2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03473

 


2025 04 29 192/ШШ2025/03473

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,******* дугаар хороо, Хилчин хотхон******* дугаар байр, ******* тоотод оршин суух******* овогт*******ын******* /РД:ЧН63121097/-ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Баттулга нь 1985 оны 06 дугаар сараас 1994 оны 11 дүгээр сар хүртэл Хөдөө аж ахуйн яамны Цахилгаан сантехник тоноглол, засвар угсралтын трестэд туслах ажилчин, гагнуурчин, барилга угсралтын Цацрал пүүсэд слесарь, Хилийн цэргийн******* дүгээр ангид слесариар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны Цахилгаан сантехник тоноглол, засвар угсралтын трестэд туслах ажилчин, гагнуурчин, барилга угсралтын Цацрал пүүсэд слесарь, Хилийн цэргийн******* дүгээр ангид слесариар тус тус ажиллаж байсан 11 жилийн хугацааг тогтоолгох байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

2. Нэхэмжлэгчээс: 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 304 тоот Сонгинохайрхан дүүргийн******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн*******90 тоот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 098744 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчилсэн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нотариатаар батагаажуулсан Б.Баттулгын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 93 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестийн даргын Ажилчин элсүүлэх тухай тушаалын хуулбар хавсралтын хамт, 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестийн даргын Ажилд томилох ба курсэд суралцуулах тухай тушаалын хуулбар, 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 211 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестийн даргын 1987 оны Социалист уралдааныг дүгнэж, шагнах тухай тушаалын хуулбар хавсралтын хамт, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаар Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Цахилгаан сантехник тоног төхөөрөмж засвар угсралтын трестийн даргын Ажлаас чөлөөлөх, цалинжуулах тухай тушаалын хуулбар, 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаар Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Цахилгаан сантехник тоног төхөөрөмж засвар угсралтын трестийн даргын Шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Цахилгаан сантехник тоног төхөөрөмж засвар угсралтын трестийн даргын Гавшгайчийн цол тэмдгийн шагнал гаргах тухай тушаалын хуулбар, 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн*******7 дугаар Хөдөө аж ахуйн яамны харьяа Барилга, үйлдвэрлэлийн Цацрал пүүсийн захирлын Комисс томилж бэлтгэл хангах тухай тушаалын хуулбар, 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/66 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн сайдын Гадаадад хүмүүс явуулах тухай тушаалын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2/333 дугаар Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын газрын архивын лавлагаа, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн а11325 дугаар Хил хамгаалахм Ерөнхий газрын төв архивын лавлагаа, 1994 оноос 1996 он хүртэлх хугацааны цалингийн тооцооны картын хуулбар зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-38 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Баттулга нь 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны Цахилгаан сантехник тоноглол, засвар угсралтын трестэд туслах ажилчин, гагнуурчин, барилга угсралтын Цацрал пүүсэд слесарь, Хилийн цэргийн******* дүгээр ангид слесариар тус тус ажиллаж байсан ба байгууллагын нэршил өөрчлөгдсөнөөс лавлагаа гарахгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал бий болсон тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлээд, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

4. Хэрэгт авагдсан 098744 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчилсэн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нотариатаар батагаажуулсан Б.Баттулгын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 93 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестийн даргын Ажилчин элсүүлэх тухай тушаалын хуулбар хавсралтын хамт, 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестийн даргын Ажилд томилох ба курсэд суралцуулах тухай тушаалын хуулбар, 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 211 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестийн даргын 1987 оны Социалист уралдааныг дүгнэж, шагнах тухай тушаалын хуулбар хавсралтын хамт, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаар Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Цахилгаан сантехник тоног төхөөрөмж засвар угсралтын трестийн даргын Ажлаас чөлөөлөх, цалинжуулах тухай тушаалын хуулбар, 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаар Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Цахилгаан сантехник тоног төхөөрөмж засвар угсралтын трестийн даргын Шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Цахилгаан сантехник тоног төхөөрөмж засвар угсралтын трестийн даргын Гавшгайчийн цол тэмдгийн шагнал гаргах тухай тушаалын хуулбар, 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн*******7 дугаар Хөдөө аж ахуйн яамны харьяа Барилга, үйлдвэрлэлийн Цацрал пүүсийн захирлын Комисс томилж бэлтгэл хангах тухай тушаалын хуулбар, 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/66 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн сайдын Гадаадад хүмүүс явуулах тухай тушаалын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2/333 дугаар Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын газрын архивын лавлагаа, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн а11325 дугаар Хил хамгаалахм Ерөнхий газрын төв архивын лавлагаа, 1994 оноос 1996 он хүртэлх хугацааны цалингийн тооцооны картын хуулбар зэргээр нэхэмжлэгч Ц.Баттулга нь 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны Цахилгаан сантехник тоноглол, засвар угсралтын трестэд туслах ажилчин, гагнуурчин, барилга угсралтын Цацрал пүүсэд слесарь, Хилийн цэргийн******* дүгээр ангид слесариар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

 

 Иймд******* овогт*******ын******* /РД:ЧН63121097/-г 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны Цахилгаан сантехник тоноглол, засвар угсралтын трестэд туслах ажилчин, гагнуурчин, барилга угсралтын Цацрал пүүсэд слесарь, Хилийн цэргийн******* дүгээр ангид слесариар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1*******, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ын******* /РД:ЧН63121097/-г 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны Цахилгаан сантехник тоноглол, засвар угсралтын трестэд туслах ажилчин, гагнуурчин, барилга угсралтын Цацрал пүүсэд слесарь, Хилийн цэргийн******* дүгээр ангид слесариар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,*******0 дугаар зүйлийн*******0.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ