2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/03854

 

 

 

 

 

2025 05 07  192/ШШ2025/03854

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, 11/1 Модун цамхаг, 1 давхарт байрлах, Э ББСБ ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, 100дүгээр хороолол, 0 ду0гаар байр, 00 тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 000 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, Д овогт Оийн Н,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 51,173,920.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У,

хариуцагч О.Н

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 51,173,920.81 төгрөгнөөс 6,173,920.81 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 45,000,000 төгрөгийг хариуцагч О.Нэргүй 3 хувааж, сар бүрийн 07-ны өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд дээрх байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э хариуцагч О.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,173,920.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч Эн ХХК нэхэмжлэлийн шаардлага 51,173,920.81 төгрөгнөөс 6,173,920.81 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөгийг хариуцагч О.Н 3 хувааж, сар бүрийн 07-ны өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч Н нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Нхолбогдох зээлийн гэрээний үүрэгт 51,173,920.81 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч ЭХХК нэхэмжлэлийн шаардлага 51,173,320.81 төгрөгнөөс 6,173,920.81 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөгийг хариуцагч О.Н 3 хувааж, сар бүрийн 07-ны өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497,615.5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Нэс 191,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН