2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/03653

 

 

 

 

 

2025 05 02  192/ШШ2025/03653

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 000 дүгээр хороо, Мон-лаагийн 000 тоот хаягт оршин суух, 00 регистрийн дугаартай, Я Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн00үгээр хороо, Эрин хороолол, 00байр, 00 тоот хаягт оршин суух, Н ХХК-д холбогдох,

 

Нүүрс ачаа тээврийн хөлсөнд 28,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Г шүүхэд гаргасан тайлбартаа:Тухайн компанитай тохиролцоонд хүрч, тооцоо мөнгөө олж авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Н ХХК, Я.Г нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Я.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Я.Г нэхэмжлэлтэй Нс ХХК-д холбогдох нүүрс ачаа тээврийн хөлсөнд 28,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Я.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 төгрөгнөөс 148,975 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 148,975 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Г олгосугай.

 

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН