2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/03178

 


 

2025 04 22 192/ШШ2025/03*******8

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо,******* хэсэг, маршал таун,*******-р байр,******* тоот хаягт оршин суух*******гийн******* /РД:ЙО89060913/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* /РД:ЙО90022711/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Соёл-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ганбаатарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: 2025.04.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШЗ2025/14562 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-6 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Т.Соёл-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ганбаатарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШЗ2025/14562 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргээр Д.Ганбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.1,6,8, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар******* /РД:ЙО90022711/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар******* /РД:ЙО90022711/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Д.Ганбаатар нь Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Сөүл грийн вилла,дугаар байр, тоот хаягт хамгийн сүүлд оршин сууж байсныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн******* дугаар зүйлийн*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ