Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

 

 

 

   2024         04          17                                               2024/ДШМ/20

 

 

*****, *******, *******,

*******, *******, *******,

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Ц.Шагдар /цахимаар/,

Яллагдагч нарын өмгөөлөгч С.Уламбаяр, С.Батнасан, О.Баярбаясгалан, Б.Отгонтөгс, Х.Мөнгөнсүх /цахимаар/,

Яллагдагч *****, *******, *******, ******* /цахимаар/, *******, *******, ******* /танхимаар/,

Яллагдагч *****-ийн орчуулагч ***** /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/114 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдарын бичсэн эсэргүүцлээр яллагдагч *****, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2101000530251 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч ***** /*****/ нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багт орших " ***********" ХХК- ийн эзэмшдэг Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулж удирдан өөрийн туслах *******ыг үйлдэл оролцоог хуваарилан түүгээр дамжуулан:

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан "Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах ажлын удирдамж"-аар *****************нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "" ХХК, "********" ХХК, "" ХХК, "**********" ХХК, " газар" ХХК, "**********" ХХК-иудын уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь үзэж, танилцан холбогдох дүгнэлт гаргах комиссын нарийн бичгийн даргаар томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Техник технологийн хэлтсийн Салбарын дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн *******д түүний албаны чиг Үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан:

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 2,000,000 төгрөгийн,

2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийн хахуулийг,

Мөн дээрх комиссын дарга гишүүд болох *******, *******, *******, *******, ******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан *******, нараар дамжуулж 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт тус бүр 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Яллагдагч ******* нь ***** /*****/-ийн туслахаар ажиллах хугацаандаа түүний өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Хэнтий • аймгийн Батноров сумын 5 дугаар багт орших " ***********" ХХК-ийн эзэмшдэг Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулах гэсэн ашиг сонирхлын дагуу *******д түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан:

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 2,000,000 төгрөгийн, 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийн хахуулийг,

Мөн дээрх комиссын дарга гишүүд болох *******, Эрдэнэбаяр, *******, *******, ******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан аар туслуулан 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт тус бүр 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

 

Яллагдагч ******* нь -ын иргэн ***** /*****/-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд болон хэрэгжүүлсний хариуд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт -ын иргэн ***** /*****/-ээс түүний туслах *******аар дамжуулан бэлнээр 2,000,000 төгрөгийн,

Мөн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт *******, нараар дамжуулан 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,

 

Яллагдагч *******, **********, *******, *******, ******* нар нь -ын иргэн ***** /*****/-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд болон хэрэгжүүлсний хариуд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт *******, нараар дамжуулан 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийг тус тус хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Шагдараас яллагдагч яллагдагч *****, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч *****, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 2101000530251 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж,

- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8,000.000 төгрөг, 6 ширхэг мөнгөн аяга, 6 ширхэг хадаг, 1 ширхэг CD-г хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж,

- яллагдагч нарын өмгөөлөгч нарын гаргасан хахуульд авсан гэх мөнгөн аяга, болон хадагны үнэлгээ тогтоолгох, яллагдагч нарын хувийн байдлыг тогтоох, 210100053 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрлэлтийн талаарх шийдвэрийг хэрэгт хавсаргах, яллагдагч *******, *******, **************, *******, ******* ******* нар ямар үйлдэл, шийдвэр гаргасныхаа төлөө хахуул авсан гэж үзээд байгаа нь тодорхойгүй яллах дүгнэлтэд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд болон хэрэгжүүлсний хариуд гэж тусгасан нь ойлгомжгүй гэх хүсэлтүүдийг хангаж, бусад хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, хэргийг Прокурорын газарт очтол яллагдагч *****, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Шагдар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлд хамаарч байна гэж дүгнэн доорх агуулгаар эсэргүүцэл бичив. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийн тухайд:

Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн 210100053 дугаартай "Монгол Улсад түр оршин суух үнэмлэхтэй -ын иргэд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээний мөнгөөр мөрийтэй тогтоом зохион байгуулдаг. Эрүүгийн нөлөө бүхий гэх тодотголтой этгээдүүдтэй бүлэглэн Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэдийг заналхийлж мөнгө авдаг" гэх агуулгатай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгах явцад уг хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан ************ иргэн ***** /*****/ нь нийтийн албан тушаалтан нарт албаны чиг үүрэгтэй холбогдуулан хахууль өгсөн нөхцөл байдал тогтоогдож, хэрэгт харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар тус прокурорын газраас ***** /*****/-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгээр зүйлчилж эрүүгийн 2101000530251 дугаартай хэрэг үүсгэж түүнийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлд "Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ" гэж заасан бөгөөд хэрэг бүртгэлтийн 210100053 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах явцад цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэр бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаар уг хэргийн хэрэг бүртгэлтийг ажиллагаа дуусгавар болсон байна.

210100053 дугаартай хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж, авагдсан баримтын хүрээнд нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татаад хэргийн дугаар нь 210100051 гэж өөрчлөгдсөн.

Гэвч шүүх дээрх 210100053 дугаартай хэргийн шийдвэрлэлтийн талаар шийдвэрийг хэрэгт хавсаргах талаар тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг зөрчсөн, нэгэнт мөрдөн байцаалт явуулсан хэрэгт хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрийг хавсаргах гэж тусгасан нь ойлгомжгүй, цаашид ямар ажиллагаа хийж гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна гэж үзлээ.

Мөн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан "Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах ажлын удирдамж"-ийн дагуу "**********" ХХК, "" ХХК, "************" ХХК, "**************" ХХК-иудын үйл ажиллагаа явуулж буй уурхай дээр очиж ажилласан нэр бүхий яллагдагч нарын томилолтын зардлыг хэрхэн хариуцаж байсан талаар дээрх хуулийн этгээдүүдийн эрх бүхий албан тушаалтан нараас тодруулах нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой, уг ажиллагааг хийж гүйцэтгэснээр хэргийн бодит байдалд хэрхэн нөлөөлөх нь эргэлзээтэй буюу шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана..." гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Яллагдагч *******, *******, **********, *******, *******, ******* нар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан "Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах ажлын удирдамж"-аар ************** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "" ХХК, "*********" ХХК, "" ХХК, "***********" ХХК " газар" ХХК, "**********" ХХК-иудын уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь үзэж, танилцан холбогдох дүгнэлт гаргах ажлын комисст багтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн байна.

Уг комиссын нарийн бичгийн даргаар яллагдагч ******* ажилласан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тэрээр -ын иргэн ***** /*****/-ийн ашиг сонирхлын үүднээс түүнтэй урьдчилж буюу томилолтоор явахаас өмнө 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт уулзаж улмаар ***** /*****/-ийн туслах яллагдагч *******аар дамжуулан бэлнээр 2.000.000 төгрөгийг өөрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд авсан болох нь,

Мөн яллагдагч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багт орших " ***********" ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхайтай танилцаж холбогдох дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүдийн хамт гаргаж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ажлын хэсгийн гишүүдийн хамт 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийг хахуульд авсан болох нь тус тус хөтөлбөргүй тогтоогдсон байдаг.

Яллагдагч *******гийн хувьд хахуулийн эд зүйлийг хоёр цаг хугацаанд авсан. Тухайн уурхайд очиж ажиллахын өмнө буюу албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд, уурхайд ажилласны дараа буюу албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гэмт хэргийн 2 шинжээр хахуулийн эд зүйлсийг авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд хахуулийн гэмт хэргийн шинжийг “...албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх…” зэргээр хуульчилсан байдаг. Намчинсүрэнгийн 2 удаагийн үйлдэл 2 цаг хугацаанд авч байгаа үйлдлийг  прокурорын яллах дүгнэлтэд “…албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд, хэрэгжүүлсний хариуд…” гэж тусгасан.

Яллагдагч *********, ***** **********, *********, ************ нарын хувьд “…..албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гэж прокурорын яллах дүгнэлтэд тусгасан. Нэр бүхий яллагдагч нар Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 5 сарын 31-ны өдөр баталсан орон нутагт томилолтоор ажиллах удирдамжийн дагуу албан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудад тодорхой байдаг.

Нийт яллагдагч нарт хамааралтай асуудал биш зөвхөн ********* хувьд албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд гэж үзэж байгаа. Бусад яллагдагч нарын хувьд “.. албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд…” гэж прокурор дүгнэж яллах дүгнэлтэд тусгасан.

Гэтэл шүүхээс нэр бүхий яллагдагч нарыг ямар үйлдэл гаргасныхаа төлөө хахууль авсан гэж үзээд байгаа нь тодорхойгүй яллах дүгнэлтэд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд болон хэрэгжүүлсний хариуд гэж тусгасан нь ойлгомжгүй гэж хэргийн бодит байдлыг нягт нямбай анхаарч үзэлгүй, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Яллагдагч ******* нь яллагдагч -ын иргэн ***** /*****/-ийн туслахаар ажилладаг бөгөөд дээрх бусдад хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагч ***** /*****/-ийн зохион байгуулсны дагуу түүний гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж буюу хахуулийн эд зүйлийг худалдааны төвөөс худалдаж авах, нэр бүхий яллагдагч нарт хахуулийг эд зүйлийг дамжуулж өгөх зэргээр хамжсан болох нь яллагдагч *******ын мэдүүлэг, яллагдагч -ын иргэн ***** /*****/-ийн мэдүүлэг болон бусад гэрч, холбогдох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон байхад түүнийг үйлдлийг гэмт хэргийн гүйцэтгэгчийн шинжийг агуулсан гэж үзсэн нь хэрэгт цугларсан баримтыг нягт нямбай анхаарч үзээгүй, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний төрөл болон тодорхой гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрхэн хуульчлан тогтоосноос шалтгаалан ангилдаг.

Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын, ялангуяа үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн гэсэн төрөлд хуваадаг.

Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг.

Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй билээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан "Хахууль авах" гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн ангилалд хамаардаг буюу хахуулийн хэмжээнээс үл хамааран нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогдож уг зүйлчлэлээр зүйчлэгдэх учиртай.

Хахуульд авсан гэх эд зүйлийг биет байдлаар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эд мөрийн баримтаар тооцон хураан авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан "Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ" хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөлийг бий болгосон байхад хахуульд авсан эд зүйлийн үнэлгээг тогтоох ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан "Хахууль авах" гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хэрэв шүүх хахуульд авсан эд зүйлийн үнэлгээг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалтыг байгааг анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн нэр бүхий яллагдагч нарын хувийн байдалтай холбоотой баримт материалуудыг хэрэгт хавсаргасан бөгөөд хэрэв хувийн байдалтай холбоотой нэмэлт материал шаардлагатай тохиолдолд яллагдагч нар эсхүл тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үед гаргаж өгөх боломжтой байсныг тус тус анхаарч үзэлгүй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

Өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт хариу тайлбар хэлье.

Сангийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаалаар томилолтын зардал батлагдсан. Томилолтын зардал гэдэгт тээврийн хэрэгслийн зардал, өдрийн хоол унд, очоод байрлах байрны зардал багтдаг. Нэр бүхий яллагдагч нар “*******” гэх уурхай дээр очиж байрласан. Томилолтоор ажиллахад нь тухайн компани машинаар үйлчилж, тэндээ байрлуулж, хоол ундаар үйлчилсэн. Хахуулийн эд зүйл болох 1,000,000 төгрөг, мөнгөн аяга нь томилолтын зардалд багтсан зүйл биш тул хахуулийн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн. Томилолтын зардалтай холбоотой нэмэлт мөрдөн шалгах хийх шаардлагагүй.

Яллагдагч ******* ******* нарын үйлдэлд субьектив санаа зорилго тодорхойлоогүй гэж тайлбарлаж байна. Прокурорын эсэргүүцэл, яллах дүгнэлтэд энэ талаар тодорхой дурдсан.

Яллагдагч *******гийн хувьд “...албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд,  хэрэгжүүлсний хариуд...” гэж, харин хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан бусад яллагдагч нарын хувьд “.....албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд...” гэж яллаж байгаа. Учир нь тухайн уурхайд албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуул авсан гэж дүгнэсэн. Хахуулийн гэмт хэрэг заавал тодорхой үр дүнд хүрсэн байхыг шаардахгүй. Тодорхой үр дүнд хүрсэн эсэхээс үл хамаарч хахуул өгөгчийн өгч байгаа эд зүйлсийг татгалзалгүйгээр хүлээж авч байгаа нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

*******, нараар дамжуулж хахуул авсан гэдэгт ын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.   нь “*********” ХХК-ийн албан хаагч биш. Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу жолоочоор машин барьж явсан түрээсийн хөлсний ажилтан, тухайн үед хахуулийн эд зүйл гэж мэдэх боломжгүй байсан. Энэ агуулгаараа ын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэн. Яллах дүгнэлтэд яагаад “, ******* нараар...” гэж бичсэн бэ гэхээр нэр бүхий яллагдагч нарт болон *******аар дамжуулж хахуулын зүйлээ өгч байгаа үйл баримт байгаа.

*******ыг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй. *******ын хувьд ***** /*****/ буюу хахуул өгөх гэмт хэргийг зохион байгуулж буй этгээдийн үүрэг болгосны дагуу мөнгө аяга, хадгийг худалдаж авах, хахуул авч буй этгээдүүдэд эд зүйлийг хүлээлгэн өгөх зэргээр гэмт хэрэгт хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн. Шүүх яллагдагч *******ын үйлдлийг гүйцэтгэгч гэж үзэж байгаа бол гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр хамжигчаар оролцож уу, гүйцэтгэгчээр оролцож уу гэдгийг тодорхойлох бүрэн боломжтой байсан.

Хахуулийн эд зүйл гээд өгч байгаа мөнгө аяга, хадгийн үнэлгээг тогтоох шаардлагатай гэж өмгөөлөгч үзэж байна. Эдгээр зүйл нь биет байдлаараа байхгүй байсан бол эд зүйлийн үнэлгээ тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоож, тогтоосон хөрөнгийн үнэлгээгээр яллагдагч нарыг гэм буруутайд тооцсон тохиолдолд улсын орлого болгох асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл албадлагын арга хэмжээг биелүүлэх асуудал юм. Гэтэл мөнгөн аяга биет байдлаар байгаа. Мөнгөн аягийг худалдаж авсан үнэ нь мөнгөн аяган дээр бичээстэй байгаа талаар ******* мэдүүлдэг. Эдгээр нөхцөл байдал байсаар байхад шүүгчийн захирамжид дахин үнэлгээ тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Хувийн байдалтай холбоотой асуудлаар холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас мэдээллийг гаргуулж авсан.  Ажил байдлын тодорхойлолт болон тушаал шийдвэрийг хэрэгт хавсаргасан. Бусад хүмүүсээс мэдүүлэг авах шаардлагагүй. Хэрэв эдгээр яллагдагч нар шагнал урамшуулал авч байсан гэх нөхцөл байдал үүсвэл яллагдагч нар болон өмгөөлөгч нар баримтаа бүрдүүлж анхан шатны шүүхэд гаргах боломжтой. Энэ ажиллагааг хийхийн тулд хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй гэж үзэж байна.

2100053 дугаартай хэрэг нээгдсэн үндэслэл нь гадаад улсын иргэд мөрийтэй тоглоом тоглож, бусдыг дарамталж мөнгө аваад байна гэдэг агуулгаар нээгдсэн. Анх шалгасан үйлдэлтэй холбоотой үйл баримт тогтоогдоогүй учир прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

Яллагдагч *******гийн өмгөөлөгч С.Батнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна.

*******гийн холбогдсон гэмт хэргийн субьектив талын нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолж чадаагүй.

Уул уурхай хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А/16 дугаартай томилолтын зардал гаргах тухай тушаалаар журам баталсан. Энэхүү журамд уул уурхай, уулын баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах комиссын зардлыг хүсэлт гаргасан  тухайн компани томилолтын зардлыг хариуцна гэж заасан. Энэхүү эрх зүйн актад прокурор, мөрдөгч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

“**********” ХХК-аас ******* мөнгө авсан  байдаг, тэр томилолтын зардлаар автомашинд бензин хийсэн үйл баримт тогтоогддог. Компаниас томилолтын зардал гарсан эсэхийг шалгаагүй. *******гийн анхны мэдүүлэг болон удаа дараа өгсөн мэдүүлэгт дугтуйнд хийж өгсөн мөнгийг томилолтын зардлын урьдчилгаа гэж ойлгож хүлээж авсан гэж мэдүүлдэг.

*******гийн үйлдлийг “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө…” гэж тайлбарлаж байна. Хахуул өгөгч ямар ашиг сонирхлыг үүднээс хахууль өгснийг шалгаж тогтоогоогүй. Хахуул өгөгчийн уурхайг шалгалтаар хүлээж аваагүй, гэмт хэргийн субьектив шинжийг тогтоогоогүй.

Зардалтай холбогдуулан бусад компаниудыг шалгах нь хэрэгт ямар ач холбогдолтой вэ гэдгийг шүүх тайлбарлаагүй. Бусад асуудал нь шүүхийн шатанд хийгдэх боломжгүй учир мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх шаардлагатай.

*******гийн зан байдлыг талаар түүний ар гэрийнхэн, найз нөхдөөс нь мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэмэлт ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

Яллагдагч *******, ******* нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байна.

*******ыг гэмт хэрэгт хамжигчаар биш гүйцэтгэгчээр оролцсон гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг…” гэж хуульчилсан. Хэрэв ыг ******* ашигласан гэж үзвэл гүйцэтгэгчийн үүргээр журамлах нь хуулийн шаардлагад нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахуул авах гэмт хэргийн үндсэн шинж нь  хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхийн тулд гэж заасан. Ямар ашиг сонирхлын үүднээс эрх, ашиг сонирхлоо хэрэгжүүлсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Яллах дүгнэлтэд “… албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд, хэрэгжүүлснийхээ хариуд...” гэж дурдсан нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хууль болон Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн нэг мөр хэрэглэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхойлно” гэж хуульчилсан. Нотолбол зохих байдал нотлогдох ёстой, хохирол, хор уршиг, шинж чанарыг тогтоох ёстой, хөрөнгийн үнэлгээ хийх шаардлагатай.

Яллагдагч нарын хувийн байдлыг тогтоосон, лавлагаа авсан гэдэг нь хангалтгүй. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна.

Прокурор хэрэг бүртгэлийн тусдаа дугаар авсан гэж тайлбарлаж байна. Өмнөх хэрэг хэрхэн яаж шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй. Анх хэрэг үүсэхдээ мөрийтэй тоглоом тоглосон эрх бүхий албан тушаалтанд холбогдуулан үүссэн.  Энэ хэрэг шалгагдаж байх явцад авлигын хэрэг үүссэн. Мөрийтэй тоглоом тоглосон гэх гэмт хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Энэ тухай прокурорын тогтоол байх ёстой.

Журмын 4.5-д “...үйлдвэр хүлээн авах комиссын зардлыг хүсэлт гаргасан тухайн компани хариуцна” гэж заасан. Энэ журмын дагуу ажилласан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн субьектив санаа зорилгыг тогтоож чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Яллагдагч ***** /*****/, ******* нарын өмгөөлөгч С.Уламбаяр, яллагдагч ***** /*****/-ийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, Х.Мөнгөнсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

 

Яллагдагч *******,  *******, *******, *******, *******  нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Яллагдагч ***** /*****/, ******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Шагдарын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр яллагдагч *****, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

- Яллагдагч ***** /*****/-ийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багт орших " газар" ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулж удирдан, өөрийн туслах *******ын үйлдэл оролцоог хуваарилан түүгээр дамжуулан:

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан "Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах ажлын удирдамж"-аар ************* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "************" ХХК, "************" ХХК, "" ХХК, "***********" ХХК, " ********" ХХК, "************" ХХК-иудын уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь үзэж, танилцан холбогдох дүгнэлт гаргах комиссын нарийн бичгийн даргаар томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Техник технологийн хэлтсийн Салбарын дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн *******д түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан:

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 2,000,000 төгрөгийн,

2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийн хахуулийг,

Мөн дээрх комиссын дарга гишүүд болох *******, **********, *******, *******, ******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан *******, нараар дамжуулж 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт тус бүр 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

-  Яллагдагч ******* нь ***** /*****/-ийн туслахаар ажиллах хугацаандаа түүний өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Хэнтий  аймгийн Батноров сумын 5 дугаар багт орших " ************” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулах гэсэн ашиг сонирхлын дагуу *******д түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан:

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 2,000,000 төгрөгийн,

2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийн хахуулийг,

Мөн дээрх комиссын дарга гишүүд болох *******, *********, *******, *******, ******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан аар туслуулан 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт тус бүр 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

 

-  Яллагдагч ******* нь -ын иргэн ***** /*****/-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд болон хэрэгжүүлсний хариуд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт -ын иргэн ***** /*****/-ээс түүний туслах *******аар дамжуулан бэлнээр 2,000,000 төгрөгийн,

 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт *******, нараар дамжуулан 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,

 

-  Яллагдагч *******, *************, *******, *******, ******* нар нь -ын иргэн ***** /*****/-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд болон хэрэгжүүлсний хариуд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт *******, нараар дамжуулан 1 ширхэг мөнгөн аяга, хадаг болон бэлнээр 1,000,000 төгрөгийг тус тус хахуульд авсан үйлдлүүдийг Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Шагдараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Яллагдагч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан, С.Батнасан, Ц.Алтанцэцэг нарын гаргасан хүсэлт болон шүүхийн санаачилгаар 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч *****, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 2101000530251 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж  шийдвэрлэсэн байна.

 

Шүүгчийн захирамжид яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан: 

- хахуульд авсан гэх мөнгөн аяга болон хадагны үнэлгээ тогтоох,

- яллагдагч нарын хувийн байдлыг тогтоох

- 210100053 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрлэлтийн талаарх шийдвэрийг хэрэгт хавсаргах,

- яллагдагч *******, *******, **********, *******, ******* ******* нар ямар үйлдэл, шийдвэр гаргасныхаа төлөө хахуул авсан гэж үзээд байгаа нь тодорхойгүй, яллах дүгнэлтэд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд болон хэрэгжүүлсний хариуд гэж тусгасан нь ойлгомжгүй байгааг тодруулах хүсэлтүүдийг хангаж, шүүх өөрийн санаачлагаар:

- яллагдагч  *******ын үйлдэл нь гэмт хэргийн гүйцэтгэгчийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй, хамжигчаар зүйлчилсэн нь буруу,

- тухайн үед комисс очиж ажилласан гэх "***********" ХХК, "" ХХК, "*************" ХХК, "Хөх бишрэлт" ХХК-ий холбогдох этгээдийг гэрчээр асууж тус комиссын томилолтын зардлыг хэрхэн хариуцсан талаар тодруулах,

 - яллагдагч нарын хувийн байдлыг тогтоох зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр ******* нарт холбогдох хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт үндэслэлтэй байна. Үүнд:

 

- хахуульд өгсөн, авсан гэх бэлэн мөнгөнөөс гадна эд зүйлийн үнэлгээ тодорхой болсноор хахуульд өгсөн, авсан зүйлийн нийт үнийн дүн тодорхойлогдох тул мөнгөн аяга болон хадагны үнэлгээг зайлшгүй тогтоох шаардлагатай байна.  

 

- яллагдагч нарын хувийн байдлыг тогтоох ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг тогтоох ажиллагаа бөгөөд энэ нь шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад нөлөөлдөг тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж тус тус заасан бөгөөд яллагдагч *******ын гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог зөв тодорхойлох шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоож, мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Иймээс дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин 210100053 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрлэлт болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн удирдамжаар батлагдсан комиссын очиж ажилласан нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгж тэдний томилолтын зардлыг хариуцсан эсэх нь тухайн хэрэгт ач холбогдолгүй байх тул нэмж шалгах шаардлагагүй байна. Түүнчлэн яллагдагч *******, *******, ***********, *******, ******* ******* нар ямар үйлдэл, шийдвэр гаргасныхаа төлөө хахуул авсан гэж үзээд байгаа нь тодорхойгүй, яллах дүгнэлт ойлгомжгүй гэсэн нь үндэслэлгүй байх тул эдгээр ажиллагаануудыг нэмж хийх шаардлагагүй  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иймд яллагдагч *****, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/114 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Шагдарын бичсэн №35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Хэргийг прокурорт очтол яллагдагч *****, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ГАНЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                               Б.ДЭНСМАА

           

                                                                                           Г.БОЛОРМАА