2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04225

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж, 70,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “М  ХХК нь И ХХК..-тай 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ирээдүйн билэг хотхоны үйлчилгээний төвтэй .. айлын орон сууцны барилгын 2 дугаар барилгын 130 айлын 13 давхар орон сууцны барилга болон гадна тохижилтын ажлыг гүйцэтгэж, төлбөрийн зарим нөхцөлийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Энэхүү гэрээний дагуу С.О.. миний бие И эм эн констракшн компанитай 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүйн билэг хотхоны А блок, 2 дугаар орцны ...  /F орон сууц/ баригдаж байгаа 2 өрөө орон сууцыг нийт 122,188,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний төлбөрийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 112,188,000 төгрөг, үлдэх 10,000,000 төгрөгийг барилгын улсын комисс хүлээн авсны дараа 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгасан. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг орон сууцанд нүүж орсон. Гэрээний дагуу орон сууцыг иргэн С.О..т хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй, өр төлбөргүй талаар И ХХК.. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... албан бичгээр М ХХК..-д албан ёсоор мэдэгдэж, хариуцагч М ХХК.. нь хүлээн зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М-23 тоот "Орон сууц захиалгаар бариулах гэрээ" шинэчлэн байгуулж гэрээний 2.1-д “Захиалагч нь гэрээний нийт төлбөр болох 122,188,000 төгрөгийг гэрээ хийснээс хойш 6 /Зургаан/ сарын дотор буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө" гэж, мөн гэрээний 2.2-т "Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг И ХХК..-д төлсөн гэж гэрээний буюу орон сууцны төлбөрийг захиалагч буюу С.О.. миний бие бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч М ХХК.. нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүйн билэг хотхоны ... 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд уг асуудлаар тус компанитай удаа дараа уулзсан боловч үр дүн гарахгүй, гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т зааснаар ... ... 78 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж, нэхэмжлэгч С.О..ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч М ХХК..-д даалгаж, М-ийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “... нутагт баригдсан 260 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих гэрээг М ХХК.. нь И ХХК-тай байгуулсан. Өөрөөр хэлбэл И.. ХХК-ийн захиалгаар М ХХК.. үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар болсон. М ХХК.. нь И ХХК..-тай харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр №06ХУД дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр И ХХК.. нь М ХХК..-ийн захиалгаар ... орон сууцны барилгын ажлыг болон гадна тохижилтын ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 12,835,447,000 төгрөгөөр бүрэн дуусгахаар харилцан тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч И ХХК.. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны барилгыг бүрэн дуусгаагүй, гадна тохижилтын ажлыг гүйцэтгээгүй орхисон тул гүйцэтгэгчийн хийгээгүй ажлуудыг Ирээдүйн билэг ХХК болон М ХХК..-иуд гүйцээн дуусгасан. М ХХК.. болон И ХХК..-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.1.8-д "Гүйцэтгэгч нь ажлыг чанаргүй, буруу, дутуу, хийж гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах хүртэл Захиалагч санхүүжилтийг хойшлуулах эрхтэй" гэж заасан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч И ХХК.. нь ажлаа дутуу гүйцэтгэсэн тохиолдолд М ХХК.. нь санхүүжилтийг олгохгүй хойшлуулах эрхтэй болно. И ... ХХК нь Орон сууцыг худалдан борлуулах тохиолдолд М ХХК..-д албан бичгээр мэдэгдэж, М ХХК.. нь худалдан борлуулахыг зөвшөөрсөн буюу санхүүжилтийг олгох үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд И...ХХК-д мэдэгдэж гэрээ байгуулах зөвшөөрөл хүсдэг байсан. М ХХК..-ийн хувьд тухайн орон сууцыг худалдахыг зөвшөөрсөн зөвшөөрөл олгоогүй болно. Өнгөрсөн хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сард И ХХК..-ийн М ХХК..-ийн зөвшөөрөлгүй худалдсан орон сууцуудыг худалдан авсан иргэдэд дээр дурдсан нөхцөл байдлыг тайлбарлан иргэдтэй дараах нөхцөл байдлыг тохиролцсон. И ХХК..-аас орон сууц худалдан авсан иргэнийг М ХХК.. нь орон сууцанд оруулна. Тухайн иргэн нь орон сууцны үнийг М ХХК..-д төлнө. Орон сууцны үнийг төлсөн тохиолдолд М ХХК.. нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх эрхийг гэрчилгээг иргэний нэр дээр гарган өгнө гэж иргэн нэг бүртэй харилцан тохиролцсон тул энэ агуулгаараа гэрээ байгуулсан. М ХХК.. болон иргэн С.О.. нарын хооронд байгуулсан гэрээнд заасан талуудын үүрэг нь дээр дурдсан дарааллаар хэрэгжихээр харилцан тохиролцсон. Өнөөдрийн байдлаар иргэн С.О.. нь орон сууцныхаа түлхүүрийг гардан аваад орон сууцандаа ороод байна. Өөрөөр хэлбэл М ХХК.. болон иргэн С.О.. нарын харилцан тохиролцоонд заасан М ХХК.. нь эхний үүргээ биелүүлээд байна. Одоо иргэн С.О.. нь орон сууцны үнийг М ХХК..-д төлөх, ингэснээр М ХХК.. нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн С.О..т гарган өгөх үүргүүд үлдээд байгаа болно. Гэтэл иргэн С.О.. нь өөрийн төлбөр төлөх үүргийг биелүүлэлгүй орон сууцны гэрчилгээг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, И ХХК..-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч С.О.. нь ...2 өрөө орон сууцны төлбөрийг төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж, 70,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд заасан орон сууцны төлбөр төлөгдөөгүй байгаа гэж маргажээ.

 

            6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч С.О.. нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ...2 өрөө орон сууцыг 122,188,000 төгрөгөөр худалдан авахаар И ХХК..-тай харилцан тохиролцжээ. /хэргийн 4-6/

 

            Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 112,188,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 122,188,000 төгрөгийг Н.Б-н дансанд шилжүүлсэн бөгөөд И ХХК.. төлбөр авснаа баталгаажуулжээ./хэргийн 7-8/

 

              Түүнчлэн нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дээрх орон сууцыг 122,188,000 төгрөгөөр худалдан авахаар М ХХК..-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулжээ. /хэргийн 10-12/

 

            Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчид орон сууцны эзэмшлийг шилжүүлснийг зохигч үгүйсгээгүй бөгөөд гэрээний 2.1-д “захиалагч нь гэрээний нийт төлбөр болох 122,188,000 төгрөгийг гэрээ хийснээс хойш 6 сарын дотор буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө”, 2.2-д “Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг И ХХК..-д төлсөн”, 5.3-д “орон сууцны төлбөрийг 100 хувь төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгснөөр дээрх гэрээний үүрэг гүйцэтгэсэн болно. Захиалагчийн орон сууцны төлбөрийг бусдад төлсөн гэх маргаан М ХХК..-д хамааралгүйг талууд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөр бүрэн төлөгдөх гэж төлбөр М ХХК..-ийн дансанд төлөгдөхийг ойлгоно.” гэж гэрээгээр тохиролцжээ.

 

7. Нэхэмжлэгч С.О.. болон хариуцагч М ХХК.. нар 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... орон сууцыг 122,188,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна зохигч энэ талаар маргаагүй болно.

 

8. Нэхэмжлэгч төлбөр төлөх гэрээний үүргээ И ХХК..-д шилжүүлснээр гүйцэтгэсэн гэсэн бол хариуцагч М ХХК.. орон сууцны төлбөр төлөгдөөгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч С.О.. нь маргаан бүхий орон сууцыг 122,188,000 төгрөгөөр худалдан авахаар И ХХК..-тай харилцан тохиролцож, 122,188,000 төгрөгийг Н.Б-н дансанд шилжүүлэхдээ орон сууцны өмчлөгч М ХХК..-д мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг аваагүй байна.

 

Хариуцагч хариу тайлбартаа “М ХХК.. болон И ХХК.. нарын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 4.1.8-д гүйцэтгэгч ажлыг чанаргүй, буруу, дутуу хийж гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах хүртэл захиалагч санхүүжилтийг хойшлуулах эрхтэй” гэсний нэхэмжлэгч үндэслэл бүхий баримтаар үгүйсгээгүй бөгөөд нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” зааснаар М ХХК.. нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хэнд, хэзээ, ямар нөхцөлөөр худалдахаа шийдэх эрхтэй бөгөөд үүнийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус болно.

 

Нэхэмжлэгч нь И ХХК..-тай гэрээ байгуулах болон төлбөрийг түүнд шилжүүлэх болсноо өмчлөгч М ХХК..-д мэдэгдээгүй, өмчлөгч М ХХК.. нь И ХХК..-д орон сууцыг захиран зарцуулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд И ХХК.. болон С.О.. нарын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх шилжсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            9. Түүнчлэн хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэхэд хариуцагч М ХХК.. нь И ХХК.. болон С.О.. нарын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас шинээр 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулжээ.  

 

            Энэхүү гэрээний 2.1-д “захиалагч нь гэрээний нийт төлбөр болох 122,188,000 төгрөгийг гэрээ хийснээс хойш 6 сарын дотор буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө”, 2.2-д “Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг И ХХК..-д төлсөн”, 5.3-д “орон сууцны төлбөрийг 100 хувь төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгснөөр дээрх гэрээний үүрэг гүйцэтгэсэн болно. Захиалагчийн орон сууцны төлбөрийг бусдад төлсөн гэх маргаан М ХХК..-д хамааралгүйг талууд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөр бүрэн төлөгдөх гэж төлбөр М ХХК..-ийн дансанд төлөгдөхийг ойлгоно.” гэж гэрээгээр тохиролцсоноос үзэхэд гэрээний төлбөрийг 6 сарын дотор хариуцагч М ХХК..-ийн дансанд шилжүүлэх, төлбөрийг С.О.. болон И ... ХХК-ний хэн аль нь шилжүүлснээр үүрэг биелэгдэхээр тохиролцжээ.

 

Үүргийн эрх нь харьцангуй эрх болохын хувьд гэрээний талуудын хооронд эрх, үүрэг үүснэ. Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагыг гуравдагч этгээд хүлээх эрх зүйн үндэслэлгүй байхаас гадна өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур, өмчлөгч мэдээгүй, зөвшөөрөөгүй байхад өмчлөх эрх бусдад шилжиж болохгүй юм. 

 

Иймд нэхэмжлэгч нь төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул хариу үүрэг болох орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг өмчлөгчид төлснөөр өмчлөх эрх үүсэх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулах, гэрчилгээ гаргуулахыг даалгах шаардлага мөн хэрэгсэхгүй болно.

 

11. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах 70,200 төгрөгийг зардал гарсныг гэрээний үүргийн зөрчил гэж үзэхгүйгээс гадна үүнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

12. Иймд нэхэмжлэгчийн ... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж, 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 770,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 770,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК..-д холбогдох С.О..ийн ...өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж, 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 770,000 төрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 770,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ