2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03146

 

 

 

 

 

 

                                                         2025             04            21  

                                       192/ШШ2025/03146

              

 

 

                        

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..., ... дугаар хороо, , ..., ..., өөрийн байранд байрлах Х ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...тоот хаягт оршин суух Б.М,

            Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... тоот хаягт оршин суух Т.У,

            Хариуцагч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... өөрийн байранд байрлах Н ХХК нарт холбогдох,

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов. /Хариуцагч, хариуцагч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.У шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.М, Т.У, Н ХХК-д холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Зээлдэгч Б.М, Т.У нар нь Х ХК-ийн ... тооцооны төвтэй ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээл авсан. Тус зээлийн гэрээнд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...тоот, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...-тоот, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...тоот, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ...тоот гэрээнүүдээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн болно. Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ...тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Н ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, Нийслэлийн ... дүүргийн ... хороо, ...гудамж ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Н ХХК-ийн эзэмшлийн ... дугаартай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалуулсан. Мөн ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж Н ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, Нийслэлийн ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул зээлдүүлэгч Х ХК нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр зээлдэгч Б.М, Т.У нараас 136,070,743 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг "Н ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, Нийслэлийн ... дүүргийн ... хороо, үйлдвэрийн бүс гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н ХХК-ийн эзэмшлийн ... дугаартай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг хариуцагч Т.У нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай бөгөөд өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр Х ХХК-ийн гаргасан шаардлагаар Н ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт /барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах/-ыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргахад энэ магадлал саад болохгүй, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ...тоот зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүргийг ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцаа хөрөнгө болох Н ХХК-ийн эзэмшлийн ... дугаартай эзэмших эрхтэй газар, ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр барьцаалуулсан Н ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, Нийслэлийн ...дүүргийн ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Б.М, Т.У, Н ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

  3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн зээлийн гэрээ, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн Барьцааны гэрээ, ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Итгэмжлэл, Зээл хүссэн өргөдөл, Зээл хүсэгчийн анкет, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, Зээл төлөх мэдэгдэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хариуцагчаас Н ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

5. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул барьцааны гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, ...дүүргийн ... бүс ..., ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай, газар эзэмших эрх, мөн хаягт байршилтай ... м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргаагүй байна.  

 6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Талуудын хооронд ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч тал болох Х ХХК нь 100,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Б.М, Т.У нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ. Талууд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр, ...оны ... дугаар сарын ...-ны өдөр, ...оны ... дугаар сарын ...-ны өдөр тус тус Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний хугацааг ... оны ... дугаар сарын ...-ны өдөр хүртэл байхаар өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ...тоот Барьцааны гэрээгээр ...дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн ... бүс ..., ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай, газар эзэмших эрх тус тус барьцаалсан байна.

... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ...тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрчлөн Н ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд  хөрөнгөөр  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, дээрх гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 Х ХК-аас зээлдэгч Б.М, Т.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 136,070,743 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... тоот магадлалаар Барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай бөгөөд өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр Х ХХК-ийн гаргасан шаардлагаар Н ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М, Т.У нар нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар маргаагүй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”,  42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасан.

Хариуцагч, хариуцагч Н ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /тухайн үед/ Б.М-д шүүх ... оны ... дугаар сарын ...-ны өдөр, мөн хариуцагч Т.У-т ... оны ... дугаар сарын ...-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан эрх үүргийг тайлбарлаж өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

8. Нэхэмжлэгч Х ХК, хариуцагч Б.М, Т.У, Н ХХК нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байна. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй. 

9. Зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... тоот Барьцааны гэрээ, ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

10. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй,”, Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана,” 158.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ,” Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй,” 41.2-т энэ хуулийн 41.1-д “заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.М, Т.У нар нь зээлийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 2 дугаар зүйлийн 2.2, 2.11.4, 5.1-д зааснаар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний нэг тал болох өмчлөгчид холбогдуулан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч Б.М, Т.У, Н ХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ. 

11. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох хариуцагч Н ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай ... дүүрэг, Үйлдвэрийн төвийн бүс ..., ... тоот хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаар бүхий ...м.кв талбайтай, газар эзэмших эрх, Н ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дүүрэг, ... бүс ..., ... тоот хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаар бүхий, ... м.кв талбайтай, газар эзэмших эрх, Н ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд  хөрөнгөөр Х ХК болон Б.М, Т.У нарын байгуулсан ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ