2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04537

 

2025 05 28 192/ШШ2025/04537

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр,******* давхарт байрлах М Банк ХК /РД:6207618/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,******* дугаар хороо, Зүүн******* тоот хаягт оршин суух Ян овогт *******гийн******* /РД:УП93080304/-д холбогдох,

 

Цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19 281 899 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М Банк ХК нь хариуцагч С.Уянгад холбогдуулан цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19 281 899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******гийн******* миний бие нь М банк ХК-ийн нэхэмжилсэн 19 281 900 төгрөгийг******* сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1 сард төлөх дүн 1 285 460 төгрөгийг төлж барагдуулна, зээлийн эрхийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, С.Уянгад холбогдох цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19 281 899 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Уянга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 19 281 900 төгрөгийг******* сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1 сард төлөх дүн 1 285 460 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

 Хариуцагч С.Уянгын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, С.Уянгад холбогдох цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19 281 899 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Уянга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 19 281 900 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1 285 460 төгрөгийг******* сарын турш төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  254 359,5  төгрөгийн 50 хувь болох  127 179,75 төгрөгийг хариуцагч С.Уянгаас, үлдэх 50 хувь болох 127 179,75 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 




 

ШҮҮГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ