| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2025/00229/И |
| Дугаар | 192/ШШ2025/03465 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/03465
2025 04 29 192/ШШ2025/034*******5
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж,******* байр, *******3 тоот хаягт оршин суудаг*******ын******* /РД:ИМ82052912/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо, Сүмбэр товер******* давхар,*******05 тоот хаягт Ти эйч майнинг ХХК /РД:5994799/-д холбогдох
Гэрээний үүрэгт 42 155 *******59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Ууганбаяр
Гэрч Д.Одгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Гэндэнжамц нь хариуцагч Ти эйч майнинг ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 42 155 *******59 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Гэндэнжамц миний бие өөрийн эзэмшлийн 1745,2 кг-ийн багтаамжтай савны багтаамж шахах хошууны тоолуур нь Стандарт хэмжил зүйн газраар баталгаажсан, галын дүгнэлт хийлгэсэн, маркийн тоног төхөөрөмжөө Ти Эйч Майнинг ХХК-тай хийсэн No-TH09 тоот гэрээний дагуу 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын*******1-ний өдөр хүртэл хугацаагаар түрээсэлж, түрээсийн төлбөрийн урьдчилгаа 10 000 000 төгрөг авахаар тохиролцсон. Гэрээний дагуу миний бие урьдчилгаа 10 000 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сард 4 838*******09 төгрөг, 2023 оны 9 дүгээр сард 18 807 4*******4 төгрөг, 10 дугаар сард 19 *******91 41******* төгрөг, 11 дүгээр сард 15 882 000 төгрөг нийт *******9 219 580 төгрөг авсан. Мөн Ти Эйч Майнинг ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд миний тоног төхөөрөмжийг ашигласан бөгөөд энэ хугацааны түрээсийг гэрээнд заасны нэгэн адил тооцоход 11*******33*******40 төгрөг болж байна. Иймд миний бие 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын*******1-ний дуустал төлбөрийн үлдэгдэл*******0*******80 213 төгрөг, үүн дээр 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1 дүгээр сарын 17-ыг хүртэлх түрээсийн төлбөр 11*******33*******40 төгрөгийг нэмж, нийт 42 113 54******* төгрөг, мөн алданги 42 113 төгрөг нийт 42 155 *******59 төгрөгийг нэхэмжилж байна. 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гэснийг үндэслэн алданги тооцсон болно. Иймд Ти Эйч Майнинг ХХК-аас авах 42 155 *******59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч*******, түүний эхнэр нарын дансны хуулгыг өгсөн. Учир нь Ти Эйч Майнинг ХХК-аас орж ирсэн мөнгөн дүнгүүдийг тооцоолох үндсэн дээр уг баримтуудыг гаргаж өгсөн гэв.
2. Хариуцагч Ти Эйч Майнинг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манай компани нь нэхэмжлэгч иргэн******* овогтой*******тай 2023 оны 8-р сарын 1-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын*******1-ний хүртэл хугацаанд түлшний машин түрээслэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр түрээслэгч тал нь ажилласан хугацааны төлбөрийг 2 талаас тооцоо нийлсний дагуу гүйцэтгэлийн төлбөрийг түрээслүүлэгч талд заасан хугацаанд төлөх, мөн ажиллуулах түлш, операторын байр хоолны зардлыг хариуцах, нөгөө талаас түрээслүүлэгч тал нь эрхийн болон биет байдлын доголдолгүй техникийг дадлага туршлагатай мэргэшсэн оператораар ханган ажиллуулахаар тохиролцсон байдаг. Дээрх нөхцөлийн дагуу 8-р сараас ажиллаж эхэлсэн ба 8-11 дүгээр сарын хоорондох хугацаанд сар бүр 2 талаас тооцоо нийлж, зохих төлбөрийг тухай бүрд нь барагдуулсан. Энэ нь 2 талаас тооцоо нийлсэн хуудас болон түрээслэгч талын тооцоог хүлээн зөвшөөрсөн татварын и-баримтаар нотлогдоно. Дээрх баримтуудыг хэргийн материалд хүргүүлсэн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дээрх 8 дугаар сараас 11 дүгээр сард уурхайд байсан бүх өдрөөр тооцож төлбөр нэхэмжилсэн байсан. Гэрээгээр бол тухайн техникийн ажилласан өдөр, цагаар гүйцэтгэл бодогддог. Бүх л техник түрээсийн нөхцөл уг зарчмаар явдаг. Уурхай дээр очсон л бол ажиллаагүй зогсож байсан ч төлбөр бодогдоно гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Уг нөхцөлийн дагуу 8 дугаар сараас 11 дүгээр саруудад 2 талаас ажилласан хоног хугацаагаар тооцоо нийлж зохих төлбөрүүд хийгдсэн. 2023 оны 10 дугаар сард техникт үзлэг хийх үед техникийн хэд хэдэн хэсгээр түлш асгаралт өгч, компанид тодорхойгүй хэмжээний алдагдал учруулж байгаа нь нотлогдсон. Энэ нь тухайн үед баримтжуулсан бичлэг, зургаар нотлогдоно. Уг баримтыг мөн хэргийн материалд хүргүүлсэн. Дүрс бичлэгийн талаар утсанд үзлэг хийлгэх боломжтой. Дээрх доголдол 11 дүгээр сард ч хэвээр байсан тул ирэх сараас түрээсийн гэрээг цуцлах талаар түрээслүүлэгч талд амаар мэдэгдсэн. 10, 11 дүгээр саруудад түлшний асгаралтыг тооцоолсон нярвын тайланг хэргийн материалд хүргүүлсэн ба 11 дүгээр сарын тооцооноос тайлангийн дүнгээр хасалтыг хийсэн. Тиймээс бид 12 дугаар сарын 1-ний өдрөөс өөр түлшний машин түрээслэхээр түрээсийн гэрээг хийж, уг техник нь 12 дугаар сарын дундаас ажиллаж эхэлсэн. Шинээр түрээсэлсэн машины 12 сараас ажиллаж эхэлснийг нотлох баримт болгож 12 дугаар сарын гүйцэтгэлийн хуудас болон тооцооны дүнгээр төлбөрийг шилжүүлсэн баримтыг эх хувиар хэргийн материалд хүргүүлсэн. 11 дүгээр сард гэрээ цуцлах талаар мэдэгдсэний дагуу дараагийн техникийн бэлтгэл ажил хангагдаж дуусах буюу 12 дугаар сарын 17-ны өдөр уурхайн зогсох хүртэл хуучин техникийг ажиллуулсан байдаг. 12 дугаар сарын 17-ны өдрөөс уурхай зогсож******* хоногийн дараа буюу 12 дугаар сарын 24-ний өдрөөс ажил буцаад хэвийн болсон. Энэ үед нөгөө талаас гэрээний дагуу мэргэшсэн чадварлаг оператораар хангах ёстой байсан боловч оператораар хангаагүй ба нөгөө талд шинээр гэрээ хийсэн түлшний машин бэлэн болоод ажиллаж эхэлсэн. 12 сарын ажилласан хугацааны тооцоог гарган түрээслүүлэгч талд мэдэгдсэн боловч нөгөө талаас ирж тооцоо нийлээгүй. Хачирхалтай нь 1 жилийн дараа буюу 2024 оны 12 дугаар сард шууд шүүхэд хандсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2024 оны 1 дүгээр сарын 17-ны хүртэлх хугацааны төлбөр нэхэмжилсэн байсан. Дээр дурдсанчлан гэрээний хугацаа өмнөх оны 12 дугаар сарын*******1-ны өдрөөр дуусах байсан ба гэрээ сунгагдахааргүй нөхцөл үүсэж улмаар өөр техник түрээслэхээр гэрээ байгуулсан байсан нь түрээслүүлэгч талд тодорхой харагдаж байгаа зүйл юм. Түрээслүүлэгч талаас 12 дугаар сарын тооцоог одоо хүртэл ирж нийлээгүй. Түрээслүүлэгч талаас 12 дугаар сарын тооцоог нийлсэн тохиолдолд, ажилласан хугацааны буюу 12 дугаар сарын 17-ны хүртэлх ажилласан түрээсийн төлбөр болох 10 9*******7*******41 төгрөгөөс түлшний асгаралт үүссэн тайлангийн дүнгээр хасалт хийж зөрүү төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй байна. Нэхэмжлэгчийн бусад үндэслэлгүй шаардлагыг зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: 2024.12.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.11.28-ны өдрийн 1208 тоот Сонгинохайрхан дүүргийн*******7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023.08.01-ний өдрийн ТН09 дугаар түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгах хуудас, 2023.08.01-ний өдрийн автомашины үзлэгийн хуудас, 2024.11.25-ны өдрийн 25 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Голомт банкны 1105241058 тоот дансны хуулга, 2905130370 тоот дансны хуулга, тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-20 тал/
4. Хариуцагчаас: 2023.08 дугаар сарын тооцооны хүснэгт, 2023.08.01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.09.21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.09 дүгээр сарын тооцооны хүснэгт, 2023.10.31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.11.08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 10 дугаар сарын тооцооны хүснэгт, 2023.11.25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.12.01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.11 дүгээр сарын тооцооны хүснэгт, 2023.12.22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.12.08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, гэрэл зургууд, 2025.02.11-ний өдрийн 20/25 дугаар итгэмжлэл, 2023.12.01-ний өдрийн ТН/030 дугаар түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгах хуудас, 2023.08 дугаар сарын цагийн бүртгэлийн хүснэгт, 2023.09.21-ний өдрийн төлбөрийн баримт, 2023.09 дүгээр сарын цагийн бүртгэлийн хүснэгт, 2023.11.08-ны өдрийн төлбөрийн баримт, 2023.10 дугаар сарын цагийн бүртгэлийн хүснэгт, 2023.11.30-ны өдрийн төлбөрийн баримт, Ти Эйч Майнинг ХХК-ийн Овоот толгой төсөлд түлш түгээж буй Улсын дугаартай FAW маркийн машины түлшний хошуунаас дусаж буй түлшний тооцооны хүснэгт, 2023.11 дүгээр сарын тооцооны хүснэгт, 2023.12.22-ны өдрийн төлбөрийн баримт, 2023.12 дугаар сарын тооцооны хүснэгт, 2024.12 дугаар сарын цагийн бүртгэлийн хүснэгт, 2023.12.07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.12 дугаар сарын тооцоо, цагийн бүртгэлийн хүснэгт, 2024.01.24-ний өдрийн төлбөрийн баримт, 2024.01.05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх*******7, 40, 43, 4*******, 51, 57, *******1-*******3, *******7-93 тал/
5. Хавтаст хэргийн*******3-3*******,*******8-45, 47-54, *******4-************** дугаар талд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй болно.
*******. Шүүх талуудын хүсэлтээр гэрч Д.Одгэрэл, Ч.Туяабаатар нараас мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Ти эйч Майнинг ХХК-д холбогдуулан 2023.08.01-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт 42 155 *******59 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:2023.08.01-ний өдөр /FAW/- 4250 маркийн тээврийн хэрэгслийг нэг сарын 20 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр хариуцагч Ти эйч Майнинг ХХК-тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээг 2024.01.17-ны өдөр хүртэл сунгасан. Гэрээний хугацаанд нийт *******9 219 580 төгрөгийг хүлээн авсан. Иймд гэрээний хугацааны үлдэгдэл төлбөрт*******0*******80 213 төгрөг, сунгасан хугацаа болох 2024.01.01-2024.01.17-ны өдөр хүртэл 11*******33*******40 төгрөг, гэрээний *******.2-т заасны дагуу 0.1 хувийн алданги 42 113 төгрөг, бүгд 42 155 *******59 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Ти эйч Майнинг ХХК нь түрээсийн гэрээ байгуулсан үйл баримтад маргахгүй. Түрээсийн техникийн түлш агуулах савнаас асгаралт өгч, түлшний алдагдалд оруулж байсны улмаас 2023.12.17-ны өдрөөр түрээслэгч талын санаачилгаар гэрээг цуцалсан. Гэрээний хугацаанд ажилласан цагийг нь тооцоолж тухай бүр нэхэмжлэгчид төлбөрийг шилжүүлж байсан болох нь төлбөр төлсөн банкны баримтууд зэргээр нотлогдох бөгөөд ажилласан цагийн тооцооллын дагуу төлбөрийг шилжүүлж байсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байсан нь төлж байсан төлбөр и-баримтын цахим системд шивэгдсэн байдлаар нотлогдоно. Гэрээний 2.1-д замын хуудас баталгаажуулан төлбөрийг төлөхөөр тохирсон байдлаар нэг сарын дүн 20 000 000 төгрөг хэдий ч ажилласан цагийг үндэслэн төлбөр олгохоор тохирсон болох нь нотлогдоно. Түүнчлэн гэрээ 2023.12.17-ны өдрөөр дуусгавар болгосон нь 2023.12.01-ний өдөртэй байгуулсан түрээсийн гэрээгээр нотлогдоно гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдаж, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн*******,4 дүгээрт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2023.08.01-ний өдөр, Ти эй майнинг ХХК нарын хооронд 17 945.2 кг-ын багтаамж бүхий түлшний FAW.CA-4250 мааркийн тээврийн хэрэгслийг сарын 20 000 000 төгрөгөөр 2023.08.01-ний өдрөөс 2023.12.31-ний өдөр хүртэл хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг төлөх, тухайн сарын*******1-ний өдрөөс тасалбар болгон дараа сарын 05-ны өдрийн дотор замын хуудас баталгаажуулан тухайн сарын 20-ны өдөр төлөх төлбөрийн нөхцлийг тохиролцож, гарын үсгээр баталгаажуулсан байна. /хх 5-******* тал/
4.2 Г.Оюун-Эрдэний эзэмшлийн Голомт банкин дахь 1105241058 дугаарын данс руу 2023.08.09-ний өдөр 15 000 000 төгрөгийн орлогын гүйлгээ түрээс гэх утгатайгаар, 2023.12.25-ны өдөр 15 882 000 төгрөгийг, 2023.09.21-ний өдөр 4 838*******09 төгрөгийг Ти эй майнинг ХХК-иас гэх утгатайгааар, 2023.11.08-ны өдөр 8 807 *******42 төгрөгийг TН-09 тоот гэрээний 9 сарын үлдэгдэл төлбөр гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн, /хх-10, 13, 17, 20 тал/
4.3 Хариуцагч Ти эй майнинг ХХК нь*******ын 8 дугаар сарын хэвийн ажилласан цагийг 220, сул зогсолттой цагийг 10, нэгж үнийг *******4 51******* төгрөгөөр тооцож 14 838*******09 төгрөгийг, 9 дүгээр сард ажилласан цагийг*******00, нэгж үнийг ************** ********************* төгрөгөөр тооцож 8 807 *******42 төгрөгийг, 10 дугаар сарын хэвийн ажилласан цагийг*******00, нэгж үнийг ************** ********************* төгрөгөөр тооцож 19 *******91 41******* төгрөгийг, 11 дүгээр сарын хэвийн ажилласан цагийг 240, нэгж үнийг ************** ********************* төгрөгөөр тооцож 15 882 000 төгрөгийг олгосон тооцооны баримт үйлдэж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан, /хх*******7,40,43,45,4******* тал/
4.4 Ти эйч майнинг ХХК нтад төлсөн төлбөрүүдэд НӨАТ-н и-баримт шивсэн, /хх*******9, 84, 90 тал/
4.5 2023.12.01-ний өдөр Ти эйч майнинг ХХК, нарын хооронд 20 литрын багтаамжтай Daewoo YD58C1 мааркийн тээврийн хэрэгслийг 18 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон ТН/030 дугаар гэрээ байгуулагдаж, 2023.12.08-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024.01.05-ны өдөр******* 000 000 төгрөг, 2024.01.24-ний өдөр**************09 *******77 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна./хх *******1-*******2, 91-93 төл/
5. Зохигч түрээсийн гэрээний төлбөрт *******9 219 580 төгрөг төлөгдсөн, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч 2023 оны 12 дугаар сарын төлбөрийг төлөөгүй зэрэгт маргаангүй, харин гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан эсхүл гэрээний хугацааг сунгасан эсэх, гэрээний үнийг хуанлийн нэг сараар, эсхүл ажилласан цагаар тооцохоор тохирсон эсэх, автомашины түлш хадгалах савнаас түлш асгарч хөлслөгчид хохирол учирсан эсэх, уг үндэслэлээр хариуцагч гэрээний төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй эсэхэд маргаантай.
*******. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Талуудын хооронд 2023.08.01-ний өдөр байгуулагдсан 17 945.2 кг-ын багтаамж бүхий түлшний FAW.CA-4250 маркийн тээврийн хэрэгслийг сарын 20 000 000 төгрөгөөр 2023.08.01-ний өдрөөс 2023.12.31-ний өдөр хүртэл хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцсон гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Маргаан бүхий гэрээг талууд түрээсийн гэрээ гэх нэртэй байгуулсан хэдий ч тухайн гэрээ нь гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах агуулгатай биш, харин хөлслөгч эд хөрөнгийг ашиглах, өөрийн хэрэгцээг хангах агуулгатай байх тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарах юм.
Хэргийн баримтаар маргаан бүхий гэрээ хэрэгжиж, нэхэмжлэгч *******9 219 580 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд гэрээний хугацааны тухайд зөрүүтэй буюу нэхэмжлэгч 2024.01.17-ны өдөр хүртэл ажилласан гэж тайлбарлаад гэрч Ч.Туяабаатараас мэдүүлэг авахуулсан бол хариуцагч 2023.12.17-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж маргаж, 2023.12.01-ний өдрийн Ти эйч майнинг ХХК, нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, гэрээний дагуу төлбөр төлж байсан баримтыг хэрэгт ирүүлсэн.
Шүүх гэрч Ч.Туяабаатарын мэдүүлэг, болон хариуцагчийнтэй байгуулсан гэрээ, гэрээний дагуу тодорхой хэмжээний төлбөр төлж байсан үйл баримтыг харьцуулан дүгнээд хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үргэлжилсэн хугацааг 2023.08.01-ны өдрөөс 2023.12.17-ны өдөр хүртэл гэж тогтоов.
7. Зохигч гэрээний үнийн дүнгийн тухайд маргаж, нэхэмжлэгч хуанлийн нэг сарын төлбөрт 20 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэж, хариуцагч нэг сарын 20 000 000 төгрөгөөр тохиролцсон хэдий ч замын хуудсыг үндэслэн төлбөрийг олгохоор гэж гэрээнд тусгасан нь ажилласан цагаар тооцож төлбөр төлөх үндэслэл болно гэж маргасан боловч хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Тодруулбал,
Маргаан бүхий гэрээний 2.2.2-т талууд тухайн сарын*******1-нээр тасалбар болгон дараа сарын 05-ны өдрийн дотор замын хуудас баталгаажуулан тухайн сарын 20-ны өдөр төлбөр төлнө гэж заасан байх боловч хэрэгт жолоочийн тооцооны хуудас буюу замын хуудас гэх баримт авагдаагүй.
Хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд цагийн тооцоолол гэх баримтыг ирүүлсэн боловч тухайн баримт нь хариуцагч хуулийн этгээдийн нягтлан бодогч гарын үсэг зурж санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Гэрээний зүйл болох автомашины түлш хадгалах хэсгээс түлш бага багаар асгарч хөлслөгч талд хохирол учирсан гэх татгалзлын тухайд, тухайн үйл баримтыг нотлохоор шүүхэд ирүүлсэн түлшний машинаас асгарч буй түлшний тооцоо гэх баримт нь дээр дурдсантай адил үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул уг татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэв.
8. Иймд нэхэмжлэгчыг 2023.08.01-ний өдрөөс 2023.12.17-ны өдөр хүртэл 1 сарын 20 000 000 төгрөгөөр эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнээд 4 сар 17 хоногийн төлбөрт 90 9*******7*******37 төгрөгийг шаардах эрхтэйгээс төлөгдсөн гэх *******9 219 580 төгрөгийг хасч үлдэх 21*******48 157 төгрөгийг хариуцагч Ти эйч майнинг ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэв. /4 сар*20 000 000=80 000 000 төгрөг, 20 000 000/31 хоног=*******45 1*******1 төгрөг, *******45 1*******1*17 хоног=10 9*******7*******37 төгрөг, нийт 90 9*******7*******37 төгрөг/
9. Зохигч маргаан бүхий гэрээний *******.2-т түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******-д заасан алдангид хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 42 113 төгрөгийг хангах үндэслэлтэй.
Иймд эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт хариуцагч Ти эй майнинг ХХК-иас үндсэн төлбөр 21*******48 157 төгрөг, алданги 42 113 төгрөг, нийт 21*******90 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчад олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20**************5*******89 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хууль нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.*******-д зааснаар Ти эйч майнинг ХХК /РД:5994799/-иас 21*******90 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******ын******* /РД:2/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20**************5*******89 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2-т зааснаар нэхэмжлэгчын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******73 053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ти эйч Майнинг ХХК-иас 2************** 901 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гэндэнжамцад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус тайлбарласугай.