| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04219/И |
| Дугаар | 192/ШШ2025/04346 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04346
2025 05 21 192/ШШ2025/04346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо,*******, Наадамчдын гудамж,******* тоот хаягт оршин суух Си Эм Ти Эс ХХК /РД:6396364/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ХХК /6542395/, тухайн компанийн гүйцэтгэх захирал Т.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Си Эм Ти Эс ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ХХК /6542395/, тухайн компаний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т.******* нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: 2025.05.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.04.25-ны өдрийн Си Эм Ти Эс ХХК-ийн 06 дугаар итгэмжлэл, 2025.02.25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШЗ2025/10187 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Си Эм Ти Эс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2022.04.20-ны өдрийн Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, 2023.08.01-ний өдрийн Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Тооцооны үлдэгдэл, 2023.11.27-ны өдрийн*******/20 дугаар албан бичиг, 2023.11.30-ны өдрийн*******/75 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.12.22-ны өдрийн*******/83 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-23 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Си Эм Ти Эс ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ХХК /6542395/, тухайн компанийн гүйцэтгэх захирал Т.******* нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, 2025.02.25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШЗ2025/10187 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Си Эм Ти Эс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2022.04.20-ны өдрийн Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, 2023.08.01-ний өдрийн Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Тооцооны үлдэгдэл, 2023.11.27-ны өдрийн*******/20 дугаар албан бичиг, 2023.11.30-ны өдрийн*******/75 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.12.22-ны өдрийн*******/83 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргээр Б.Гантуяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ХХК /6542395/, тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т.******* нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн0 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар******* ХХК /6542395/, тухайн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т.******* нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар******* ХХК /6542395/, тухайн компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т.******* нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.******* ХХК /6542395/ нь Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,-30 тоот хаягт хамгийн сүүлд байрлаж үйл ажиллагаа явуулж байсныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дугаар зүйлийн.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн0 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ