| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04392/И |
| Дугаар | 192/ШШ2025/04566 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/04566
2025 05 28 192/ШШ2025/04566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 25-152 тоот хаягт оршин суух Wu Rong овогтой Wu Yuexain /РД:ЮД66052101/-ийн нэхэмжлэлтэй,
Архивын лавлагаанд тусгагдсан нэр өөрийн нэр мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нэхэмжлэгч*******, нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Wu Yuexain нь Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны*******-р үйлдвэрийн*******-р тасагт*******984 оны*******-р сарын*******0-ны өдрөөс*******994 оны 4-р сарын 24-ны өдрийг хүртэл ажилсан. Ажилд ороход мастер миний нэрийг миний хэлснээр Монголоор бүртгэсэн, бас цехэд бүртэл, тооцоо хийхэд гадаадын нэрийг дуудах, бичихэд хүндрэлтэй гэж надад нараа гэдэг нэр өгсөн. Миний бие 2021 онд тэтгэвэр тогтоолгосон, оёдлын үйлдвэрт ажиллаж байсан материалд тусгасан нэр нь өөрийн нэртэй зөрж байгаа тул оёдлын үйлдвэрт ажилласан*******0 жил 3 сарыг ажилласан жилд тооцож өгөөгүй өнөөдрийг хүрсэн тул Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны*******-р үйлдвэрийн*******-р тасагт*******984 оны*******-р сарын*******0-ны өдрөөс*******994 оны 4-р сарын 24-ны өдрийг хүртэл ажиллаж байсан******* /Нараа/ нь******* овогтой Wu Yuexian мөн болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргаж, тухайн хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг гаргаж байна гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
2. Нэхэмжлэгчээс: 2025.05.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Wu Yuexian-ы Монгол Улсад оршин суух үнэмлэх, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,*******984.01.14-ний өдрийн Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийн Даргын 08 дугаар тушаал,*******986.09.13-ны өдрийн Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийн Даргын*******30 дугаар тушаал,*******990.11.30-ны өдрийн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийн Даргын*******35 дугаар тушаал,*******988.08.30-ны өдрийн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийн Даргын*******01 дүгээр тушаал,*******993.03.15-ны өдрийн Хүүхдийн хувцас компани ХК-ийн ерөнхий захирлын 07 дугаар тушаал, 0702530 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-24, 26-27 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Wu Yuexain нь Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны*******-р үйлдвэрийн*******-р тасагт*******984 оны*******-р сарын*******0-ны өдрөөс*******994 оны 4-р сарын 24-ны өдрийг хүртэл ажиллаж байсан******* /Нараа/ нь******* овогтой Wu Yuexian мөн болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргаж, тухайн хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг гаргаж байна гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******35 дугаар зүйлийн*******35.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлээд, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Хэрэгт авагдсан Wu Yuexian-ы Монгол Улсад оршин суух үнэмлэх, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,*******984.01.14-ний өдрийн Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийн Даргын 08 дугаар тушаал,*******986.09.13-ны өдрийн Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийн Даргын*******30 дугаар тушаал,*******990.11.30-ны өдрийн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийн Даргын*******35 дугаар тушаал,*******988.08.30-ны өдрийн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийн Даргын*******01 дүгээр тушаал,*******993.03.15-ны өдрийн Хүүхдийн хувцас компани ХК-ийн ерөнхий захирлын 07 дугаар тушаал, 0702530 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нэхэмжлэгч Wu Yuexian нь*******984 оны 01 дүгээр сарын*******4-ний өдрөөс*******994 оны 4-р сарын 24-ны өдрийг хүртэл өнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны*******-р үйлдвэрийн*******-р тасагт ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Иймд Wu Yuexain /РД:ЮД66052101/-г 1984 оны 01 дүгээр сарын*******4-ний өдрөөс*******994 оны 4-р сарын 24-ны өдрийг хүртэл өнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны*******-р үйлдвэрийн*******-р тасаг болон Хүүхдийн хувцас ХК-д ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18,*******33 дугаар зүйлийн*******33.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******35 дугаар зүйлийн*******35.2.6-д зааснаар Wu Rong овогтой Wu Yuexain /РД:ЮД66052101/-г 1984 оны 01 дүгээр сарын*******4-ний өдрөөс*******994 оны 4-р сарын 24-ны өдрийг хүртэл өнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны*******-р үйлдвэрийн*******-р тасаг болон Хүүхдийн хувцас ХК-д ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ