| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0043/э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Айжуу |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Золбоо
Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.А
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.А нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 02 сарын 25-ны өдөр иргэн Б.А-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж, хөлөөрөө өшиглөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 сарын 25-ны өдөр хөдөөнөөс ирсэн байсан. Би маргааш нь хөдөө явах байсан. Тэгээд А-д, Г-аа хоёр утсаар яриад манайд ирчихсэн байна гэж байсан. Бид гурав сайн найзууд юм. А-д, Г бид 3 том пиво хоёрыг уусан. Тэгээд А намайг бацаан минь гээд байхаар нь би чи намайг бацаан гэлээ гээд маргалдсан. Тэгээд би А-г мөргөсөн, толгойгоо бариад доошоо тонгойхоор нь толгойруу нь нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 02 сарын 25-ны өдөр ... А намайг мөргөхөөр нь би түлхээд ..... А намайг хавсарч унагаад миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: А А-ыг гараараа нүүр рүү нь нэг удаа цохиж хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 16, 23/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17, 24/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 02 сарын 25-ны өдөр иргэн Б.А-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж, хөлөөрөө өшиглөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч О.Г, хохирогч Б.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.А-д аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Б.А-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-тай эвлэрсэн тул нэхэмжлэх зүйл болон гомдол саналгүй гэж мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэнд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН