| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03569/И |
| Дугаар | 192/ШШ2025/03477 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/03477
2025 04 29 192/ШШ2025/03477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,******* дугаар хороо, Бага наран******* дүгээр гудамж,******* тоот хаягт оршин суух ******* /РД:ФЖ68040905/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******,*******гийн******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Чанцал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ганчимэг, Ө.Энх-Учрал нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: 2025.04.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.Чанцалын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 2023.12.27-ны өдрийн 2334 дугаар итгэмжлэл, 2024.02.29-ний өдрийн 00078 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2025.03.26-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн*******2/ШЗ2025/13990 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Н.Чанцалын дансны хуулга, 2023.12.26-ны өдрийн 00007 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, 2024.04.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-7 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.Чанцал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ганчимэг, Ө.Энх-Учрал нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Н.Чанцалын дансны хуулга, 2025.03.26-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн*******2/ШЗ2025/13990 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргээр С.Ганчимэг, Ө.Энх-Учрал нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ганчимэг, Ө.Энх-Учрал нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар*******,*******гийн******* нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар*******,*******гийн******* нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. С.Ганчимэг, Ө.Энх-Учрал нар нь Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо, дугаар хэсэг Туул гол******* дугаар гудамж, дугаар байр,тоот хаягт хамгийн сүүлд оршин сууж байсныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ