2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/04635

 

2025 05 30 192/ШШ2025/04635

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо,*******,******* шаазин ваарны үйлдвэрийн барилга өөрийн байранд байрлах Ерөнхий боловсролын******* ХХК /РД:8184372/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо,******* байр,******* тоот хаягт оршин суух Батлаг овогт ******* /РД:МЙ78040517/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрийн үлдэгдэл 47 689 324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын******* ХХК нь хариуцагч А.Энхболдод холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 47 689 324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаанбаатар элит ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Энхболд надад холбогдуулан 2022-2025 оны сургалтын төлбөр гаргуулах тухай 47 689 324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие энэхүү төлбөрийг 2025.06.30-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаанбаатар элит ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Энхболдод холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* би, хариуцагчийн зөвшөөрлийн хүлээн зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ерөнхий боловсролын******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Энхболдод холбогдох сургалтын төлбөрийн үлдэгдэл 47 689 324 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Энхболд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 47 689 324 төгрөгийг 2025.06.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

 Хариуцагч А.Энхболдын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ерөнхий боловсролын******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Энхболдод холбогдох сургалтын төлбөрийн үлдэгдэл 47 689 324 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Энхболд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 47 689 324 төгрөгийг 2025.06.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  396 400  төгрөгийн 50 хувь болох 198 200 төгрөгийг хариуцагч А.Энхболдоос, үлдэх 50 хувь болох 198 200 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 




 

ШҮҮГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ