| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0054/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/056 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.С,
Орчуулагч Т.М,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ах-т холбогдох 1813000000053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Х.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, ...... овогт ....... ......., .... оны ... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........ аймгийн ..... сумын ... дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь ............. аймгийн ........ сумын .... дүгээр багийн ....... .... оны .... дугаар сарын .....-ны өдрийн орой зохион байгуулагдсан үдэшлэгийн үед тус багийн иргэн Х.Е-ыг “ассалаумагаликум” гэж мэндэлсэнгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.А нь хохирогч Х.Е-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Х.Е-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...,,, оны ... дугаар сарын ....-ны өдөр ..... сумын .... ... дүгээр багийн төвд, багийн соёлын төвд бүжиг зохион явагдсан ба би тэр үед оройн 21 цаг өнгөрч байхад очсон юм. Тэгээд би багийн соёлын төвд ороход манай багийн иргэн ....... /....../ гэх залуу явж байхад би өөдөөс нь сайн байна уу гэж мэндлэхэд тэрээр надад чи тэгэж мэндлэхгүй "ассалумагаликум" гэж мэндлэх ёстой гэж намайг цээж тус газар баруун гараар нэг цохиод гадаа гараад ир гэсэн. Би тухайн үед гадаа гараагүй юм. Тэгээд бүжиглэж явж байгаад хэсэг хугацааны дараа бие засах гэж гадаа гарахад Х.А... миний араас хүрч ирээд миний нүүр тус газар чулуугаар цохисон ба улмаар газар унагааж намайг өшиглөсөн, заамдаж аваад толгой маань хуучин модон байшингийн цементэд миний толгойг цохиж зодсон болно. Намайг цохиж зодсоныг ямар нэгэн хүнд хэлэх үү гэж асуухад би хэлнэ гэхээр нь дахиад заамдаж авахад би гараас нь мултраад зугтаж явсан юм. Х.А надад хохирол болох 500000 төгрөг барагдуулж өгсөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ...... 1 дүгээр багийн соёлын төвд ..... баярыг тохиолдуулан бүжиг зохион явагдсан ба 22 цагийн үед манай багийн иргэн Х.Е-ын гаднаас соёлын төвд орж ирээд надад намайг манай багийн иргэн Х.Ах зодлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Гэрч К.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өдөр 00 цаг 45 минутын үед манай гэрт Х.Е-ын гэх залуу ирсэн ба А гэх залуу зодлоо гэрт хүргэж өгөөрэй гэсэн. Нүүр нь шалбарсан, мөн нүүр нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
- Ш шинжээч эмч К.Х-тын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан №173 дугаартай дүгнэлт: Иргэн Х.Е-ны биед тархины доргилттой, хацар ясны хугаралттай, хамрын ясны хугаралттай, зүүн дээд доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хавдартай, шархтай, доод эрүүний зүүн хэсэгт цус хуралттай, хавдартай, шархтай, доод талд шархтай, баруун мөрөнд шархтай, баруун тохойнд зулгарсан шархтай, баруун мөрөнд шархтай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” /хх-ийн 21 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үе байсан. Би морьтой явж байсан. Би хохирогчтой хадам дүү гэж тоглодог байсан. Би тухайн үед Монгол дээл өмссөн байсан. Хохирогч ирээд надад ”сайн байна уу?” гэж мэндэлсэн. Би монголоор мэндлэхгүй гээд цээж нь тус газар цохисон. Би гадаа гарахад тааралдсан. Би тухайн үед халамцуу байсан. Би хохирогчтой тоглож байгаад сүүлдээ зодолдсон. Би хохирогчийг 2 удаа цохисон. Дараа нь хохирогчийг багалзуурдаж байгаад босгоод явуулсан. Хохирогч эмнэлэгт явсан гэж сонсоод эрүүл мэндийн байдлыг нь асуусан. Дараа нь хэсгийн төлөөлөгч байцаагаад холбогдох арга хэмжээг авсан. Би хохирогчид учирсан 500,000 төгрөг төлж өгсөн. Би хохирогчтой харилцан тохиролцож эвлэрсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн зодсондоо гэмшиж байна. Гэрт эхнэр, 2 хүүхэд байгаа. Хөдөө мал харах хүнгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүгдэгч Х.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгөх талаар хүсэлт гаргаж байгаа боловч түүний хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй үзлээ. Учир нь: Шүүгдэгч Х.А-ийн эд хөрөнгийн байдлыг торхойлсон төрийн сангийн төлөөлөгчийн баримтаас/хх-ийн 31 дүгээр хуудас/ үзэхэд 2017 онд нийт 164 толгой мал тоолуулсан байна.
Мөн нөгөө талаар шүүхээс түүнд торгох ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Харин хохирогч Х.Е-ын нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д