| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0245/З |
| Дугаар | 128/ШШ2025/0535 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2025/0535
| 2025 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 128/ШШ2025/0535 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, , , , , , , , , , М.*******, ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б./
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Хариуцагч: Хот байгуулалт, Хотын стандартын газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Гуравдагч этгээд: ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.
Маргааны төрөл: Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг, Хот байгуулалт, хотын стандартын газраас ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , , Т.Бямба, *******, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Хот байгуулалт, Хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цэнд-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч *******, , , , , , , , , , М.*******, , нар нь Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, Хотын стандартын газарт тус тус холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсэг, Хот байгуулалт, хотын стандартын газраас ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Анх маргаан бүхий газрыг ХХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 давхар дулаан гараж, нэг давхартай үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалтаар 1*******0 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, 000017427 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн гэрээг байгуулж, кадастрын зургийг баталгаажуулсан байна. /хавтаст хэрэг 1-ийн 132, 126-128, 212-218,
2.2. ХХК, иргэн Л. нарын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлт зэргийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/*******8 дугаар захирамжаар газрын эрхийн гэрчилгээг Л.т шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугааp сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1100 м.кв газрыг авто тээврийн дулаан зогсоолын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Л.тай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зургийг баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. /хавтаст хэрэг 1-ийн 226-227, 199, 154-159, 119-122/
2.3. Үүний дараа иргэн Г., иргэн Л.ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбатаа нарын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн хүсэлт зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар маргаан бүхий Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1100 м.кв газрыг авто тээврийн дулаан зогсоолын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг ХХК-д шилжүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зургийг баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. /хавтаст хэрэг 1-ийн 164, 150, 123-125, 103-110/
2.4. Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн ерөнхий архитекторын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн даалгавар, төлөвлөлтийн хязгаарын схем зургийг баталжээ. /хавтаст хэрэг 1-ийн 95-99/
3. Нэхэмжлэгч нар болон Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 51, *******, *******-А,,,, 84 дүгээр байрнуудын оршин суугчдаас тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэсвгэр, Таван Эрдэнэ захын урд талд байрлах гараашууд байрлаж байсан газарт ХХК-д газар эзэмшүүлж, олон нийтийн эзэмшлийн газарт барилгын ажил хийгдэхээр хашаа барьж эхэлж байгаа нь оршин суугчдын эрүүл, аюулгүй, амар тайван орчин нөхцөлд амьдрах эрхийг зөрчиж байгаа тухай гомдлыг Нийслэлийн Засаг даргад гаргасан байх ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Барилга, газрын харилцааны эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Гомдол гаргагч оршин суугчидтай Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас уулзалт зохион байгуулж уулзсан ба тухайн байршилд орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгоогүй болохыг мэдэгдэж, барилгатай холбоотой асуудлаа Хот байгуулалт, хотын стандартын газраас тодруулж болох талаар албан бичгийг өгсөн талаар өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн тухай бүртгэл хяналтын картад тэмдэглэжээ.
4. Нэхэмжлэгч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны *******, *******-А,,,,, байрны оршин суугчид бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй" гэж заасныг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамж, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар "" ХХК-д 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, цаашлаад 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж, барилгын зориулалтыг "Сургалт, хүмүүжлийн барилга" байхаар тодорхойлсон нь нэхэмжлэгч бидний эрхийг зөрчиж байна. Энэхүү маргаан бүхий газарт хуучин 1 давхар тоосгон гараашнууд байсан бөгөөд "Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх" гэх зорилгоор гараашнуудыг буулган чөлөөлж байсан. Ийнхүү чөлөөлөгдсөн газар нь нийтийн эдэлбэр, явган хүний зам талбай, авто машины зогсоол байдлаар ашиглагдана гэж оршин суугчид бид ойлгож байсан.
Манай байрнуудын дундах замын ачаалал хэрээс хэтэрсэн, байнгын автомашины түгжрээтэй, автомашин тавих газаргүйн улмаас явган хүний зам талбай дээр машинаа тавьдаг, явган хүн, автомашины нэвтрэх, зорчих боломж хязгаарлагдмал, иргэд бидний аюулгүй тав тухтай амьдрах эрх маань зөрчигдөж байсан. Гэтэл дахин энэхүү газар дээр барилга баригдсанаар хүн ам, барилгажилтын нягтралыг нэмэгдүүлэх, цаашлаад иргэд бидний эрүүл аюулгүй орчинд, тав тухтай амьдрах эрх нэмж зөрчигдөхөөр болсон. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт нь тус газрын орчмын иргэдийн эрхийг хамгаалахтай холбоотой. Энэхүү хуулийн зохицуулалт зөрчигдсөнөөс тус газарт амьдарч буй нэхэмжлэгч бид хохирох юм.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-д заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчиж "" ХХК гэх хуулийн этгээдэд 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэр, сургалт хүмүүжлийн барилгын А даалгавар олгосон Хот байгуулалт, хотын стандартын газрын шийдвэрүүд нь хууль бус, орчинд нь амьдарч буй иргэд бидний эрхийг ноцтой зөрчиж, амьдралын нөхцөлийг улам дордуулж байна.
Бидний зүгээс дээрх асуудлаар Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт Хотын стандартын газар, Баянгол дүүргийн Засаг дарга зэрэг холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хандаж үзсэн бөгөөд бодитой арга хэмжээ аваагүй, зөвхөн мэдээлэл л өгсөн. Нийслэлийн Засаг дарга Х.******* 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргахад 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариу өгсөн. Үүний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, шүүгчийн захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардаж авснаар нэхэмжлэлээ тодруулан дахин гаргаж байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамж, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгавраас шалтгаалж нэхэмжлэгчдийн эрх зөрчигдөж байх тул хүчингүй болгож өгнө үү. гэж нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг, Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэгч 13 иргэн Баянгол дүүргийн 18, 19 дүгээр хороонд амьдардаг. Өөрсдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх зөрчигдөж байна гэж үзэж Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий 1100 м.кв газрын орчмын хэсэг бол хүн амын нягтаршил хэтэрсэн байршил байдаг. Байршил нь хорооллын Таван-Эрдэнэ захын урд талд байдаг. Тухайн газар үзлэг хийсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нарын хувьд тухайн газрын ачаалал, түгжрэл, хүн амьдрах, хүүхдүүдээ тоглуулах тоглоом талбайгүй, хүмүүс зорчих боломжгүй, автомашины түгжрэл үүсдэг газар байна гэх утгаар тайлбарлаж нэхэмжлэл гаргасан. Энэ газарт хуучин нэг давхар тоосгон гараашнууд байдаг байсан. Нийслэлийн хэмжээнд гараашийг буулгах арга хэмжээ, аян өрнөсөн. Энэ аяны цаад зорилго нь нийтийн хэлбэр газрын хэмжээг ихэсгэж, ногоон байгууламж, тоглоомын талбай барих, явган хүн болоод автомашины зорчих, нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилготой байсан. Тухайн гараашнуудыг Нийслэлийн зүгээс буулгаж байна гэж оршин суугч нар үзэж байсан. Гэтэл гарааш байрлаж байсан газарт ХХК 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн захирамжаар 1100 м.кв газрыг эзэмшдэг. Газар эзэмших зориулалт захирамжид дурдсанаар тээврийн хэрэгслийн дулаан зогсоол гэсэн байсан. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар "" ХХК-д 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, цаашлаад 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж, барилгын зориулалтыг "Сургалт, хүмүүжлийн барилга" байхаар тодорхойлсон. Ийм ялгаатай зориулалтуудаар Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газрын эрхийн акт, захирамжууд, даалгаврууд гарсан байна гэж үзэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан зохицуулалтын дагуу ХХК газар эзэмших, барилга барих боломжгүй газар, хүн ам барилгажилтын даац хэтэрсэн тул хуулиар хориглосон. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй" гэж заасныг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамж, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч нар Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар, дүүрэг зэрэг хандаж бүх газарт хандаж байсан.Тухайн орчмын иргэд 10 гаруй хуудас гарын үсэг зураад гомдол саналаа илэрхийлсэн. Бид нар энэ газрыг хуульд заасан зориулалтын дагуу нийгмийн шинжтэй нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн байдлаар цаашид ашиглах, СӨХ-ийн орчны газар байдлаар хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаад ашиглах маягаар хүсэлтэй байна гэж хүсэлт гаргаж, уламжилсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт хандсан гомдлыг шийдвэрлэх хүрээнд хуулийн хэлтсээс хууль зөрчсөн үйл ажиллагаа байна гэсэн хариу өгч байсан. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газрын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул бид нар шүүхэд хандсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2023 оны 64 дүгээр тогтоолыг үндэслээд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг хэрэгжүүлж, хангуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор газрын зөрчил арилгуулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотойгоор энэ зохицуулалтыг хэрэгжүүлнэ гэсэн байсан. 111 байршилд хүн амын нягтаршил хэтэрсэн байршлуудыг тогтоолоороо тогтоосон. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т заасан тохиолдолд хэрэгжинэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол болоод Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т заасан зохицуулалтын хүрээнд хэн нэгэн иргэн, хуулийн этгээд, эсвэл тухайн газар нутагт амьдарч байгаа оршин суугчдын эрхийг хамгаалж байгаа. Энэ хуулийн зохицуулалт зөрчигдөхөд нэхэмжлэгч нарын эрх, сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжийн ХХК-тай холбогдох хэсэг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байрны хажуу талын гараашнуудыг буулгаж эхлэхэд Нийслэлээс арга хэмжээ аваад буулгаж байна гэж ойлгож байсан. Бид нар энэ газарт орон сууц баригдах гэж байна гэдгийг сонсоод Нийслэлийн зүгээс гаргаж байгаа арга хэмжээ авагдаагүй байна гэдгийг ойлгосон. Ямар компанид энэ газрыг өгсөн, юу барих гэж байгаа талаарх мэдээллүүдийг тодорхой болгохын бид нар Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт албан тоо, хүсэлт явуулсан. Тэгэхэд зөвхөн авто зогсоолоор ашиглах зориулалттай газар гэсэн хариу ирсэн. Баянгол дүүргийн газрын албанаас гараашны зориулалтаар ашиглахаар ХХК-д олгогдсон байна гэсэн хариу ирсэн. Бид нарт Хот байгуулалт, хотын стандартын газраас хариу өгөхдөө сургалт хүмүүжлийн төвийн барилга барих зориулалтай олгосон байна гэсэн хариу өгсөн. Өнөөдөр газрын зориулалт нь авто зогсоол гэж байгаа. Тэгэхээр яагаад 4 ба түүнээс доош давхар "Сургалт, хүмүүжлийн барилга барихаар болсон талаарх асуудал хөндөгдөж байна. Бид нар үүнийг хууль зөрчиж байна гэж үзэж байна. Бид нар Х.Нямбаатар даргад албан тоот, хүсэлт явуулж байсан. Х.Нямбаатар дарга энэ газрыг зөвхөн авто зогсоолоор ашиглана гэсэн хариу тайлбар хэлсэн. Х.Нямбаатар даргын томилсон мэргэжилтэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж байна. Энэ газарт Сургалт, хүмүүжлийн барилга барихаар болсон байхад энэ мэргэжилтэн өнөөдөр энэ асуудлыг цааш нь нягталж үзэхгүйгээр, өнгөцхөн хариулт өгсөн. Яагаад бид нарт өнгөцхөн хариулт өгсөн гэдэг нь сонин байна. Бид нар энэ асуудлаар газрын албаны кадастрын хэлтсийн даргад хандаж байсан. Бид нар ...Энэ газрыг авто зогсоолын дагуу ашиглах байтал яагаад газрын зориулалт нь өөрчлөгдсөн вэ?... гэж асуусан. Тэгэхэд кадастрын албаны дарга ...Зориулалт нь авто зогсоол... гэсэн хариу өгсөн. Гарааш буулгаж эхлэхэд би тэнд очиж уулзсан. Танайх ямар шалтгаанаар гарааш буулгаж байгаа талаар асуусан. Тэгэхэд бид нар газрын гэрчилгээг харуулсан. Энэ газрын гэрчилгээгээр уншаад, QR кодоор үзэхэд 4 ба түүнээс доош орон сууц гэсэн зорилт зүйл гарч ирсэн. Кадастрын албаны дарга бид нарт энэ газрыг зөвхөн авто зогсоолоор олгосон гэж хэлэхэд дахин QR кодыг уншуулахад авто зогсоол гэж өөрчлөгдсөн. Би кадастрын албаны дарга ...Та гэрчилгээгээ хараарай. Үүн дээр яагаад дөрөв ба түүнээс доош нийтийн орон сууц гэж байгаад одоо яагаад авто зогсоол болоод өөрчлөгдсөн вэ?... гэж асуусан. Тэгэхэд ...Энэ манай компьютерын алдаа байх магадлалтай... гэсэн хариу тайлбар хэлсэн. Бид нар ...Яагаад 4 ба түүнээс доош гээд сургалт хүмүүжлийн төвийн барилга болсон вэ... гэж асуусан. Тэгэхэд ...Энэ компани газрын албанд 16 давхар хоёр орцтой орон сууц барих хүсэлт өгсөн. Бид нар энэ хүсэлтийг хүлээж аваагүй... гэсэн хариу тайлбар хэлсэн. Энэ компани энэ газрыг зөвхөн зогсоолын зориулалтаар ашиглах биш, сургалт хүмүүжлийн нэрийн 16 давхар эсвэл түүнээс дээш барилга барих нь тодорхой байна гэж харж байна. Иймд бид нарын зүгээс энэ захирамжийг хүчингүй болгох ёстой юм байна гэж шийдсэн. Хот байгуулалт, хотын стандартын газарт юуг үндэслээд 4 ба түүнээс доош орон сууц барихаар зөвшөөрөл өгсөн юм бэ гэдэг нь сонин байна. Яагаад Хот байгуулалт, хотын стандартын газар газрынхаа захирамжийг үздэггүй юм бэ? Газрын захирамж дээр гарааш гээд бичсэн байхад 4 ба түүнээс доош орон сууц барих гээд бичсэн байгаа вэ? Үүнийг хуурамч баримт гэж үзэж байна. Яагаад захирамжаасаа зөрүүлээд сургалт хүмүүжлийн төвийн барилга барихаар өсгөн вэ? Энэ нь сонин байна. Хот байгуулалт, хотын стандартын газар хуулийн дагуу стандарт явах ёстой бол захирамжаа үзэх ёстой. Тухайн захирамжид зогсоол гэж бичсэн байхад сургалт хүмүүжлийн төвийн барилга гэж бичсэн байгаа нь анхаарал татаж байна. Бид нар энэ талаар Ntv телевизэд сурвалжилга өгсөн. Компакт сиди дискээр баталгаажуулж өгсөн. Энэ сурвалжилгаас кадастрын албаны дарга газрын зориулалт нь дулаан авто зогсоолын зориулалттай гэж хэлсэн. Харин Хот байгуулалт, хотын стандартын газар сургалт хүмүүжлийн төвийн барилга барих даалгавар өгсөн гэж хэлсэн байгаа. Хэрвээ энэ газарт орон сууц барих юм бол энд амьдарч байгаа оршин суугч бид нарын маш олон эрхүүд зөрчигдөнө гэж үзэж байна. Нэгдүгээрт ус дулаан халаалтын даац муудах, даац нь хэтрэх гэсэн зөрчил гарна. Хоёрдугаарт автомашины түгжрээ нэмэгдэх магадлалтай. Барих гэж байгаа барилгын хажуу талд манай хорооллыг Модны 2-ын туслах замтай холбосон ганц туслах зам байдаг. Энэ туслах замын ачаалал их нэмэгдэнэ. Энэ замаар галын болон түргэний машинууд ороход хүндрэлтэй байгаа. Энэ талаар сиди дискт авагдсан бичлэгт тодорхой харагдаж байгаа. Түргэний тээврийн хэрэгсэл орж чадахгүй байгаа нь харагдаж байгаа. Манай байр зүүн тал руугаа харсан. Өглөөний нар үздэггүй. Нөгөө талын байрууд баруун талаасаа нар үзэхгүй байх нөхцөл байдал үүсэж байгаа. Хэрвээ бид нар байраа зарлаа гэхэд байрны үнэ цэн унах асуудал үүсэж байгаа. Яагаад гэвэл битүү, шигүү байшин барьчихсан байгаа. Түгжрэлтэй үед байр авах хүн байхгүй байна. Өнөөдөр бид нар байраа 200,000,000 төгрөгөөр зарах байсан бол энэ дүнгээр зарах боломжгүй нөхцөл байдал үүсэж, үнэ цэнэ унана. Хэрвээ эд нар хуулиа зөрчөөд барилга барих юм бол барилгын норм норматив зөрчигдөнө. Энэ хашаан дотор байрлаж байгаа. Хашааны хажууд шугам сүлжээнүүд байгаа. Доогуур нь холбооны шугам сүлжээнүүд байгаа. Тэнд амьдарч байсан хүмүүсийн гараашийг нураасан. Давхар гараашаа нураалгаад эрх нь зөрчигдчихсөн байж байхад давхар өөрсдийнх нь амьдрах эрхэд нь халдах гээд байна. Эрхэд нь халдсан байхад өндөр барилга барина гэдэг нь энэ хүмүүсийг хохироож байна гэж үзэж байна. Манай байр нягтаршил ихтэй бүсэд орсон байгаа. Хэрвээ нягтаршил ихтэй бүсэд 16 давхар хоёр орцтой барилга баригдана гэвэл хүн амын нягтаршил нэмэгдэнэ, мөн сургууль цэцэрлэгүүдийн нэг ангид хамрагдах хүүхдүүдийн тоо ихэснэ. Хүүхдүүдийн сурах нөхцөлд нөлөөлж байна. Иргэд бид нар яагаад бетонон ширэнгэн дунд ёстой гэж. Бид нар яагаад тайван нар үзэж, стрессгүй амьдрах боломж байдаггүй юм бэ? Бид нар гомдолтой байна. Иймд бид нар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд 13 нэхэмжлэгч нар ирсэн байна. Бид нарын хойш 4000-5000 хүмүүсийн эрх ашиг давхар зөрчигдөж байна. Манай байрны бүх оршин суугч нарын барилга барихыг эсэргүүцэж байна гэсэн гарын үсэг зурсан баримт надад байгаа. гэв.
Хариуцагч Хот байгуулалт, Хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн ******* нарын 13 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засar дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар гаргах нь:
1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар хороололд, 1680310020 нэгж талбарын дугаартай газарт 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц зориулалтаар 1100м газар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тай даалгавар олгосон байна.
2. Тус байршилд дахь газар дээр барилга барихтай холбоотой асуудлаар орчны байрны оршин суугчид 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалд гомдол гаргасан. Гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр "Гомдол уламжилж мэдээлэл авах тухай" УИХ-03/2530 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.******* шилжүүлсэн байна. Дээрх гомдлыг судлан үзээд тус байгууллагаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "Тайлбар, мэдээлэл хүргүүлэх тухай" 01/0304 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн.
3. Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй" гэж заасан байна. Дээрх хуулийн 6.5 дахь хэсэгт заасан нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж гэдгийг Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад нийгмийн дэд бүтэц гэж соёл, боловсрол, худалдаа, ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг; гэсэн байна. Тус байгууллагаас олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тай даалгаварт барилга байгууламжийн зориулалтыг Сургалт, хүмүүжлийн барилгаар олгосон байгаа нь тус хуулийн 6.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
4. ХХК-д тай даалгавар олгохдоо газрын зориулалтыг барилгын зориулалтад нийцүүлэх тухай амаар мэдэгдэж даалгаврыг Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль, холбогдох барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн бичсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.2-т шуурхай тасралтгүй байх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг зарчмуудыг баримтлан ажилласан байх тул хууль зөрчин тухайн орчинд амьдарч буй иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дүгээр заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбар гаргажээ.
Хариуцагч Хот байгуулалт, Хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХХК-аас манай байгууллага 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол Таван Эрдэнэ захын урд байрлах 1680310020 дугаартай 1100 м.кв талбайтай газарт Хүүхэд хөгжлийн төв цогцолбор, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламж барих хүсэлтэй байгаа тул архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Манай байгууллагын зүгээс 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 202400220 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж гаргасан. Тухайн даалгаврыг гаргасан үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А1245 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар нэгж хороололд 44 дүгээр байрны хойд талд байршилтай 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 1100 м.кв газарт сургалт хүмүүжлийн барилга зориулалтаар өмчлөх эрхийн даалгавар өгсөн. Тухайн байршил нь хүн амын тооцоот нягтаршлын хязгаарыг давсан байршилд орсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн А867 захирамжаар нийслэлийн хүн амын тооцоот нягтралыг давсан байршлуудад улс нийслэлийн хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудад улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн дагуу баригдах барилга, байгууламж, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн бүтээн байгуулалтын ажлаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших ашиглах эрх олгох, өөрчлөх, барилга байгууламжийн үе шатын захиргааны акт олгох үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгосон захирамж гаргасан. Тус захирамжийг үндэслэн даалгавар олгосон байгаа гэж үзэж байна. Тус захирамжид нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж гэж заасан байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д нийгмийн дэд бүтэц гэж соёл, боловсрол, худалдаа, ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг хэлнэ гэж заасан байдаг. Иймд сургалт хүмүүжлийн барилгаар олгосон байгаа татвар төлөлтийн даалгавар нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 16 давхар барилга барина гэж даалгавар өгсөн гэдгийг би одоо сонсож байна. Манайхаас хүсэлтийн дагуу цэцэрлэгийн барилгыг барилга барих хүсэлтэй байна гэсний дагуу сургалт хүмүүжлийн барилга, цэцэрлэгийн барилга барих даалгавар өгсөн. 1100 м.кв газар дээр төлөвлөлтийн хязгаараар өгсөн. Төлөвлөлтийн хязгаараар өгсөн тул хэдэн давхар, хэдэн хүүхдийн цэцэрлэг нь тодорхойгүй. Тухайн захиалагч нар зургийн компаниар зуруулаад, загвар зураг ирсний дараа тодорхойлдог тул яаг хэдэн давхар барилга барих нь тодорхойгүй байгаа. гэж тайлбарлаж байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
******* нарын 13 иргэний Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
ХХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1*******0 м.кв газрыг 2 давхар дулаан гараж, нэг давхартай үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалтаар олгосон байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар ХХК-ийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1100 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/*******8 дугаар захирамжаар ХХК-аас *******т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.
Иргэн *******т Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугааp сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1100 м.кв газрыг авто тээврийн дулаан зогсоолын зориулалтаар олгосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар *******аас "" ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Засаг даргад холбогдуулаад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 онд олгосон. Энэ газар нь 2023 оноос өмнө буюу 2010 онд хамгийн анх газар олголтыг ХХК-д олгож байсан. Дулаан гарааш, нэг давхарт үйлчилгээний орон сууцны зориулалтаар олгож байсан. Үүний дараа хугацааг нь сунгаж Л.т гэх хүнд олгосон. Л.аас ХХК руу шилжүүлсэн. Шилжүүлж үйл баримт нь Газрын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Газрын зориулалт нь өөрөө авто тээврийн дулаан зогсоол гэдэг зориулалтай баригдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч *******, , , , , , , , , , М.*******, , нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар нарт холбогдох захиргааны хэрэгт ХХК-ийн хувьд гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд манай хууль ёсны эрх, ашиг зөрчигдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэлд дурдсан газрыг анх 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжаар ХХК-нд 2 давхар дулаан гараж, нэг давхартай үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалтаар олгосон бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.
Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/*******8 дугаар захирамжаар ХХК-иас иргэн Л.т газар эзэмших эрхийг шилжүүлсэн ба Нийслэлийн засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус газрыг авто тээврийн дулаан зогсоолын зориулалтаар олгосон.
Улмаар Нийслэлийн засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамж гарч иргэн Л.аас манай ХХК-нд газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Бид тус газрыг Монгол улсын Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу материалаа бүрдүүлж өгсний дагуу шилжүүлж авсан. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй юм.
Тухайн газар дээр 45, ******* дугаар байрны оршин суугчид олон жил зөвшөөрөлгүйгээр тоосгон гарааш ашиглаж, ойр орчмын газрыг бохир заваан, өнгө үзэмжгүй байх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөлийг бүрдүүлж ирсэн бөгөөд нөгөөтэйгүүр ХХК зэрэг тухайн газрыг хууль ёсны эзэмшигч нарын зүгээс гараашнуудыг буулгах ажлыг хийгээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас энэ байдал даамжирч газрын эзэмшил, ашиглалт зөрчигдөж, газрын төлөв байдал муудсан.
Харин " ХХК-ийн хувьд дээр дурдсанчлан Нийслэлийн засаг даргын 2023 оны 10-р сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийг хууль журмын дагуу шилжүүлэн авч, улмаар өөрийн хөрөнгөөр гараашнуудыг буулгах ажлыг зохион байгуулж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 болон 35.3.2-т заасны дагуу газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлж, тухайн ойр орчмын газрын өнгө үзэмжийг сайжруулах, зориулалтын дагуу бүтээн байгуулалт хийх ажлыг хийж эхлээд байна.
Гэтэл нэхэмжлэгч нарын зүгээс Монгол Улсын газрын тухай хууль болон холбогдох ямар хуулийн заалт, журмыг үндэслэж Нийслэлийн засаг даргын захирамжийн холбогдох хэсэг болон Хот байгуулалт, хотын стандартын газрын архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар шаардаад байгаа нь тодорхойгүй, мөн тэдний ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгаа нь ойлгомжгүй, эдгээр шаардлагыг хангуулснаар ямар эрх ашиг нь сэргэх гээд байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй байгаа зэрэг нь уг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж байна.
Харин ч эдгээр иргэд ийнхүү нэхэмжлэл гаргаснаар шударга эзэмшигч ХХК-ийн хувьд газар эзэмших хууль ёсны эрх, ашигт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар эзэмших, ашиглах эрх, аж ахуйн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх зэрэг эрхүүд ноцтой зөрчигдөх эрсдэлтэй болоод байгааг энд онцлон хэлье.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдаад байгаа газрыг манай компани хуульд заасан журмын дагуу Нийслэлийн засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон ба Сургалт хүмүүжлийн барилга буюу олон нийтийн барилга байгууламж барихаар 2024 оны 06 дугаар сарын 17-ны даалгавар гарсан бөгөөд хөрөнгө зардал, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа юм. Мөн бид тухайн газрын төлбөрийг хууль тогтоомжид заасны дагуу хугацаанд нь төлж ирсэн бөгөөд ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй.
Иймд нэр бүхий иргэдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ үүгээр илэрхийлж байгаа, мөн тухайн нэхэмжлэл нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй гарсан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, энэ талаар нотолсон зүйлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл нь гуравдагч этгээд болох ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндсөн ийм ойлгомжгүй, хуульд заасан үндэслэлгүй нэхэмжлэл гарсан гэж үзэж байна. Бид нарын зүгээс бичгээр хариу тайлбар өгсөн. Манай компанийн одоогийн эзэмшиж байгаа газар бол 2010 оны 05 дугаар 05-ний өдөр анх олгогдож байсан. Дараа нь 2020 онд өөр хүн рүү шилжсэн. Сүүлд 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдөр н.ын өмчөөс манай компани руу шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжтай газар байгаа. Тухайн газарт шүүхээс үзлэг хийсэн. 45 болон ******* дугаар байрны оршин суугч нар олон жил тухайн газар дээр бусдын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр тоосгон өнгө муутай гарааш ашиглаад, ойр орчмын газрыг бохир заваан болгосон. Өөрөөр хэлбэл бохирдлыг нэлээн өндөр хэмжээнд аваачсан. Ойр хавьцаа хүн амьдрах бололцоогүй болгосон. Хүүхэд тоглох талбайгүй болгосон. Гараашийг дагаад хүмүүс ялгадас гаргах маягаар газрын төлөв байдлыг асар их дордуулсан газар байсан. Энэ газрыг манай компани өөртөө шилжүүлж авснаас хойш газраа зориулалтынх нь дагуу ашиглаж, эзэмшье гэсэн. ХХК-ийн удирдлагууд энэ орчинд тоглож өссөн хүмүүс байгаа. Иймд өөрсдийн амьдарч өссөн орчиндоо боломжийн зохион байгуулалт хийж, ногоон байгууламж барьж, машины зогсоол хийе гэсэн байдлаар хандсан. Хууль болон журамд зааснаар сургалт хүмүүжлийн байгууллага барья гэсэн. Иймд байдлаар хандаад Хот төлөвлөлтийн газар даалгавраа гаргаж, энэ зориулалтаар бүтээн байгуулалт хийх болзолтойгоор манайд ийм даалгаврыг албан ёсоор бичгээр гаргаж өгсөн. Үүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Эдгээр иргэдийн хууль бус шаардлагын улмаас манай компанийн зүгээс албан ёсны одоо зураг төсөл боловсруулж, батлуулах нөхцөл бололцоогүй болсон. Энэ хүмүүсийн хэлснээр зураг батлуулаад, 16 давхар барилга барьж, түгжрэл үүсгэж, олон хүний ашиг сонирхол хөндөөд байгаа зүйл огт байхгүй. Аливаа зүйл бодит нөхцөл байдлаараа, нүдэнд харагдах, гарт баригдаж, хүнд мэдрэгдэх байдлаар тодорхой нөхцөл бүрддэг. Одоо бид нарын зүгээс өөрсдийн зардлаар тухайн гараашийг буулгасан. Манайх гараашнуудыг буулгахтай холбоотой Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж байсан. Бид нар уг хүсэлтдээ ...Бид нар гараашийг буулгах гэж байна. Хэдийгээр уг газар нь бид нарын өөрсдийн эзэмшлийн газар боловч та бүхэн газар чөлөөлөх асуудал дээр дэмжлэг туслалцаа үзүүлэх шийдвэр гаргах боломж байна уу?... гэх агуулгатай хүсэлт гаргаж хандсан. Энэ хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ хүсэлтийн хариу ирсэн. Уг хариу дээр Газрын тухай хууль хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу өөрсдийн газрын нөхцөл байдлыг өөрсдөө хариуцах эрх, үүрэгтэй байна. Иймд та нар Газрын тухай хуульд зааснаар өөрсдөө чөлөөлөх ийм боломж нөхцөл байгаа гэсэн хариу тайлбар өгсөн. Үүний дагуу бид нар албан ёсоор хариу авсны үндсэн дээр төрийн байгууллагад хандаж, уг асуудлыг шийдвэрлэсэн. Гараашны эздийн эсэргүүцэл тэмцэл болоогүй. Одоо тухайн газарт хашаа баригдсан хоосон газар байгаа. Харин үүн дээр бүтээн байгуулалт хийх юм бол олон хүүхдүүдийн эрх ашиг, сонирхол, ногоон байгууламж, тоглоомын талбайгаар хангагдана. Оршин суугч нар зай завсаргүй олон тээврийн хэрэгсэл чигжинэ гэж хэлж байна. Бид нарын нотлох баримтаар гаргаж өгсөн зураг дээр ногоон байгууламжтай, цэнхэр хэсэг нь тэр чигтээ машины зогсоолыг харуулсан байгаа. Энэ байрны оршин суугчдын эрх ашиг сонирхол энүүгээр хангагдаж байгаа. Баруун болон зүүн талд орон сууцууд байгаа. Баригдаж байгаа байгууламжийг тойроод автомашины зам байгаа. Иймд зам түгжирдэггүй. Шүүхээс энэ нөхцөл байдлыг тогтоосон гэж бодож байна. Ийм нөхцөл байдлаар бүтээн байгуулалт баригдана. Бид нарт ийм том орон сууц барих шаардлага байхгүй. Бид нарын төлөвлөж байгаа хэсэг хараар тэмдэглээстэй байгаа. Зохион байгуулалтаа тойруулаад явган хүний зам талбайтай. Орц гарцыг хууль, барилгын дүрэм норм, шаардлагын дагуу орц гарцтай байхаар төлөвлөөд бид нар зураг төслөө батлуулж, ажлаа эхлүүлэх гэж байхад бид нарыг хохироогоод байна. Бид нарын зүгээс гарааш буулгахад олон зардал гарсан. Бид нар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу ажлаа хийхдээ аж ахуйн нэгж, нийтийн ашиг сонирхлыг хангах үүднээс ажил хийх гэж байхад ажлыг маань хийлгэхгүй байна. Ийм нөхцөл байдал бий болоод байгаа. Иймд бид нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн А1245 захирамжаар манайх сургалт хүмүүжлийн барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан. Бид нар энэ ажлаа хиймээр байгаа боловч энэ маргаанаас болоод хүлээгдэж байна. Энэ нь цаанаа олон нийтийн ашиг сонирхол явж байгаа. Энэ нь 2-3 байрны асуудал биш. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байгаа. Бид нар нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийг ойлгохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашлаад гацсан, ямар нэгэн хөдөлгөөнд орохгүй болсон, барилгын сезон буюу улирал нь эхэлсэн асуудлаас болоод өвөл рүү залгаж орох гэж байна. Олон хүмүүсийн ашиг сонирхол хөндөгдөөд хэвээр үлдэх гэж байна. Иймд аль аль талдаа энэ асуудлыг бодитоор ойлгох нь зүйтэй. Захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын захирамж, архитектур төлөвлөлт даалгавар нь бодит зүйл дээр үндэслэж гарч байгаа тул хууль зөрчсөн зүйл байхгүй. Манай компани хуулийн дагуу энэ газрыг хууль ёсны дагуу шилжүүлж авсан. Бид нар ямар нэг хууль зөрчөөгүй гэдгээ албан ёсоор хэлж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарлаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Хот байгуулалт, хотын стандартын газраас ХХК-д олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгаврыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар:
1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор тус тус хуульчилсан.
1.2. Тогтоогдсон үйл баримтын тухайд, анх маргаан бүхий газрыг ХХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжаар 1*******0 м.кв талбайгаар 2 давхар дулаан гараж, нэг давхартай үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан, ХХК тус газрын эзэмших эрхийг иргэн Л.т шилжүүлэхээр 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/*******8 дугаар захирамжаар газрын эрхийн гэрчилгээг шилжүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугааp сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар уг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1100 м.кв газрыг авто тээврийн дулаан зогсоолын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
1.3. Үүний дараа иргэн Г., иргэн Л.ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбатаа нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн хүсэлт зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар ХХК-д маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, тус компанитай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зургийг баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон үйл баримт тогтоогдож байна.
1.4. Маргаан бүхий дээрх дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналын дагуу 9 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд хавсралтын 1 дүгээрт ХХК багтжээ.
1.5. Нэхэмжлэгч нараас дээрх захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй гэснийг зөрчсөн, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/867 дугаар захирамжаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршилд шинээр газар олгохгүй гэснийг зөрчиж олгосон гэж,
хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...өмнө эзэмших эрхтэй байсан газрыг хуулийн дагуу шилжүүлсэн, ямар нэг байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй, газрын гэрчилгээнд зориулалтыг зөрүүтэй олгосон нь техникийн шинжтэй алдаа байна, энэ алдааг захиргааны байгууллага засах боломжтой гэж,
хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... даалгаврыг хүсэлт болон холбогдох шийдвэрийг үндэслэн олгосон, сургалт хүмүүжлийн барилга нь нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжид хамаарах учир Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчөөгүй гэж тус тус тайлбарлан маргасан.
1.6. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.4-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж тус тус заасан.
1.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Таван-Эрдэнэ хүнсний захын урд талд байрлах, 1*******0 м.кв газрыг анхны эзэмшигч ХХК-аас Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны А/*******8 дугаар захирамжаар иргэн Л.т шилжүүлж, Л. нь гуравдагч этгээд ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан, тус гэрээний үндсэн дээр нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээд ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх бөгөөд уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
1.8. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/867 дугаар захирамжаар Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудад улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн дагуу баригдах барилга байгууламж, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн бүтээн байгуулалтын ажлаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, зориулалт өөрчлөх, барилга байгууламжийн үе шатны захиргааны акт олгох үйл ажиллагааг зогсоохыг холбогдох захиргааны байгууллагуудад даалгаж шийдвэрлэсэн төдийгүй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор баталсан хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлын 73 дугаарт нэхэмжлэгч нарын оршин суух орчны хэсэг багтсан байх боловч энэ нь анх 2010 онд үүссэн эзэмших эрхтэй газрыг гуравдагч этгээд ХХК-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлсэн буюу маргаан бүхий газрыг хууль ёсоор шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
1.9. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/867 дугаар захирамжаар нийслэлийн хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудад шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, зориулалт өөрчлөх, ...захиргааны акт олгох үйл ажиллагааг зогсоож шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдэд шинээр газар эзэмших эрх олгоогүй, харин газар эзэмшигч этгээдийн хүсэлтээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлсэн байгаа энэ тохиолдолд хамаарахааргүй байна.
1.10. Нэхэмжлэгч нараас ...маргаан бүхий газарт хуучин 1 давхар тоосгон гараашууд байсан бөгөөд гараашуудыг буулган чөлөөлж, чөлөөлөгдсөн газар нь нийтийн эдэлбэр, явган хүний зам талбай, авто машины зогсоол байдлаар ашиглагдана гэж ойлгож байсан, байрнуудын дундах замын ачаалал хэрээс хэтэрч байнгын автомашины түгжрээтэй, явган хүн, авто машины нэвтрэх, зорчих боломж хязгаарлагдмал, цаашлаад байрны үнэ цэнэ буурах зэргээр иргэд бидний аюулгүй тав тухтай амьдрах эрх зөрчигдөж байна гэж тайлбарлаж байх боловч тухайн газрын гэрчилгээг гуравдагч этгээдэд шилжүүлснээс үүдэн уг нөхцөл байдал бий болсон гэж шууд үзэх боломжгүй. Учир нь өмнө нь тоосгон гараашууд байрлаж байсан талбайн хэмжээнээс илүү хэмжээгээр гуравдагч этгээдэд шилжүүлээгүй, гуравдагч этгээдийн хашаалсан газраас шалтгаалан автомашины зорчих хэсэг буюу засмал замын хэмжээ нарийсаж өөрчлөгдсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
1.11. Мөн хэрэгт авагдсан Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-07/1910 тоот ...Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, дугаар байрны баруун хойд талд байрлах нэгж талбарын 1680310020 дугаар бүхий 1100 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжаар авто тээврийн дулаан зогсоолын зориулалтаар ХХК-д эзэмшүүлсэн байх бөгөөд тус компанийн эзэмшил газарт байрлах тоосгон гараашуудыг буулгахтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй болно гэх албан бичгээс үзэхэд тус газар байрлаж байсан 1 давхар тоосгон гараашууд нь нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор чөлөөлсөн газарт хамаарахгүй байх бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03/1340 дугаартай иргэн ******* нарын 13 иргэний нэр дээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд газар эзэмших, ашиглах эрх үүсч байгаагүй бөгөөд газрын кадастрын мэдээллийн системээс шүүхэд газрын төлбөр төлсөн тухай мэдээлэл байхгүй байна гэх агуулга бүхий албан бичиг зэрэг баримтуудаар Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны дугаартай захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
1.12. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаар аливаа этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэн холбогдох захиргааны байгууллага эрхийн гэрчилгээг олгохоор зохицуулжээ. Үүнээс үзвэл газрын гэрчилгээг олгохдоо үндэслэж буй шийдвэрийн дагуу үнэн зөв бүртгэх нь харьяалах газрын албаны чиг үүрэгт хамаарах тул маргаан бүхий энэ тохиолдолд гэрчилгээнд газрын зориулалтыг зөрүүтэй олгосон нь эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгаврыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:
2.1. Нийслэлийн ерөнхий архитекторын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан тай даалгавар-т Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн гуравдагч этгээд ХХК-д сургалт хүмүүжлийн барилга /Олон нийтийн барилга, байгууламж/ барих зориулалтаар барилгажих талбайг 440 м.кв, барилгын төрөл, давхрын тоог тухайлсан зураг төсөлтэй, хийцлэлийг төслөөр /зоорьтой/, давхар талбайн харьцааны 3.2 үзүүлэлтийг баримтлан 3*******0 м.кв-аас хэтрүүлэхгүй, эдэлбэр газрын 20 хувиас доошгүй талбайд ногоон байгууламж, гадна тохижилт хийгдэхээр төлөвлөн баталжээ. Ингэхдээ даалгаврын Газар олголтын захирамжийн дугаар, олгогдсон газрын байршил, хэмжээ, үндэслэл хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 4 дүгээр хороолол-8 (160667) бүсчлэлд, 3 дугаар нэгж хороололд, дугаар байрны хойд талд байршуулан 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц зориулалтаар эзэмшүүлсэн 1680310020 нэгж талбарын дугаартай 0.11 га газар гэж, Барилга байгууламжийн нэр, зориулалт хэсэгт ХХК, Сургалт, хүмүүжлийн барилга /Олон нийтийн барилга, байгууламж/ гэж тэмдэглэжээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, дээрх даалгаврыг олгох үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар ХХК-д 1100 м.кв газрыг авто тээврийн дулаан зогсоолын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд харин тус захирамжийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц гэж зориулалтыг зөрүүтэй байдлаар тусгажээ. Энэ талаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан зориулалтаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн, газрын гэрчилгээнд зориулалтыг өөрөөр тэмдэглэсэн нь захиргааны байгууллагын албан хаагчийн хайхрамжгүй үйлдлээс шалтгаалсан байна, захиргааны байгууллага гэрчилгээн дээрх зориулалтыг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж, хариуцагч Хот байгуулалт, Хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... даалгаврыг батлахдаа Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн олгодог гэж тус тус тайлбарлаж байна.
2.3. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна, 24 дүгээр зүйлийн 24.1.3-д олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах гэж,
Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8-д заасан эрхийн хүрээнд гаргасан Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна, 3.3-д Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна, 3.4-д даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална, 3.5-д Захиалагч барилга байгууламжийн байршлыг тогтоосон шийдвэр, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төслийн даалгавар боловсруулж батална, 3.6-д Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална гэж тус тус заажээ.
2.4. Дээрх хууль болон дүрэмд зааснаас үзвэл, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар даалгаврыг батлахдаа хүсэлт гаргагчийн газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрийг үндэслэх бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгаварт барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэх, барилга байгууламжийн хэмжээ, өндөр, давхрын тоо, тухайн барилга байгууламжийн зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээ, хүрээлэн байгаа орчин, тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх ажлын хэмжээ, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга зам, инженерийн хангамжийн сүлжээнд холбогдох боломж, техникийн нөхцөл, нарны тусгал, ээвэрлэлтийн шаардлагыг хангуулах, нүүр тал буюу фасадны зонхилох өнгө, дээвэр, тагтны хашлага, хаалт, материал, инженерийн хангамжийн шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тус тус тусгах ба ийнхүү батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төслийн даалгаврыг боловсруулж батлахаар зохицуулсан байна.
2.5. Харин гуравдагч этгээд ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврын тухайд, гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжид газрын зориулалтыг авто тээврийн дулаан зогсоол, түүнийг үндэслэн олгосон газрын гэрчилгээнд 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц гэж зөрүүтэй олгогдсон байхад тус компанид сургалт хүмүүжлийн барилга /Олон нийтийн барилга, байгууламж/ барих зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх..., мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах гэж заасантай нийцэж байгаа эсэх, мөн газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зориулалт нь нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжид хэрхэн хамаарч байгаа эсэх, гуравдагч этгээдийн архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтийг үндэслэл болгож буй шийдвэрүүдтэй хэрхэн уялдуулан шийдвэрлэсэн эсэх зэрэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байх төдийгүй хууль зүйн агуулгаараа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан ...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэж байгаа эсэхийг хариуцагч өөрөө дахин нягтлах шаардлагатай гэж шүүх үзлээ.
2.6. Өөрөөр хэлбэл, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас гуравдагч этгээд ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгаврыг нийгмийн дэд бүтцийн зориулалтаар олгосон гэж тайлбарлаж байх боловч тус компаниас гаргасан хүсэлт, газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэгт газрын зориулалт өөр, өөр байхад архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх зорилгод хэрхэн нийцэж байгааг, мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэсэнд нийцэж байгаа эсэхийг хариуцагч өөрөө дахин нягтлах нь зүйтэй байна.
2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан тул дээр дурдсан ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн хийх нь хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын чиг үүрэгт хамааралтай байх тул энэхүү үйл баримтыг тодруулсны эцэст хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
2.8. Шүүхээс хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газарт дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа тогтоож өгсөн бөгөөд энэ хугацаанд энэ шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Нийслэлийн ерөнхий архитекторын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан тай даалгавар хүчингүй болохыг дурдаж байна.
2.9. Шүүхээс тогтоосон 3 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******, , , , , , , , , , М.*******, , нараас хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, , , , , , , , , , М.*******, , нараас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгаврыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд энэ шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дурдсан нэмж тодруулах ажиллагааг хариуцагч хийж, дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тай даалгавар хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болох үр дагавартайг тайлбарласугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА