| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03368/И |
| Дугаар | 192/ШШ2025/03992 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/03992
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 000 дүгээр хороо, Москва апартмент, 00 байр, 00тоот хаягт оршин суух, ДГ регистрийн дугаартай, Д Э,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 00дүгээр хороо, Москва апартмент 00 байр, 00оот хаягт оршин суух, ВА4 регистрийн дугаартай, Ж, М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Баянбулаг гудамж, 00 тоот хаягт оршин суух, 00 регистрийн дугаартай, Сын О
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Баянбулаг гудамж, 00 тоот хаягт оршин суух, 000 регистрийн дугаартай, БынТ нарт холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32,960,200 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Д.Э, Ж.Ма нарын нэхэмжлэлийн шаардлага 32,960,200 төгрөгийг хариуцагч С.О Б.Т нар төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 2,746,683 төгрөгөөр нэхэмжлэгч Д.Эад төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Д., Ж.М, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Э, Ж.М нарын нэхэмжлэлтэй С.Б. нарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32,960,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д. Ж.арын нэхэмжлэлийн шаардлага 32,960,200 төгрөгийг хариуцагч С.О, Б.Т нар төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 2,746,683 төгрөгөөр нэхэмжлэгч Д.Э-п төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,751 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 161,375.5 төгрөг, хариуцагч С.О, Б.Тнараас 161,375.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Э, Ж.Мнарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хармуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН