “...би олон улсын тэмцээн уралдаанд оролцоход зардал мөнгө их шаардагддаг. Шаардлага хангасан уралдааны мотоцикл байдаггүй. Тиймээс мотоцикл авахад дэмжлэг үзүүлээч...” гэдэг хүсэлтийг тавьсан.

Би хариуд нь “...албан бичгээр хүсэлтээ ирүүлээрэй. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж манай нам ялалт байгуулбал бид чиний асуудлыг шийдэх тал дээр анхаарна...” гэх байдлаар ярьсан.

 Миний бие аймгийн Засаг даргаар томилогдсоны дараа нь мото спортын ч бил үү нэг холбооноос “...Баянхонгор аймгийн харьяат тамирчныг олон улсын шаардлага хангасан мотоциклоор хангаж үү. Нийт үнийн дүн 25,000,000 төгрөг гэсэн агуулгатай албан бичиг ирж байсан.

Миний хувьд уг хүсэлтийг цохоод холбогдох албан газар зх үүсвэрийг нь судалж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариуг явуулж байсан. Миний хувьд амлалт өгсөн учир уг хүсэлтийг шийдвэрлээд өгчих юм сан гэсэн хүсэл эрмэлзэл байсан. Тус хүсэлтийг илгээсэн албан бичигт дансны дугаараа бичсэн байсан ба “нэг нөхрийг гуйгаад" тэр албан бичигт дурдагдсан байсан дансанд нь 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Тэр тамирчдын нэг болох манай Баянхонгор аймгийн гэх Батмөнх гэдэг залууг би *******ы хүүхэд гэдгийг анх мэдээгүй ба уг асуудлыг тодорхой тайлбарлаж, мотоспортын холбооноос ирсэн бичиг зэргийг хэрэгт хавсаргаж өгсөн.

Дээрх үйл баримтаас өөр намайг “...*******аар дамжуулан *******аас 100,000,000 төгрөгийг авсан...” гэх баримтыг прокурорын зүгээс гаргаж ирээгүй ба энэ үйл баримт нь намайг бусдаас хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

1. “...Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөргийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг "," ХХК-д олгох замаар давуу байдал бий болгосон...” гэх хэргийн тухайд Прокурор болон шүүхийн зүгээс Баянхонгор аймгийн Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******ын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 7/848 дугаартай “...Жаргалант 3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусвай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “ ” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг, орон нутгийн зүгээс “" ХХ-аар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу...” гэсэн албан бичгийг “" ХХК-д хүргүүлснийг тус компанид давуу байдал бий болгосон гэж буургадаг.

Дээрх албан бичгийн дагуу “” ХХК нь “” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөргийн ам хэмээх газарт байрлах 514А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх тухай 03/17 дугаартай нөхөн сзргээлт хийлгэх гэрээг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр“” ХХК-тай байгуулуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба үүнийг ч анхан шатны шүүх зөв дүгнэсэн байдаг.

Харин анхан шатны шүүх энэ албан бичгээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөргийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “” ХХК-д олгох замаар давуу байдал бий болгосон гэж дүгнэхдээ Ашигт малтмалын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.

Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа этгээд нь тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд олборлолт явуулсан талбайгаа нөхөн сэргээх ажлыг өөрөө болон бусдаар гүйцэтгүүлэх үүрэгтэй байдаг.

Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ нөхөн сэргээлтийг ямар этгээдээр хийлгэхийг тухайн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд шийдвэрлэх эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийг ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэх үү, тусгай зөвшөөрөлгүй этгээдээр хийлгэх үү гэдгээ “” ХХК өөрөө сонгох эрхтэй.

Баянхонгор аймгийн Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга *******ын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 7/848 дугаартай албан бичиг үйлдэх болсон болсон үндэслэлийн талаар “” ХХК-ийн захирал ******* “...аймгаас нөхөн сэргээлтийг танай компаниар хийлгэхийг зөвшөөрсөн албан бичиг авч иргэж “” ХХК-ийн зүгээс шаардсан...” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн байдаг.

Ер нь уул уурхай эрхэлж байгаа компаниуд тухайн орон нутагтаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа гэдгээ харуулах нэг боломж нь орон нутгийн компани, хүмүүсээр туслан гүйцэтгэх ажлаа хийлгэсэн, ажлын байраар хангасан гэх асуудал байдаг ба үүнийгээ баримтжуулахын тулд л хийлгэж авсан бичиг юм билээ.

Манай Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 7/848 дугаартай албан бичиг байгаа эсэхээс үл хамаар ч нөхөн сэргээлтийг “” ХХК-аар хийлгэх эрх ганцхан тусгай зөвшөөрөл эзэмшигч "” ХХК-д байсан үйл баримтын талаар анхан шатны шүүх нэг ч дүгнэлт хийгээгүй нь хэргийг үнэ зөв, бодитоор шийдвэрлэж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа.

Нөхөн сэргээлт гэдэг нь тухайн эвдэрсэн газрыг тухайн компани өөрийн хөрөнгөөрөө ямар нэгэн олборлолт явуулахгүйгээр хийж гүйцэтгэж аймаг, орон нутагт нөхөн сэргээлтийн ажил хийж өгөх ёстой.

Харин нөхөн сэргээлт хийх явцдаа олборлолт явуулсан гэх асуудлыг Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 7/848 дугаартай албан бичиг, түүнээс хамаарсан үр дагавар гэж үзэх учиргүй.

Тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь хадгалагдаж байгаа талбайн хувьд олборлолт, нөхөн сэргээлтийг хамт хийгээд явах нь хуулиар зөвшөөрсөн ба бас үүрэгжүүлсэн байдаг.

Харин нөхөн сэргээлт гүйцэтгэх ажил хийж байгаа этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлгүй олборлолт явуулсан, түүнчлэн тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт явуулахаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон, эсхүл тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, дуусгавар болсон талбайд зохих этгээдийн зөвшөөрөлгүй олборлолт явуулсан бол үүнтэй холбоотой зөрчлийг хянан шийдвэрлэх харилцааг Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдсан байдаг ба ийнхүү шийдвэрлэхэд Баянхонгор аймгийн Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 7/848 дугаартай албан бичиг эерэг болон сөрөг ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй.

Эдгээр үйл баримт, тэдгээрийг нотолсон нотлох баримтуудыг анхан шатны шүүх тул бүрээс нь нягт нямбай бодитоор хянан үзээгүй, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүйгээс шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт

Дээр дурдсан үндэслэлүүдээр Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг хүсье.

Жич: Давж заалдах шатны шүүх хуралд биеэр оролцож гомдлынхоо үндэслэлийг тайлбарлах хүсэлттэй байгаа тул ийм боломжоор хангаж өгнө үү. гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...1. Тус гэрээг Баянхонгор аймгийн Засаг дарга болон Хөгжлийн бодлогын хэлтэс нь байгуулж, холбогдох хэлтэс газраараа хянуулж бүх хүмүүс нь гарын үсэг зурж баталгаажуулсан байсан тул Аймгийн Засаг даргын бодлогын хүрээнд хийгдсэн гэрээ байсан гэж үзэж орон нутгийн хэмжээнд хяналт тавих зорилгоор гэсэн тул гарын үсэг зурсан. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд ******* хэлж байсан.

2. Гэрээ байгуулагдсан гэх газар нь "" ХХК-ны 5145А тусгай зөвшөөрөлтэй талбай байсан ба тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайд хэнтэйгээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулах нь тухайн компанийн ашигт малтмал ашиглагчийн эрхийн асуудал байсан бөгөөд энэ талаар Ашигт малтмалын газар болон бусад газраас төлөөлөл болон гэрчээр асуугдсан хүмүүс "ашигт малтмал ашиглагч нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий газарт ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж болно" гзх агуулга бүхий мэдүүлэг тайлбар өгсөн байхад түүнийг шүүхээс үл харгалзан нийтэд нь хавтгайруулан ял оногдуулсанд гомдолтой байна.

3. Гэрээний үндсэн агуулга нь тухайн гэрээ бүхий газарт нөхөн сэргээлт хийх, хүлээлгэн өгөх агуулгатай байхад ашигт малтмал ашиглах нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал олгосон гэж үзэж намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд орон нутагт нэгэнт ухаад сэндийлээд хаясан газарт нөхөн сэргээлт хийх нь ямар нэгэн хууль харшлахгүй гэж үзсэн.

4. " " ХХК-ны нөхөн сэргээлт хийсэн газар нь нөхөн сэргээлт хийхээс өөр аргагүй, байсан газар бөгөөд нутгийн гар аргаар алт олборлогчид хийгээд бусад хүмүүс байнга ухаж, төнхөж байдаг байсан газар юм. Энэ газрыг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь нөхөн сэргээлт хийлгэнэ гэж орж ирсэн нь буруутгах аргагүй байсан. Яагаад гэвэл "" ХХК нь " " ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оруулж гэрээ байгуулсан байсан.

5. Анхан шатны шүүхээс намайг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд ч гэсэн энэ байдал тогтоогддоггүй.

6. Тухайн газарт нөхөн сэргээлт хийлгээд хүлээлгэн өгсөн байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Иймд намайг гэмт хэрэг хийсэн гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзсэнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа тул Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/224 тоот тогтоолын надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 Шүүгдэгч *******ын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүх *******ыг  гэм буруутайд тооцохдоо *******ын  оролцсон аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай гэрээ байгуулсан асуудал нь яагаад хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйл болоод байгаа талаар бүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгтэй “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэж заажээ. Дээрхээс үзэхэд гэмт хэргийг 2 ба түүнээс дээш урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан үгсэн тохиролцохгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн байхаар байна...” гэжээ. Өөрөө хэлбэл “” ХХК-ийн захирал ******* нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн эзэмшлийн газарт гэрээгээр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж байгаа, байж болохгүй ямар давуу байдлыг олж авсан, энэ хэргийн бусад нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа, гэрээ байгуулахдаа улс төрд нөлөө бүхий этгээд, Баянхонгор аймгийн засаг дарга *******д хэрхэн, яаж нөлөөлж, хатгаж оролцсоныг бүрэн тогтоож чадаагүй юм. Хэрэгт авагдсан “” ХХК-ийн хийсэн 2к/01, ТГ/01 дугаартай гэрээнүүд нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга ******* гэрээг байгуулж, Хууль зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг хянаж, засаг дарга ******* батлан тус бүр гарын үсэг зурсан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *******ыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Засаг дарга *******д нөлөөлж хатгасан гэх тодорхой баримт байдаггүй бөгөөд, Засаг даргад бус “” ХХК-д албан бичиг хүргүүлж, гарын үсэг зурсан нэр бүхий төрийн захиргааны албан хаагчдын аль нэгэнд нөлөөлж, хатгасан бол хэргийн зүйчлэл хөнгөрч өөрчлөгдөх боломжтой юм. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангагдаагүй байх учир *******од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, мөн анхан шатны шүүхээс түүнд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймгийн прокурорын газрын орлогч прокурор ******* хяналтын прокурор ******* бид нар дараах дүгнэлтийг гаргаж байна. Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс “...эрх бүхий албан тушаалтан улс төрд нөлөө бүхий албаны чиг үүрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө...” гэж дүгнэсэн байсан. Хийх ёстой зүйлээ хийсний төлөө гэдэг нь хууль ёсны дүгнэлт гэж үзэж байна. Хөрөнгө орлогыг хураасан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж харж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэмэлт тайлбар байхгүй гэв.

Иргэний хариуцагч ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Гомдлыг хүлээн авч цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан гэм буруугүйд тооцож хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл тогтоогдож байгаа учир хэрэгт цугларсан нотлох баримтаар шийдвэрлэж өгнө үү. Энэ хэргийн тухайд прокурорын яллах дүгнэлт 2 удаа хүчингүй болсон байсан. Прокуророос нотлох баримт цуглуулах шаардлага тавьсан боловч ажиллагаа огт хийгээгүй орж ирсэн байна. Давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгчийн өмгөөлөгч : Улсын яллагчийн хувьд манай үйлчлүүлэгчийн тайлбарт няцаагаагүй. Гомдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолын *******т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нотлогдоогүй гэж үзэн мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Иргэний эрх зүйн маргаан гэж үзэж байна гэв.

 Шүүгдэгч *******ы өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний зүгээс шүүгдэгчийг гэм буруутайд эргэлзэж байгаа учир цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцсон нь хангалттай нотлох баримт байхгүй байна. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын өмгөөлөгч , шүүгдэгч *******, шүүгдэгч *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч *******, ******* нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх болон хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй, хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг  эцэслэн шийдвэрлэсэн  нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй  болжээ.

1. Анхан шатны  шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгч нэг бүрийн үйл, түүний гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоон,  хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Прокурорын яллах дүгнэлтийн товч утгад бичигдсэн байдлыг бүхэлд  нь хуулж бичиж улмаар Эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан яллаж байгаа гэмт хэргийн товч утгыг бичихдээ эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан

- Аймгийн ИТХ-ын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 79 дүгээр тогтоол

- Аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/433 дугаар захирамж

- Аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 7/848 тоот албан бичиг

- ХХК, ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн  байгуулагдсан нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ 03/17

- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “ ” ХХК гэх  Аймгийн ЗДТГ, ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ /дугааргүй/

- ХХК, ХХК-ин хооронд байгуулагдсан  2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн нөхөн сэргээлтийн гэрээ

- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “ ” ХХК гэх  Аймгийн ЗДТГ, ХХК, Жаргалант сумын Засаг дарга нар байгуулсан  2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн  ТГ/01  гэрээ

- Аймгийн ЗДТГ, -грийн  ланд ХХК нарын хооронд  2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Баянхонгор аймгийн Баян-өндөр сумын 4 дүгээр сагийн Тарган-Хөшөөт хэмээх газарт нөхөн сэргээлт хийх  НС/2017/16 тоот гэрээ зэрэг 8 төрлийн эрхийн акт, албан бичиг, гэрээ зэргийг иш татаж бичихдээ  Аймгийн ИТХ-ын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 79 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/433 дугаар захирамжийн талаар ямар нэг утга санаа бичилгүйгээр “дагуу” гэж бичсэн нь ойлгомжгүй болж улмаар  дээрх эрхийн актууд  болоод гэрээ, албан бичгүүд нь эрх бүхий албан тушаалтнуудын албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт  хэрхэн уялдаа хамааралтай болох нь ойлгомжгүй  байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг  зөв тогтоолгүйгээр яллах дүгнэлтийн  товч утгад үндэслэн хэргийг  шийдвэрлэсэн нь  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  бичигдэх шаардлагад нийцээгүй .

Гэмт хэргийн үйл баримттай салшгүй холбоотой дээрх  эрхийн актууд болон албан бичиг, гэрээ зэрэг баримтуудыг яллах дүгнэлтийн хавсралтад бичээгүй орхигдуулжээ.

2. Шүүгдэгч *******,*******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоосон  Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 962 дугаар захирамж хүчинтэй хэвээр байх бөгөөд  Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4/739 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4, 4.1 дүгээр зүйлийн 2.3 -т тус тус заасны дагуу прокурорын хяналтын харьяаллыг өөрчлөн Баянхонгор аймгийн Прокурорын газарт тогтоосон нь тус хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр  хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

3. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаар магадлалд “...иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ******* нь ямар зорилгоор 100 000 000 төгрөгийг Д.Баярсайхан, ******* нарт бэлнээр өгснийг шалгах, хохирогчоор тогтоогдож байсан ******* нь ямар учраас 100 000 000 төгрөгөө  нэхэмжлэхгүй зориулалтын дагуу зарцуулсан гэж хүсэлт гаргасан учир шалтгааныг бодитой тогтоох...” зэрэг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Прокурорт буцаасан байхад   анхан шатны шүүх “...******* нь 100.000.000 төгрөгийг *******д өгөхдөө “ ” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, байгуулах ашиг сонирхлын үүднээс өөртөө дээрх нөхөн сэргээлтийн газарт хамтран ажиллаж эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгын үүднээс дээрх мөнгийг *******д өгсөн үйл боловч “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Монгол Улсын Үндсэн Хуульд заасан зарчмын хүрээнд түүнийг тухайн гэмт хэрэгт оролцсон мэтээр буруутгах хууль зүйн үндэслэлгүй...” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

4. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар тодорхой заасан бөгөөд үүнийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх үндэслэл болдог тул дээр дурдсан нотолбол зохих байдлуудыг хэрэг нэг бүрд, холбогдсон этгээд тус бүрээр нотолсон байхыг шаардаж байхад  шүүгдэгч *******ыг хахууль авсан гэх хэргийн бүхий л нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой, хамааралтай, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн, хангалттай цуглуулан бэхжүүлээгүй, эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогоогүй  байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******од Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ  улс төрд нөлөө бүхий этгээдийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд хатгасан гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, /10.000/ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэж  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу  тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь  гэмт хэргийн субъектийн хувьд  улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарахгүй харин   аж ахуйн нэгжийн албан тушаалтан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар   торгох ял оногдуулж шийдвэрлэн Эрүүгийн хуулийг  буруу тайлбарлан хэрэглэсэн, тухайн  зохицуулалтад нийцэхгүй байна.

6. Анхан шатны шүүх нь яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийсэн, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэхдээ болон гэм буруугийн  шүүх хуралдаанд  гэрч Б.Дулмаа, Д.Мөнх-Эрдэнэ, иргэний хариуцагч ******* нарыг оролцуулахыг хүссэн Прокурорын саналыг  хэрхэн  шийдвэрлэсэн  болох нь тодорхойгүйгээр, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.13 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн үндэслэл болно.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Прокурорт буцааж,  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч гийн ”...шийтгэх тогтоолын шүүгдэгч *******т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэхийг...”,

Шүүгдэгч *******ын “...  шийтгэх тогтоолын надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулахыг...”,

 Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ын “...*******од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон цагаатгуулахыг...” хүссэн гомдлуудад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1.1-1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй  болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт хэргийг  Прокурорт очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                          Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                      Т.ГАНЧИМЭГ