2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/03353

 


 

2025 04******* 192/ШШ2025/03353

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч О.Чулуунчимэг, шүүгч Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо, өөрийн байранд байрлах ******* /РД:5983282/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо, Нисэх гарден*******25-р байр,******* тоот хаягт оршин суух*******/РД:ШУ92100307/-д холбогдох,

 

Төрд учирсан гэм хорын хохирол*******9 403 453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтуул,

Хариуцагч Б.Урантөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Урантөгсөд холбогдуулан төрд учирсан гэм хорын хохирол*******9 403 453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Б.Урантөгсийн хувьд өмнөхын сургуулийн багш арга зүйч мэргэжлээр 2012 онд төгссөн гэх бакалаврын дипломыг хуурамчаар ашиглаж 2018 оноос 2023 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан. Тухайн үйлдэлд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байдаг. Уг шийтгэх тогтоолоор тухайн 73 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хохирсон хохиролтой асуудлаа нэхэмжлээгүй, төрд учирсан хохирол буюу гэм хохирлын асуудал нээлттэй үлдсэн гэж үзэж байгаа. Уг үндэслэлээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б.Урантөгсийг төрд учирсан хохирол буюу гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрх үүссэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. 2018 оноос 2023 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд хууль бус дипломтойгоор ажил хийж нийт 64 463 453 төгрөгийн цалин авсан. 5 жил 6 сарын хугацаанд дээрх мөнгөн дүнгийн цалин авсан боловч тухайн хүний хөдөлмөрлөж, цалин авах эрхтэй гэх Үндсэн хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан үндсэн эрхэд нийцүүлж тухайн цаг үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хасаж үлдэх*******9 625 849 төгрөгийг гаргуулж шинжлэх ухааны яамны төрийн сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2018 онд 240 000 төгрөг, 2019 оноос 2021 он хүртэл*******20 000 төгрөг, 2022 онд 420 000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сараас 550 000 төгрөгөөр бодогдсон, эдгээрийг хасаж тооцсон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2. Хариуцагч Б.Урантөгс нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би 73 дугаар цэцэрлэгт 2018 оноос 2023 оныг хүртэл ажилласан, гэм буруугаа хүлээгээд үргэлжлүүлээд уг мэргэжлээрээ сурч байгаа. Миний хөдөлмөрийн хөлсийг доогуур үнэлсэн гэж бодож байна. Учир нь манай мэргэжил өөрийн гэсэн онцлогтой, 10 цаг 40-50 хүүхэдтэй ажилладаг, амралтын өдөр ч дуудаж ажиллах тохиолдол маш их байдаг. Нэхэмжилж байгаа*******9 625 849 төгрөгийг одоогоор төлөх боломжгүй. Учир нь 5 сартай хүүхэдтэй декриттэй байгаа. Санхүүгийн боломжгүй байгаа учраас төлөх боломжгүй байгааг харгалзан үзнэ үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2024.04.05-ны өдрийн Монгол Улсын,ны 12/1339 дүгээр албан бичиг, 2024.04.10-ны өдрийн Нийслэлийн ******* Прокурорын 10 дугаар тогтоол, 2024.04.22-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 1/1940 дүгээр итгэмжлэл, Б.Урантөгсийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2023.09.08-ны өдрийн Сүхбаатаөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/908 дугаар шийтгэх тогтоол, 2023.07.24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2023.07.24-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Монгол Улсынын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн Бакалаврын диплом, орчуулгын хамт,, шинжлэх ухааны яам хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга, 2025.04.04-ний өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 1/1900 дүгээр итгэмжлэл зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 4-37, 53 тал/

4. Хариуцагчаас: Б.Урантөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023.09.01-ний өдрийн Дагалдан суралцах хөдөлмөрийн гэрээг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 40, 64-67 тал/

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийгмийн даатргалын ерөнхий газраас Б.Урантөгсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 58-60 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Урантөгсөд холбогдуулан төрд учирсан гэм хорын хохирол*******9 403 453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Б.Урантөгс ньын сургуулийн багш арга зүйч мэргэжлээр 2012 онд төгссөн гэх бакалаврын хуурамч дипломыг ашиглаж 64 463 453 төгрөгийн цалин авсан. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4/-т заасан үндсэн эрхэд нийцүүлж 2018 онд 240 000 төгрөг, 2019 онд*******20 000 төгрөг, 2020-20223 онд 420 000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сараас 550 000 төгрөгөөр тус тус тооцон******* 060 000 төгрөгийг хасч, үлдэх*******9 403 453 төгрөгийг төрд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж,ны тоот дансанд төвлөрүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

 

 

3. Хариуцагч Б.Урантөгс нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хуурамч диплом ашиглаж, 73 дугаар цэцэрлэгт 2018 оноос 2023 оныг хүртэл ажилласан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үргэлжлүүлээд уг мэргэжлээрээ сурч байна. Миний хөдөлмөрийн хөлсийг доогуур хөдөлмөрийн хөлсний доот хэмжээгээр тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Өдөрт 10 цагаар 40-50 хүүхэдтэй ажилладаг, амралтын өдөр ч дуудагдан ажиллах тохиолдол байдаг. Мөн төлбөрийн чадварын хувьд одоогоор 5 сартай хүүхэдтэй, амаржсан эхийн амралттай, цалин орлогогүй байгаа байдлыг харгалзан үзнэ үү гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн*******, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2023.09.08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/908 дугаар шийтгэх тогтоолоор ...1.Шүүгдэгч Боржигин ургийн овогт Базарсүрэнгийнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн******* дахь хэсгийг журамлэн мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урантөгсийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, /хх 9-12 тал/

4.2 2023.07.24-ний өдрийн Хохирогчоор тогтоох тухай Мөрдөгчийн тогтоолоор ... 2309000007713 дугаартай хэрэгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгийг хохирогчоор тогтоож, тус цэцэрлэгийн эрхлэгч У.Туяацэцэгээс гэрчийн мэдүүлэг авахад ...Хуурамч дипломтой байсан талаар огт мэдээгүй байсан. Цагдаагийн байгууллагаас ярьсан үед л мэдлээ. Түүнээс өмнө зохих шатны байгууллагаас хяналт шалгалт хийхэд дипломтой холбоотой ямар нэгэн зөрчил гарч байгаагүй..., Манай 73-р цэцэрлэгийн зүгээстэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан... гэх мэдүүлэг өгсөн, /хх 13-15 тал/

4.3 2023.09.01-ний өдөр Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгийн эрхлэгч У.Туяацэцэг, Б.Урантөгс нар Дагалдан суралцах хөдөлмөрийн гэрээг байгуулсан, /хх 64-67 тал/

 

4.4 2024.04.05-ны өдрийн Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны яамны 12/1339 дүгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Алтангэрэлд хүргүүлсэн албан бичгээр шинжлэх ухааны яамны зүгээс боловсролын баримт бичгийн зөрчилтэй багш нарт хохирлын хэмжээ тооцох боломжгүй гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд мэдүүлсэн. Шүүхийн шийдвэрээр тогтоосон мөнгөн төлбөрийг Төрийн сан тоот торгуулийн дансанд төвлөрүүлэхийг мэдэгдсэн, /хх 9 тал/

4.5 2018 оны 1 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд ажил олгогч Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэг гэх бүртгэлтэйгээр Б.Урантөгс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, /хх 58-60 тал/

4.6 2024.04.10-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 10 дугаар прокурорын тогтоолоор ...Боловсрол Шинжлэх, Ухааны яамны 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12/1339 дугаартай хүсэлтийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 5-6 тал/

  5. Зохигч хуурамч димлом ашиглан хөдөлмөр эрхэлж, цалин авсан нь Монгол Улсын төрд хохирол учруулсан эсэхэд маргаантай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.

Хэргийн баримтаар Б.Урантөгсийг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн болох нь тогтоогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар цэцэрлэгийн багш нь төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардахаас гадна гэм хор учруулагч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон 73 дугаар цэцэрлэгийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Урантөгсийг хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн байгууллагад ажиллаж байсан, санал гомдол байхгүй гэх агуулгатай мэдүүлгийг өгсөн байна.

Хариуцагч нь зохих журмаар суралцаагүй атлаа дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж цэцэрлэгийн багшаар ажилласан байх боловч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн багшийн үүргийг гүйцэтгэж, түүндээ тохирсон цалин хөлс авч байсныг бусдад хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

  7. Иргэдийн төлөөлөгч А.Тунгалагт хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг   үргэлжүүлсэн болно.

 8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус Хан-Уул дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй*******/РД:ШУ92100307/-д холбогдох төрд учирсан гэм хорын хохирол*******9 403 453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



ДАРГАЛАГЧ
, ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ