Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/379

 

 

 

 

 

 

   2024           3             27                                          2024/ДШМ/379

 

Ж.Н, Д.Ч, Т.Э, Д.Б,

Г.Ц, М.М, Г.Э, Б.Б,

Д.О, Ч.Г, Г.Б, М.Б,

М.Н, Я.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг, Л.Содбаяр,

шүүгдэгч Ж.Нийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Э, шүүгдэгч Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,

шүүгдэгч Т.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Б.Туул,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, Ц.Баярмаа,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

шүүгдэгч М.Н,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Т.Төмөрцэцэг, шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Н, Д.Ч, Т.Э, Д.Б, Г.Ц, М.М, Т.Эрдэнэбаяр, Б.Б, Д.О, Ч.Г, Г.Б, М.Б, М.Н, Л.Батцоож нарт холбогдох эрүүгийн 2201000340319 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монголмууд овгийн Ж.Н, 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 306 дугаар байрны 93 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ДЮ90052791/;

2. Ишгомбо овгийн Д.Ч, 1973 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, хадам эхийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67а байрны 156 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХП73040533/;

3.  Тайжнар овгийн Т.Э, 1970 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38 дугаар байрны 49 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УЕ70022104/;

4. Боржгон овгийн Д.Б, 1969 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны 193 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХМ69061601/;

5. Гэрүүд овгийн Г.Ц, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хоол зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, 100/2 дугаар байрны 40 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УХ92030141/;

6. Богд Боржигон овгийн М.М, 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 4/6 байрны 01 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:М390050460/;

7. Цоохор овгийн Г.Э, 1982 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Конкрет кракпт” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 423 дугаар байрны 117 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УШ82012218/;

8. Тоост овгийн Б.Б, 1984 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шөнийн зах 2 дугаар байрны 45 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:МА84110430/;

9. Шарынхан овгийн Д.О, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЗАА-ийн 1-2 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:НЭ88100704/;

10. Дориг овгийн Г.Б, 1979 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 71-27 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:Т379012378/;

11. Утай овгийн М.Б, 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Мөнгөн хөдөлгүүр” ХХК-д мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 73 байрны 19 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:МВ82122914/;

12. Ар тогоруутан овгийн М.Н, 1982 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 776 байрны 124 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, РД:РС82021411/;

13. Авирмэд овгийн Я.Б, 1962 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, “Бэрс финанс” ХХК-д гэрээт зөвлөх ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 42/а байрны 98 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЗП62050411/;

14. Боржигон овгийн Ч.Г, 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 1в гудамжны 75/1 байрны 70 тоотод оршин суудаг, /РД:ТЛ90032863/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялыг бүрэн эдэлж дууссан,          

1. Шүүгдэгч Ж.Н, Г.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хахууль өгөгч М.Бгийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчийг өөрчлүүлж бүртгэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөгч М.Б, М.Н нараас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1,100,000 төгрөг бэлнээр авсан,

2. 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Тохойнхан” ХХК-ийн /РД:57492998/ хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ванг Зилэй /Wang Zhilei/-г хасаж, Зао Шоужун /Zhao Shoujun/-г нэмж бүртгэл хийж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банкны 5022143142 тоот дансаар, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2,000,000 төгрөг Хаан банкны 5020467395 тоот дансаар шилжүүлэн авч нийт 4,100,000 төгрөгийг авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

3. Шүүгдэгч Ж.Н, М.М нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Г.Эын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг шууд шинээр бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Экспаншн оф лайф” ХХК-ийг Оросын Холбооны Улсын иргэд болох Эдуард Юрьевич, Дмитрий Викторович нарын нэр дээр бүртгэл хийлгэхийн тулд Г.Эаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ч.Наранцэцэгийн эзэмшлийн Голомт банкны 1419231759 дансаар дамжуулан 1,500,000 төгрөгийг хахуульд авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

4. Шүүгдэгч Ж.Н, М.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Я.Бийн “...С.Отгонбатад гадаад паспорт гаргуулах...” гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Е3111512 дугаарын бүртгэлтэй гадаад паспорт гаргахын тулд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Н.Цогтбаатараар дамжуулан 357,000 төгрөгийг хахуульд авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

5. Шүүгдэгч Ж.Н, Д.Ч нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Г.Цын үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 40 дүгээр байрны 2 тоот 26м2 талбайтай орон сууцны бүртгэлийг 124.45 м2 талбайтай үйлчилгээний зориулалттайгаар хэмжээг өөрчлөн Ү-2202000747 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахын тулд хахууль өгөгч Г.Ц, Т.Э, Д.Б нараас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10,000,000 төгрөгийг хахуульд авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

6. Шүүгдэгч Ж.Н, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Д.Оюун-Эрдэнийн хуулийн этгээдийн нэрийн өөрчлөлт хийлгэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Ди Си Эф ҮЦК” ХХК-ийн нэрийг “Монголын үндэсний блокчейн дижитал хөрөнгө ҮЦК” ХХК болгон өөрчилж хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэхийн тулд Д.Оэс Хаан банкны 5009847848 дугаартай дансаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны 5676099538 тоот дансаар, 100,000 төгрөгийг О.Бадамхатангийн /Ж.Нийн найз/ эзэмшлийн Хаан банкны 5007850954 тоот дансаар шилжүүлэн нийт 600,000 төгрөгийг авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

7. Шүүгдэгч Ж.Н нь хахууль өгөгч Ч.Гийн “Хорчины хүсэл” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг хугацаагүй болгох бүртгэлийг хоёр хоногийн дотор хийлгэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 200,000 төгрөгийг хахуульд авсан,

8. Шүүгдэгч М.Н, М.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж “Тохойнхан” ХХК-ийн /РД:57492998/ хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ванг Зилэй /Wang Zhilei/-г хасаж, Зао Шоужун /Zhao Shoujun/-г нэмж бүртгэл хийлгэж гэрчилгээ гаргуулах зорилгоор Хаан банкны 5063042442 дугаартай данснаас 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 24-ний өдрүүдэд 6,350,000 төгрөгийг М.Нгийн Хаан банкны 5058583950 тоот данс руу шилжүүлснийг дамжуулан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1,100,000 төгрөг бэлнээр, Хаан банкны 5058583950 тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банкны 5022143142 тоот дансаар, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5020467395 тоот дансаар 2,000,000 төгрөг шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 4,100,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

9. Мөн шүүгдэгч М.Н нь хахууль өгөгч М.Бгийн “Тохойнхан” ХХК-ийн /РД:57492998/ хувьцаа эзэмшигчийг өөрчилж бүртгүүлэх зорилгоор Хаан банкны 5063042442 дугаартай данснаас 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 24-ний өдрүүдэд 6,350,000 төгрөгийг М.Нгийн Хаан банкны 5058583950 тоот данс руу шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 6,350,000 төгрөгийг хахуульд өгсөн мөнгө гэдгийг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон 2,250,000 төгрөгийг ашиглаж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлахын тулд гүйлгээнд оруулж мөнгө угаасан,

10. Шүүгдэгч Я.Б нь “С.Отгонбатад гадаад паспорт гаргуулах” зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан Н.Цогтбаатараар дамжуулан 357,000 төгрөг хахуульд өгсөн,

11. Шүүгдэгч Г.Э нь гадаадын хөрөнгө оруулалттай “Экспаншн оф лайф” ХХК-ийг Оросын Холбооны Улсын иргэд болох Эдуард Юрьевич, Дмитрий Викторович нарын нэр дээр бүртгэл хийлгэж гэрчилгээ гаргуулах зорилгоор Хаан банкны 5037277667 тоот данснаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны 1419231759 тоот данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

12. Шүүгдэгч Г.Ц, Д.Б, Т.Э нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 40 дүгээр байрны 2 тоот хаягт байрлах орон сууцны талбайг 124.45 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өөрчилж бүртгүүлэх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Ж.Магваншийрэвийн эзэмшлийн Хаан банкны 5014401194 тоот данснаас Т.Эийн Худалдаа хөгжлийн банкны 407209167 дугаартай данс руу 11,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5447162139 тоот данснаас Т.Эийн Худалдаа хөгжлийн банкны 407209167 дугаартай данс руу 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 21,500,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

13. Шүүгдэгч Д.Б, Т.Э нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хахууль өгөгч Г.Цын Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 40 дүгээр байрны 2 тоот хаягт байрлах орон сууцны талбайг 124.45 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өөрчилж бүртгүүлэх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Ж.Магваншийрэвийн эзэмшлийн Хаан банкны 5014401194 тоот данснаас Т.Эийн Худалдаа хөгжпийн банкны 407209167 дугаартай данс руу 11,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5447162139 тоот данснаас Т.Эийн Худалдаа хөгжлийн банкны 407209167 дугаартай данс руу 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 21,500,000 төгрөгийг хахуульд өгсөн гэдгийг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон 11,500,000 төгрөгийг ашиглаж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлахын тулд Худалдаа хөгжлийн банкны 407209167 дугаартай данснаас Т.Э нь өөрийн Хаан банкны 5134056068 тоот данс хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлж, мөн дээрх данснаас 4,000,000 төгрөгийг тус тус гүйлгээнд оруулж, Д.Б нь өөрийн Хаан банкны 5011023779 тоот данс руу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөгийг шилжүүлэн авч гүйлгээнд оруулж мөнгө угаасан,

14. Шүүгдэгч Д.О нь хуулийн этгээдэд “Монголын үндэсний блокчейн дижитал хөрөнгө ҮЦК” ХХК гэх нэрийн баталгаажуулалт хийлгэх зорилгоор Хаан банкны 5009847848 тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны 5676099538 тоот данс руу шилжүүлж, 100,000 төгрөгийг Хаан банкны 5007850954 тоот данс руу шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Н, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Б нарын албан тушаалын байдалтай нь холбогдуулан 600,000 төгрөгийг хахуульд өгсөн,

15. Шүүгдэгч Ч.Г нь “Хорчины хүсэл” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг хугацаагүй болгох бүртгэлийг хоёр хоногийн дотор хийлгэх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 200,000 төгрөгийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ж.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 Д.Ч, М.М, Б.Б, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 Т.Э, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Э, Д.О, Я.Б, Ч.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Э, Д.Б, М.Н нарт холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Монголмууд овгийн Ж.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ишгомбо овгийн Дашдаваагийн Чинтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Тайжнар овгийн Т.Э, Боржгон овогт Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Гэрүүд овгийн Г.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Богд Боржигон овгийн М.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Цоохор овгийн Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Тоост овгийн Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Шарынхан овгийн Дурангуагийн Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Дориг овгийн Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Утай овгийн М.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ар тогоруутан овгийн М.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Авирмэд овгийн Я.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Ч.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ж.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Чинтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, 

шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Я.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял дээр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 11,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,800,000 /арван нэгэн сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, М.Н нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Д.Ч, М.М, Б.Б, Г.Б, М.Б нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч Т.Э, Д.Б, Г.Ц, Г.Э, Д.О, Я.Б, Ч.Г нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чинтулгын баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн сольж 30 нэгжийг нийт оногдуулсан 6,000 нэгжээс хасаж, үлдэх ялыг 5,970 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,970,000 /таван сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, М.Н нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Д.Ч, М.М, Б.Б, Г.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, Т.Э, Д.Б, Г.Ц, Г.Э, Д.О, М.Б, Я.Б, Ч.Г нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

шүүгдэгч нар бусдад төлөх хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ноос 100,000 төгрөг, Б.Боос 500,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох, мөн шүүгдэгч Г.Бөөс 1,000,000 төгрөг, шүүгдэгч М.Мгоос 1,000,000 төгрөг, Ж.Ноос 5,857,000 төгрөг, Д.Час 5,015,000 төгрөгийг тус тус Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн 100 900 033 104 тоот дансанд тушаасныг улсын орлогод шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан биет 2,985,000 төгрөгийг /Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ улсын орлогод тушааж, Е-3111512 дугаартай гадаад паспорт, 7 ширхэг Сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н, Д.Ч, Т.Э, Д.Б, Г.Ц, М.М, Г.Э, Б.Б, Д.О, Г.Б, М.Б, М.Н, Я.Б, Ч.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Баярмаа тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтууд болох Б.Б, Д.О нарын дансны хуулгууд /2хх 83, 5хх 76/, Д.Оюун-Эрдэнийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэд /2хх 87-88/, Б.Бийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх 150-151/, хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт /5хх 80/, гэрч Ж.Н, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.О нарын мэдүүлэг зэрэг нь Б.Бийн гэм буруутайг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлон тогтоосон баримтууд биш байх бөгөөд харин дээрх гэмт хэргийн субьектив тал үгүйсгэгдэж, Б.Бийг цагаатгах нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй нь хууль зөрчсөн байна.

Б.Б, Д.О нар нь бие биеээ таньдаггүй, компанийн нэр өөрчлөх талаар ямар нэгэн яриа гаргаагүй, өөрөөр хэлбэл Б.Бийн хувьд хахууль өгөгч гэгдэх Д.Оюун-Эрдэнийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мэдэж, хүсэж мөнгө авсан асуудал байхгүй, харин Ж.Н, Д.О гэгч найзын холбоотой хүмүүсийн зээлийн харилцааны асуудал байсан, тухайн мөнгөнөөс нэг ч төгрөгийг өөртөө зарцуулаагүй гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байхад шүүх анхаарч үзэлгүй, буруу дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудад заасан зөрчлийг бий болгосон.

Хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын хувьд хээл хахууль өгөгчид ашигтай үйлдэл хийж түүний улмаас хууль бус ашиг олж байгаагаа ухамсарлаж, ойлгож, хээл хахууль авахыг хүссэн шууд санаатай хэлбэртэй байдаг. Б.Б нь хууль болон журамд зааснаар хуулийн этгээдийн нэрийг шүүгээд давхцалгүй, олгох боломжтой байвал нэрийг өөрчилж олгох үүрэгтэй албан тушаалтан бөгөөд түүнд олгогдохгүй байгаа нэрийг олгох, эсвэл олгох боломжтой байхад татгалзах эрх байхгүй юм.

Өөрөөр хэлбэл, Б.Б нь хууль, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хахууль авах, Д.Оюун-Эрдэнийн хувьд өөрөө очоод авах бүрэн боломжтой нэрийг авахын төлөө бусдад хахууль өгөх шаардлага байхгүй бөгөөд гэмт хэргийн шалгаант холбоо байхгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Албан тушаалтан хахууль өгөгчид ашигтайгаар өөрийн албаны эрх хэмжээнд үйлдэл хийсэн байх, хууль бус ашиг олж байгаагаа ухамсарлан ойлгож, хээл хахууль авахыг хүссэн шууд санаатай хэлбэртэй байх гэмт хэргийн шинж нотлон тогтоогдоогүй  байхад энэ талаар өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуупийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Н, Д.О, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц нотлох баримтын аль нэгийг авахдаа нөгөөг нь няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан зөрчлийг бий болгожээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.Б нь бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлон тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч болон прокурорууд хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөвхөн яллах талыг хэт баримталсан байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хувийн байдлыг огт тогтоогоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн заалтыг огт хэрэглээгүй.

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах тухай журам батлагдсан байдаг. Үүний дагуу Хууль зүй дотоод хэргийн яам, Засгийн газрын хэрэгжүүлч агентлаг, УБГЕГ хамтран улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл, 2019 оны энэ номны /49 дүгээр хуудас/, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3-т номны /50 дугаар хуудас/, Хуулийн этгээдийн нэрэнд тавигдах шаардлага хязгаарлал 3.10-т Хуулийн этгээдийн нэр, Иргэний хуулийн 27.3 дугаар зүйлд зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй /53-54 хуудас/, 4.3-т Улсын бүртгэгч энэ журмын 2.1-т заасан этгээдийн хүсэлтийн дагуу тухайн сонгосон нэрийг хуулийн этгээдийн нэрийн санд шалгаж, холбогдох хууль тогтоомж, энэ журамд нийцсэн тохиолдолд баталгаажуулна.

Батзориг нь энэ журмын дагуу шалгалт хийж тухайн нэр давхцаагүй учраас баталгаажуулсан. Хууль зөрчиж нэр давхацсаныг хууль бусаар бусдад давуу байдлаар албан тушаалын байдлаа ашиглаж олгосон зүйл байхгүй. Хэн нэгэн дарга ахлагч тушаасан ч тухайн нэр давхацсан эсэхийг программаас шалгаж тухайн нэр давхацсан бол баталгаажуулах боломжгүй. Иймд нэр давхцаагүй тул хууль журмын дагуу баталгаажуулж ажлаа хийсэн. Тус улсын бүртгэлийн газар Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй огт ирээгүй. Тухайн нэр давхцалгүй бол ямар ч хуулийн этгээд авах боломжтой. Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн, нэр баталгаажуулахад 10,000 төгрөг тушаагаад л авах зүйлийг 500,000 төгрөг өгч авах ямар ч хүн байхгүй гэж бодож байна. Үүгээр хууль бусаар нэр баталгаажуулсан гэдэг нь няцаагдаж байгаа юм. Үүний дараа бүртгэх ажиллагаа явагдана. Батзориг тус компанийг шинээр бүртгэж гэрчилгээ олгоогүй, угаасаа бүртгэгдэж эцсийн байдлаар дээрх нэртэй компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь огт гараагүй. Бүртгэлийг хууль зүйн сайдын тушаалаар баталгааждаг. Эцсийн байдлаар бүртгэж гэрчилгээ ч гараагүй зүйл дээр буруутгаж яллагдагчаар татсан нь үндэслэлгүй.

Хуулийн этгээдийн нэрийг “Монголын үндэсний блок чойн дижитал хөрөнгө” ХХК болгон өөрчилж, хуулийн этгээдийн баталгаажуулалт хийхийн тулд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хаан банкны 5676099538 тоот дансаар 500,000 төгрөгийг авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэх хэрэгт:

Хавтаст хэргийн /2хх 84-85/ Оюун-Эрдэнийн мэдүүлэг мөрдөгчийн асуултад “БЗД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Батзориг гэдэг хүнийг таних уу” гэхэд “Тэр хүнийг ёстой танихгүй. Миний үйлчлүүлэгч хахууль өгөхийг шаардаагүй, танихгүй, уулзаж байгаагүй хүнээс хахууль авсан гүйцэтгэгч гэж яллах нь хууль зүйн үндэслэлгүй. Оюун-Эрдэнэ гэдэг хүнээс хахууль авсан хүн нь Нямдорж ахлах мэргэжилтэн. Учир нь, миний үйлчлүүлэгч гэмт хэргийн субьект биш юм” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие “Б.Б танаас 500,000 төгрөг өг гэж шаардсан уу” гэхэд “үгүй танихгүй надтай огт утсаар яриагүй, уг мөнгийг Нямдоржийн гуйлтаар өгсөн данс руу нь шилжүүлсэн” гэж хэлдэг. Батзоригийг хичнээн шалгасан ч юу ч гарч ирээгүй байдаг. Ажлаа үнэнч шударгаар сайн хийж, шагнал урамшуулал авсаар ирсэн туршлагатай мэдлэгтэй ажилтан юм.

Тухайн 2022 оны 8  дугаар сарын 19-ний өдөр Батзориг нэрийн баталгаажуулалт хийгээгүй, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр баталгаажуулалт хийсэн гэхээр цаг хугацааны хувьд тохирохгүй баталгаажуулалт хийхээс өмнө Батзоригийн дансанд 500,000 төгрөг “88” гэсэн утгатай орж ирсэн байдаг. Энэ нь ямар учиртай гэхээр Нямдорж “би буудалд 2 хоносон тооцоо хийх хэрэгтэй байна, карт байхгүй учраас чиний дансаар мөнгө хүнээс авах ёстой мөнгөө авья” гэхэд Батзориг юу ч бодолгүй л дансны дугаараа явуулсан, гэхдээ “надад мөнгө байхгүй шүү” гэж хэлсэн байдаг. Нямдорж Батзоригийг завгүй байхад бараг 20-50 удаа залгаж “ир” гэж дуудсан. Дансаар орж ирсэн мөнгийг Нямдоржийн тооцоог хийж дуусгасан ба өөрөөс нь 8000 төгрөг илүү гарсан байдаг. Энэ тухай Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт “Би Оюун-Эрдэнээс авах 500,000 төгрөгийг, карт байхгүй учраас Батзоригийн дансаар авч буудалд байсан. 2 өдрийн тооцоо, идэж уух юм авч би өөрөө зарцуулсан” гэж тодорхой хэлсэн. Иймд хахууль авахыг шаардсан, хахууль авахад гүйцэтгэгчээр оролцсон гэх үйлдэл нь няцаагдаж байгаа юм. Анхнаасаа Батзоригийн мөнгө биш Нямдоржийн мөнгө учраас түүний хэлснээр Нямдоржийн бүх тооцооог хийж 508,000 төгрөг болсон.

Нямдорж нь Батзоригийн дансаар Оюун-Эрдэнээс авсан 500,000 төгрөгөөс Батзориг нэг ч төгрөгийг өөртөө зарцуулж завшаагүй, харин ч өөрийн нь мөнгөнөөс 8000 төгрөг гарсан ба өөрийн нь дансанд 192,298 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба прокурорын өөрийн хаягнаас найз руугаа шилжүүлсэн мөнгө нь өөрийнх нь мөнгө байсан юм.

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч Оюун-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн хахууль авах гэмт хэрэг үйлдээгүй, хахууль авахыг шаардаагүй, аваагүй, Нямдоржтой үйлдлээрээ санаатай бүлэглэж гүйцэтгэгчээр оролцоогүй, хууль бусаар компанийн нэр баталгаажуулаагүйг Нямдорж болон Оюун-Эрдэнийн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдээгүй нь бүрэн тогтоогддог.

Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүгд тогтоогдоогүй. Иймд миний үйлчлүүлэгч Б.Бийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйл 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн болгоомжгүй байдлаас болж энэ гэмт хэрэгт холбогдож, шүүх хуралдааны танхимд шүүгдэгчээр татагдаад зогсож байгаадаа үнэхээр их харамсаж байна. Өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдол, тайлбартай санал нэг байна. ...” гэв.

 

            Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдолдоо: “...1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Журамтын хүсэлтийн дагуу М.Б нь 2022 оны 6 дугаар сард өөрийн найз болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нгээр дамжуулан ...гадаадын хөрөнгө оруулалттай “Тохойхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг өөрчлүүлж бүртгүүлэх талаар... тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид хандан компанийн баримт бичгийг хүргүүлж хариуд нь шан харамж өгөхийг санал болгосныг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар Ж.Н нь хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Г.Бөөр хийлгэж, хариуд нь шагнал өгөхийг амлаж 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Тохойхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ванг Зилэйнийг хасаж Зао Шоужун-г нэмж бүртгэл хийлгэж гэрчилгээ олгосон байна. ...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч “Тохойхан” ХХК-ийн татварыг төлсөн гэх дүгнэлтийг хийсэн нь бодит байдалд нийцэхгүй, бүхэлдээ үндэслэлгүй дүгнэлт болсон бөгөөд шүүхийн хийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Учир нь, Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэргийн бодит байдлыг тоггоох зорилгоор М.Бг хүчээр холбон буруутгаад байгаа “Тохойхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Ванг Зилэй, Зао Шоужинг дуудаж мэдүүлэг авсан, холбогдох нотлох баримтыг гаргуулж, хэрэгт хавсаргасан байдаг.

Уг гэрчийн мэдүүлгээр “Тохойхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдүүлгээр М.Бг танихгүй, мэдэхгүй гэж тодорхой мэдүүлсэн. М.Б ч мөн адил тус компани болон уг БНХАУ-ын иргэд болон компанийг танихгүй, мэдэхгүй гэдгийг бүх мэдүүлгүүдээрээ хэлдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу “Тохойхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гэрчийн мэдүүлгээр М.Б гэх хүнийг танихгүй, мэдэхгүй гэх нөхцөл байдал бодитой тогтоогдсон учраас мөрдөгч, прокурор нь “Тохойхан” ХХК-д давуу байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй болсон байдаг тул тус хуулийн этгээдийг болон хувьцаа эзэмшигч нарыг хахууль өгөх үйлдэлд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй зогсоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны бодит байдал ийм байхад үүнтэй шууд зөрчилдсөн байдлаар хэт нэг талыг дангаар нь барьж бодит байдалд нийцэхгүй байдлаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, шүүх хэт өрөөсгөл дүгнэлт хийж ял оногдуулсан нь үндэслэлгүй болсон. Ингэхдээ шилжүүлээд байгаа мөнгө нь ямар учиртай болох, түүний бодит байдал нь юу болох, цаг хугацааны хувьд хамаарч байгаа эсэх зэрэгт огт дүгнэлт хийж чадаагүй.

Мөрдөгч, прокурор, шүүх нь бүгд М.Бг холбож буруутгахдаа “БНХАУ-ын иргэн Журамтын хүсэлтийн дагуу” гэх зүйлийг дурдаж дүгнэлт хийдэг. Гэтэл хэрэгт “Журамт” гэх иргэний талаар ямар нэгэн баримт байхгүй, ямар нэгэн ажиллагаа хийж тогтоогдоогүй зүйлийг дурдаж дүгнэлт хийж ирсэн нь бүхэлдээ бодит байдалд огт нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болсон.

Журамт гэх хүний нэр дурдагдах болсон үндсэн шалтгаан нь М.Бгээс мэдүүлэг өгөхдөө “БНХАУ-ын иргэн Журамт нь гадаадын хөрөнгө оруулалттай компани шинээр үүсгэн байгуулах үед ямар бичиг баримтууд бүрдүүлэх, хэрхэн үүсгэн байгуулах талаар асуусан бөгөөд энэ талаар М.Нгээс асууж өгч байсан” гэж мэдүүлдэг. Үүнээс өөр хэрэгт Журамт гэх хүний талаар ямар нэгэн баримт, ажиллагаа байхгүй юм. Гэтэл мөрдөгч, прокурор нь “Журамтын хусэлтийн дагуу “Тохойхан” ХХК-ийн бүртгэлийг хийлгүүлсэн” гэх агуулгаар бодит байдлыг өөрчлөн гуйвуулж, үндэслэлгүй дүгнэлтийг хүчээр хийж холбон тайлбарлах байдлаар яллах дүгнэлтээ үйлдсэн ба шүүх энэ талаар нягтлан дүгнэхгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүхийн энэ дүгнэлтээр Журамт гэх хүний хүсэлтээр хийсэн бол Журамт гэх нь ямар хүн болох, “Тохойхан” ХХК-ийг болон тус компанийн хувьцаа эзэмшигч Ванг Зилэй, Зао Шоужун нарыг таних эсэх, уг хуулийн этгээдийн бүртгэлийн талаар М.Бгээс гуйсан, хүссэн зүйл байдаг эсэх зэрэг үйл баримтыг тогтоосны дараа дээрх дүгнэлтийг хийх нь зүй ёсны шаардлага болно. Гэтэл хэрэгт энэ талаарх баримт, хийгдсэн гэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байхад баримт нотолгоогүй, тогтоогдоогүй асуудлыг үндэслэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн.

Түүнчлэн, “Тохойхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн хуулийн этгээдийн бүртгэлийг хуулийн дагуу өөрөө биечлэн очиж, өөрөө гарын үсэг зурж, материалаа бүртгүүлж, бүртгэлээ хийлгэсэн талаар мэдүүлэг өгсөн, энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан бүртгэлийн материал бүрдүүлж өгсөн баримтууд, түүнд гарын үсэг зурсан байдал, уг материалыг нэг цонхны үйлчилгээгээр өөр бүртгэгч буюу Монголжин гэх бүртгэгч хүлээн авсан болох нь бүртгэлийн баримтуудаараа хангалттай тогтоогдож байхад эдгээр хэргийн бодит үйл баримт болон нотлох баримтуудад огт нийцэхгүй, зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Тиймээс шүүхийн шийдэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Мөн прокурор болон анхан шатны шүүх нь “Нямдоржид хандан компанийн баримт бичгийг хүргүүлж” гэх үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийдэг. Гэтэл дээрх “Тохойхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдүүлэг, хуулийн этгээдийн бүртгэлийг хийлгүүлэхээр хандсан, түүнийг нэг цонхны үйлчилгээгээр холбогдох журмын дагуу хүлээн авсан зэрэг баримтуудаар уг дүгнэлт бүхэлдээ үгүйсгэгдэж болно. Энэхүү бодит байдлыг тайлбарласаар байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Өөрийн танихгүй, мэдэхгүй, хамааралгүй хуулийн этгээдийн бүртгэлийг хийлгүүлэхгүйгээр хахууль өгнө гэсэн хууль зүйн ойлголт байх ямар ч боломжгүй бөгөөд энэ нөхцөл байдал бүрэн үгүйсгэгдэж, тогтоогдохгүй байхад энэ талаар хууль зүйн дүгнэлтийг огт хийхгүйгээр буруутгаж, гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Түүнчлэн, шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ “Тохойхан” ХХК-ийн татварын торгуульд 500,000 төгрөг төлсөн гэх мөн л хэрэгт байхгүй үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлтийг хийж хүчээр холбон буруутгасан. Хэрэгт “Тохойхан” ХХК-ийн татварын торгууль гэх ямар нэгэн баримт байхгүй, 500,000 төгрөг төлсөн гэх ямар ч баримт байхгүй юм. Шүүх, прокурор нь удаа дараа хэрэгт байхгүй, тогтоогдохгүй үйл баримтуудыг дурдаж, түүнийгээ дүгнэлтийнхээ үндэслэл болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгааг илэрхий харуулж байгаа.

2. Прокурор болон Анхан шатны шүүх “2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Тохойхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг хийлгэсэн” гэдгийг хэрэгт авагдсан бүртгэлийн баримтыг үндэслэн бүртгэл хийгдсэн цаг хугацааг зөв тодорхойлсон байдаг.

Гэсэн атлаа 6 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн энэ бүртгэлтэй М.Бгээс М.Н рүү 6 дугаар сарын 02-ны өдрөөс 24-ний өдрүүдэд “Зээл” гэх агуулгатай мөнгийг хэт нэг талыг барьж холбон тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

“Тохойхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс мөрдөгч нь гэрчийн мэдүүлэг авсан байдаг бөгөөд уг бүртгэлийг хийлгэхдээ хэнийг ч гуйсан, хэнээр ч дамжуулсан зүйл байхгүй ба өөрөө тухайн бүртгэлийг биечлэн очиж хийлгэсэн талаар тодорхой мэдүүлсэн, бүртгэлтэй холбоотой материалаа бүртгүүлэхээр нэг цонхны үйлчилгээгээр өгсөн, түүнийг хүлээн авсан огноо зэрэг нь баримтаар хангалттай тодорхой эргэлзээгүйгээр тогтоогдож, Бүрэндүүрэнгээс Нямсүрэн рүү шилжүүлсэн “Зээл” гэх агуулгатай мөнгө нь түүнээс өмнө буюу 6 дугаар сарын 02-ны өдрөөс шилжүүлж байсан цаг хугацааны хамааралгүй, шалтгаант холбоогүй байхад эдгээрийг хэт нэг талыг барьж холбон дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг тодорхой харуулж байна.

М.Бгээс М.Н рүү шилжүүлсэн мөнгөн дүн нь 6,350,000 төгрөгөөр хязгаарлагдахгүй хоорондоо зээлэх, буцаан төлөх бодитой харилцаа байсан болох нь тэдний мэдүүлэг болон дансны хуулга, түүний агуулга, зээлсэн мөнгийг буцаан төлсөн  баримтуудаар хангалттай бодитой тогтоогдож байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйн дээр эдгээр баримтуудыг хэрэгт авагдсан ямар баримтаар үгүйсгэн няцаагдаж байгаа талаар ч ямар нэгэн дүгнэлтийг хийж чадаагүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 41 дүгээр талд “...шүүгдэгч Нямсүрэн “би М.Бгээс хөдөө явах болоод мөнгө зээлсэн, тэрээр миний данс руу “зээл” гэх утгаар шилжүүлсэн. Бид найзууд, тиймээс мөнгө зээлэх асуудлууд байдаг” гэж тус тус мэдүүлсэн. Дээрх шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг няцаасан ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэг, дансны хуулгаар шүүгдэгч нарыг хахууль өгөх гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашиглахыг хүсэж үйлдсэн буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн нь үндэслэлгүй, хангалттай нотлон тогтоогдоогүй байна гэсэн дүгнэлттэйгээ зөрчилдсөн буюу энэ дүгнэлтийн холбогдох хэсгээр шийтгэх тогтоолын М.Бг буруутгасан үйлдэл холбогдол нь өөрөө үгүйсгэгдэн няцаагдсан. Шүүх нэг үйлдэл холбогдлын талаар өөр өөр дүгнэлтийг нэг дор хийх боломжгүй бөгөөд энэ байдал нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй болоогүйг бүрэн илэрхийлж байна.

Мөн анхан шатны шүүх М.Бгээс М.Нд мөнгө зээлж буй бодит харилцааг М.Н, Нямдорж, Батмөнх нарын хооронд мөнгө шилжүүлж байгаа харилцаанаас ялгаж, үндэслэл бүхий дугнэлтийг хийж чадаагүйгээс ноцтой алдаа, үр дагавар бүхий шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, М.Бгээс М.Нд мөнгө зээлж буй бодит харилцаа нь М.Н, Нямдорж, Батмөнх нарын хооронд мөнгө шилжүүлж байгаа харилцаатай шалтгаант холбоо тогтоогдож байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

М.Бгийн тухайд М.Н нь ямар зорилгоор мөнгө зээлээд байгааг ойлгох боломжгүй бөгөөд мөнгийг юунд зарцуулах гэж байгааг мэдэх ямар ч боломжгүй, улмаар анхан шатны шүүхийн дүгнээд буй гэмт хэргийг үйлдэх санаа зорилго анхнаасаа бий болоогүй, тийм субьектив шинж байгаагүй, тогтоогдохгүй байхад энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй. Тодруулж хэлбэл, энэ талаар Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос М.Бд холбогдох үйлдэл холбогдлыг хүчингүй болгож, М.Бг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Нийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Н болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шатанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргаагүй учраас давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Хэдийгээр бидний зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй боловч түүнд оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э, шүүгдэгч Д.Б нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т.Э, Д.Б нар нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдол гаргаагүй. Иймд нэмж хэлэх тайлбар байхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай оролцож байна. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Т.Эрдэнэбаярын өмгөөлөгч Б.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй тул хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч нараас “Ж.Н мөнгийг дансаараа хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч энэ нь түүний хахууль авах санаа зорилготой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй” гэдэг байдлаар тайлбарлаж байна. Мөн тухайн мөнгийг Ж.Нид өглөгтэй байсан хүн өөрийнх нь дансаар өгсөн гэж ойлгосны үндсэн дээр Ж.Н тухайн мөнгийг зарцуулсан гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бийн дансанд үзлэг хийхэд тухайн өдөр Д.Оэс шилжүүлсэн 500.000 төгрөгийн 200.000 төгрөгийг хоолонд, үлдэгдэл мөнгийг “Зора 99” гэсэн онлайн данс руу шилжүүлсэн байдаг. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь тухайн үйл явдал болохоос өмнө тухайн данс руу байнга мөнгө шилжүүлдэг болох нь харагддаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Боос тодруулахад “интернэт тоглоомны данс” гэж тайлбарласан. Шүүгдэгч Б.Б нь “үлдэгдэл мөнгийг Ж.Нийн хэлсэн данс руу шилжүүлсэн” гэж мэдүүлсэн атлаа үлдэгдэл 300.000 төгрөгийг шилжүүлсэн “Зора 99” гэсэн данс руу тэрээр Ж.Нтой уулзахаас өмнө зарцуулж байсан болох нь түүний эзэмшлийн дансны хуулгаар бүрэн тогтоогддог. Иймд тухайн мөнгөнөөс шүүгдэгч Б.Б хувьдаа зарцуулсан үйл баримт нь бүрэн тогтоогдож байна. Шүүгдэгч Д.О нь зөвхөн Ж.Нид мөнгө шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нарын зүгээс “Б.Бийн дансыг ашиглаж Ж.Н руу мөнгө шилжүүлсэн” гэж тайлбарладаг. Шүүгдэгч Д.Оюун-Эрдэнийг шүүгдэгч Ж.Нтой харилцсан гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд “чи өөртөө мөнгө аваагүй юм уу, надад 1.000.000 төгрөг орсон, чи ядаж 100.000 төгрөг авчих” гэдэг байдлаар шүүгдэгч Д.О нь Ж.Н руу зурвас бичсэн байдаг. Үүнээс дүгнэхэд Д.О анхнаасаа Ж.Нид огт мөнгө шилжүүлээгүй. Харин шүүгдэгч Б.Бт мөнгө шилжүүлж байснаа ухамсарлаж байсан болох нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр бүрэн нотлогддог. Тухайн 500.000 төгрөгийг Б.Бийн данс руу шилжүүлсэн. Уг мөнгөнөөс Ж.Н аваагүй учраас ядаж 100.000 төгрөгийг авчих гэж хэлэхэд Ж.Н нь Бадамхатан гэсэн хүний дансыг явуулсан. Улмаар Бадамхатан гэх хүний дансаар өмнөх өдөр нь ууж, идсэн зүйлсийн тооцоог хийсэн байдаг. Шүүгдэгч Д.Оюун-Эрдэнийн зүгээс анхнаасаа шүүгдэгч Б.Б болон Ж.Н нарын албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн нөхцөл байдал байдаг. Үүнтэй холбогдуулан шүүгдэгч Д.О, Ж.Н нарын зүгээс гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг. Мөн шүүгдэгч Б.Б “Д.О гэдэг хүнтэй огт уулзаагүй. Ж.Н “нэр нь давхцаагүй бол шалгаад хийчих” гэж хэлсэн” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр буюу баасан гарагт шүүгдэгч Д.Оюун-Эрдэнийн шүүгдэгч Ж.Нтой харилцсан. Харин 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр буюу даваа гарагт шүүгдэгч Д.О нь шүүгдэгч Б.Бийн ажлын байранд очиж тухайн гэрчилгээг авсан үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь хахууль өгсөн үйлдлээ анхнаасаа ухамсарлаж, ойлгож байсан. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “миний дансыг Ж.Н асуусан. Дараа нь дансанд 500.000 төгрөг орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор бүртгэл хийх талаар хэлсэн” гэж мэдүүлсэн. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцно. Гэхдээ тухайн мэдүүлгүүд нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан. Шүүгдэгч Б.Бийн мэдүүлгийн нотлох баримт нь хэрэгт авагдсан дансны хуулга болон бусад баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийн үйлдлийг хахууль авах гэмт хэргийн шинжгүй гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгчийн зүгээс “тухайн үйл баримт нь 6 дугаар сарын 22, 23, 25-ны өдрүүдэд 3 удаагийн байдлаар дансанд мөнгө шилжсэн. Гэтэл 6 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд гэрчилгээнд бүртгэл хийгдсэн байсан нөхцөл байдал буюу мөнгө шилжсэн үйл баримтуудын хоорондын шалтгаант холбоог тогтоох ёстой” гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон нууц ажиллагааны магадалгааны материалаар шүүгдэгч М.Н нь бусдын ашиг сонирхлын үүднээс гадаадын хөрөнгө оруулалттай компанид өөрчлөлт оруулахын тулд Ж.Нтой харилцсан. Шүүгдэгч Ж.Н нь Г.Б, М.Н нартай харилцсан үйл баримт бүрэн тогтоогдсон. Нууц магадалгааны материалыг шинжлэн судлахад хамгийн сүүлд “Нүнжигтэй бууз” зоогийн газарт гэрчилгээг үйлдэж явсан байдаг бөгөөд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг нь тухайн нууц магадалгааны материалаар бүрэн нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч М.Н “6 дугаар сарын эхэнд М.Б надаас гуйсан. Энэ явцад Ж.Нид материалыг үзүүлж, дараа нь өөрчлөлт оруулсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Ж.Н, Г.Б нарын зүгээс гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн “энэ хэний ашиг сонирхлын үүднээс хийгдсэн үйлдэл вэ” гэдэг. Шүүгдэгч М.Б ““Тохойхан” ХХК -ийн бүртгэлийг хийлгэхийн тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Журамтын гуйсны дагуу бүртгэл хийлгэхээр М.Нд хандсан” гэж мэдүүлсэн. Хуулийн этгээдийн лавлагаагаар “Тохойхан” ХХК-ийн нэг өмчлөгчийг хасаж, нэг өмчлөгч нэмсэн бүртгэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ванг Зилэй, Зао Шоужун нараас мэдүүлэг авахад “Журамт гэж хүн танихгүй” гэж мэдүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн нарын нэгнээс нь мэдүүлэг авахад “Журамтыг танихгүй” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч М.Б “Журамттай холбоо бариагүй удаж байна” гэж мэдүүлсэн тул Журамт болон Зао Шоужун нараас мэдүүлэг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Журамт гэдэг хүнээс мэдүүлэг авснаар хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй юм. Учир нь, шүүгдэгч М.Б нь 2022 оны 6 дугаар сарын 20, 22-ны өдөр мөнгө шилжүүлж байсан бөгөөд уг мөнгөнүүд нь М.Нгийн данснаас Ж.Н, Г.Б нарын данс руу шилжсэн үйл баримт байдаг. Мөн өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс “мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Үүнийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичээгүй” гэж тайлбарлаж байна. Гэхдээ прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Учир нь, шүүгдэгч М.Н нь шүүгдэгч М.Бгийн өгсөн мөнгийг хувьцаа зарцуулсан үйл баримт байдаг. Хэдийгээр анхан шатны шүүхээс мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч тухайн мөнгийг гэмт хэрэг үйлдэх явцад олж авсан учраас 2.250.000 төгрөгийг шүүгдэгч М.Нгээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэгт прокуророос Т.Э, Д.Б нарыг зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан дансны хуулганы баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Ц нь өөрийн нөхрийн дансаар дамжуулан зээлийн харилцаанаас үүссэн гэж мэдүүлээд байдаг 11.500.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч Д.Б, Т.Э нар нь тухайн 11.500.000 төгрөгийг зээлийн харилцаа үүсгэж авсан гэдэг боловч тухайн мөнгийг шууд шүүгдэгч Ж.Нид хүлээлгэж өгсөн үйл баримт харагддаг. Харин шүүгдэгч Г.Цаас “10.000.000 төгрөгийг хахуульд өгсөн боловч уг мөнгийг өмнө нь би авах ёстой мөнгөө хахуульд нь өгсөн учраас энэ мөнгийг би хувьдаа зарцуулсан” гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхээс мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн боловч шүүгдэгч Г.Ц 10.000.000 төгрөгийг хахууль өгөх санаа зорилгоор шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж олж авсан мөнгө болохыг мэдэж байсан. Иймд прокурорын зүгээс шүүгдэгч М.Бгээс 2.550.000 төгрөг, Д.Б, Т.Э нараас тус бүр 5.000.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг “холбогдох журамд заасны дагуу ажил үүргээ хийсэн” гэж тайлбарлаж байна. Журам зөрчсөн талаар асуудал яригдаагүй. Харин ажил үүргээ гүйцэтгэсний хариуд хахууль авсан гэж ялласан. Өмгөөлөгч Ц.Баярмаа “гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй” гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд энэ хэргийн үйл баримтыг нотолж байгаа дансны хуулганы баримт, Бадамхатан, Ж.Н, Д.О нарын мэдүүлгүүд байдаг. Эдгээр мэдүүлгүүд тогтвортой байдаг. Харин шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн шүүгдэгч Б.Бийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг бөгөөд яллагдагч, сэжигтний хувьд үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгүй учраас зөрүүтэй мэдүүлэг өгөх талаар хууль зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоолын 23-26 дугаар хуудсанд тодорхой дурдсан байдаг. Иймд прокурор Г.Ганхөлөгийн гаргасан саналыг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.Батзоригийн өмгөөлөгч Т.Төмөрцэцэг, шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

1. Шүүгдэгч Ж.Н, Г.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хахууль өгөгч М.Бгийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчийг өөрчлүүлж бүртгэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөгч М.Б, М.Н нараас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 1,100,000 төгрөг бэлнээр авсан,

2. 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Тохойнхан” ХХК-ийн /РД:57492998/ хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ванг Зилэй /Wang Zhilei/- г хасаж, Зао Шоужун /Zhao Shoujun/-г нэмж бүртгэл хийж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банкны 5022143142 тоот дансаар, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2,000,000 төгрөг Хаан банкны 5020467395 тоот дансаар шилжүүлэн авч нийт 4,100,000 төгрөгийг авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

3. Шүүгдэгч Ж.Н, М.М нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Г.Эын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг шууд шинээр бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Экспаншн оф лайф” ХХК-ийг Оросын Холбооны Улсын иргэд болох Эдуард Юрьевич, Дмитрий Викторович нарын нэр дээр бүртгэл хийлгэхийн тулд Г.Эаас 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Ч.Наранцэцэгийн эзэмшлийн Голомт банкны 1419231759 дансаар дамжуулан 1,500,000 төгрөгийг хахуульд авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

4. Шүүгдэгч Ж.Н, М.Н нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Я.Бийн “...С.Отгонбатад гадаад паспорт гаргуулах...” гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Е3111512 дугаарын бүртгэлтэй гадаад паспорт гаргахын тулд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Н.Цогтбаатараар дамжуулан 357,000 төгрөгийг хахуульд авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

5. Шүүгдэгч Ж.Н, Д.Ч нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Г.Цын үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 40 дүгээр байрны 2 тоот 26м2 талбайтай орон сууцны бүртгэлийг 124.45 м2 талбайтай үйлчилгээний зориулалттайгаар хэмжээг өөрчлөн Ү-2202000747 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахын тулд хахууль өгөгч Г.Ц, Т.Э, Д.Б нараас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10,000,000 төгрөгийг хахуульд авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

6. Шүүгдэгч Ж.Н, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Д.Оюун-Эрдэнийн хуулийн этгээдийн нэрийн өөрчлөлт хийлгэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Ди Си Эф ҮЦК” ХХК-ийн нэрийг “Монголын үндэсний блокчейн дижитал хөрөнгө ҮЦК” ХХК болгон өөрчилж хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэхийн тулд Д.Оэс Хаан банкны 5009847848 дугаартай дансаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны 5676099538 тоот дансаар, 100,000 төгрөгийг О.Бадамхатангийн /Ж.Нийн найз/ эзэмшлийн Хаан банкны 5007850954 тоот дансаар шилжүүлэн нийт 600,000 төгрөгийг авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

7. Шүүгдэгч Ж.Н нь хахууль өгөгч Ч.Гийн “Хорчины хүсэл” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг хугацаагүй болгох бүртгэлийг хоёр хоногийн дотор хийлгэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 200,000 төгрөгийг хахуульд авсан,

8. Шүүгдэгч М.Н, М.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж “Тохойнхан” ХХК-ийн /РД:57492998/ хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ванг Зилэй /Wang Zhilei/-г хасаж, Зао Шоужун /Zhao Shoujun/-г нэмж бүртгэл хийлгэж гэрчилгээ гаргуулах зорилгоор Хаан банкны 5063042442 дугаартай данснаас 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 24-ний өдрүүдэд 6,350,000 төгрөгийг М.Нгийн Хаан банкны 5058583950 тоот данс руу шилжүүлснийг дамжуулан 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 1,100,000 төгрөг бэлнээр, Хаан банкны 5058583950 тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банкны 5022143142 тоот дансаар, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5020467395 тоот дансаар 2,000,000 төгрөг шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 4,100,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

9. Мөн шүүгдэгч М.Н нь хахууль өгөгч М.Бгийн “Тохойнхан” ХХК-ийн /РД:57492998/ хувьцаа эзэмшигчийг өөрчилж бүртгүүлэх зорилгоор Хаан банкны 5063042442 дугаартай данснаас 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 24-ний өдрүүдэд 6,350,000 төгрөгийг М.Нгийн Хаан банкны 5058583950 тоот данс руу шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 6,350,000 төгрөгийг хахуульд өгсөн мөнгө гэдгийг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон 2,250,000 төгрөгийг ашиглаж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлахын тулд гүйлгээнд оруулж мөнгө угаасан,

10. Шүүгдэгч Я.Б нь “С.Отгонбатад гадаад паспорт гаргуулах” зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан Н.Цогтбаатараар дамжуулан 357,000 төгрөг хахуульд өгсөн,

11. Шүүгдэгч Г.Э нь гадаадын хөрөнгө оруулалттай “Экспаншн оф лайф” ХХК-ийг Оросын Холбооны Улсын иргэд болох Эдуард Юрьевич, Дмитрий Викторович нарын нэр дээр бүртгэл хийлгэж гэрчилгээ гаргуулах зорилгоор Хаан банкны 5037277667 тоот данснаас 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Голомт банкны 1419231759 тоот данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

12. Шүүгдэгч Г.Ц, Д.Б, Т.Э нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 40 дүгээр байрны 2 тоот хаягт байрлах орон сууцны талбайг 124.45 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өөрчилж бүртгүүлэх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Ж.Магваншийрэвийн эзэмшлийн Хаан банкны 5014401194 тоот данснаас Т.Эийн Худалдаа хөгжлийн банкны 407209167 дугаартай данс руу 11,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5447162139 тоот данснаас Т.Эийн Худалдаа хөгжлийн банкны 407209167 дугаартай данс руу 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 21,500,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

13. Шүүгдэгч Д.Б, Т.Э нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хахууль өгөгч Г.Цын Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 40 дүгээр байрны 2 тоот хаягт байрлах орон сууцны талбайг 124.45 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өөрчилж бүртгүүлэх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Ж.Магваншийрэвийн эзэмшлийн Хаан банкны 5014401194 тоот данснаас Т.Эийн Худалдаа хөгжпийн банкны 407209167 дугаартай данс руу 11,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5447162139 тоот данснаас Т.Эийн Худалдаа хөгжлийн банкны 407209167 дугаартай данс руу 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 21,500,000 төгрөгийг хахуульд өгсөн гэдгийг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон 11,500,000 төгрөгийг ашиглаж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлахын тулд Худалдаа хөгжлийн банкны 407209167 дугаартай данснаас Т.Э нь өөрийн Хаан банкны 5134056068 тоот данс хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлж, мөн дээрх данснаас 4,000,000 төгрөгийг тус тус гүйлгээнд оруулж, Д.Б нь өөрийн Хаан банкны 5011023779 тоот данс руу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 4-ний өдөр 500,000 төгрөгийг шилжүүлэн авч гүйлгээнд оруулж мөнгө угаасан,

14. Шүүгдэгч Д.О нь хуулийн этгээдэд “Монголын үндэсний блокчейн дижитал хөрөнгө ҮЦК” ХХК гэх нэрийн баталгаажуулалт хийлгэх зорилгоор Хаан банкны 5009847848 тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны 5676099538 тоот данс руу шилжүүлж, 100,000 төгрөгийг Хаан банкны 5007850954 тоот данс руу шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Н, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Б нарын албан тушаалын байдалтай нь холбогдуулан 600,000 төгрөгийг хахуульд өгсөн,

15. Шүүгдэгч Ч.Г нь “Хорчины хүсэл” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг хугацаагүй болгох бүртгэлийг хоёр хоногийн дотор хийлгэх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 200,000 төгрөгийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нид албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Я.Бийн яллагдагчаар өгсөн “...Би хамгийн анх 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө 88004455 гэсэн дугаараас Ж.Нийн 88885531 дугаар руу залгаж “нутгийн дүү С.Отгонбатад 2 дахь гадаад паспорт гаргуулж өгөх талаар” ярилцсан. Тэгэхэд би Ж.Ноос гадаад паспорт хэдээр гаргах вэ гэж асуусан. Тэгэхэд Ж.Н надад 400,000 төгрөг болно, 2 хувь зурагтай эзнийг нь явуулчих гэсэн юм. Тэгэхээр нь би Ж.Отгонбатын 99119632 дугаар руу залгаад 400,000 төгрөг, 2 хувь цээж зураг, Ж.Нийн 88885531 гэсэн дугаарын утсаар холбогдоод “очиж уулзаарай” гэж хэлсэн. ...Би тухайн үед Ж.Нийн хэлсэн 400,000 төгрөг гэдгийг хэлсэн. С.Отгонбат уг 400,000 төгрөгийг яг юу гэж ойлгосныг мэдэхгүй байна. С.Отгонбат надтай анх удаа холбогдохдоо “би 2 дахь гадаад паспорт гаргуулж авмаар байна, эхний гадаад паспортоо виз мэдүүлэхээр өгчихсөн байгаа, та яаралтай 2 дахь гадаад паспорт гаргуулж авах боломжтой талаар тодруулаад мэдээд өгөөч” гэсэн юм. Тэгээд би Ж.Ноос асууж тодруулаад хариу өгсөн юм. ...Тэгээд Ж.Н надад 400,000 төгрөг, 2 хувь цээж зурагтай явуулчих гэж хэлсэн юм...” /4хх 193-194/,

Д.Чинтулгын яллагдагчаар өгсөн “...Ж.Н нь надад танил эгчийнхээ орон сууцны өргөтгөлийн бүртгэлийг хийлгэхээр 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гуйсан. Тэгэхэд нь би “эхлээд материалыг нь үзье” гэсэн. Би материалыг нь үзээд “энэ баримт хангалтгүй юм байна шүү, нэмээд өөрт байгаа баримтаа гаргаж өгөөрэй, Нийслэлийн улсын бүртгэгч Б.Баясгаланд материалаа үзүүлчихээрэй” гэж хэлсэн. Тэгээд би бүртгэгч Б.Баясгалантай 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр уулзаад “Нэг хүн бүртгэл гуйгаад байна, болох талаас нь туслаад өгөөрэй” гэж хэлсэн. Ж.Н надад 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үед “ийм бүртгэл хийлгэмээр байна, шагнана шүү” гэж хэлж байсан. Түүнээс биш эхэлж Ж.Ноос мөнгө төгрөг нэхэж шаардсан зүйл байхгүй, Нямдорж өөрөө л мөнгө төгрөг яриад байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ж.Н намайг “ажлаас гараад ресторанд ороод ир” гэсэн юм. Тэгээд би ороход Ж.Н ганцаараа уг рестораны VIР өрөөнд 2 пиво уучихсан сууж байсан. Тэгээд намайг “сууж байгаарай” гэж хэлээд гарчихаад орж ирээд энгэрээсээ 10,000,000 төгрөг гаргаж ирээд 8,000,000 төгрөг буюу 4 боодол 20,000 төгрөгийн дэвсгэртийг надад өгөөд, өөртөө 2,000,000 төгрөг буюу 1 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт авч энгэрийн халаасандаа хийгээд уутыг нь тэр ресторанд хаячихсан. Би уг 8,000,000 төгрөгийг хахуульд авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, уг мөнгийг төлж барагдуулна. ...” /4хх 51-52/,

Ж.Нийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Д.О над руу яриад “Монголын үндэсний блокчейн дижитал хөрөнгө оруулалт ҮЦК” нэрийг авмаар байна, шалгуулаад өгөөч” гэсэн юм. Тэгээд би “энэ нэр болох юм байна, чи 500,000 төгрөг шилжүүлчихээч” гэж хэлээд Батзоригийн дансны дугаарыг Д.Од өгсөн. Тэгээд Батзориг руу Д.Оэс 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр 500,000 төгрөгөөр Батзориг бид хоёр хамт архи ууж хувааж зарцуулсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Батзоригоос очиж тухайн нэрийг авсан байсан. Тэгээд түүний дараа манай ангийн найз Бадамхатан над руу залгаад “өчигдөр караокед 150,000 төгрөгийн тооцоо хийсэн, чи 100,000 төгрөгийг нь хийгээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Оюун-Эрдэнэ надад “нөгөө нэр болчихсон, 100,000 төгрөг авах уу” гэхээр нь “энэ данс руу шилжүүлчих” гээд О.Бадамхатангийн дансны дугаар өгчихсөн юм. О.Бадамхатан бол ямар мөнгө гэдгийг мэдэхгүй. ...” /4хх 93/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Миний Хаан банкны 5676099538 тоот данс руу 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “88” гэсэн утгатайгаар 500,000 төгрөг орж ирсэн. Би уг мөнгөнөөс 200,000 төгрөгөөр нь Ж.Нийн хоолны тооцоог хийсэн юм. Би 20,000-аар 1 удаа, 50,000 төгрөгөөр 5 удаа мөнгө шилжүүлсэн. Данс нь мэдэгдэхгүй өөр өөр данс руу шилжүүлсэн. Ийм байдлаар энэ мөнгийг зарцуулсан. Би энэ мөнгөнөөс өөртөө огт зарцуулаагүй. Би Ж.Нийн захисан юмнуудыг аваад, тэгээд л таарсан. Тухайн үед миний дансанд 192,000 төгрөг байсан. ...Д.О гэх хүн надаас ирж нэр авсан зүйл байхгүй. Ж.Н ахлах энэ нэрийн давхцалыг шалгаад боломжтой бол олго гэсэн. ...” /5хх 70, 72-73/,

Ч.Гийн яллагдагчаар өгсөн “... Би 2022 оны 8 дугаар сард Ж.Нийн гар утасны дугаарыг олж аваад залгаад “Манай найзын компанийн гэрчилгээний хугацаагүй болгох бүртгэл хийлгэхэд 7 хоногийн дараа гээд байна, гэрчилгээг нь 3 хоногийн дотор гаргаад өгөх боломж байна уу” гэж гуйсан. Тэгэхэд “аан за” гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс 2 хоногийн дараа Ж.Н өөрөө над руу залгаад “Бон апитет” ресторанд ороод ир” гэж согтуу дуудсан. Тэгээд би “Бон апитет” ресторанд ороод 200,000 төгрөг бэлнээр Ж.Нид өгсөн. Тэгээд гэрчилгээг хугацаагүй болгох бүртгэлийг хийлгэж гэрчилгээг авсан. Би уг 200,000 төгрөгийг “Хорчины хүсэл" ХХК-ийн гэрчилгээг хугацаагүй болгох бүртгэлийг хийлгэхийн тулд өгсөн. ...” /5хх 33/,

Г.Эын яллагдагчаар өгсөн “...Тэгэхээр нь би Нямдоржоос “яаралтай гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэх шаардлагатай байна” гэж хэлсэн. Тэгэхдээ би “шагнана шүү” гэж хэлсэн. Тэгээд тэр надад “материалаа Монголжинд хүргэлж үзүүл” гэж хэлсэн. ...Би 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө Хаан банкны данснаас 1,500,000 төгрөгийг Нямдоржийн надад өгсөн данс руу шилжүүлсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэв. /5хх 5-7/,

Д.Оюун-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “... “Энэ нэрийг авч болох талаар шүүгээд өгөөч” гэхээр нь би “энэ нэрийг авч болно, 500,000 төгрөг болно шүү” гэсэн. Тэгээд Нямдорж надад Батзориг гэх хүний дансны дугаарыг өгсөн. Тэгээд би Нямдоржийг “өөртөө мөнгө авсан юм уу, найз нь чамд 100,000 төгрөг өгье” гэсэн. Тэгэхэд Нямдорж над руу нэг дансны дугаар явуулсан бөгөөд би тэр данс руу нь 100,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нэрийг авахын тул нийт 600,000 төнгөг өгсөн ба энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /5хх 19-21/,

М.Нгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын сүүлээр гэж санаж байна. Өдрийг нь яг тодорхой санахгүй байна. Нямдорж над руу утсаар яриад “ширээн дээр чинь мөнгө тушаасан баримт, гадаад паспортын зураг үлдээчихсэн байгаа, яаралтай гаргаад өгөөч” гэж хэлсэн. Ингээд тэр хүнийх нь паспортыг 2 хоногт багтааж гаргаж өгсөн санаад байна. ...Би С.Отгонбатын гадаад паспортыг гаргаж өгснөө санаж байна. Зургийг нь харахад Нямдорж надаас гуйсан тухайн хүний зураг мөн байна. Тэгэхэд Ж.Н над руу мөнгө тушаасан баримт, цээж зургийг нь явуулсан...” /2хх 101-102, 104-105/,

М.Мгийн яллагдагчаар өгсөн “...Нямдорж над руу утсаар яриад “би чам руу хүн явуулна, чи тэр хүнд материалыг нь үзээд гадаад хөрөнгө оруулалттай компани шинээр үүсгэх бүртгэлийг яаралтай хийгээд өгөөрэй” гэсэн. ...Би хуулийн заалтыг хэрэгжүүлж, бүрэн болгох шаардлага тавьж 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр материалаа бүрэн болгоод аваад ирсэн. Тэгээд орой нь Нямдорж ахлах намайг гэрээс ирж аваад Сансарын тунелын ойролцоо очиж, АТМ-ээс 1.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /4хх 121-122/,

Г.Бийн яллагдагчаар өгсөн “...Нямдорж гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн материалыг авч ирээд “танилцаад хурдан бүртгэлийг нь хийгээд өг, шагнана” гэсэн. Материал нь асуудалгүй, хуулийн дагуу байсан. ...Тэгээд Нямдорж надад “Нямсүрэнгээс 2,000,000 төгрөг орж ирнэ, данс байна уу” гэж хэлсэн. Тэгээд найз Алтангэрэлийн дансаар бэлнээр авч Нямдорж надад 1,000,000 төгрөгийг тоолж өгөөд “шагнал” гэж хэлээд өгсөн. Би дээрх 1,000,000 төгрөгийн хахууль авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /4хх 138-139/,

М.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би Журамттай тааралдаад ярилцаж байтал тэр надад “Би нэг компанийн гэрчилгээ бүртгүүлэх гээд явж байна, материалыг нь бүрдүүлчихсэн, нэг юм нь болохгүй байна” гэж хэлсэн. Өөрийн найз Нямсүрэнгийн өрөөнд нь ороод тухайн материалыг үзүүлээд “Энэ бүртгэлийг хийж болох уу, асуугаад өгөөч” гэж хэлсэн. Би Нямсүрэн рүү утсаар яриад “нөгөө материал юу болж байна, болохгүй бол буцаагаад өгчихгүй юу даа” гэж хэлсэн. Тэгэхэд Нямсүрэн “цаанаа хүнээс асуусан, хариу өгөхгүй байна” гэж байсан. Нямсүрэн нь “цаанаа хүнд өгсөн, тэр хүмүүс нь мөнгө хараад байх шиг байна” гэж надад хэлсэн. Тэгээд би Нямсүрэнгээс “5,000,000 төгрөг болох уу” гэж асуусан эсэхээ санахгүй байна. Тухайн гэрчилгээг гаргуулан авахын тулд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр М.Нгийн Хаан банкны данс руу 2,000,000 төгрөг “Зээлэв” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Мөн тухайн гэрчилгээ нь гарсны дараа 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр М.Н Хаан банкны данс руу 3,250,000 төгрөг “зээлэв” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. ...” /2хх 115-116/,

Т.Эийн яллагдагчаар өгсөн: “…Би Цацралаас 10,000,000 төгрөгийг авч Нямдоржид өгч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар тохиролцож, 10,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин эхлээд өөрөөсөө 10,000,000 төгрөгийг өгч маргааш нь Цацрал надад өгсөн. …Харин би Цацралаас 21,500,000 төгрөгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. …” /4хх 209-210/

Д.Бгийн яллагдагчаар өгсөн “…Би 10,000,000 төгрөгийн хахууль өгөхөд хамтран оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч, тухайн үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. Харин 21,500,000 төгрөг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. …” /4хх 227-228/,

Г.Цын яллагдагчаар өгсөн “…Би тухайн барилгын өргөтгөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авахын тулд 10,000,000 төгрөгийн хахууль өгсөн. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, харин 11,500,000 төгрөгийг хахуульд биш, зээлдээ буцааж өгсөн. …” /4хх 244-245/ гэх мэдүүлгүүд,

Худалдаан Хөгжлийн банкны дансны хуулгууд /2хх 55-56/, Хаан банкны дансны хуулгууд /2хх 83, 109-113, 3хх 125, 133-135, 5хх 75-78, 6хх 148-149, 159/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 87-89, 121, 122/,  Голомт банкны дансны хуулгууд /3хх 143-145/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /3хх 158-131, 168-171, 183-188, 225-229, 231-234/, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 172, 189-190, 198, 176, 235, 236, 247, 191-197, 199-201, 237-239, 248-249/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч нарын гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Нийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцож үйлдсэн,

шүүгдэгч Д.Ч, М.М, Б.Б, Г.Б нарыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч Т.Э, Д.Б, М.Б нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Г.Цыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч Г.Э, Д.О, Я.Б, Ч.Г нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх,

шүүгдэгч М.Нг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, мөн Нийслэлийн прокурор газраас Т.Э, Д.Б, М.Н нарт холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргэсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүх, шүүгдэгч Ж.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Ч, М.М, Б.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, 

шүүгдэгч Т.Э, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Э, Д.О, Я.Б, Ч.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгож шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар хамтран гаргасан, мөн шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нар давж заалдах гомдолдоо “...Б.Б нь хууль болон журамд зааснаар хуулийн этгээдийн нэрийг шүүгээд давхцалгүй, олгогдохгүй байгаа нэрийг олгох, эсвэл олгох боломжтой байхад татгалзах эрхгүй. Д.Оюун-Эрдэнийн хувьд өөрөө очоод авах бүрэн боломжтой нэрийг авахын төлөө бусдад хахууль өгөх шаардлага байхгүй бөгөөд гэмт хэргийн шалгаант холбоо байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн “...Хавтаст хэрэгт 500,000 төгрөг төлсөн баримт байхгүй, мөн Нямсүрэн, Бүрэндүүрэн нарын хооронд мөнгө зээлсэн асуудлууд байдаг, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго анхнаасаа байгаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч нарын давж заалдсан гомдолд дурдсан “...хуулийн этгээдийн нэрийг шүүгээд давхцаагүй байгаа нэрийг олгох, эсвэл олгох боломжтой байхад татгалзах эрхгүй, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго анхнаасаа байгаагүй. ...” гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгасан байх бөгөөд энэ талаар шүүгдэгч Б.Б “...Миний Хаан банкны 5676099538 тоот данс руу 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “88” гэсэн утгатайгаар 500,000 төгрөг орж ирсэн. Би уг мөнгөнөөс 200,000 төгрөгөөр нь хоолны тооцоог хийсэн юм. ...” /5хх 70, 72-73/, шүүгдэгч Д.Оюун-Эрдэнийн “...Тэгэхэд Нямдорж над руу нэг дансны дугаар явуулсан бөгөөд би тэр данс руу нь 100,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нэрийг авахын тул нийт 600,000 төгрөг өгсөн ба энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэж, М.Бгийн “...Тухайн гэрчилгээг гаргуулан авахын тулд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр М.Нгийн Хаан банкны данс руу 2,000,000 төгрөг “Зээлэв” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Мөн тухайн гэрчилгээ нь гарсны дараа 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр М.Н Хаан банкны данс руу 3,250,000 төгрөг “зээлэв” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. ...” гэж тус тус мэдүүлсэн ба Хаан банкны дансны хуулгууд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг дээрх бичгийн нотлох баримтуудыг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Н, Д.Ч, Т.Э, Д.Б, Г.Ц, М.М, Г.Э, Б.Б, Д.О, Ч.Г, Г.Б, М.Б, М.Н, Я.Б нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.Батзоригийн өмгөөлөгч Т.Төмөрцэцэг, шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.Батзоригийн өмгөөлөгч Т.Төмөрцэцэг, шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

            ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ